1
Хэрэв та хахвал яах вэ?
Хэрэв та хахаж эхэлбэл юуны түрүүнд тайван байж хүчтэй ханиалгаарай. Хэрэв ханиагаад гадны биет гарахгүй байвал хүйс, хавирганы төгсгөл орчимд J хэлбэртэй хөдөлгөөн дээш доош нь хийж, гараа атган өөрийгөө цохино. Энэ арга тус болохгүй байвал сандалны түшлэг юм уу бүсэлхийгээр татах ямар нэгэн зүйлээс бариад гэдсээ хүчтэй шахаж, гадны биетийг гартал энэ үйлдлээ хийгээрэй.
Мөн газар хэвтээд тохой өвдөг дээрээ хурдан гэгч нь 4 хөллөж байгаад хоёр гараа урагш нь шидэж, цээж гэдэс хэсгээрээ газар хүчтэй унаарай. Ингэх нь өвдөх ч амийг тань аварна.
2
Гараараа хэрхэн цаг мэдэх вэ?
Таны цаг эвдэрсэн эсвэл гар утас тань цэнэггүй болсон үед хэдэн цаг болж байгааг мэдэх шаардлага гарвал дараах аргыг хэрэглэж болно:
- Тэнгэрийн хаяа, нар сайн харагдах газар очно
- Зурагт үзүүлсэн шиг гарын алгаа нийлүүлж хөдөлгөхгүй бариарай
- Тэнгэрийн хаяанаас нар хүртэл хэдэн хуруу байгааг тоолно. Хуруу бүр 15 минуттай тэнцэнэ. Эсвэл тоологдсон хурууг 15-аар үржиж хэдэн цаг болж байгааг мэдэж болно.
3
Хүчтэй аадар орох эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Танд тун удахгүй аадар бороо орох гэж байгаа юм шиг санагдвал дараах шинж тэмдгүүд байгаа эсэхийг нягтлаарай:
- Үүл бага байгаа эсэх
- Үүл хавтгай биш, хөвсийж хуралдсан эсэх
- Бараан, эсвэл бүр хүрэн туяатай байгаа эсэх. Үүл хар өнгөтэй байвал салхигүй ширүүн бороо ордог бол хүрэн өнгөтэй үүлтэй үед хүчтэй салхитай бороо ордог.
4
Тормоз тань гэнэт барихаа больчихвол яах вэ?
Тормоз тань ажиллахаа гэнэт больчихвол сандрах хэрэггүй. Зорчигч нарыг бүсээ зүүсэн эсэхийг нягтална, аваарын гэрлээ асааж хөдөлгөөнд оролцогчдод холын гэрлээр болон дуут дохиогоороо мэдэгдэнэ.
- Тормозны гишгүүр дээр хүчтэй бөгөөд огцом огцом гишгэнэ, ингэснээр тормозны системд даралт очих ёстой. Хэрэв механик машин бол хөдлөх араанд хийнэ, автомат машин бол хурдны тохиргоог L араанд хийнэ.
- Болгоомжтойгоор гар тормозыг аажмаар татна. Хэрэв огцом гар тормоз татвал машин хөмрөх, эргэх аюултай.
5
Хэрэв таныг хүн дагаад байвал яах вэ?
Хэрэв таныг хэн нэгэн дагаад байх шиг санагдвал явж буй чиглэлээ огцом өөрчилж үнэхээр мөрдөж байгаа эсэхийг шалга. Хэрэв үнэхээр мөрдөж байвал аль болох хүн ихтэй газар байхыг хичээ. Танилтайгаа таарсан мэт дүр үзүүлж кафе ор, эсвэл шууд цагдаагийн хэсэг рүү зүглээрэй.
6
Ойд төөрөхөөс сэргийлэх
Хэрэв та ойд явж байхдаа төөрчихөөд нэг газраа эргэлдээд байгаа юм шиг санагдвал том онцгой тэмдэгтэй моднуудын зөвхөн нэг талаар нь л гараад байгаарай. Хэрэв та солгой бол таних тэмдэг бүхий том моднуудын дандаа баруун талаар нь гараарай. Ингэвэл нэг газраа эргэлдэхээ болино.
7
Зүрхний шигдээс болох эхний хэдэн агшинд юу хийх вэ?
Хэрэв өөрт тань, эсвэл таны хажууд байгаа хэн нэгэнд зүрхний шигдээс болж байгаа мэт санагдвал нэн тэргүүнд түргэн дуудаж тусламж хүсээд, түргэн иртэл сандралгүйгээр анхны тусламж үзүүлж байх хэрэгтэй. Жишээ нь, түргэний дуудлага хүлээн авсан оператороос ямар эм уухыг асууж, эмээ уух хүртэл гүнзгий амьсгалж, хүчтэй ханиалгах хэрэгтэй. Гүнзгий амьсгаа авснаар уушгийг хүчилтөрөгчөөр хангаж, харин ханиалга нь цээжний булчинг агшааснаар зүрхний хэмнэлийг барихад тустай.
8
Шүдэнзгүй бол гал хэрхэн асаах вэ?
Танд гал асаах ямар ч хэрэгсэл байхгүй, харин ямар нэгэн аргаар гал асаах шаардлага байна гэж бодъё. Энэ тохиолдолд танд бэлгэвч болон нарны гэрэл хэрэг болно. Бэлгэвчиндээ ус хийгээд нарын гэрлийг линз мэт ойлгож хуурай өвс, цаасан дээр тусгаж гал асааж болно. Харин жаахан тэвчээртэй хүлээх хэрэгтэй шүү.
9
Явган аялалд гарахдаа аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ?
Нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж болох тул аюулгүй байдлаа хангах нь тун чухал. Хэрэв та явган аялалд гарах гэж байгаа бол энэ тухайгаа ойр дотны хүмүүстээ заавал мэдэгдэж хаашаа явах гэж байгаа, хэзээ эргэж ирэх, ямар газруудаар явах зэргээ хэлээрэй. Аяллын төлөвлөгөө гаргаж таны явах газрыг сайн мэддэг хүнд үлдээх нь хамгийн зөв санаа юм.
10
Газар хөдөлвөл хаана нуугдах вэ?
Хүмүүс газар хөдөлвөл хаалганы туурганд нуугдах нь аюулгүй гэж боддог. Үүний оронд ширээн доогуур эсвэл ямар нэгэн овор ихтэй эд зүйлийн ойролцоо гэхдээ өөрөө даруулчихгүй байхаар нуугдах нь дээр байдаг.
11
Олон хүний урсгалаас хэрхэн гарах вэ?
Хэрэв та өөрийг чинь хамж явчих гээд байгаа олон хүний дунд орчихвол урсгалыг сөрөлгүйгээр урсгалын дагуу аажуухан даялж явсаар зах руу гарахыг хичээ. Хэрэв ганцаараа биш байгаа бол хүүхдээ хүзүүн дээрээ суулгаад, эмэгтэйгээ урдаа гаргаарай.
"Амны билгээс ашдын билэг" хэмээх хэлц үг байдаг ч аюултай үед өөрийгөө болон бусдыг хамгаалж чаддаг байх хэрэгтэй. Хэрэв та хэрэг болохоор аргууд мэддэг бол сэтгэгдэл хэсэгт оруулж бусадтайгаа хуваалцаарай, хэрэг болох ч юм билүү.