1
Алтан товч цэцэг
Англи нэрээр нь чамомил, орос нэрээр нь ромашка гэж нэрлэдэг. Алтан товч цэцгийн цай ууснаар мэдрэлийн систем тайвширч, стресс ядаргаа тайлагдаж бөх нойрсдог. Учир нь, алтан товч цэцэг антиоксидант (үл исэлдүүлэгч) болон байгалийн гаралтай тайвшруулагчиар арвин.
Бэлтгэх арга:
Ус буцалгаад хөрсний дараа алтан товч цэцэг юм уу түүний хандыг хийнэ. Ингээд 10 минут байлгасны дараа ууна. Алтан товч цэцгийн цайг 2 долоо хоногийн турш орой болгон унтахынхаа өмнө уугаарай.
2
Нимбэгтэй халуун ус
Нимбэг нь элгийг цэвэрлэж, үйл ажиллагааг нь сайжруулахын зэрэгцээ элэгнээс гарсан хорт бодисыг шээсний замаар биеэс зайлуулан бөөр шээсний замын цэвэрлэдэг онцгой ач тустай хүнсний бүтээгдэхүүн юм.
Бэлтгэх арга:
Усаа буцлангуут нимбэгний шүүс хийнэ. Унтахаасаа 30 минутын өмнө 3 долоо хоногийн турш уугаарай.
3
Цагаан гаа-нимбэгтэй цай
Цагаан гаа, нимбэг хоёрт С витамин ихээр агуулагддаг. Мөн эдгээр нь төрөл бүрийн өвчнөөс сэргийлдэг антиоксидантуудаар баялаг бөгөөд бодисын солилцоог дэмждэг. Цагаан гаа үрэвслийг маш сайн дарж, целлюлитийг арилгаж, биеэс шаардлагагүй бодисыг гадагшлуулж, илчлэг (калори)-ийг шатаадаг. Харин нимбэг хэвлий хэсгийн өөхлөлтийг цэвэрлэн багасгаж дархлалын системийг бэхжүүлдэг.
Бэлтгэх арга:
Буцалсан усанд нимбэг, цагаан гаагаа хийнэ. 15 минут байлгасны дараа сайн хутгаад ууна. Долоо хоногт 3 удаа орой унтахынхаа өмнө уугаарай.
4
Батраш
Батраш хэмээх энэхүү гаатай ургамал, түүний ханд, цай нь элбэг байдаг бөгөөд эмийн сан, дэлгүүрт зардаг. Батраштай цай ходоодонд их сайн бөгөөд хоол боловсруулах эрхтнүүдэд эм болдог. Уг ургамаланд хүний биед онцгой чухал тосны хүчлүүд агуулагддаг байна. Уг хүчлүүд нь гэдэс болон элгэнд хуримтлагдсан бүх төрлийн хог хаягдлыг хөөдөг аж.
Бэлтгэх арга:
Усаа сайн буцалсны дараа батрашийн ханд юм уу түүний навчийг хийгээд 2 минут буцалгана. Ингэхдээ тагтай буцалгах бөгөөд тагтай нь хэсэг орхино. Тэгээд унтахаасаа 30 минутын өмнө ууна. Та 3 долоо хоногийн турш орой бүр уугаарай.
5
Овьёосны гурил
Овьёосны гурил буюу овьёос нь эрдэс минерал, витаминууд болон эслэг гэх мэт бидэнд хэрэгтэй бодисуудаар дүүрэн хүнс юм. Овьёосон дахь бодисууд ходоод, элгийг цэвэрлэж, биднийг тайвшруулж, тухтай мэдрэмж өгдөг.
Бэлтгэх арга:
Овьёосоо халуун биш усанд хийгээд 7 цаг дэвтээнэ. Үүний дараа овьёосоо шүүж усыг нь авна. Дэвтээх үеэр овьёосон дахь бүх амин дэм, эрдэс бодисууд усанд шингэнэ. Та хэт өтгөн шүүс гаргаж авсан бол усаар шингэлж уугаарай. Мөн үүндээ бага зэрэг шанц (cinnamon) хийж ууж болно. Орой болгон уухад болно. Хэрвээ хүсвэл жижиг мөс болгон хөлдөөж, оройд нэгийг идээд байж болно.