Кейт Миддлтон Английн Хатан хаан болбол юу болох вэ?

Жирийн гэр бүлээс гаралтай даруухан бүсгүй их сургуульд суралцаж байхдаа Ханхүү Виллиамийн зүрх сэтгэлийг булааж өдгөө хоёр хүүхдийнх нь ээж, Английн Хатан хааны гэр бүлийн нэгэн гишүүн болоод байгаа билээ. Хэрэв Кэйтийг ирээдүйд Хатан хаан болвол юу болохыг хамтдаа төсөөлөөд нэг үзье. 

Кейт Миддлтон Английн Хатан хаан болбол юу болох вэ?

1 Ханхүү Харригийн өмнө сөгдөнө

Хааны ордонд болдог олон төрлийн үйл ажиллгааны үеэр Кэйт өөрийнхөө нөхрийн эрэгтэй дүү нар буюу бусад ханхүү нарын өмнө бөхийх гэж нэлээдгүй ядардаг байх гэж хүмүүс таамагладаг билээ. Тэрээр өөрийн нөхөр Ханхүү Виллиамтай цуг яваагүй үедээ Гүнж Александра, Йоркийн Гүнгийн охид, Гүнж Биатрис болон Иугене нарт мэхийх ёстой байдаг аж. Хэрэв Ханхүү Виллам нэг өдөр Хаан ширээнд заларвал Кейт бүх хүмүүсийн өмнө бөхийх болно. 

Ханхүү Харригийн өмнө сөгдөнө

2 Тэр "London Bridge Is Down" төлөвлөгөөний нэг хэсэг нь болно

Английн өнөөгийн Хатан хааныг нас барсны дараа хэрхэхийг заасан нууц төлөвлөгөөг "London Bridge Is Down" хэмээн нэрлэдэг. 65 жилийн өмнө Жорж Хаан VI насан эцэслэсний дараа өнөөгийн Хатан хаан Элизабет хаан ширээг нь залгамжилсан түүхтэй. Хатан Хааныг нас барсны дараа радиогийн бүх сувгууд гунигтай аянуудыг сонсогчиддоо хүргэх бөгөөд энэ бүхний эцэст Кейтийг Хатан хаан болох эсэх нь тодорхой болох ажээ. 

Тэр "London Bridge Is Down" төлөвлөгөөний нэг хэсэг нь болно

3 Камилла түүнд атаархах болно

Ханхүү Чарльз Диана гүнжтэй байхдаа гэр бүлээс гадуурх харилцаатай байсан нь илэрч, улс төр болон эмс хүүхнүүдтэй орооцолддогоосоо болж ард иргэдийнхээ дунд нэр хүнд муутай болсон учраас түүнийг дараагийн Хаан болж чадна хэмээн үзэхгүй байгаа юм. Ханхүү Чарльз болон Диана гүнжийн гэрлэлтийг үгүй хийсэн "муу" эмэгтэй Камилла  үзэсгэлэн төгөлдөр, сайхан сэтгэлтэй, бусдыг татах увидастай Кейтийн нэр хүнд хэрхэн яаж өсч байгааг чимээгүйхэн ажиглаж, түүнд атаархаж суухаас өөр арга үлдэхгүй нь бололтой. 

Камилла түүнд атаархах болно

4 Түүний удирдлаганд байдаг улс орнууд үгүй болно

Өнөөгийн Хатан хааныг нас барах үед түүний удирдлаганд байдаг Хамтын Нөхөрлөлийн орнуудад багтдаг Австрали, Канад, Кифр, Фижи, Гана, Гренада, Энэтхэг, Ямайка, Малайз, Шинэ Зеланд, Нигер, Пакистан, Сингапур, Өмнөд Африк гэсэн орнууд түүний удирдлагаас гарах өндөр магадлалтай болох юм. Хэрэв Кейт Английн Хатан хаан болвол эдгээр орнууд бүх нийтийн санал асуулга явуулж, Английн удирдлаганд байхаа болих магадлалтай хэмээн таамаглаж байна. 

Түүний удирдлаганд байдаг улс орнууд үгүй болно

5 Хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх цаг нь маш хомс болно

Өнөөгийн Хатан хааны өмнөөс Ханхүү Чарльз бүхий л олон нийтийн үйл ажиллагаанд оролцдог болсон бөгөөд 2015 оноос хойш нийт 527 үйл ажиллагаанд оролцжээ. Кейт хэрвээ Хатан хаан болох юм бол асар олон тооны олон нийтийн үйл ажиллагаанд оролцох ёстой болох бөгөөд ингэснээр түүний хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх цаг тун бага болох аж. 

Хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх цаг нь маш хомс болно

6 Тэрээр загварын бэлэг тэмдэг болно

"Rakuten Marketing" өнгөрсөн жил Кейтийг Английн хамгийн загварлаг эмэгтэйгээр тодруулсан юм. Санал өгсөн нийт хүмүүсийн 29% нь түүнийг тун сайхан хувцасладаг хэмээн дэмжсэн ажээ. Диана гүнжийн нэгэн адилаар Кейтийн өмссөн зүүсэн бүхнийг хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр ярьж хэлэлцэж байдаг. Түүний үсчин Ричард Вардыг "Үс засалтын хаан" хэмээн өргөмжлөх болсон бөгөөд түүнээр үсээ засуулах гэсэн хүмүүсийн жагсаалт хэдэн мянгад хүрээд байгаа гэнэ. Хэрэв Кейт Хатан хаан болвол Английн түүхэн дэх хамгийн загварлаг, дэгжин хатан хаан болох болно. 

Тэрээр загварын бэлэг тэмдэг болно

7 Гүнж Шарлоттын ирээдүй

Өдгөө бие давхар байгаа Кейт ирэх жил 3 дахь хүүхдээ өлгийдөн авах бөгөөд түүнээс хүү төрсөн ч Шарлотта гүнж дүүгээсээ илүү эрх мэдэлтэй хэвээр байх ажээ.  Өөрөөр хэлэх юм бол Шарлотта гүнж Ханхүү Харригаас түрүүлж ширээнд сууна гэсэн үг юм. 

Гүнж Шарлоттын ирээдүй

8 Шинэ үүрэг хариуцлага нь түүнд сайхан санагдахгүй

Кэйт өмнө нь хэзээ ч үүрэг хариуцлага хүлээж үзэж байгаагүй учраас Хатан хааны хүлээх үүрэг түүнд төдийлөн таатай санагдахгүй болов уу гэж таамаглаж байгаа юм. Ханхүү Харри "Newsweekсонинд өгсөн  нэгэн ярилцлагандаа "Бидний хэн нь ч Хаан ширээнд суухыг хүсдэггүй. Гэхдээ бид ард иргэдийнхээ сайн сайхны төлөө үүрэг хүлээх ёстой гэдгээ бүрэн дүүрэн ухамсарладаг" гэж хэлжээ. 

Шинэ үүрэг хариуцлага нь түүнд сайхан санагдахгүй

9 Амиа хорлолтын хэмжээ нэмэгдэж болзошгүй

Диана гүнжийг нас барсаны дараа Английн иргэд ихээхэн сэтгэлээр унасан бөгөөд Британий эмэгтэйчүүдийн амиа хорлолтын хэмжээ 33.7%-иар, нийт амиа хорлолтын хэмжээ 17.4%-иар нэмэгдсэн байдаг. Өнөөгийн Хатан хааныг таалал төгссөний дараа ийм байдал дахин давтагдахыг үгүйсгэх аргагүй юм. Кэйт, Ханхүү Харри нар "The Heads Together"  нэртэй компанит ажлыг зохион байгуулсан бөгөөд тус ажил нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулахыг бүх нийтэд уриалсан байдаг. 

Амиа хорлолтын хэмжээ нэмэгдэж болзошгүй

10 Боловсролын зэрэгтэй цорын ганц хүн болох болно

Тэрээр 2005 онд Гэгээн Эндрюсийн Их сургуулийн Урлагийн түүхийн ангийг онц дүнтэй төгссөн билээ. Кэйт "Боломжтой бүх мэдлэгийг өөрийн болгохын тулд урлагийн түүхийг сонгосон" хэмээсэн удаатай юм. Кэйт Хатан хаан болвол гэр бүлийнхнийхээ дотроос боловсролын зэрэгтэй цорын ганц гишүүн нь болох ажээ. 

Боловсролын зэрэгтэй цорын ганц хүн болох болно

11 Хүссэн хувцсаа өмсч чадахаа болино

Хатан хаан Элизабет уламжлалт хувцсаар гангарах дуртай бөгөөд 1994 оноос хойш түүний хувцаснуудыг Кенсингтоны Анелло&Дэвиде, харин малгайг нь Речел Тревор-Морган болон Анжела Келли нар урласаар иржээ. Хэрэв Кейт Хатан хаан болвол өмсөх дуртай "Reiss, Zara, Gap, Topshop" брендийн хувцаснуудаа өмсөх боломжгүй болох юм. 

Хүссэн хувцсаа өмсч чадахаа болино

12 Букингемийн ордон түүнийх болох болно

Хэрвээ Кэйт Хатан хаан болвол 19 уулзалтын өрөө, Хааны гэр бүл болон зочдын 52 унтлагын өрөө, ажилчдын 188 унтлагын өрөө, оффисын 92 өрөө, 78 угаалгын өрөө бүхий нийт 775 өрөөнөөс бүрддэг Букингемийн ордны эзэн болох аж.

Букингемийн ордон түүнийх болох болно

13 Гэрлэлтээ цуцлуулах ямар ч боломжгүй болно

Кэйт, Ханхүү Виллиам нар Хатан хааны уламжлалыг хүндэтгэн дагадаг бөгөөд олон нийтийн өмнө бие биенийхээ гараас хөтлөх юмуу үнсэлцдэггүй байна. Хэрэв хэзээ нэгэн цагт Кейт өөрийнхөө гэрлэлтээсээ залхаж, нөхөртөө хайргүй болох юм бол түүнд гэрлэлтээ цуцлуулах ямар ч боломж үлдэхгүй. 

Гэрлэлтээ цуцлуулах ямар ч боломжгүй болно

14 Ордны бүх хүнийг баяр хөөртэй амьдруулах ёстой болно

Хошин шогийн ер бусын мэдрэмжтэй, өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсийг хөгжөөж баярлуулж чаддаг чанарт нь Ханхүү Виллиам дурласан байх л даа. Ханхүү Харри "Эмээгийн маань ордондоо бий болгосон сайхан уур амьсгалыг түүнийг залгамжлах хойч үеийнхэн нь энэ хэвээр нь хадгалж чадаж байгаад сэтгэл хангалуун байгаа. Бид үүнийг өөрсдийнхөө төлөө биш харин ард иргэдийнхээ төлөө хийж байна" гэж хэлж байсан удаатай. 

Ордны бүх хүнийг баяр хөөртэй амьдруулах ёстой болно

15 Кейтийн гэр бүлийнхэн шууд л хааны гэр бүлд тооцогдоно

Кейтийн аав Майкл Миддлтон нь ирээдүйд хаан болох Ханхүү Жоржийн анхны өвөө бөгөөд  хэрвээ Кэйт Хатан хаан болох юм бол аавдаа Гүн, харин ээждээ Гүнгийн авхай цолыг олгох нь тодорхой харагдаж байна. Ханхүү Виллам нэгэн ярилцлагандаа "Кэйт гэр бүлийнхэнтэйгээ тун дотно байдаг. Майк, Кароле нар маш нөхөрсөг, хөгжилтэй бас их халамжтай хүмүүс. Тэд надад их сайн ханддаг учраас надад яг л гэртээ байгаа юм шиг халуун дулаан санагддаг" гэж ярьсан байдаг. 

Кейтийн гэр бүлийнхэн шууд л хааны гэр бүлд тооцогдоно

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()