Лондон хотын тухай хачирхалтай баримтууд

Улс орон бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлог, уламжлалтай байдаг. Тэдгээр онцлог, уламжлалынх нь ихэнхийг бид мэддэггүй ч ерөнхийдөө тийм хэмээн дотроо бодчихсон байдаг. Тэгвэл бидний бодсоноос шал өөр гэдгийг батлах 21 итгэмээргүй баримтыг та бүхэндээ хүргэе. Бид та нартаа Лондон хотын тухай итгэмээргүй 21 баримтыг хүргэж байна.

Лондон хотын тухай хачирхалтай баримтууд

1 Англиар сайн ярьдаггүй бол энэ тухай хэлэхгүй байсан нь дээр

Та англи хэлээр сайн ярьж чаддаггүй ч гэсэн ярьж, ойлголцохыг хичээгээрэй. Учир нь, англи хэлээр ярьж чаддаггүй гээд хэлчихвэл, англичууд таньтай орос хэлээр яриад эхэлнэ. Энэ тохиолдолд ойлгоход бүр ч хэцүү болно.

Англиар сайн ярьдаггүй бол энэ тухай хэлэхгүй байсан нь дээр

2 Жил бүр Лондоны метронд 80 мянган шүхэр мартдаг

Лондоны метрогоор үйлчлүүлэгч хүмүүс буюу англичууд болон жуулчдын мартаж үлдээсэн шүхэр нэг жилд 80 мянгаар тоологддог байна. Англид бороо их ордог учраас шүхэр авч явах нь элбэг. Харин тэрхүү шүхрээ метронд мартаж буух үзэгдэл бусад орнуудаас илүү байдаг аж. Түүнчлэн шүхрээс гадна метронд самурай илд, хүний гавлын яс, шилэн саванд хийсэн гурван үхсэн сарьсан багваахай, бүхэл бүтэн авс зэрэг этгээд сонин зүйлс ихээр мартаж буудаг байна.  

Жил бүр Лондоны метронд 80 мянган шүхэр мартдаг

3 Гэртээ угаалга хийдэггүй

Лондончууд гэртээ угаалга хийхийг тэсвэрлэдэггүй бөгөөд хөршүүд нь ч юм угааж байгаа айлыг хүлцдэггүй. Тиймээс Лондоны хаа сайгүй угаалгын газар бий болсон. Та Лондоны хаанаас ч хувцас угаах газар олно.  

Гэртээ угаалга хийдэггүй

4 15:00 цаг гэж юу болохыг ойлгодоггүй

Лондончууд 15:00 цаг гэдэг цагийн систем мэддэггүй бөгөөд зөвхөн "3 pm" буюу өдрийн 3 цаг гэж мэддэг. Гэхдээ 15:00 цаг гэсэн цагийн системийг цэрэгт заадаг байна.   

15:00 цаг гэж юу болохыг ойлгодоггүй

5 Жирэмсэн эмэгтэй тэвчихгүй байвал хаана ч бие засахыг зөвшөөрдөг

Та жирэмсэн, тэгээд тэвчихгүй байвал Букингемийн ордны өмнө ч бие засч болно. Хэн ч таныг торгохгүй. Бүр цагдаагаас дуулгыг нь авч байгаад бие зассан ч болно. Цагдаа нар танд ингэж л эелдэг хандана.  

Жирэмсэн эмэгтэй тэвчихгүй байвал хаана ч бие засахыг зөвшөөрдөг

6 Алдартай хар таксины жолооч болохын тулд 2-4 жил шаардлагатай

Нэр хүндтэй энэ таксины үйлчилгээний жолооч болохын тулд мэдлэгийн сорилыг давж, 25 мянган гудамж, 20 мянган газрын байршлыг мэдэх хэрэгтэй. Эдгээрийг нэг бүрчлэн тогтооход 2-4 жилийн хугацаа шаарддаг.

Алдартай хар таксины жолооч болохын тулд 2-4 жил шаардлагатай

7 Лондоны жолооч нар ажлаа хийхгүй шар айраг эргүүлэх дуртай

Лондоны жолооч нар маш яриасаг хүмүүс бөгөөд та тэдний яриаг жаахан л дэмжиж, тэдэнтэй яривал, тэд танд хамтдаа аяга шар айраг уух санал тавина. Ингээд ажлаа хийхгүй, оройжин шар айраг эргүүлэх ба үүндээ Лондоны таксины жолооч нар тун дуртай.

Лондоны жолооч нар ажлаа хийхгүй шар айраг эргүүлэх дуртай

8 Бараг бүх дэлгүүрт тог салгагч товчлуур байдаг

Лондоны дэлгүүрүүд бараг тэр чигээрээ тог салгагч унтраалгатай байдаг. Тиймээс тэд бидэн шиг өглөө ажилдаа ирэхдээ, орой ажлаа тарахдаа залгуур залгаж, салгадаггүй, зүгээр л хажууд байгаа унтраалгыг дардаг.

Бараг бүх дэлгүүрт тог салгагч товчлуур байдаг

9 Лондонд нэвтрэхийн тулд Хатан хаан хүртэл зөвшөөрөл авдаг

Лондоны оршин суугчид нийслэл хотын газрыг фёодлын ноёд эзэмшихийг зөвшөөрдөггүй байсан эртний хуулийн дагуу Хатан хаан одоог хүртэл Лондон хотын захирагчаас зөвшөөрөл авч хотод нэвтэрдэг.

Лондонд нэвтрэхийн тулд Хатан хаан хүртэл зөвшөөрөл авдаг

10 Лондонд мөнхийн бороо ордоггүй

Лондон бол Европын хамгийн хуурай хотуудын нэг. Тэнд жилд дунджаар 584 мм бороо ордог бөгөөд үүгээрээ Италийн Ром, Австралийн Сидней хотын дараа ордог. Тэгвэл Италийн Миланд нэг жилд 1000 мм, Флоренцэд 870 мм бороо ордог. 

Лондонд мөнхийн бороо ордоггүй

11 Өлгүүрт заавал байх ёстой зүйл бол шүхэр

Лондонд мөнхийн бороо ордоггүй ч тэнд мөнхийн шүхэр барьж явдаг. Учир нь, Лондонд бороо гэнэт ордгоороо алдартай. Хотын цаг агаар маш хурдан солигдож, яах ийхийн зуургүй дээрээс асгаж эхэлдэг байна.  

Өлгүүрт заавал байх ёстой зүйл бол шүхэр

12 Англи цай англи хэл шиг дэлхийд №1 зүйл биш

Бид бүхэн Англи Улсыг цайгаараа алдартай гэж боддог. Нэгт Англи, хоёрт Хятадыг нэрлэх байх. Гэвч дэлхийд Турк Улс цайгаараа нэгт бичигддэг. Эхний таван орныг танилцуулахад, Туркийн дараа Марокко, Ирланд, Мавритани, тэгээд Их Британи буюу Англи ордог байна. 

Англи цай англи хэл шиг дэлхийд №1 зүйл биш

13 Жолоочгүй метро

Лондоны метро (London Underground) нь бүрэн автомат удирдлагатай цахилгаан метроны сүлжээ "Docklands Light Rail"-ийн онцгой нэгэн салбар юм.   

Жолоочгүй метро

14 Оройн 6 цагаас хойш ажил хийдэггүй

Лондоны ажлын цаг оройн 6 цаг буюу 18:00 гэхэд яг зогсдог. 18:00 цагаас хойш оффисдоо үлдсэн хүн олох бухал өвсөн дотроос зүү олохтой адил хэцүү зүйл.  

Оройн 6 цагаас хойш ажил хийдэггүй

15 Ажлын дараа заавал шар айраг уудаг

Лондончууд бүгдээрээ биш ч гэсэн ажлын дараа заавал шар айраг уудаг. 18:00 цаг жаахан өнгөрөхөд хотын гудамж талбай, пабууд шар айраг ууж буй оффисын ажилчдаар дүүрдэг.  

Ажлын дараа заавал шар айраг уудаг

16 Парламентын танхимд амьсгал хураахыг хатуу хориглодог

Хэрвээ хүмүүсийн итгэл хүлээлгэн сонгосон парламентын гишүүн өвдвөл парламентын танхимд суухыг хориглодог байна. Учир нь, парламентын хурлын танхим дотор амьсгал хураахыг хатуу хориглодгоос болохоор үүнээс сэргийлж, танхимд суулгадаггүй аж.

Парламентын танхимд амьсгал хураахыг хатуу хориглодог

17 21:00 - 22:30 минутаас хойш хүнсний бүтээгдэхүүн зардаггүй

Лондоны хүнсний дэлгүүрүүд оройн 9, 10 цагаас хойш ажилладаггүй.

21:00 - 22:30 минутаас хойш хүнсний бүтээгдэхүүн зардаггүй

18 Нэг сонин - олон эзэн

Лондоны метронд хүмүүс шүхрээ орхидог шиг сониноо ч бас орхидог. Гэхдээ уншсан сониноо зориуд орхиж буудаг. Тиймээс хаа сайгүй сонин үлддэг. Үүнийг бусад нь авч уншдаг бөгөөд сонин өдөрт нэг эзэнтэй байна гэж ерөөсөө байдаггүй.

Нэг сонин - олон эзэн

19 Англичуудын гэрийн тэжээвэр амьтан бол нохой

Лондончууд нохойнд маш дуртай. Гэртээ амьтан байлгахаар болбол нохой л байлгадаг, өөр амьтан тэжээнэ гэж байхгүй. Тиймээс гудамжаар алхаж явахдаа бараг бүх алдартай үүлдрийн нохойг та харах болно. 

Англичуудын гэрийн тэжээвэр амьтан бол нохой

20 "Биг Бен" үнэндээ цамхаг ч биш, цаг ч биш

Алдарт "Биг Бен" (Big Ben)-ийг хүн бүр л Лондоны төвд байдаг цагт цамхаг гэдэг. Тэгвэл үүнийг үнэндээ "13 тонн хонх" гэж нэрлэдэг байна. Тэгвэл "13 тонны жинтэй хонх" цамхгийн дотор талд, яг цагны ард байрладаг юм байна.

"Биг Бен" үнэндээ цамхаг ч биш, цаг ч биш

21 Би чамд хайртай буюу "Шар-цэнхэр автобус"

Бид бүхэн англичуудыг нэгэндээ хайраа илчлэхдээ "I love you" буюу "Би чамд хайртай" гэж хэлдэг гэж боддог. Тэгвэл энэ үгнээс илүү "Yellow-Blue Bus" буюу "Шар-цэнхэр автобус" хэмээх энгийн хэлцийг ашигладаг байна. Энэ нь "Би чамд хайртай" гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд ингэж хэлбэл илүү итгэл төрүүлдэг гэнэ.

Би чамд хайртай буюу "Шар-цэнхэр автобус"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()