Хайртыгаа хуурсан бол харилцаагаа хэрхэн сэргээх вэ?

Хайртай хүнээ хуурч байгаад баригдсан тохиолдолд та хоёрын харилцаа тун эмзэг болно. Түүнийхээ өмнө буруу зүйл хийснээсээ болж итгэж найдаж явсан сэтгэл рүү нь ус цацаж орхисон бол танд түүнийхээ итгэлийг буцаан олж авахын тулд асар их хүчин зүтгэл, цаг хугацаа шаардлагатай болох болно. Хайртыгаа хуурч байгаад баригдах нь та хоёрын харилцааг бүр мөсөн дууссан гэсэн үг биш ажээ. Алдаагаа засч, хайрттайгаа үргэлжлүүлэн хамт байхын тулд юу хийх ёстойг тань хэлж өгье. Анхаарлаа хандуулна уу. 

Хайртыгаа хуурсан бол харилцаагаа хэрхэн сэргээх вэ?

1 Алдаа гаргасанаа хүлээн зөвшөөр

Хэрэв та алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй бол та хоёрын харилцаа цаашид үргэлжлэх ямар ч боломжгүй болох аж. Ямар нэгэн зүйл хэлж өөрийгөө өмөөрөхийн оронд хайртай хүнийхээ сэтгэлийг шархлуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч түүнээсээ уучлал гуйх нь тустай байх болно. 

Алдаа гаргасанаа хүлээн зөвшөөр

2 Юунаас болж араар тавьсан шалтгаанаа ол

Ажлынхантайгаа оройжин уугаад согтуугийн балгаар араар тавьчихсан уу эсвэл хэн нэгэн хүнийг харахаар сэтгэл чинь хөдлөөд түүнийхээ араас хөөцөлдсөөр байгаад араар тавьсан уу? Эсвэл шалтгаан нь өөр зүйлд байсан уу гэдгийг эргэцүүлэн бодоорой. Таныг хайртай хүн чинь тоохгүй байх шиг санагддаг уу? Сексийн амьдралаасаа таашаал авч чаддаггүйгээсээ болоод буруу алхам хийсэн үү? гэдгээ сайн бодоод үзээрэй. Ямар ч шалтгааны улмаас буруу зүйл хийсэн байлаа гэсэн өөрийнхөө алдааг ухамсарлан ахиж ямар ч тохиолдолд ийм зүйлийг давтахгүй гэж хатуу шийдэх нь чухал юм. 

Юунаас болж араар тавьсан шалтгаанаа ол

3 Нууц амрагаасаа харилцаагаа тасал

Араар тавьсаны дараа хайртыгаа авч үлдэхийн тулд заавал хийх ёстой нэг чухал алхам бол нууц амрагаасаа харилцаагаа бүр мөсөн таслах явдал байдаг. Мэдээж хэрэг тэр хүнд та дурлаж, байнга уулзсаар байгаад дасчихсан байдаг учраас харилцаагаа таслахад эхэндээ амаргүй байх болно. Гэвч та өөрийнхөө босгосон амьдралыг авч үлдэхийн тулд нууц амрагтаа салж байгаагаа хэлж, эргэж харилцахгүй гэдгээ ойлгуулах ёстой. 

Нууц амрагаасаа харилцаагаа тасал

4 Хайртдаа үнэнч байгаарай

Олон жилийг хосуудын харилцааг судлахад зориулсан судлаачдын үзэж байгаагаар хайртыгаа хуурсаны дараа түүндээ маш үнэнч бөгөөд нээлттэй хандах нь тун чухал гэнэ. Таны хайртай хүн нууц амрагийн чинь талаар асуух юм бол түүний асуултанд аль болох үнэн бөгөөд нээлттэй хариулахыг хичээгээрэй. Нууц амраг чинь тань руу одоо болтол и-мэйл бичиж, утас руу чинь зурвас илгээдэг бол хайртдаа бүхнийг нуулгүй хэлээрэй. 

Хайртдаа үнэнч байгаарай

5 Хийсэн зүйлийг нь байнга сануулах хэрэггүй

Араар тавьсаныг нь мэдчихсэн тохиолдолд бид үргэлж л нөгөө хүнээ буруутгаж, хийсэн зүйлийг нь сануулсаар байдаг муу талтай. Харилцааны сэтгэл зүйчдийн өгч байгаа зөвөлгөөгөөр "Араар тавилтын тухай 15 минут ярилцаад дараа нь завсарлага авч өөр зүйл хийх нь харилцаагаа аварч үлдэхэд тустай байдаг. Мэдээж хэрэг араар тавьсан хүнээс болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй ярих хүсэлтэй байгаа эсэхийг асуух нь чухал" гэжээ. 

Хийсэн зүйлийг нь байнга сануулах хэрэггүй

6 Нэг талын буруу гэж байдаггүй

Ихэнх тохиолдолд дан ганц араар тавьсан хүний буруу болоод дуусдаг юм. Гэвч бодит байдал дээр хүн зүв зүгээр байж байгаад л хайртай хүнээ хуурахгүй шүү дээ. Тиймээс таны хайртай хүн таныг хуурсан бол та түүнийгээ юугаар дутааж вэ? цаашид юун дээр яаж анхаарах вэ гэдгээ сайтар бодох нь тун чухал юм шүү. 

Нэг талын буруу гэж байдаггүй

7 Харилцаагаа дууссан гэж битгий бодоорой

Хайртай хүн чинь таныг хуурсаныг мэдээд хамгийн түрүүнд түүнийг үзэн ядаж, хаашаа ч хамаагүй холдон одохыг хүсдэг билээ. Гэвч ингэлээ гээд юу өөрчлөгдөх билээ дээ? Үүний оронд хоёр талаасаа хичээж, харилцаагаа аварч үлдэхийн тулд чадах бүхнээ хийх нь чухал ажээ. 

Харилцаагаа дууссан гэж битгий бодоорой

8 Харилцаагаа хэвийн болно гэдэгт итгэ

Хайртыгаа хуурчихаад "Намайг уучлаарай" гэж хэлчихэд л бүх зүйл хуучин хэвэндээ орчихно гэж бодож байгаа бол та том эндүүрч байна. Түүнийхээ шархалсан зүрхийг эдгээж, итгэлийг нь ахин нэг удаа олж авахын тулд таниас асар их хичээл зүтгэл, тууштай зан шаардагдана. Гэвч чин сэтгэл, хичээл зүтгэл байхад болохгүй бүтэхгүй зүйл байхгүй гэдэгт итгээрэй. 

Харилцаагаа хэвийн болно гэдэгт итгэ

9 Сэтгэл зүйч дээр очих хэрэгтэй

Хэрэв та хоёр нэг л учир зүйгээ олж чадахгүй байгаа бол мэргэжлийн сэтгэл зүйч дээр очиж зөвлөгөө авахыг зөвлөж байна. Сэтгэл зүйч энэ тал дээр олон жилийн туршлагатай байдаг учраас та хоёрт тулгарсан асуудлыг сонсоод тохирох зөвөлгөө, аргуудыг санал болгох болно. 

Сэтгэл зүйч дээр очих хэрэгтэй

10 Харилцаагаа ахин сэргээгээрэй

Таагүй болсон уур амьсгалыг үлдэн хөөж, хэвийн, аз жаргалтай харилцаагаа эргүүлэн авчрахын тулд заавал дагаж мөрдөх ёстой дүрэм байдаг ажээ. Араар тавьсан хүн өөрийнхөө утас, и-мэйл болон бусад харилцааны хэрэгслүүдээ хайртдаа чөлөөтэй үзэх боломжийг олгох ёстой гэнэ. Хэдийгээр ийм харилцаа нь гартаа шугам барьсан хахир хатуу багшийг санагдуулж болох ч хуурсан болон хууртсан аль аль талд нь үр дүнтэй арга болдог байна. 

Харилцаагаа ахин сэргээгээрэй

11 Гэмшлээ илэрхийлсэн захидал

Хайртай хүнийхээ өмнө буруу зүйл хийж, түүнийхээ сэтгэл санаанд дааж давшгүй их зовлон учруулсан гэдгээ ухамсарласан гэмшлийн захидлыг чин сэтгэлээсээ бичиж хайртдаа өгөөрэй. Захидлаараа хайртыгаа ямар их гомдоосноо сайтар ойлгож байгаагаа илэрхийлэх хэрэгтэй. Хамгийн гол нь ямар ч тохиолдолд ахиж араар тавихгүй гэж сэтгэлдээ хатуу шийдэх ёстой юм шүү. 

Гэмшлээ илэрхийлсэн захидал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()