40 настай дуучин Шакирагийн гоо сайхны нууц

Алдарт дуучин Шакирагийн залуу харагддаг нууц юу юм бол? Он гараад 41 нас хүрэх тэр одоо ч залуу сайхан төрхөөрөө хамгийн сайхан эмэгтэйн нэгд тооцогдсоор байна. Тэгвэл түүний гоо сайхан байдлын нууцыг та бүхэнтэйгээ хуваалцахаар бэлтгэлээ. Бүсгүй та түүнээс үлгэр жишээ аван, гоо үзэсгэлэнгээ улам бүр тодотгоорой.

40 настай дуучин Шакирагийн гоо сайхны нууц

1 Арьсаа арчилдаг

Тэрээр арьсаа эрүүл, гэрэлтсэн харагдуулахад тулд витамин С-тэй серум хэрэглэдэг байна. Ялангуяа арьс нь хуурайшсан үед түлхүү хэрэглэдэг аж. Хэрвээ түүний арьс хэт хуурайшвал эмийн сангаас Е витаминтай капсул худалдан авч түүнийгээ бутлан нүүрэндээ түрхдэг гэнэ шүү. Орой бүр нүүрнийхээ будгийг маш сайн угааж арилган унтдаг бөгөөд арилгахын тулд тусгай сойз ашигладаг аж.

Арьсаа арчилдаг

2 Нарнаас арьсаа хамгаалдаг

Арьсыг нарны хортой туяанаас хамгаалах нь маш чухал гэдгийг дуучин бүсгүй онцолж хэлжээ. Харин тэрээр нарнаас хамгаалах тосны оронд хүүхдийн тос түрхдэг байна.

Нарнаас арьсаа хамгаалдаг

3 Ус сайн уудаг

Шакира нь бие организмыг шингэний дутагдалд оруулдаг давстай хоол хүнснээс татгалзаж, цэвэр ус сайн уудаг байна. Тиймдээ ч түүний царай гэрэлтсэн, чийглэг харагддаг аж.

Ус сайн уудаг

4 Нүүр будалт

Нүүрээ будахдаа "Илүү энгийн - илүү сайн" гэсэн зарчмыг баримталдаг байна. Уруулаа зөөлөн, хурц биш өнгөтэй уруулын будгаар будаж, бусдын анхаарлыг зөвхөн нүдэн дээрээ татаж, нүдээ илүү гэрэлтүүлдэг аж.

Нүүр будалт

5 Арьсаа өөрөө арчилдаг

Тэрээр СПА болон янз бүрийн гоо сайхны эмчилгээнд ордоггүй бөгөөд өөрөө л арчилдаг байна.

Арьсаа өөрөө арчилдаг

6 Зөв хооллолт

Алдарт дуучин бүсгүй нь идэх үнэхээр дуртай учраас зөв хооллож эхлэхийн тулд өөрийгөө хянах хэрэгтэй болсон гэнэ. Одоо ч маш их иддэг боловч зөвхөн эрүүл мэндэд тустай хоол хүнсийг сонгодог болсон аж.

Зөв хооллолт

7 Үс арчилгаа

Тэрээр үс арчилгаанд ямар нэгэн тусгай эсвэл үнэтэй бүтээгдэхүүн, хэрэгсэл ашигладаггүй. Наранд гарахаасаа өмнө үсээ ангижруулагчаар угаадаг гэсэн байна.

Үс арчилгаа

8 Инээмсэглэл

Шакира хэлэхдээ "Ямар ч эмэгтэйд зориулсан хамгийн сайхан "нүүр будалт" бол инээмсэглэл гэж боддог. Сайхан инээмсэглэвэл өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс шүдээ сайн арчилж байх хэрэгтэй" хэмээжээ.

Инээмсэглэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()