1
Хумсны будгаар машин дээр үүссэн жижиг зураасыг арилгаж болдог
Хумсны будаг буюу лакаар машин дээр үүссэн жижиг зураас, өө сэвийг шинэ юм шиг далдалж болдог. Ингэж дарсан газар мэдэгдэхгүй бөгөөд машиныхаа өнгөтэй ижил өнгөтэй хумсны будаг сонгоорой. Харин лакдаж будаад хатсаных нь дараа тэрхүү хэсгээ зөөлөн зүлгэж, гөлгөр болгохоо мартуузай.
2
Хумсны будаг салхины шилний цууралт зогсоодог
Автомашины салхины шилэнд үүссэн жижиг цууралт яван явсаар улам томорч, солихоос өөр аргагүйд хүрдгийг бид бүхэн мэддэг билээ. Дугуйнаас үсэрсэн жижигхэн чулуунд оногдож, цууралт үүссэнээс энэ бүхэн эхэлдэг бөгөөд цууралтыг хумсны лак тэр дор зогсоодог байна. Ингэхийн тулд цууралт үүссэн газарт хумсны лакыг 2-3 давхарлаж будах хэрэгтэй аж.
3
Яаралтай үед жолооны хүрдээ уруу харуулж орхиорой
Хүмүүст машинаа хурдан асааж явах яаралтай үе тохиолддог шүү дээ. Энэ үед зогсоолд тавьсан автомашины чинь жолооны хүрд хэт халж, гар хүрэхэд хэцүү байх нь таныг хэсэг хугацаанд хүлээлгэдэг. Тиймээс халуун дулааны улиралд автомашинаа зогсоолд тавихдаа жолооны хүрдийг нь 180 хэм эргүүлж буюу уруу харуулж үлдээвэл таны цагаас хумслахгүй.
4
Хуванцар хавтас нүд гялбуулдаггүй
Онгоцны нисгэгч нар энэ аргыг байнга ашигладаг. Хурц нартай үед энгийн бичгийн хавтасны хуванцар гадар ашиглан нүд гялбахаас сэргийлж болдог. Хуванцар хавтас нь байрлуулахад тохиромжтойгоос гадна нүдийг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг.
5
Лаврын навч "машины өвчин"-өөс сэргийлдэг
Хол замд явахад дотор муухайрах, гэдэс базлах зэрэг сөрөг зүйлс тохиолдож л байсан биз дээ. Эдгээр нь автомашинаас болж байгаа бөгөөд бүхэлд "машины өвчин" гэдэг. Тэгвэл лаврын навч ашиглан эдгээрээс сэргийлэх боломжтой. Учир нь лаврын навчинд гэдэс, мэдрэлийн системийг тайвшруулдаг тусгай бодис агуулагддаг. Та нэг ширхэг лаврын навч хэлэн доороо тавиад явахад л хангалттай.
6
Хавчаар ашиглан нүдний шилээ тогтоож болно
Нүдний шил тавих газар олдохгүй байгаа хүнд энэ арга их тус болдог. Ердөө ганц ширхэг хавчаар байхад нарны хаалтан дээр нүдний шилээ тогтоож болно. Ингэснээр замын туршид нүдний шил унахгүй. Мөн зогсоолын тасалбар ч энд байрлуулах боломжтой.
7
Нимбэг жолоо барьж байх үед нойрмоглохоос сэргийлдэг
Нимбэг мэтийн цитрусын төрлийн зарим жимс хүнд аяга кофе уусан юм шиг үйлчилдэг. Хэрвээ та жолоо барьж байхдаа бага зэрэг нойрмог байвал хэлэн доороо хэрчим нимбэг тавиарай. Ингэвэл маш хурдан сэргэдэг. Гэхдээ таныг ядарсан үедээ жолоо барих хэрэггүй гэж зөвлөх байна.
8
Аяга тогтоогчийг цэвэрлэх амархан
Аяга тогтоогчийн ёроолд жижиг кексний уут дэвсч өгвөл цэвэрлэхэд их хялбар байдаг. Янз бүрийн жижиг хог, үртэс, үйрмэгүүд цаасан уутан дээр хуримтлагдаж, цаасан уутыг эвтэйхэн салгаж авахад аяга тогтоогч цэвэрхэн үлддэг.
9
Теннисний бөмбөгийг автомашин өөрөө барих боломжтой
Энэ арга заримдаа хэрэг болох нь бий. Таны машин руу хэн нэгэн бөмбөг шидсэн тохиолдолд тэрхүү бөмбөгийг автомашин тань өөрөө барих боломжтой бөгөөд ингэхийн тулд автомашинаа зурагт үзүүлсэн шиг ханатай ойртуулан байрлуулах хэрэгтэй. Автомашин том байх тусмаа теннисний бөмбөгийг барихад илүү хялбар байдаг аж. Мөн ил зогсоолоос илүү гараж дотор теннисний бөмбөгийг барихад илүү хялбар байдаг.
10
Тосны чанарыг өөрөө шалгах арга
Хөдөлгүүрийн тосны чанарыг шалгах амархан арга байдаг. Машинаа асааж, хөдөлгүүрээ 5-10 минут халаасны дараа унтрааж, хөдөлгүүрийнхээ тагийг нээнэ. Ингээд цаасан дээр хэдэн дусал тос дусаа. Тосны дусалтай цаасаа дулаан газарт тавиад 2 цагийн дараа хараарай.
- Тосны толбо хатаж, гараар имрэхэд гөлгөр, хуруу нойтон болохгүй байвал тос сайн байна гэсэн үг
- Харин төв хэсэгтээ бараан юм уу саарал харагдаж байвал тос хэтэрхий бохир байна, солих цаг нь болсон гэсэн үг.
- Хэрвээ цаасан дээр метал хэсгүүд харагдаж байвал, машины дотоод эд ангид гэмтэл учирсан байна. Ийм гэмтэл чанар муутай тос хэрэглэснээс болдог бөгөөд та муу тос хэрэглэж байна гэсэн үг.
- Тосны толбо цайвар саарал юм уу хүрэн өнгөтэй харагдаж байвал зарим хэсэг нь уусдаггүй тос хэрэглэж байна гэсэн үг. Тиймээс тосоо солих шаардлагатай.
11
Шатахууны чанарыг өөрөө шалгах арга
Хуудас цагаан цаасан дээр нэг дусал шатахуун дусаагаад 1 минут хүлээгээрэй. 1 минутын хугацаанд ууршиж, шингэсний дараа цаас цэвэрхэн, цагаан өнгөтэй харагдаж байвал та сайн чанарын шатахуун хэрэглэж байна. Харин тосорхог толбо үлдэж байвал шатахуун керосины хольцтой байна гэсэн үг.
Мөн аяганы ёроолд нэг дусал шатахуун дусаагаад шатаагаад үзээрэй. Аяганы ёроол харлаж, хөө тортог, давирхай гэх мэт зүйл болоогүй бол та сайн чанарын шатахуун хэрэглэж байна гэж ойлгоорой. Харин бараантаж, бор өнгөтэй болсон байвал хөдөлгүүрээ гэмтээх хэмжээний муу шатахуун хэрэглэж байна гэж бодоорой.
Варьены шил зэрэг тунгалаг шилэн саванд хэдэн дусал шатахуун, бага зэрэг манганы уусмал хийж таглан сайн сэгсрээд хараарай. Тунадас үүсч байвал муу, үүсээгүй бол сайн гэсэн үг. Бас шингэний өнгө ягаан юм уу чернилэн ягаан өнгөтэй болбол шатахуун устай байгаагийн шинж бөгөөд усанд манганы талстууд уусдаг байна.
12
Супер хурдан агааржуулалт
Жолооч нар автомашиндаа агаар оруулахдаа жолоочийн талын хаалга юм уу урд талын цонхоо онгойлгодог. Зарим нь хойд талын цонхнуудаа онгойлгодог. Гэхдээ хаалгануудаа бүгдийг зэрэг онгойлгосноор машин дотор агаар хурдан сэрүүн болж, муухай үнэр арилдаг.