ХХБанкны ажилтнууд ОБЕГ-т тусламж үзүүллээ

Ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй Онцгой байдлын ерөнхий газарт ХХБанкны ажилтнуудын зүгээс авран хамгаалах ажиллагаанд хэрэглэхэд нь зориулж 10 сая төгрөгний үнэ бүхий иж бүрэн 4 монгол гэр гардуулан өглөө.

ХХБанкны ажилтнууд ОБЕГ-т тусламж үзүүллээ

Сүүлийн жилүүдэд манай оронд ой хээрийн түймэр, үер усны аюул, ган, зуд зэрэг гэнэтийн аюулт үзэгдэл ихээр тохиолдож, ОБЕГ-ын ажилтнууд гамшгийн бүсэд үйл ажиллагаагаа явуулахад монгол гэр чухал шаардлагатай байдаг тул ХХБанкны  ажилтнууд өөрсдийн санаачлагаар сайн үйлсийн аяныг зохион байгуулж, хандив цуглуулсанаа ийнхүү хүлээлгэн өгч байна. 

ХХБанк нь нийгэмд хандсан бодит үр дүнтэй санал санаачлагыг үргэлж дэмжин ажиллаж ирсэн. Тухайлбал, өвөлжилт хүндрэлтэй аймгуудад шаардлагатай өвс, тэжээл, мөнгөн тусламж илгээн, Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р сургуулийн сурагчдыг 13 дахь жилдээ баярлуулан, JCI байгууллагатай хамтран "Хүүхэд амь" төслийг хэрэгжүүлж энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын нярайн эндэгдэл түүхэндээ анх удаа 19.1%-иас 5.6% хүртэл буурсан ажлуудыг хийгээд байгаа билээ. 

ХХБанк нь иргэд, байгууллагад чиглэсэн хандив тусламжийг байнга тогтмол үзүүлсээр ирсэн бөгөөд цаашид ч тэдэнд шаардлагатай туслалцаа дэмжлэг үзүүлсээр байх болно. Сайн үйлс дэлгэрэх болтугай. 

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч 
Худалдаа, хөгжлийн банк

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.