“Victoria's Secret” шоуны тайзны ард юу болдог вэ?

Миссийн тэмцээнээс дутахгүй сайхан бүсгүйчүүдийг цуглуулж чаддаг, олон сая үзэгчтэй шоу бол Викториа Секрет (Victoria's Secret) загварын шоу билээ. Алдартай дуучид ая дуугаа өргөж, нэр хүндтэй брэндүүд өөрсдийн хувцсаа танилцуулдаг уг шоу 2013 оныг хүртэл АНУ-д (түүний дотор Францын Канн хотод нэг удаа) болдог байсан бол түүнээс хойш Европ, Ази тивүүдэд амжилттай зохиогдож байна. 2017 оны хувьд Хятадын Шанхай хотод болж, Викториа Секрет шоунд бас нэгэн хуудас нэмлээ. Тэгвэл шоуны өмнө юу болдог болон ажил ид буцалдаг хувцасны өрөөнүүдэд чухам ямар байдал өрнөдгийг та бүхэндээ танилцуулахаар шийдлээ. 

“Victoria's Secret” шоуны тайзны ард юу болдог вэ?

Олон сарын эрчимтэй бэлтгэл, хоолны дэглэмийн дараа зөвхөн шилгүүдээр шалгарсан бүсгүйчүүд л энэ шоунд оролцдог.

Викториа Секретийг олон жил ноёлж буй алдарт Адриана Лима. Тэрээр эрчүүд гэлтгүй эмэгтэйчүүдийн мөрөөдөл болсон төгс бие хаатай нэгэн. Түүнд Викториа Секретийн "сахиусан тэнгэрүүд" хүртэл атаархдаг.

1 Нислэг

Нислэг

Шанхайд ягаан өнгөтэй онгоцуудад загвар өмсөгчид хэсэг хэсгээрээ хуваагдан ирсэн юм. Загвар өмсөгчидтэй хамт зохион байгуулагчид, үсчид, нүүр будалтын мэргэжилтнүүд, гэрэл зурагчид, сэтгүүлчид, бусад албаны хүмүүс шоунд оролцдог учраас тэднийг бүгдийг нь зөөдөг.

Шоу эхлээгүй байсан ч хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр "сахиусан тэнгэрүүд" гардаг болохоор гэрээт компаниудынхаа сурталчилгаатай хувцсыг өмсч, нүүрээ будаж, үсээ янзлуулж, хувцаслалтан дээрээ анхаардаг. 

Викториа Секретийн бэлэг тэмдэг болсон ягаан өнгөөр усан онгоцыг чимэглэжээ.
 

2 Ягаан кимоно (Японы үндэсний хувцас)

Ягаан кимоно (Японы үндэсний хувцас)

Тайзны ард загвар өмсөгчид мэргэжлийн гэрэл зурагчдын өмнө болон өөрөө өөртөө зурагчнаар ажиллажь селфи хийхдээ хязгааргүй олон поза авдаг. Тэдгээрийн нэгийг Викториа Секретээс зодог тайлахаа мэдэгдсэн алдарт Алессандра Амбросио үзүүлэв. 

3 Нэг баг

Викториа Секретийн "сахиусан тэнгэрүүд" дотроо хэд хэдээрээ баг болдог бөгөөд 100 орчим хүнтэй ч байдаг. Бүсгүйчүүдийн хувьд Викториа Секретийн чансаагаараа ихэвчлэн хуваагдана. Энэ бол чансаагаараа тэргүүлж буй Адриана Лима, Алессандра Амбросио, Лаис Рибейро тэргүүтэй хамгийн сайхан бүсгүйчүүдийн баг.

Нэг баг

Mоделиудын хувийн онцлогоос шалтгаалж тэднийг гоё сайхан харагдуулахын тулд 40 янзын засалтаас сонгон үсийг нь засч, 150 орчим төрлийн уруулын будагнаас тохирохыг нь сонгон түрхэж өгдөг. 

Арьсны өнгө (тонн) чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс зарим загвар өмсөгчдийн биеийн арьсыг шоунаас 1-2 өдрийн өмнө борлуулах, цайруулах гэх мэт будгийн ажил хийдэг. Ингэснээр загвар өмсөгчдийн бие улам тодорч, төгс харагддаг. 

4 Нүүрний массаж

Нүүр будалт хийлгэхээс өмнө мэргэжилтнүүд загвар өмсөгчдийн нүүрэнд цэгэн массаж хийж арьсыг гоо сайхны бүтээгдэхүүнд бэлдэж, илүү сайхан харагдах суурийг тавьдаг. Түүнчлэн нүүрний арьсыг сайхан болгож, хаванг буулгахын тулд нимгэн даавуунд ороосон мөсөөр арчих гэх мэт арга хэмжээнүүд авах нь бий.  

Нүүрний массаж

5 Нүүр будалт

Шоуны өдөр нэг загвар өмсөгчийн үс засалт, нүүр будалтанд заримдаа 5 цаг орчим хугацааг зарцуулдаг.

Нүүр будалт

Нүүр будалтын мэргэжилтнүүд загвар өмсөгчдийг хэт их буддаггүй бөгөөд унаган төрхийг нь илүү тодотгосон үзэсгэлэнтэй харагдах будалт хийдэг. Ингэхдээ нүдэнд хамгийн их анхаарал хандуулж, байж болох хамгийн үзэсгэлэнтэй нүдийг бүрдүүлдэг.

6 Үс засалт

"Сахиусан тэнгэрүүд"-ийн үс засалтыг мэргэжлийн үсчдийн бүхэл бүтэн баг хариуцаж ажилладаг. Нэг хүн дээр 2-3 үсчин ажиллах тохиолдол бий бөгөөд хурдтай ажилладаг ч чанарыг хэзээ ч орхигдуулдаггүй. 

Үс засалт

7 Хоол хүнс

Хоол хүнс

Викториа Секрет шоунд оролцох нь мэдээж амархан ажил биш. Шоуны үеэр 20 кг хүртэл жинтэй далавч зүүж олны өмнө гарах тохиолдол байх ба турьхан бүсгүйчүүдийн хувьд энэ нь нэлээд хүнд даваа. Тиймээс тэдэнд хүч тамиртай болгох амин дэмээр баялаг хоол хүнс өгдөг. Гэхдээ мэдээж таргалуулдаггүй эрүүл хоол хүнсээр хангадаг. Харин сэтгүүлчид гэх мэт хүмүүсийн хоолны сонголт өргөн. Тэдний хоолонд шарсан мах, гурилан бүтээгдэхүүн, согтууруулах ундааны төрлийн зүйлүүд ч бий.

8 Фантаси Бра - Fantasy Bra

Жил бүр Викториа Секрет шоуны үеэр сонгогдсон нэг "сахиусан тэнгэр" тансаг чулуун чимэглэлийг зүүж танилцуулдаг. "Фантаси Бра"-д сонгогдоно гэдэг тухайн жилийн шилдгийн шилдэг боллоо гэсэн үг. 2017 оны сонголтоор загварын ертөнцөд шинээр хүч түрэн гарч ирж буй бразил гаралтай загвар өмсөгч Лаис Рибейро сонгогдов.

Фантаси Бра - Fantasy Bra

Энэхүү тансаг урлагийн бүтээлийг бүтээхэд 350 цаг зарцуулжээ. Үнэт чулуун тус бүтээл нэлээд хэдэн сая ам.долларын үнэтэй. 

Эцэст нь сахиусан тэнгэрүүд хамтдаа зургаа татуулснаар энэ жилийн шоу өндөрлөнө. Шоуны ард юу болдгийг та бүхэнд хүргэлээ. Төсөөлсөнтэй чинь нийцэж байна уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()