Эрх мэдэл, хөрөнгө чинээгээрээ Билл Гейтстэй өрсөлдөх 10 эрхэм

Форбес сэтгүүлээс жил бүр дэлхийд хөрөнгө орлогоороо тэргүүлж буй эрхмүүдийг нэрлэдэг. 2017 оны дэлхийн хамгийн их хөрөнгө орлоготой эрхмээр Билл Гейтс 4 дэх жилдээ тодорч удаах байруудад Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос, бизнесийн магнат, хөрөнгө оруулагч, Беркшир Хэтэвэй-ийн үүсгэн байгуулагч Уоррен Баффет нар удааллаа. Гэсэн хэдий ч ямар нэг тэрбумтнуудын жагсаалтад тэр бүр ороод байдаггүй, дээрх 3 эрхэмтэй орлогоороо тэнцүү магадгүй тэднээс ч илүү орлоготой байж мэдэх эрхмүүд бас байдаг байна. Тэгвэл бид та бүхэндээ тэдгээр домог мэт яригдах эрхмүүдийн талаар хүргэх гэж байна. Үүнийг уншсаны дараа та магадгүй хамгийн баян удирдагч, гэр бүл, хөрөнгө оруулагч түүнчлэн түүхэн дэх хамгийн баян эрхэм хэн болохыг олж мэдэх болно.

Эрх мэдэл, хөрөнгө чинээгээрээ Билл Гейтстэй өрсөлдөх 10 эрхэм

10 Владимир Путин

Хэдийгээр энэ эрхэм хувьдаа 58 онгоц, 20 орд харш, хэвлэл мэдээллийн салбарын тэргүүлэгчдийг эзэмшдэггүй ч Форбес сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн хүчирхэг эрхмүүдийн жагсаалтыг маргаангүй тэргүүлдэг. Ажилчин ангиас гаралтай түүний замнал дардан байгаагүй. ОХУ-ын тагнуулын албанд нэлээдгүй хугацаанд хүчин зүтгэсэн тэрбээр Ерөнхийлөгч болохоосоо өмнө бүс нутгийн улс төрийн төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Түүнийг зарим нэг нь дэлхийн хамгийн баян хүн гэх нь ч бий. Дээрх яриа нь түүнийг 200 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгө орлоготой гэх таамаглалд хүргэх агаад түүнийг уг хөрөнгөө хөрөнгө оруулалт болон компаниудын хувьцаанаас олсон гэж үздэг.

Владимир Путин

9 Ким Жон Ун

Хөрөнгийн мэдээлэл нь хараахан тодорхойлогдоогүй бас нэгэн удирдагч бол Хойд Солонгосын дээд удирдагч Ким Жон Ун юм. Барууныхны хувьд бараг таамаг хэвээр байгаа энэ эрхмийн төрсөн өдөр, төрсөн газар, төгссөн сургууль хүртэл нууц хэвээр байгаа төдийгүй түүний эцэг Ким Чен Ир 2011 онд насан өөд болсноор эцгийнхээ хүчтэй нөлөө, эрх мэдлийг өвлөн авсан. Түүний тухай гарцаагүй үнэн ганц зүйл бол түүний тансаг амьдарлд дуртай байдал юм. Ким Жон Ун үнэтэй уух зүйлс, дээд зэргийн чанартай тамхи, амралтын газар, автомашин, сонгодог хөгжим түүгээр ч үл барам хувийн кино театрт мөнгө харамладаггүй нэгэн ажээ.

Ким Жон Ун

8 Муаммар Каддафи

Нүүдэлчин цыганы гэр бүлд төрж өссөн Муаммар Каддафи нь Коран судар уншиж, цэргийн бэлтгэл хийхээс өөр боловсрол гэх зүйл бараг эзэмшээгүй нэгэн юм. Каддафи өөрийн гаргасан Ногоон ном зохиолдоо харгис хэрцгий цэргийн эргэлтийн дараагаас улс төрийн мэдлэгээ дээшлүүлж эхэлсэн гэдгээ дурдсан байдаг. Ливийн дарангуйлагчдын нуугдмал эд хөрөнгийг таслан зогсоосон нь түүнийг түүхэн дэх хамгийн баян хүмүүсийн нэг болгосон гэх яриа ч бий. Хэдийгээр тэр амьд сэрүүн байхдаа элбэг хангалуун амьдралтай байсан ч түүний хөрөнгө орлогын талаар тодорхой мэдээлэл одоог хүртэл олдоогүй юм.

Муаммар Каддафи

7 Ротшильдийнхэн

Энэ гэр бүлийн гол уриа бол Конкордиа, Интегритас, Индастриа (эв найрамдал, шударга байдал, хичээл зүтгэл) юм. Энэ гэр бүл санхүүгийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, дарсны үйлдвэрлэл болоод дэлхийн өнцөг булан бүрт эрчим хүчний бизнес эрхэлдэг. Тэд бол дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулсан анхдагчид юм. Олон нийтэд тийм ч нээлттэй байгаагүй Ротшильд (Rothschild)-ийн гэр бүлийнхнийг хуйвалдааны онолчид болоод санхүүгийн түүхчдийн төгс хослол гэж нэрлэх нь ч бий.

Ротшильдийнхэн

6 Аль-Саудынхан

Аль-Саудын гэр бүл тэртээ 18-р зуунаас хойш Саудын Арабын газрын тосны хяналтыг бүрэн эзэмшиж ирснээр энэ улсыг бараг бүхэлд нь удирдах болсон. Тэдний гэр бүлийн дампуурал уналтын зөгнөл хаа сайгүй яригддаг ч дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлийн жагсаалтаас хасагдаж байсан тохиолдол одоог хүртэл байхгүй байна.

Аль-Саудынхан

5 Жон Д.Рокефеллер

336 тэрбум ам.долларын (одоогийн өртгөөр) хөрөнгөтэй гэж тодорхойлогдох энэ бизнесийн магнат нь 1937 онд насан өөд болсон хэдий ч түүхэн дэх хамгийн баян эрхмүүдийн нэг юм. Америкийн газрын тосны зах зээлийн 90 орчим хувийг эзэмшдэг энэ эрхэм өөрийн хөрөнгийн талаас илүү хувийг боловсрол, шашин, шинжлэх ухааны салбарт хандивласан байдаг. Түүнчлэн Рокефеллер өөрийн нэрэмжит их сургууль болоод Чикагогийн их сургууль байгуулж байжээ.

Жон Д.Рокефеллер

4 Эндрью Карнеги

Эндрью Карнеги нь ядуу шотланд гэр бүлд төрж өссөн ч АНУ-ын гангийн үйлдвэрлэлд хөл тавьснаар өөрийн хөрөнгийг бий болгосон нэгэн. Түүнийг бусдаас ялгарахад хүргэсэн нэг зүйл нь хөрөнгөнөөс гадна түүний туйлын энэрэнгүй өгөөмөр зан юм. Учир нь Эндрью өөрийн хөрөнгийн 90 орчим хувийг хандивласан байдаг ба  “Чинээлэг хэвээрээ үхсэн нэгэн үхсэн ч гутамшигтай хэвээр дурсагдана” хэмээн хэлдэг байжээ.

Эндрью Карнеги

3 Корнелиус Вандербилт

Хэдийгээр ядуу гэр бүлд төрж өссөн ч баян эрхмүүдийн эгнээнд багтаж чадсан бас нэг эрхэм бол Корнелиус Вандербилт юм. Тун тарчиг амьдралтай фермер болон завьчиний гэр бүлд төрсөн тэрээр 11 насандаа сургуулиа орхиж эргийн шугамд ажиллах болжээ. Өөрийн үндсэн орлогын эх үүсвэр болох төмөр замд азаа үзэхээс өмнө тэрээр уурын онгоцонд ажиллан мөнгө цуглуулдаг байжээ. Хэдийгээр Корнелиус дээрх эрхмүүдийн жишгээр их хэмжээний мөнгөө хандивын үйл хэрэгт зориулаагүй ч Нэшвиллийн их сургуульд нэг сая ам.доллар хандивлан, өөрийн хөрөнгийг 13 хүүхдийнхээ нэгт өвлүүлсэн байдаг.

Корнелиус Вандербилт

2 Августус Цезарь

Ромын эзэнт гүрний анхны хаан Юлий Цезарын өргөмөл хүү Августус Цезарь тухайн үеийн эзэнт гүрнийхээ эдийн засгийн 20 хувийг буюу одоогийн өртгөөр тооцвол 4,63 их наяд ам.доллартай тэнцэхүйц хөрөнгийг эзэмшиж байжээ. Хэдийгээр удаан үргэлжлээгүй ч тэрээр мөн Египетийг эзэмшиж байсан түүхтэй.

Августус Цезарь

1 Манза Мюза

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чинээлэг эрхэм Милианы эзэнт гүрний удирдагч Манза Мюза байжээ. Милианы эзэнт гүрэнд одоогийн Гана, Тимбукту болон Баруун Африкийн Мали Улс багтдаг байсан байна. Түүний хөрөнгийн эх үүсвэр нь давс болон тухайн үед хамгийн их эрэлттэй байсан алтнаас бүрдэж байв. Хаанчлалынхаа үедээ Манза одоог хүртэл сүндэрлэх олон лалын сүмийг бариулсан байдаг. Түүхчдийн судалгаагаар түүний хөрөнгийг тухайн үед хэмжих аргагүй их байсан гэх агаад түүнийг нь батлах гэсэн мэт Манзагийн алтаар хийсэн очирт таяг гартаа барьж, алтан титэм зүүн, алтан аяга барьсан байдалтай зураг хүртэл олджээ.

Манза Мюза

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()