Эмэгтэйчүүдийг дур булаам харагдахад туслах зүйлс

Эмэгтэй хүн та цор ганц бүтээл билээ. Бусдыг татаж, бусдаар хайрлуулна гэдэг хувь тавилан ч зарим бүсгүйчүүдийн хувьд бусдыг татах учраа нэг л олдоггүй. "Цэцгэнд төөрсөн эрвээхэй" шиг эрчүүд олон сайхан эмэгтэйчүүд дунд төөрдөг агаад та тэдгээр "цэцэгнүүд"-ээс хэрхэн ялгарч, таалагдаж буй залуугаа өөрийн болгох аргыг зааж өгье. Энэ бол дотроосоо гэрэлтэж эрчүүдийг татах нууц арга юм.

Эмэгтэйчүүдийг дур булаам харагдахад туслах зүйлс

1 Нуруу цэх суух

Ажил, анги танхим, ер нь хаана ч нуруу цэх сууж байгаарай. Буруу хараад сууж байхдаа намайг анзаардаггүй байхдаа гэж боддог бол та алдсан байна. Эрчүүд таныг араас чинь, хажуунаас чинь аль хэдийнэ харсан байдаг. Бүр урдаас харснаас илүү харсан байдаг. Хэрвээ та нуруу цэх суудаг бол эрчүүдийг өөртөө татдаг гэж ойлгоорой. Цэх суудаг эмэгтэйчүүд, эрчүүдэд язгууртан эмэгтэй шиг санагддаг аж.

Нуруу цэх суух

2 Бодлоороо инээмсэглэ

"Over the Hedge" хэмээх элбэнхийн тухай хүүхэлдэйн киног санаж байна уу? хэрвээ үзээгүй бол санаа зоволтгүй, их энгийн зүйл хэлэх гэсэн юм. Зүгээр л инээмсэглэ. Инээмсэглэж буй хүн бусдын тархи руу дохио илгээж, тэр дохио биднийг инээмсэглэж буй хүнд татагдуулдаг. Чанга инээх, амаа том ангайж инээснээр бусдыг татна гэж бодох хэрэггүй, дотроосоо сайхан зүйл бодож нүүрэндээ инээмсэглэл тодруулж явахад л хангалттай. 

Бодлоороо инээмсэглэ

3 Өөрийгөө төгс харагдуулах гээд хэрэггүй

Нэгэн алдартай хүний хэлсэн, "Таны дутагдал таныг анзаарах боломжийг бусдад олгодог" хэмээх үг байдаг. Тиймээс өөрийн биеийн өөнд эмзэглэж, гутрах хэрэггүй. Эрчүүд хэт төгс эмэгтэйгээс эмээдэг бөгөөд өөрийнхөөрөө, бага зэрэг дутагдалтай ч өөртөө итгэлтэй эмэгтэйчүүдэд татагддаг. Бүр таны биеийн өө эрчүүдэд өхөөрдөм харагддаг. Яагаад ч юм эрчүүд бага зэргийн дутагдалтай эмэгтэйчүүдийг хайрлуулах ёстой гэж үздэг.  Иймд эмэгтэйчүүд та бүхэн эрчүүдийг татья гэвэл өөрийнхөөрөө л байгаарай. Өөрийнхөөрөө байж чадах юм бол гэртээ сул нэвсгэр хувцас өмссөн ч эрчүүдийг татдаг.

Өөрийгөө төгс харагдуулах гээд хэрэггүй

4 Өөртэйгээ ярь

Сонин сонсогдож магадгүй л дээ, гэхдээ та эрчүүдтэй ярихаас илүү өөртэйгээ яриарай. Эмэгтэйчүүд ярих дуртай байдгаасаа болоод эрчүүдийг өөрөөсөө үргээдэг. Эрчүүд бага ярьдаг эмэгтэйчүүдэд татагдаж, тэдний нууц ертөнцийг мэдэхийг тэсч яддаг. Та эрчүүдтэй ярьж эсвэл найз хүүхнүүдтэйгээ ярилцаж эрчүүдэд харагдахгүй байж, яримаар байвал өөртэйгээ бодлоороо ярилцаж байгаарай. 

Өөртэйгээ ярь

5 Тод өнгөтэй хувцас өмс

Бүсгүй та тод өнгийн хувцас өмсч байгаарай. Тод өнгө эмэгтэйчүүдийг царай төрхийг тодотгож, ихэмсэг цэвэрч харагдуулдаг. Загвар хийц нь ямар байхаас үл хамаарч тод өнгийн хувцас эрчүүдийн тархи руу байнгын дохио илгээж, зүгээр суухад бэрх болгодог. Тиймээс та өөрийгөө эвдэж, эр зориг гарган тод өнгөөр хувцаслаж, сэтгэл хангалуун байгаарай.

Тод өнгөтэй хувцас өмс

6 Алхмаа ол

Эмэгтэйчүүдийн хөл ямар байхаас үл хамаарч өөрт тохирсон алхаа гэж байдаг. Тэрхүү алхаагаа олохын тулд эхлээд алхааныхаа зайг зөв болгох хэрэгтэй. Том алхаж, хурдан явдаг эмэгтэйчүүдээс илүү жижиг алхаж, удаан явдаг эмэгтэйчүүд эрчүүдэд сайхан харагддаг.  Иймд өөрт таарсан алхмын зайгаа олж алхааныхаа хэмнэлийг тохируулаарай. Ингэж намс намс алхсанаар дотроосоо гэрэлтэх болно. 

Алхмаа ол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()