Ханиадны тухай одоо болтол бидний итгэж явдаг худал зүйлс

Урин дулаан намрын улирал дуусахад хахир хүйтэн өвөл айлчлан ирж сульдаж доройтсон бие махбодь ханиад хүрэхдээ амархан болдог. Ханиадны анхны шинж тэмдгүүдийг илэрмэгц л бид ханиадаа эдгээх гэж хичээдэг боловч зарим тохиолдолд буруу аргаар тэмцдэгээ мэддэггүй ажээ. Ингээд хамтдаа бидний бие махбодьд сөрөг үр дагаврыг авчирдаг ханиадтай холбоотой буруу ойлголтуудтай танилцъя. 

Ханиадны тухай одоо болтол бидний итгэж явдаг худал зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ханиадтай хүнд л маск хэрэгтэй

Буруу ойлголт: Ханиадтай байгаа хүн л маск зүүх ёстой. 

Бодит байдал: Ямар ч хүн ханиадны вирусыг өөртөө тээж явах боломжтой учраас хүн өвдөөгүй байсан ч өөрийгөө ханиаднаас хамгаалахын тулд маск зүүх хэрэгтэй. 

Ханиадтай хүнд л маск хэрэгтэй

2 Шинж тэмдэгтэй хүнээс л ханиад халдварлана

Буруу ойлголт: Ямарваа нэгэн шинж тэмдэггүй хүнээс ханиад халдварлахгүй. 

Бодит байдал: Нийт хүн амын 30% нь өөрийгөө ханиадны вирус тээгч болчихсон яваагаа ч мэддэггүй учраас хүйтэн сэрүүний цагаар аль болох олон хөлийн газраар явахгүй байж өөрийгөө өвчнөөс хамгаалах нь зүйтэй юм. Ариун цэврийг сайтар сахиж, вирусын эсрэг эм уух нь үр дүнтэй арга байдаг. 

Шинж тэмдэгтэй хүнээс л ханиад халдварлана

3 Гадны хүчин зүйлс ханиад хүрэхэд нөлөөлдөг

Буруу ойлголт: Нимгэн хувцаслаж, малгайгүй явах юмуу хүйтэнд зайрмаг идвэл ханиад хүрнэ. 

Бодит байдал: Ханиад нь зөвхөн вирусээр л үүсгэгддэг учраас гадны хүчин зүйлсээс болж ханиад хүрэхгүй. 

Гадны хүчин зүйлс ханиад хүрэхэд нөлөөлдөг

4 Эрүүл хүнд вакцин хэрэггүй

Буруу ойлголт: Өндөр настан болон бага насны хүүхдүүд ханиаданд өртөмтгий учраас тэдэнд вакцин хэрэгтэй байдаг бол дархлаа сайтай насанд хүрэгчдэд вакцин тийм ч хэрэгтэй зүйл биш. 

Бодит байдал: Ханиадны эсрэг вакцин хийлгэснээр 100% ханиад хүрэхгүй гэсэн үг биш юм. Харин ханиад томуу элбэг байгаа цагт таны ханиад хүрэх магадлалыг бууруулна гэсэн үг. 

Эрүүл хүнд вакцин хэрэггүй

5 Вакцин хийлгэчихсэн л бол санаа амар байж болно

Буруу ойлголт: Вакцин хийлгэчихсэн л бол санаа зовохгүй байж болно. Учир нь вакцин таныг ханиаднаас 100% хамгаална. 

Бодит байдал: Вакцин нь таны ханиад хүрэх магадлалыг нэлээдгүй хувиар бууруулах ч бүрэн хамгаалж чадахгүй юм. Ийм учраас хүн бүр ариун цэврийг тогтмол сахиж, үргэлж гараа угаан вирусын эсрэг эмийг ууж байх шаардлагатай. 

Вакцин хийлгэчихсэн л бол санаа амар байж болно

6 Ханиад нь аюулгүй зүйл юм

Буруу ойлголт: Ханиад хүрсэн бол эм уугаад л эдгэчихнэ. Эрүүл мэндэд аюулгүй. 

Бодит байдал: Томуу болон ханиадны ерөнхий шинж тэмдгүүд нь төстэй байдаг: хамраас нус гоожиж, халуурч, толгой өвдөж, ханиалгахаас гадна хоолой өвднө. Гэхдээ ихэнх тохиолдолд томуугийн шинж тэмдэг арай хүнд байдаг. Ханиад, томуу тусах нь айхтар ноцтой зүйл биш хэдий ч аль болох түргэн хугацаанд эдгээх нь чухал юм. 

Ханиад нь аюулгүй зүйл юм

7 Тахианы шөл ханиаданд тустай

Буруу ойлголт: Ханиад хүрсэн даруйдаа эм хэрэглэлгүйгээр тахианы шөл уучихвал эдгэдэг. 

Бодит байдал: Бүлээн шөл нь хоолой өвдөхөд сайн нөлөөтэй ч ханиадыг эмчлэх ямар нэгэн үйлдэлгүй байдаг. Гэхдээ ханиаднаас урьдчилан сэргийлэх зорилгоор ууж байж болно. 

Тахианы шөл ханиаданд тустай

8 Вакцин хийлгэхээр ханиад хүрдэг

Буруу ойлголт: Ханиадны вакциныг хийлгэсний дараагаар бие зовиурлаж, шууд ханиад хүрдэг. Тийм учраас вакцин хийлгэх үгүйгээ сайтар бодож байж шийдэх ёстой. 

Бодит байдал: Вакцинд агуулагддаг нян нь аль хэдийнэ үхчихсэн, хүний биенд сөрөг нөлөөгүй байдаг. Нэн ховор тохиолдолд л тариулсан хүний биенд нус гоожих, хоолой болон толгой өвдөх гэх мэт сөрөг шинж тэмдэгүүд илэрдэг ажээ. 

Вакцин хийлгэхээр ханиад хүрдэг

9 Ханиад хүрвэл антибиотик уух хэрэгтэй

Буруу ойлголт: Антибиотик нь ханиадны вирустэй тэмцдэг учраас ханиад хүрсэн даруйдаа л ууж эхлэх хэрэгтэй. 

Бодит байдал: Ханиад хүрсэн хүн антибиотик уугаад ямар ч нэмэргүй байдаг. Учир нь эмч нар зөвхөн бактерийн халдвараар үүсгэгдсэн ханиадны үед л антибиотик хэрэглэхийг зөвлөдөг юм. Харин бусад тохиолдолд антибиотикийг хэрэглэснээр тухайн хүний эрүүл мэнд улам дорддог талтай. 

Ханиад хүрвэл антибиотик уух хэрэгтэй

10 Насан туршид нь хамгаална

Буруу ойлголт: Вакциныг нэг удаа л хийлгэчихсэн бол таныг ханиаднаас насан туршид чинь хамгаална. 

Бодит байдал: Ханиадны вирус жил бүр өөрчлөгдөн хувирч байдаг учраас өнгөрсөн жил таны хийлгэсэн вакцин энэ жил таныг хамгаалж чадахгүй. Ийм учраас ханиадны эсрэг вакциныг жил бүр системтэйгээр хийлгэж занших нь зүйтэй байдаг. 

Насан туршид нь  хамгаална

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()