Дэлхийд шуугиан тарьсан олдворууд

Шинжлэх ухаан хэзээ ч нэг байран дээрээ байдаггүй бөгөөд үргэлж өсөн дэвжиж байдаг. Орчин үед олон төрлийн шинэ шинэлэг тоног төхөөрөмж бий болсноор газрын баялаг, эртний олдвор хайхад хялбар болсон билээ. Ингээд сүүлийн жилүүдэд шуугиан тарьсан сонирхолтой олдворуудын талаар танд хүргэе.

Дэлхийд шуугиан тарьсан олдворууд

1 Үлэг гүрвэлийн тархи

Сассексийн газар дээрээс 2004 онд олдсон чулууг үлэг гүрвэлийн тархи байсан гэж хэн төсөөлөх билээ. Энэхүү үлэг гүрвэлийн тархи нь 133 сая жилийн настай байсан гэнэ. Тусгай микроскопын тусламжтайгаар эрдэмтэд энэхүү олдворыг үлэг гүрвэлийн тархи болохыг олж мэджээ.

Үлэг гүрвэлийн тархи

2 Пруссын дайны үеэр Өмнөд Америк болон Энэтхэгийн цэргүүдийн урласан урлал

Дайнд мордсон цэрэг эрчүүд өөрсдийн гараар энэхүү хөнжлийг урласан байна. Зарим нь анх удаа утас зүү гартаа барьсан гэхэд гайхалтай байгаа биз. Өмнө нь цэргүүд шархадсан, эмнэлэгт байх үедээ хөнжил урладаг байсан гэх яриа байдаг ч тэд дайны талбар дээр хүртэл богино хугацааны амралтынхаа үеэр урладаг байсан гэнэ. Энэ хөнжлийг 2017 онд анх олны өмнө ил гаргажээ.

Пруссын дайны үеэр Өмнөд Америк болон Энэтхэгийн цэргүүдийн урласан урлал

3 Эртний хүний гавал

2017 онд австралопитекийн гавал ясыг анх олны өмнө ил гаргасан бөгөөд хамгийн сонирхолтой нь энэхүү гавал 3,6 сая настай хэдий ч бараг л бүтнээрээ байсан байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү гавал яс нь орчин үеийн хүнтэй илүү төстэй байсан гэнэ. Олдворыг Өмнөд Африкийн Стеркфонтейн агуйгаас олж илрүүлжээ.

Эртний хүний гавал

4 Зураач Монегийн нууц цуглуулгууд

Францын зураач Клод Моне маш олон төрлийн гайхалтай цуглуулгатай. Гэхдээ хүн төрөлхтөн үүний талаар ховорхон мэддэг бөгөөд тэрээр энэ талаараа өөрийн намтартаа огтхон ч дурддаггүй байсан байна. Моне хаанаас, хэнээс зургууд авч цуглуулга хийдэг байснаа тэмдэглэж авдаггүй байсан учир 2017 онд олны өмнө ил гаргажээ. Түүний цуглуулга дотор Писсаро, Синьяка болон Мане гэх мэт алдарт зураачдын зургууд багтаж байсан байна.

Зураач Монегийн нууц цуглуулгууд

5 2500 жилийн өмнө унаган Америкчууд шүдээ чимэглэдэг байжээ

Шүдээ шигтгээгээр чимэглэх нь сонин содон зүйл биш бололтой. Хойд Америкийн өмнөд хэсгээс олдсон эрэгтэйн гавлаас харахад тэд хагас үнэт чулуугаар шүдээ чимэглэж байсан байна. Ийнхүү тогтооход өрөм, давирхайн цавуу хэрэг болдог байжээ.

2500 жилийн өмнө унаган Америкчууд шүдээ чимэглэдэг байжээ

6 Хөшөөн доторхи занданшуулсан шарил

Орчин  үеийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар Буддагийн хөшөөн дотор ХI−ХII зууны үед амьдарч байсан Люцюан ламын занданшуулсан шарил байсныг олж илрүүлсэн байна.  Хамгийн хачирхалтай нь ламын дотоод эрхтний оронд залбирал бичсэн эртний судрууд байжээ.

Хөшөөн доторхи занданшуулсан шарил

7 3100 жилийн настай Хятадын үнэт эдлэл

Хятадад саяхан нэгэн алдартны бунханг олсон бөгөөд хэнийх болох нь тодорхойгүй байгаа аж. Бунхан дотор хүрлээр хийсэн гайхалтай сав суулга олдсон гэнэ. Археологчдын үзэж байгаагаар энэ нь зөвхөн эхлэл бөгөөд тэд эртний оршуулгын газар олсон гэжээ.

3100 жилийн настай Хятадын үнэт эдлэл

8 Бонус:1200 жилийн өмнө амьдарч байсан Перугийн хатны дахин сэргээсэн толгой

Перу болон Польшийн эрдэмтэд 3D принтерийн тусламжтайгаар энэхүү алдарт хатны нүүр царайг сэргээж чадсан байна. Эль-Кастильо-де-Уармей бунхан нь инкасээс өмнө Перуд амьдарч байсан уари үндэстний соёл юм. Хатны биеийг Уармейн хатан хэмээн нэрлэсэн бөгөөд алт, үнэт эрдэнэстэй тусгай бунханд хадгалсан байна.

Бонус:1200 жилийн өмнө амьдарч байсан Перугийн хатны дахин сэргээсэн толгой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()