“Дэлхийн дээвэр” Эверестэд амиа өргөсөн хүмүүсийн эмгэнэлт түүхүүд

"Дэлхийн дээвэр" Эверест уулнаа 1996 онд авирч байгаад амь насаа алдсан 9 уулчны эмгэнэлт түүхийг харуулсан "Эверест" кино 2015 оны 9-р сард дэлгэцнээ гарч олны анхаарлыг ихээхэн татсан билээ. Тухайн цаг мөчөөс эхлэн хүмүүс ууланд авирах, мөрөөдөлдөө хүрэх нь ямар их аюул дагуулдаг, хүнээс ямар их зүйлийг шаарддаг болохыг ойлгосон болов уу. Тэсвэр хатуужил, зориг тэвчээрийн тод жишээ болсон уулчид нь өөрсдийн тавьсан зорилгодоо хүрэх гэж амь насаа хүртэл гаргуунд гаргаж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг. Өнөөдөр бид та бүхэндээ Эверестэд амиа өргөсөн хүмүүсийн эмгэнэлт түүхийг танилцуулахаар бэлтгэлээ. 

“Дэлхийн дээвэр” Эверестэд амиа өргөсөн хүмүүсийн эмгэнэлт түүхүүд

1 Хүн өндөрт байх чадваргүй

Далайн түвшнээс дээш өндөрсөх тусам агаар сийрэгждэг учраас бидний тархи ажиллахаа больж, энгийн нэг үйлдлийг хийх нь хүртэл маш төвөгтэй болж ирдэг. Эверест уулын 7924 метрээс дээшхи бүсийг "Үхлийн бүс" гэж нэрлэдэг бөгөөд үүнээс өндөрт жирийн хүн савтай хүчил төрөгчгүйгээр амьсгалах боломжгүй юм. АНУ-ын алдарт уулчин Скотт бол Эверестэд авирч байхдаа нас барж, цогцос нь тэндээ үлдсэн 200-гаад хүний нэг нь ажээ. Төвдийн тэсгим хүйтэн цаг уур тэдний цогцосыг бүрэн бүтэн, хэвээр нь хадгалан үлдсэн бөгөөд тус уулнаа авирч буй уулчдын хувьд эдгээр цогцосууд ууланд авирах нь ямар их эрсдэл авчирч болохыг сануулдаг "таних тэмдэг" болжээ.  

Хүн өндөрт байх чадваргүй

Уулчин Дэвид Шарпын цогцос нас барсан газраа хэвээр үлджээ.

2 "Ногоон гутал"

Эверестийн хамгийн алдартай цогцоснуудын нэг бол "ногоон гутал" буюу 1996 онд нас барсан Энэтхэгийн багийн гишүүн Цэванг Палжор юм. Цэванг Палжор багийнхаа хоёр гишүүний хамт нас барсан билээ. Тухайн үед цаг агаар муу байсан учраас Энэтхэг-Төвдийн хилийн цагдаа нар тэдний багийнхныг дээш нь авируулахгүй гэсэн шийдвэрийг гаргасан боловч тэдний багийн 3 гишүүн өөрсдийнхөөрөө зүтгэж авиралтаа цааш үргэлжлүүлсэн байна. Японы авирагчдын баг оргилоос бууж ирж байхдаа Палжор, Моруп, Саманла нарыг дээш өгсөж яваатай таарчээ. Харамсалтай нь Палжор болон түүний хамтран авирагчдыг ахиж хэн ч хараагүй юм. 

"Ногоон гутал"

Цэванг Палжор 

3 Френсис Эрсентиев

Френсисийг хүмүүс олоход тэр амьсгаатай байсан гэдэг. Тэрбээр 1998 оны 5-р сарын 22-нд Эверестийн оргилд савтай хүчилтөрөгчгүйгээр гарсан Америкийн анхны эмэгтэй уулчин болсон бөгөөд уулын оргилоос буцаж буухдаа өөрийн нөхөр, уулчин Сергейгээсээ тусдаа, өөр замаар буусан байдаг аж. 5 сарын 23-нд кэмпдээ буцаж ирээд эхнэрээ байхгүй байгааг мэдээд Френсисийг аврахаар ахин дээш авирчээ. Сергей дээш авирч явахдаа Узбекийн уулчидтай таарсан бөгөөд тэд эхнэрийг нь кемпэд авчрахаар үүрч бууж байгаад хүчилтөрөгч нь дууссан учраас ууланд орхисон болохыг мэджээ. Тэр орой эхнэр, нөхрийн хэн нь ч кемпдээ ирж хоносонгүй. Санаа нь зовсон багийнхан тэднийг хайсан бөгөөд Френсисийг олох үед тэр амьсгаатай байсан хэдий ч түүнийг аврахад хэдийнэ хожимдсон байжээ. 

Френсис Эрсентиев

Френсис Эрсентиевийн цогцосны хажуугаар уулчид бууж, өгсдөг юм байна. 

Френсис Эрсентиевийн цогцсыг эх нутгийнх нь тугаар бүтээжээ. 

4 Дэвид Шарп

Дэвид өмнөх уулчдын нэгэн адилаар бас л ямар ч хүчилтөрөгчгүйгээр Эверестийн оргилд 2006 оны 5-р сарын 14-нд гарсан бөгөөд ядарч туйлдсан тэрбээр агуй дотор амарч хэсэг сууж, тэр хэвээрээ нас баржээ. 40 гаруй уулчин өгсөж явах замдаа Шарптай тааралдсан бөгөөд Марк Инглис хэмээх уулчин түүнийг асуудалд орсон болохыг анзаарчээ. Гэвч түүнийг аврахаар хэн ч хичээгээгүй бөгөөд түүн дээр ирэх үед Шарп аль хэдийн нөгөө ертөнцөд очсон байсан гэнэ. 

Дэвид Шарп

Дэвид Шарп

5 Жорж Маллори

Түүний цогцсыг нас барснаас нь хойш 75 жилийн дараа буюу 1999 онд олжээ. Жоржийг бүх цаг үеийн хамгийн шилдэг уулчдын нэгт тооцдог билээ. Өнөөг хүртэл 1924 оны 6-р сарын 8-нд Жорж болон түүний хамтран зүтгэгчийг Эверестийн оргилд гарч чадсан эсэхийг хэн ч хэлж чадахгүй байгаа бөгөөд тэдний хэрэглэл, төхөөрөмжүүдийг өнөө цагийнхтай харьцуулбал балар эртний шахуу байсан ажээ. 

Жорж Маллори

1924 онд Эверестэд авирсан Британий экспедиц

Эндрю Ирвине, Жорж Маллори нар Эверестийн оргилд хөл тавьсан хамгийн анхны хүмүүс байсан ч байж мэдэх юм. Маллоригийн цогцсыг олоход түүний халаасанд хамгаалалтын шил нь байжээ. Үүнээс үндэслэн түүнийг нар жаргахын алдад Эверестийн оргилоос буусан гэсэн таамаглал гарч ирж байгаа юм. 1999 оны экспедиц Маллоригийн зургийн аппарат, хальс зэргийг олохоор хайсан боловч юу ч ололгүй буцаж ирсэн гэдэг. 

Хэрэв танд дээрх мэдээлэл таалагдсан бол ЭНД дарж, "Дэндүү Харгис Эверест" нийтлэлийг уншиж сонирхоорой. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()