Жүжигчин Скарлет Жохансоны амьдралын хар бараан нууцууд

Холливудын ертөнцийн хамгийн халуухан оддын тоонд Скарлет Жохансон маргаангүй багтана. Түүнийг авьяаслаг жүжигчин гэдгээс гадна нэр алдраа удаан хугацааны турш цэвэр авч яваа ухаалаг нэгэн гэдгийг олон хүн баталдаг. Тиймдээ ч түүнд "А" зэрэглэлийн оддын бүхий л шинж чанар агуулагддаг хэмээн шүтэн бишрэгчид нь дүгнээд буй.  Ямар ч дүрд хувирч, тоглож чадах ур чадвартайн дээр элдэв асуудалд тэр бүр орооцолдоод байдаггүй нь түүний нэг давуу тал билээ. Мөн Скарлет өөрийнхөө итгэсэн зүйлдээ үнэнч байж, амьдарч буй дэлхийгээ илүү сайхан болгоход гар бие оролцдог хөдөлмөрч бүсгүй. Тэгвэл та бүхэндээ түүний өнгөрсөн амьдралын хар бараан, хэнд ч мэдэгдэхийг хүсдэггүй зүйлсийг танилцуулъя. 

Жүжигчин Скарлет Жохансоны амьдралын хар бараан нууцууд

15 Түүний гар утсыг хакердаж байсан

Үргэлж бусдын анхаарлын төвд байна гэдэг тун ч амаргүй хэрэг. Хийсэн үйлдэл бүрийг чинь хүмүүс шүүмжлээд байх нь маш их стрэсст оруулж, цаашлаад сэтгэл гутралтай болгож ч мэднэ. Ялангуяа сонин сэтгүүл дээр юм л бол муу хэлсэн, доромжилсон, хов шуугиан тарих гэсэн нийтлэлүүд нь сайн сайхнаасаа илүү их гардаг шүү дээ. Тэгвэл бүр таны гар утсанд хэн нэгэн нэвтрээд бүх хувийн чанартай зургуудыг чинь дэлхий даяар цацчихвал ямар байхыг та нэг төсөөлөөд үзээрэй. Яг энэ явдал 2011 онд Скарлетд тохиолдсон юм. Яг юу болсон талаар олон нийтэд зарлахад хэдэн жил хэрэгтэй байсны гол учир нь түүнд үүнийг давж гарахад маш хэцүү байсантай холбоотой. Тэрээр: "Миний алдартан гэсэн статус бол хувийн орон зайд минь нэвтрэх шалтаг болох ёсгүй" хэмээн ярьсан байдаг. Утсанд нь халдсан энэ гэмт хэрэг түүнд маш хүндээр тусч, эмэгтэй хүнийхээ хувьд доромжлуулсан мэт сэтгэгдэл үлдээжээ. Учир нь түүний гар утсан дээр бүсгүйн нүцгэн зургууд, хэнд ч харуулахыг хүсдэггүй олон ч зүйл байсан гэдэг. 

Түүний гар утсыг хакердаж байсан

14 Түүний салалт адармаатай байсан

Тэрээр гэрлэлтийнхээ тухай нарийн мэдээллүүдийг олон нийтээс нуух тал дээр маш сайн ажилласан. Үнэндээ түүнийг хуучин нөхөр Ромайн Дауриактай хамт олон нийтийн газар явж байхыг нь бараг л харсан хүн байдаггүйн учир нь тэд зөвхөн таних хүмүүсийнхээ дунд л нээлттэй харилцаатай байсан юм. Гэвч салалтын талаарх мэдээ мэдээлэл нь бүгдийн анхаарлыг татаж, тун адармаатай өнгөрсөн. Тэдний охин болох Роз Доротиг хуучин нөхөр Ромайн нь өөр дээрээ өсгөх бүх эрхийг авч, төрсөн нутаг болох Францдаа амьдарна хэмээн хэргийг хариуцаж байсан шүүгчдээ хэлжээ. Мөн Скарлет гадаад руу их явдаг болохоор охиноо байнга наашаа цаашаа зөөгөөд байх нь бүтэхгүй гэж бодсон байна. Одоогийн байдлаар тэд албан бус нөхцөлөөр тохирсон байгаа бөгөөд санал нийлэх тохиролцоонд хүрэх гэж хичээсээр байгаа аж.

Түүний салалт адармаатай байсан

13 Түүнийг Холливуудын явдалтай хүүхнүүдийн нэг гэдэг байв

Ингээд ганц бие болсон тэрээр чөлөөт цагаа болзоонд зориулсанд хэвлэл мэдээллээр түүнийг Холливудын явдалтай хүүхэн хэмээн шуугиж байв. Гол учир нь түүнийг тухайн хугацаанд хэнтэй болзож байгааг хэн ч мэддэггүй байсанд оршино. Тэр ч өөрөө хүмүүсийн юу гэж хэлэхийг тоодоггүй байсан юм. Тийм ээ, тэр бол эмэгтэй Леонардо Ди Каприо. Нийтлэлд мэдээлэлснээр түүнийг хэсэг хугацаанд оддын тогооч Бобби Флэй болон SNL нэвтрүүлгийн од Колин Жост нартай дотно харилцаатай байсан гэдэг. Өнөөдөр Боббитой хамт оройн хоол идэж байсан бол маргааш нь Колинтой тэшүүрээр гулгаж, үнсэлцэж  байсан нь олныг чамгүй гайхшрахад хүргэжээ. 

Түүнийг Холливуудын явдалтай хүүхнүүдийн нэг гэдэг байв

12 Тэр маш олон хүнтэй нэр холбогдож байсан

Скарлетыг маш олон дээд зиндааны залуустай болзож байсныг та мэдэх үү? Яагаад энэ талаар ямар нэгэн яриа гардаггүй гэвэл тэр энэ бүхнийг олон нийтээс нууцлахдаа маш сайн. Жош Хартнет, Жаред Лето, Раян Рэйнолдс, Жүд Лав бүр Сиан Фэнтэй хүртэл болзож байгаад салж, олон залуусын зүрхийг шархлуулсан түүхтэй. Маш олон хүмүүс 2007 онд Скарлет, Жастин Тимбэрлэйкийн “What Goes Around Comes Around” дууны клипэнд тоглох үедээ учир ургуулсан гэдгийг мэддэггүй. Үнэндээ дууны клип биш харин баримтат кино гэвэл зохино.

Тэр маш олон хүнтэй нэр холбогдож байсан

11 Тэр найруулагч Вүүди Аллентэй хамтран ажиллах хүсэлтэй

Сүүлийн үед Холливуудад шуугиан тариад байгаа мэдээлэл болох дээд зиндааны гэгдэх алдартнууд эрх мэдэл, мөнгөө ашиглан эмэгтэйчүүдийн эрхэнд халдсаныг та бүхэн аль хэдийнэ харсан байх. Гэвч энэ талаар Скарлет ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй бөгөөд хүмүүс түүнийг юуны учир Вүүди Аллен шиг хар бараан хүнтэй хамтарч ажиллахаар сонгосон гэдгийг нь ойлгохгүй байгаа юм. Скарлэт өмнө нь Вүүди Аллены талаар "Кино салбарын түүхийг ярихад Вүүдийг дурдахгүй байхын аргагүй. Түүний найруулсан кинонууд зүгээр ч нэг инээдмийн биш хүний зан араншин, дотоод ертөнцийг харуулсан гайхалтай бүтээлүүд байдаг" хэмээн хамгаалсан утгатай зүйл хэлсэн байдаг. 

Тэр найруулагч Вүүди Аллентэй хамтран ажиллах хүсэлтэй

10 Шалгаруулалттай холбоотой маргаан

Фарамоунт кино компаний "Ghost in the Shell" бүтээлийн гол дүрд яаж яваад тоглох болсныг нь түүний олон мянган шүтэн бишрэгчид гайхаж байлаа. Хүмүүс энэ явдлыг буруутгаж, Ази жүжигчний дүрийг булаалаа хэмээн шүүмжилж байсан юм. Азийн жүжигчид хүртэл үүнийг Холливудын цагаан арьст хүмүүсийг илүүд үзэх явдлын том жишээ гэж дургүйцлээ илэрхийлж байлаа. Харин Жохансон энэ талаар: "Хувирах чадвартай байна гэдэг Холливудын ертөнцөд маш чухлын дээр би хэзээ ч бусдын дургүйцлийг хүргэх дүрд тоглож байна гэж бодоогүй. Мөн эмэгтэй гол дүртэй кино бүтээл маш ховор байдаг учраас энэ тал дээр бага зэрэг санаа зовсон" хэмээн ярьсан байдаг.

Шалгаруулалттай холбоотой маргаан

9 Зар сурталчилгааны маргаан

Скарлет Жохансон асуудалд орохгүйгээр зар сурталчилгаанд ч тоглож чаддаггүй бололтой. Тэрээр "SodaStream" нэртэй глобал брэндийн нүүр царай болж ажилласан нь олны дургүйцлийг хүргээд амжжээ. Уг компани нь уух зүйлийг гэрийн нөхцөлд хийжүүлэх төхөөрөмж үйлдвэрлэдэг аж. Гол асуудал нь тус компани West Bank буюу Баруун бүсийн ойролцоох газар нутагт байрладаг тул Палестиныг дэмжигчид эсэргүүцдэг явдал байлаа.  BDS хөдөлгөөнтэй холбоотой олон хүмүүс түүнийг энэ байгууллагатай холбогдсон явдалд сэтгэл дундуур байсан аж. Скарлет мэдээж энэ талаар өөр бодолтой байсан. Тэрээр: "SodaStream-ийн нүүр царай болсноороо би ямарваа нэг улс төрийн хөдөлгөөн, хуваагдал, байр суурийг илэрхийлэх бодолгүй байгаа бөгөөд үүнийг тойрсон дуулиан шуугианаас үүдэн энэхүү мэдэгдлийг хийж байна" гэсэн аж.

Зар сурталчилгааны маргаан

8 Раян Рэйнолдсоос салсан бодит шалтгаан

2011 онд Скарлет өөрийн нөхөр Раян Рэйнолдсоос салах болсноо мэдэгдсэн нь энтертаймент ертөнцөд ихээхэн шуугиан тарьсан билээ. Тэд Холливудын халуухан хосууд байсан төдийгүй хоёулаа л амжилттай яваа залуухан жүжигчдийн тоонд зүй ёсоор багтаж байсан юм. Гэсэн хэдий ч тэдний гэрлэлт бүтэлгүйтэж, үүний гол шалтгаан нь тэдний карьер байсан хэмээн Скарлет дурссан байдаг. Үнэндээ тэд хоорондоо их өрсөлддөг байсан бөгөөд энэ талаар Скарлет: "Жүжиглэх урлагт хамтдаа оршин тогтнох нь их төвөгтэй. Их хувирамтгай буюу чамаас илүү хүн үргэлж гарч ирэх болно. Жүжигчид татгалзсан санал хүлээж авах юм бол шууд л нэр хүндтэйгээ холбож, тэднийг хэн ч хүсэхгүй байгаа мэтээр авч үздэг" гэж ярьсан байна. 

Раян Рэйнолдсоос салсан бодит шалтгаан

7 Тэр тоглох дүрээ маш нарийн сонгодог

Түүний тоглосон олон кинонд сайн муу бүтээлүүд аль аль нь байгаа. Тэр бусад эмэгтэй жүжигчид шиг биш. Тоглох дүрийнхээ тал дээр их анхааралтай ханддаг. Хүн бүр түүнийг "Lost in Translation", "The Avengers" зэрэг киногоор нь мэдэх ч "The Other Boleyn Girl", "Vicky Cristina Barcelona", "The Black Dahliа" зэрэг олон гайхалтай бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн байдгийг тэр бүр мэдэхгүй. "Миний хувьд, хамтарч ажиллана гэдэг бол оюун ухааны гэрлэлт мэт санагддаг. Энэ нь 2 эсвэл түүнээс дээш тооны хүмүүс нэгдэж, өөрсдийн бүтээлч мэдлэгээр санаагаа амьдруулан, хөгжүүлж, дан нэг хүний зорилгоос илүү зүйл бүтээх юм" хэмээн Скарлет өгүүлжээ.

Тэр тоглох дүрээ маш нарийн сонгодог

6 Тэр дуучин байсан

Түүнийг маш сайн дуучин гэдгийг тийм ч их хүн мэддэггүй. Тэрээр дуучны карьер хөөж, урлагт хөл тавих гэсэн боловч санаснаар нь болоогүй ажээ. 2007 оны 4 сард, Coachella-ийн тайзан дээр хамгийн анхны үзүүлбэрээ үзүүлж, тухайн жилээ Жастин Тимберлэйкийн “What Goes Around, Comes Around” дуун дээр хамтран ажилласан байдаг. 2009 оны 9 сард тэрээр Британий дуучин Фете Ёрнтой хамтарч, дуучин Том Вайтсын 10 дууг дахин шинэчлэн дуулсан болон өөрсдийн дуулсан нэг дуутай цомгоо худалдаанд гаргажээ. Скарлет дуучин Том Вайтсын үнэнч шүтэн бишрэгч юм. Хэдийгээр шүүмжлэгчид түүнийг дажгүй хоолойтой гэж дүгнэдэг ч зүгээр л түүнийг кинонд тоглосон байхыг харах илүү дуртай ажээ.

Тэр дуучин байсан

5 Тэр Скарйо гэж дуудуулах дургүй

Олон хүмүүс түүнийг дэлхий дээрх хамгийн халуухан, тачаангуй эмэгтэй гэдэгтэй санал нийлдэг. Хэрвээ та түүний киног үзэж байсан бол юу гээд байгааг нь хэлүүлэлтгүй ойлгох болно. Тэр өөртөө итгэлтэй, өөрийгөө халуухан гэдгийг мэддэг, үүнийгээ бусдад харуулахаас огтхон ч зүрхшээдэггүй. Үүний зэрэгцээ "Эрчүүдийн мөрөөдлийн эмэгтэй" гэж харагдахыг ердөө ч хүсдэггүй. Мөн шүтэн бишрэгчид, сонин сэтгүүлд Скарйо гэж дуудуулах дургүй. Учир нь энэ түүнд залхуу, доромжлол шиг санагддаг байна. Түүнийг бас яагаад ногоон нүд, уруул, дуу хоолойгоороо л алдартай гэж гоочлон бичдэг медиаг тэр ойлгодоггүй бөгөөд илүү хүндлэлтэй авч үзээсэй гэж хүсдэг.

Тэр Скарйо гэж дуудуулах дургүй

4 Бусдын бодол түүнд хамаагүй

Скарлетыг шүүмжлэгчид олон ч тэр бусдын юу гэж бодох, түүний амьдрал болон карьерын талаар ямар үзэл бодолтой байх зэрэгт санаа зовдоггүй. Энэ тал дээр тэр ямар нэг тайлбар, хариулт өгдөггүй учир нь тэр өөрийн хүссэн зүйлээ хийхэд хэн ч саад болж чадахгүйтэй холбоотой. Бусад жүжигчид шагнал авахдаа бурхан эсвэл Есүст талархаж хэлдэг үгэнд тэр дургүй. Яагаад гэвэл тэр энэ бүхнийг хуурамч гэж боддог. Энэ талаар тэрээр: "Өнөөгийн хүмүүс их ичгүүргүй болсон мэт санагддаг. Үргэлж бусдыг доромжилж, муулж байдаг. Телевизийн нэвтрүүлгүүд, шар сонин, сэтгүүл гарахаас өмнө бид кино оддыг хогоо гаргаж байгааг нь харах сонирхолгүй л байсан шүү дээ. Гэнэт л энэ бүхэн нүүр хуудсанд хэвлэгдэх болж, хэн хэнтэй болзож байна гэдгийг олж мэдэхийг хүсдэг болсон. Энэ бүхэн хэнд хамаатай юм бэ?" хэмээжээ.

Бусдын бодол түүнд хамаагүй

3 Тэр өөртөө сэтгэл хангалуун байдаг

Скарлет төгс төгөлдөр биш гэдгээ мэддэг төдийгүй төгс төгөлдөр байх гэж оролддоггүй. Тэр өөрийнхөө дутагдал, өө сэвийн талаар нээлттэй хуваалцдаг бөгөөд хэвлэл мэдээллээр хүмүүст өндөр, туранхай, шаргал үстнүүдийг жинхэнэ төгс эмэгтэй мэт ойлголт өгдөгт шүүмжлэлтэй ханддаг. "Би өөрийнхөө бэлгийн дур сонирхол, бие хаа, царайндаа сэтгэл хангалуун байдаг. Яахав, заримдаа царайгаа голох үе байдаг ч ингээд төрчихсөн юм чинь яаж ч чадахгүй шүү дээ. Эмэгтэйчүүд, эрчүүдэд биш, бусад эмэгтэйчүүдэд зориулж хувцасладаг гэж сонсож байсан. Энэ үнэн гэж би боддог. Эрчүүд чамайг 5кг нэмсэн үгүйг ч мэдэхгүй. Тэд иймэрхүү зүйлийг ойшоож үздэггүй болохоор чамайг хөөж, хавдсан байлаа ч "Би ийм байгаад чинь л дуртай" гэж хэлэх болно. Тэд чамд татагдсан л бол тэр чамайг орхихгүй" гэж Скарлет ярьсан байдаг.

Тэр өөртөө сэтгэл хангалуун байдаг

2 Тэр карьераа удаан хугацаанд хадгалахыг хүсдэг

Зарим жүжигчдийн карьер хэдийн дуусаад, харин заримынх нь дуусахад тун ойртсон байхад Скарлет сүүлийн 10 жилийн хугацаанд тэргүүн эгнээнд бичигдсээр л байна. Дээр дурдсанаар тэр үргэлжлүүлэн оновчтой сонголт хийгээд байвал өөрийн хүссэн урт хугацааны карьераа авч үлдэх боломжтойг бид харж байна. Тэрээр: "Би нууцлагдмал бөгөөд учир битүүлэг, хэзээ ч таамаглаж байгаагүй дүр, баг хамт олон, бүтээлийг сонгож ажилладаг тийм л жүжигчдэд дуртай. Үзэгчид миний хувийн амьдрал, зан араншинг их мэдэх тусам тухайн дүрийг бүтээхэд хэцүү болохоос гадна үзэгчдэд хүлээж авахад хэцүү болдог гэж би боддог." гэсэн байна.

Тэр карьераа удаан хугацаанд хадгалахыг хүсдэг

1 Тэр дараа нь юу хийх бол?

Бидний мэдэж байгаагаар тэр өөрийнхөө амьдрал, уран бүтээлийн талаар олон нийтийн сүлжээнд дэлгэх тун дүргүй нэгэн. Мөн тэрээр хүүхэд болон гэр бүлээ хэвлэл мэдээллийн бай болгох, энэ талаар ярилцлага өгөх нь цөөхөн. Түүний хувьд хувийн амьдралаа мэргэжлийн амьдралаасаа тусгаарлах гэдэг их чухал. Алдартай, нэр хүндтэй нэгэн болохоор нь шүтэн бишрэгчид, шүүмжлэгчид түүний гадаад төрх, бодол санааг нь шүүмжлэх эрхтэй гэсэн үг биш юм. Ямартай ч бид Скарлет Жохансоныг ойрын хэдэн жилдээ цэнхэр дэлгэцээр харж, олон шагнал авахыг нь батлах болно гэдэгт итгэлтэй байна.

Тэр дараа нь юу хийх бол?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()