Дэлхийн хамгийн шилдэг тогооч нарын хоолыг амттай болгодог 15 заль

Хоол хийх нь урлаг гэдэгтэй маргах хүн үгүй болов уу. Тиймээс ч зөвхөн байгалиас заяасан авьяасаар хоол хийхээс гадна дадлага туршлага амттай хоол хийхэд үнэнч туслагч тань болно. Үүн дээр нэмээд амнаас ам дамжин яригдсаар ирсэн тогооч бүрийн нууц жор бий. Ингээд та бүхэндээ өдөр тутмын амьдралдаа сайхан хоол  хийж идэх амттай 15 зөвлөгөөг хүргэе.

Дэлхийн хамгийн шилдэг тогооч нарын хоолыг амттай болгодог 15 заль

  • Халуун чинжүүнд дуртай ч хэл дарвигнуулсан гашуун амтнаас айж байна уу? Тэгвэл үр болон ханын дотор хэсгийг хусч цэвэрлэн хүйтэн усаар угаагаад хэрэглээрэй. Халуун ногооны амт нь арилж, анхилам үнэр нь л үлдэнэ.
  • Төмсийг тостой тогоонд шаралгүйгээр шаржигнасан болгохын тулд гурилтай холиод шарах шүүгээнд хийж болно.
  • Тослог боловч калор багатай амттан хиймээр байвал зуурмагны 3/4 -ыг өтгөрүүлсэн зөөхийгөөр орлуулж болно.

  • Газрын хөрсөн доор ургадаг хүнсний ногоог хүйтэн усанд харин газрын гадарга дээр ургадаг хүнсний ногоог халуун усанд сойно.
  • Өтгөрүүлсэн зөөхий буюу "whipped" кремийн болцыг шалгахдаа савтай кремээ доош хөмөрнө. Хэрвээ крем хангалттай өтгөрсөн бол савнаас хөдлөхгүй.
  • Хүрэн манжинг мөнгөлөг цаасанд ороож жигнэх нь түүний амт, өнгө болон витаминыг хэвээр хадгалж үлддэг.

  • Сонгиныг шоо дөрвөлжин хэрчих нь тун энгийн: сонгиноо таллаж хуваагаад, үзүүрийг нь авна. Хэдэн хөндлөн зүсэлт хийсний дараа уртын дагуу нарийн болгон зүсч хамгийн сүүлд өргөний дагуу хэрчинэ.
  • Салатны амтлагчийг давсны дараа хийж байгаарай, - салат амтлагч болон тос нь давсыг бүрэн шингээдэггүй тул салатыг шорвог амттай болгодог.
  • Гоймонгоо хооронд нь наалдуулахгүй чанах хамгийн үр дүнтэй арга болох аль болох их усанд чанах. Ус гоймонгийн харьцааг 1 литр усанд 100 гр гоймон байхаар тооцох хэрэгтэй.

  • Чихэрлэг талхны зуурмагны төгс жор бол: гурил болон сахарыг тэнцүү хэмжээтэй хийж, өндөг болон цөцгийн тосыг мөн ижил хэмжээтэй хийх юм.
  • Нухсан төмсний зуурмагт бага зэргийн хөөлгөгч сүүний хамт нэмж 2-3 минут жигд хутгана.
  • Лимоны шүүсийг шахахын өмнө халуун усанд 15-20 минут байлгадаг. Шаардлагатай бол богино долгионы зууханд  хийж болно. Үүний дараа ширээн дээр хэсэг өнхрүүлж хоёр алгаараа шахаж өгнө. Ингэснээр та энгийн үеэс илүү их лимоны шүүс шахаж чадна.

  • Тосоо хангалттай халсан эсэхийг модон савх дүрж үзээд мэдэх боломжтой. Хэрвээ модон савхны эргэн тойронд хөөсөрч байвал тос хангалттай халуун байна гэсэн үг.
  • Будааг илүү амттай, аманд бутарсан болгохын тулд саванд агшаахыг хичээгээрэй. Харин ингэхийн өмнө эхлээд бага зэргийн тосонд хуурч шаардлагатай гэж үзвэл тааламжтай үнэр нэмэх үүднээс нэг хумс саримс хийж чанаж болдог. 
  • Гоймонгоо буцалж байхад хэзээ ч битгийн тос нэм. Энэ нь гоймонтой холих соусыг холиход саад учруулдаг.

  • Улаан лоолийг зүсэхдээ шүүсийг нь ногоотой нь хамт үлдээхийн тулд гадаргын долгиолсон судлын дагуу зүсдэг.
  • Нарийн боовны зуурмагийг элдэх явцад наалдахаас сэргийлж, хуурай гурил цацдаг. Тэгвэл үүнээс гадна нунтаг какао цацаж болох ба энэ нь амтанд нөлөөлөлгүйгээр бага зэргийн үнэр л нэмж өгдөг.
  • Котлетны махыг амттай хийхийг хүсвэл сонгиноо цөцгийн тос юм уу ургамлын тосонд бага зэрэг шараад махтайгаа хамт машиндана. Ингэснээр дан ганц амттай болоод зогсохгүй мах зөөлөн болдог.

  • Тогооч бүрт аливаа хоолыг амттай хийх өөр өөрийн арга барил бий. Харин хоол хийхийн өмнө бэлтгэдэг хамгийн чухал зүйл бол хайруулын тавгаа уур савстал нь хангалттай халаах юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()