Жүжигчин Эштон Катчерийн хэнд ч мэдэгдэхийг хүсдэггүй нууцууд

"That 70’s Show" классик инээдмийн хөтөлбөрөөр анх 1998 онд олноо танигдсан жүжигчин Эштон Катчер (Ashton Kutcher) өдгөө Холливудын хамгийн царайлаг эрэгтэй жүжигчдийн жагсаалтанд дээгүүр бичигдэж байгаа билээ. Тэрээр 2015 онд мэргэжил нэгт жүжигчин бүсгүй Мила Кунис (Mila Kunis)-тай гэр бүл болж хөөрхөн охинтой болсон юм. Мила, Эштон нарын хувийн амьдрал бидэнд харагдаж байгаа шигээ асуудалгүй, дардан, төгс биш болохыг дараах баримтууд харуулж байна. За ингээд Милагийн биднээс нуудаг зүйлстэй цөмөөрөө танилцацгаая. 

Жүжигчин Эштон Катчерийн хэнд ч мэдэгдэхийг хүсдэггүй нууцууд

1 Милагүйгээр бүсгүйчүүдтэй наргижээ

Жүжигчин залуу эхнэрээ хөл хүнд байх хугацаанд Лос Анжелес, Лас Вегаст оройн цагаар шоудаж, эмэгтэйчүүдтэй бишгүй наргиж цэнгэжээ. 2013 оны 3-р сард Техас мужид болсон нэгэн баярын дараах үдэшлэг дээр Эштоныг хар үстэй сайхан бүсгүйтэй цагийг их л зугаатай өнгөрүүлж байгааг фото хальснаа буулгасан нь энэ ажээ. 

Милагүйгээр бүсгүйчүүдтэй наргижээ

2 Төрсөн өдрөөр нь байгаагүй

Тэднийг хуримласны дараахан тохиосон Милагийн 30 насны төрсөн өдрөөр Эштон дэргэд нь байгаагүй учраас Мила гэр бүлийнхэн болон ойр дотныхонтойгоо даруухан тэмдэглэн өнгөрүүлжээ. Эштон аяллаар явж таарсан гэх ч эхнэрийнхээ төрсөн өдрөөр өөр газар шоудаж, цагийг тун зугаатай өнгөрүүлсэн болох нь дараа нь мэдэгдсэн юм. Хэдийгээр төрсөн өдрийг нь дараа нь нөхөж тэмдэглэсэн гэх боловч... Арай л байгаа биз? 

Төрсөн өдрөөр нь байгаагүй

3 "Тусгай" тай массажаар үйлчлүүлжээ

2015 оны Зул сарын баярын өмнөхөн Эштоныг Лос Анжелест байдаг Тайланд массажнаас гарч яваа зургийг даржээ. Та массажинд орох юу нь буруу байгаа юм гэж бодож байж магадгүй л дээ. Гэхдээ ийм массажны газрууд чинь ....-ээрээ мэргэжсэн байдаг юм шүү дээ. Папараццичидаас зугтааж хүний анхаарал татамгүй жижигхэн массажны газрыг сонгон үйлчлүүлсэн бололтой. Түүний өмссөн  малгайг бас хар л даа. Хэдийгээр түүний эхнэр энэ талаар нэг ч удаа ам нээгээгүй боловч нөхрөө ийм газар луу очсоныг мэдэх юу гэж л сайхан байх вэ дээ? 

"Тусгай" тай массажаар үйлчлүүлжээ

4 Холливудын сайхан бүсгүйчүүдийн эрлэг

Түүнийг тайз дэлгэцийн салбарт дөнгөж орж ирсэн үеэс нь эхлээд л "сайхан залуу", "царайлаг залуу" гэх болсон билээ. Царай зүсэндээ эрдсэн тэрбээр тун удалгүй Холливудын "плейбой" болж Деми Мур, Бриттани Мерфи, Рианна, Бриттани Жонес, Эми Смарт, Линдсей Лохан, Нелли Фуртадо нартай хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн. Тэрээр ёстой л нэг бүх нийтийн анхаарлын төвд байж, нэг сайхан бүсгүйгээс нөгөө сайхан бүсгүй рүү үсчиж байлаа. Араар нь тавихдаа сурамгай тэрээр ер нь засрах болов уу? Хариулахад хэцүү л юм. 

Холливудын сайхан бүсгүйчүүдийн эрлэг

5 Демиг араар нь тавьсан

Деми, Эштон нар 2005 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд тухайн үед хүн болгон л тэднийг сайн сайхан амьдраасай, үргэлж цугтаа байгаасай хэмээн хүсч байсан билээ. Харамсалтай нь 6 жилийн дараагаас буюу 2011 оноос эхлэн Эштон өөр эмэгтэйчүүдтэй уулзах болсон бөгөөд 2012 онд туслах бүсгүйтэйгээ Сан Диегод шөнийг хамт өнгөрүүлжээ. Тэр өдөр нь ямар өдөр байсан гээч? Деми тэр хоёрын хуримын ойн өдөр. Түүнтэй холбогдсон гэх Сара Лийл дараа нь Деми болон Эштоны талаарх мэдээллийг шар сонингуудад зарж тэднийг бүр ч эвгүй байдалд оруулсан юм. 

Демиг араар нь тавьсан

6 Яг л жаахан хүүхэд шиг аашилсан

2011 онд Эштон "Two And A Half Men" хошин шогд тоглох гэж байсан жүжигчин Чарли Шиний дүрийг булааснаас болж тэд нэлээдгүй удаан хугацаанд таарамжгүй харилцаатай байжээ. Дүрээ булаалгасандаа шаралхсан Чарли уг хошин шогийг телевизийн сувгаар цацагдахаас өмнө ч дараа нь ч интернэтээр Эштоныг муулсан сэтгэгдэл бичсээр л байсан юм. Тэдний хоорондын таагүй  байдал олон жил үргэлжилсэн ба өдгөө хэвийн харилцаатай байдаг ажээ. 

Яг л жаахан хүүхэд шиг аашилсан

7 Демигийн зүрх сэтгэл рүү ус цацжээ

Өөрийн эхнэр Демигээ хуураад зогссонгүй түүнийхээ сэтгэл зүрх рүү "цэв хүйтэн ус" цацаж орхижээ. Хайртай хүнээ араар тавьсаныг мэдээд асар ихээр шаналсан Деми мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвөлгөө авах болсон ба архинд хэт донтож, хоол унднаас гарчээ. Демигийн найзуудын хэлж байгаагаар "Эштон Демигийн амьдралын сүүлийн 8 жилд маш том үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Демигийн сэтгэл санааг ямар байгааг анзаардаггүй байсан учраас бүх асуудаа Деми өөрөө л шийддэг байсан" гэнэ. 

Демигийн зүрх сэтгэл рүү ус цацжээ

8 Uber-ийг дэмжжээ

Маргаантай байгаа сэдэв рүү давхиж ороод юуг нь ч ойлгоогүй байж байж өөрийнхөө үзэл бодлыг бичдэг муу зан Эштонд байдаг юм. 2014 онд тэрбээр Uber компаний гүйцэтгэх захирал Эмил Майкл (Emil Michael)-ын бичсэн сэтгэгдлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Майкл хэрэглэгчдийн мэдээлэл, нэг ялангуяа сэтгүүлчдийн мэдээллийг цуглуулахын тулд хүмүүсийг хөлсөлж ажиллуулдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь олон нийтийн дургүйцлийг хүргэжээ. Тэгтэл гэнэт Эштон орж ирээд "Энд юу нь тийм буруу юм байгаа юм бэ?" гэсэн сэтгэгдэлийг оруулсан байна. Uber-ийн нөгөө хэрэглэгчдийнхээ эрх ашиг, хувийн нууцийг хамгаална гэсэн нөхцөл яалаа? 

Uber-ийг дэмжжээ

9 Милатай ямар их аз жаргалтай байгаагаа гайхуулдаг

Эштон Милатай цуг байхдаа ямар их аз жаргалтай, сэтгэл дүүрэн байдгаа хүн бүрт гайхуулдаг. Тэгвэл тэд бодит байдал дээр үнэхээр аз жаргалтай байдаг болов уу? Өмнө нь нэгэн ярилцлагын үеэр Мила "Нөхөр маань миний уурыг огт хүргэдэггүй" гэж байсан бол Эштон "Мил их ухаалаг бүсгүй учраас бид хоёрын харилцаанд ямар нэгэн асуудал үүсдэггүй" гэж хэлж байсан юм.  Хосуудын харилцаа ямар ч зөрчил, маргаангүй, төгс төгөлдөр байх үнэхээр боломжтой гэж үү? Үгүй л баймаар юм. 

Милатай ямар их аз жаргалтай байгаагаа гайхуулдаг

10 Брюс Уиллис түүнийг хүлээн зөвшөөрөөгүй

2000 онд салсан Брюс Уиллис (Bruce Willis), Деми Мур (Demi Moore) нар 3 хүүхэдтэй бөгөөд өдгөө салсан ч гэсэн сайн найзууд хэвээрээ юм. Демиг гэр бүлдээ цоо шинэ гишүүнийг авчрахад Брюс нэг л итгэлгүй хандаж байсан боловч цагийн уртад Эштоныг өөрийнх нь хүүхдүүдийн хойт аав болохыг хүлээн зөвшөөрчээ. Эштоныг томоохон хэмжээний үдэшлэг байнга зохиодог байснаас болж Деми хооллох дур сонирхолгүй мөртлөө согтууруулах ундааны хамааралтай дээрээс нь мансууруулах бодис хэрэглэх дуртай болсон хэмээн Демийн ойр дотныхон ярьцгаадаг ажээ. 

Брюс Уиллис түүнийг хүлээн зөвшөөрөөгүй

11 Эштон ганц бие амьдралдаа хайртай

Ганц бие амьдралд юу юунаас илүү дуртай хүмүүс байдаг. Тэгвэл Эштон тэдний нэг ажээ. Оройн цагаар дураараа гарч, үдэшлэг цэнгээнд очиж, архи дарс ууж, эмэгтэйчүүдээр хүрээлүүлэхийг  ямар эрэгтэй хүсэхгүй байх билээ дээ? Гэхдээ хүнтэй сууж, хүүхэдтэй болсоны дараагаар эрэгтэй хүний үүрэх ачаа шал өөр болмоор юм даа. Хүн дуртай зүйлээ хийж болно л доо. Гэхдээ ар гэрийн амьдрал, үр хүүхдээ нэгдүгээрт тавихгүй байж хувийн жаргалаа бодох нь тун өөрийгөө бодсон, зүй зохисгүй явдал билээ. 

Эштон ганц бие амьдралдаа хайртай

12 Түүний шоу бүтэлгүйтлээр төгсчээ

Эштоныг нийт хүмүүсийн 25% нь хошин шогийн мэдрэмжтэй, хөгжилтэй залуу гэж үздэг. Тэрээр 2008 онд өөрийнхөө шоу нэвтрүүлгийг цацаж эхэлсэн боловч томоохон бүтэлгүйтлээр дууссан юм. Тэрээр кино урлагийнхаа оддыг элэглэхийн оронд папараццичидын мэдээлэл дээр үндэслэж шоугаа хийж байснаас болж бүтэлгүйтэлд хүрсэн. 

Түүний шоу бүтэлгүйтлээр төгсчээ

13 Эхнэрийнхээ тухай барагтай бол ярьдаггүй

Хүн бүр өөрийнхөө хайртай хүнд хүлээн зөвшөөрөгдөж, сайшаан магтуулж, бишрэн шүтүүлж байх албагүй л дээ. Тэгвэл Эштон ямар ч ярилцлаганд уригдсан бай эхнэрийнхээ талаар барагтай бол ам нээдэггүй зантай. Магадгүй тэд хувийн амьдралаа бусдаас хамгаалж нууц хэвээр нь байлгахыг хүсдэг юм болов уу? Хэн мэдлээ. 

Эхнэрийнхээ тухай барагтай бол ярьдаггүй

14 Жое Патерног өмөөрсөн

Эштоны твиттерт бичсэн тэнэглэлүүдийн хамгийн дуулиантай нь хөлбөмбөгийн дасгалжуулагч Жое Патерног хүчингийн хэрэг хийсэн хэмээн улс даяараа шуугиж байхад түүнийг өмөөрсөн явдал болсон юм. Үүнээсээ болж Эштон эвгүй байдалд орсон бөгөөд асуудлыг бүрэн гүйцэд судлаагүй байж үзэл бодлоо илэрхийлдэг гэдгээ олон нийтэд харуулсан хэрэг болжээ. 

Жое Патерног өмөөрсөн

15 LinkedIn дээрээ хүйсийн тэгш байдлын тухай бичсэн

Энэ оны 7-р сард тэрээр ажлын байран дахь эмэгтэйчүүдийн хүйсийн тэгш байдлын талаар өөрийн LinkedIn дээрээ нийтэлснээс болж нэлээдгүй шуугианыг тарьсан билээ. Тэрээр ухаалаг асуулт асууж боломжоо ашиглахын оронд шал утгагүй зүйл бичсэн байдаг. Эштон үнэхээр ийм дээрэлхүү үзэлтэн юмуу эсвэл интернэтийг зөв ашиглаж чаддаггүй нэгэн юм болов уу? Гэхдээ дараа нь сайн юм болж тэрээр өөрийнхөө дагагчдаас уучлалт гуйсан билээ. 

LinkedIn дээрээ хүйсийн тэгш байдлын тухай бичсэн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()