Баян айлын хүүхдүүд бусдаас юу нуудаг вэ?

Баячуудын хүүхдүүд өөрсдийнхөө тансаг байдлаа гайхуулахын тулд Инстаграм дээр хаяг нээдэг бөгөөд угаалгын өрөөнийхөө онгоц дүүрэн хөглөрөх хэдэн мянган доллар, гэрийнхээ тагтан дээрээс оргилуун дарсыг тасралтгүйгээр асгаж байгаа гэх мэтчилэн зурагнуудыг өөрсдийн хуудсандаа нийтэлж жирийн хүмүүсийн анхаарлыг асар ихээр татаж чаддаг билээ. Одоогийн байдлаар Инстаграм дээр олны анхаарлыг ихээхэн татаж буй хүүхдүүд голчлон Дубай, Английнх байгаа төдийгүй тэдний тухай баримтат киног хүртэл хийжээ. Ингээд хамтдаа тэдний бусдаас нуухыг хүсдэг зүйлстэй танилцъя. 

Баян айлын хүүхдүүд бусдаас юу нуудаг вэ?

1 Тэд хүн болгоныг их мөнгөтэй гэж боддог

Асар их хэмжээний эд баялгийг өвлөж төрсөн эдгээр хүүхдүүд амьдралдаа нэг ч удаа ажиллаж үзээгүй байдаг байх нь бий. Эд зүйлээр дутахгүй өснө гэдэг нэг бодлын азтай, сайхан хэрэг мэт боловч жирийн хүмүүсийн амьдралын талаар ямар ч ойлголтгүй байдаг нь харамсалтай юм. Тэдний зарим нь бүр хүн бүрт шатааж болохуйц их хэмжээний мөнгө байдаг хэмээн боддог гэсэн шүү. Нийгмийн сүлжээний од Лана Сколаро "UK's Rich Kids Of Instagramшоунд өгсөн ярилцлагандаа "Би зөвхөн брендийн гутал, түрийвч авахдаа сард 15000 фунт стерлингийг зарцуулдаг. Британы жирийн иргэн 5000 орчим фунт стерлингийг зарцуулдаг байх гэж бодож байна" хэмээн сайрхсан удаатай. Жирийн иргэд бид тийм их хэмжээний мөнгийг зөвхөн дэлгүүрээр хэсэхдээ зарцуулдаг байсан бол хэчнээн сайхан байх вэ? 

Тэд хүн болгоныг их мөнгөтэй гэж боддог

2 Эдгээр байшингууд үнэндээ тэднийх биш ээ

Баян айлын эрх танхил хүүхдүүд тансаг харшид амьдрах нь тодорхой. Гэхдээ бодит байдал дээр эдгээр байшингууд яг тэднийх байж чадах уу? "Rich Kids of Instagram" шоунд оролцсон Жулиа Стакивиа өмнө нь Инстаграмд од болж байсан нэгэн билээ. Тэрээр шоуны үеэр өөрийнхөө талаар "Би зөвхөн үсээ засуулах гэж Орос руу явдаг. Бас ямар ч төрлийн оффисын ажлыг гаргууд сайн гүйцэтгэх чадвартай" гэж ярилцлага өгч байсан юм. Харамсалтай нь тус шоу олон нийтэд цацагдсаны дараагаар Жулиагийн тансаг сайхан харшид амьдардаггүй, харин найзынхаа нэг өрөөг хөлсөлж суудаг болох нь илэрсэн. Жулиа байрныхаа эзнийг эзгүй хооронд зураглаачдыг авчран зургаа авахуулж байсан төдийгүй зөвхөн бусдад чинээлэг харагдах гэж дүр эсгэдэг байсан аж. Энэ мэтчилэн баян дүр эсгэдэг олон хүн байдаг гэнэ.

Эдгээр байшингууд үнэндээ тэднийх биш ээ

3 Зарим дагагчдаа төлбөр төлдөг

Тийм ээ. Ийм зүйл үнэхээр тохиолддог байна. Инстаграмыг ашиглан алдаршихад асар их хүч хөдөлмөр шаардлагатай ажээ. Нөхцөл байдал ийм байхад яагаад мөнгөөр дагагчидтай болж болохгүй гэж? Дагагчдад мөнгө өгдөг олон төрлийн аппликейшн өдгөө бий болсон бөгөөд ганц хоёр сэтгэгдэл бичиж, LIKE дарсаныхаа төлөө хөөрхөн мөнгө олж болдог байна. Баян хүүхдүүд хэдэн мянган долларыг дагагчиддаа зүгээр л "бэлэглэж" байдаг гэвэл та итгэх үү?

Зарим дагагчдаа төлбөр төлдөг

4 Эцэг эх нь л тэдэнд хөрөнгө оруулалт хийдэг

Баян хүүхдүүдийн олонхи нь өөрийн гэсэн ажилтай, бизнестэй байдаг. Гэхдээ тэднийг бизнесээ өөрийнхөө гараар бүтээж босгосон гэж бүү эндүүрээрэй. Үнэн хэрэгтээ тэд эцэг эхийнхээ бизнесийн нэг хэсгийг л хариуцаад ажилладаг хэрэг л дээ. Нийгмийн сүлжээний од Лана дизайны сургууль төгсч ирсэнийхээ дараа, "уул уурхайн захирал" аавынхаа тусламжтайгаар үнэт эдлэлийн коллекцийг амжилттай гаргасаныг жишээ болгон дурьдаж болох юм. Зарим баян хүүхдүүд хийж буй ажлаа өөрийнхөө кареер гэж биш харин хобби мэтээр хүлээж авдаг байна. 

Эцэг эх нь л тэдэнд хөрөнгө оруулалт хийдэг

5 Тэдний Инстаграм эцэг эхийг нь том асуудалд оруулдаг

Энэ хүүхдүүд өөрсдийнхөө баян тансаг амьдралыг гайхуулсан зураг хөргөө нийтлэхээсээ өмнө сайн бодож байх хэрэгтэй бололтой. Эцэг эх нь өөрсдийгөө хөрөнгө чинээгүй хэмээн зүтгэх юм бол хүүхдүүдийнх нь Инстаграмдаа оруулсан зураг, мэдээллийг ашиглан зарга үүсгэдэг явдал сүүлийн үед нэлээдгүй дэлгэрээд байгаа ажээ. 2016 онд нэгэн хөрөнгө чинээтэй эхнэр нөхөр хоёр салах болсон байна. Тэгсэн нөхөр нь салахдаа эхнэртээ өгвөл зохих 30 сая долларыг өөрт нь байхгүй хэмээн мэлзжээ. Албаны хүмүүс тэдний хүүхдийн Инстаграм хуудсыг шалгаж нөхрийг нь маш их хөрөнгө чинээтэй хүн болохыг баталсан аж. Ингээд л хүүхдийнхээ нийтэлсэн зурагнаас болоод тэр аав 30 сая долларыг төлөхөөс өөр аргагүй болсон гэдэг. 

Тэдний Инстаграм эцэг эхийг нь том асуудалд оруулдаг

6 Машинтайгаа ижилхэн өнгийн хувцас өмсдөг

Ихэнх хүмүүс амьдралдаа ядаж ганц сайхан машин аваад унах юмсан гэж мөрөөддөг бол баячуудын хүүхдүүд бүр хувцасныхаа өнгөтэй ижилсүүлэхээр тийм олон машинтай байдаг ажээ. Инстаграмын од Сэмми "Өнөөдөр би цамцтайгаа ижилхэн өнгийн машинаа унах болно. Dolce and Gabbana-гийн цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн жинсэн өмдийг өмсч ирсэн" гэж нэг удаа "UK’s Rich Kids of Instagramшоун дээр хэлж байсан аж. 

Машинтайгаа ижилхэн өнгийн хувцас өмсдөг

7 Тэд брендийн бүтээгдэхүүнийг зүгээр л хаяж орхидог

Хэрэв та Channel-ийн цүнх, Louis Vuitton-ий гутал авбал түүнийгээ он удаан жилийн турш гамтай хэрэглэх байх. Тэгвэл баячуудын хүүхдүүдэд ийм зан огт байдаггүй ажээ. "Rich Kids Of Instagramреалити шоун дээр Лана Сколара "Би Hermes-ийн цүнхээ санамсаргүй шүршдэг будгаар будаад муухай болчихсон чинь аав ээж ахиад надад аваад өгсөн. Яг үнэндээ бол би уур хүрээд, санаатайгаар цүнхээ муухай болгочихсон" гэж хэлж байсан юм. Бурхан минь энэ цүнхний үнэ 300000$ шүү дээ. 

Тэд брендийн бүтээгдэхүүнийг зүгээр л хаяж орхидог

8 Тэднийг машин барихыг зөвшөөрдөггүй

Инстаграм болон реалити шоун дээрээс бид тэднийг дэлгүүр лүү явахдаа ч "Rolls Royce" машинаа унаж байдгийг хардаг шүү дээ. Тэгвэл бодит байдал дээр эдгээр үнэтэй, тансаг зэрэглэлийн хүлгүүд тэдний эцэг эхэд харьяалагддаг бөгөөд аав ээжийнхээ итгэлийг бүрэн олсон цагт л машиныг нь унах эрхтэй болдог ажээ. 17 настай Жэк Вэткин өөрийгөө Range Rover Vogue, Porsche, Mercedes-Benz  зэрэг олон машинтай хэмээн мэдэгдэж байсан юм. Гэвч түүний эцэг эх нь эдгээр машинаас унахыг түүнд зөвшөөрдөггүй гэдгийг дараа нь хэлж байв. 

Тэднийг машин барихыг зөвшөөрдөггүй

9 Картнаас бэлэн мөнгийг илүүд үздэг

Ихэнх хүмүүс бэлэн мөнгөнөөс картыг илүүд үздэг бол баячуудын хүүхдүүд тийм биш ажээ. Тэд хаа явсан газартаа бэлэн мөнгө авч явах дуртай бөгөөд Америкийн Инстаграмын од Натаниел Де Лорентисийн хэлж буйгаар "Картанд хэр их мөнгө байгаа нь харагддаггүй. Үүнээс гадна картыг биедээ авч явлаа гээд мөнгө тоолоход гардаг чимээг сонсохгүй. Бэлэн мөнгө авч явбал сүртэй харагдахаас гадна эрч хүчийг мэдэрдэг" гэнэ.

Картнаас бэлэн мөнгийг илүүд үздэг

10 Зээлийн карт нь ямар ч хязгааргүй

Бидний картны хэмжээ хязгаартай байдаг бол тэдний картанд хязгаар гэсэн ойлголт үйлчилдэггүй ажээ. 2014 онд Инстаграмын од Алек Стенбург "Миний картанд 500000$ л байгаа. Хангалттай хүрэх эсэхийг сайн мэдэхгүй байна" хэмээж байсан юм. Түүний аав нь Алекийн үргэлгэн занг засах зорилгоор картны хэмжээнд нь хязгаар тогтоосон байгаа нь энэ шүү дээ. 

Зээлийн карт нь ямар ч хязгааргүй

11 Тэд эцэг эхийгээ АТМ л гэж боддог

Тосонд умбаж, торгонд хөлбөрдөг тэд үнэхээр азтай хүүхдүүд юм. Гэхдээ тэдний аз жаргалын эх сурвалж болсон мөнгийг бий болгохын тулд эцэг эх нь толгой өндийх завгүй ажилладаг нь тодорхой юм. Баян залуу Жэк Вэткин "Миний амьдрал бусад хүүхдүүдийнхээс шал өөр. Би үнэхээр азтай хүн. Гэхдээ миний амьдрал амаргүй ээ. Миний аав өдөр шөнөгүй л ажиллаж байдаг. Онгоцоо ажиллуулья гэвэл нэг хүн хэрэгтэй, усан сангаа цэвэрхэн байлгая гэвэл бас нэг хүн хэрэгтэй, машиндаа бензин дүүргэхэд ч гэсэн хүн хэрэгтэй. Аав эдгээр хүмүүсийг цалинжуулахын тулд мөнгө их олох ёстой" гэж ярьжээ. Түүний амьдрал үнэхээр л амаргүй бололтой. 

Тэд эцэг эхийгээ АТМ л гэж боддог

12 Тэд нийгмийн сүлжээнд донтсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг

Эрдэмтдийн хийсэн олон тооны судалгаагаар нийгмийн сүлжээ нь хүнийг донтуулж бас стрессдүүлдэг болох нь хэдийн батлагдсан билээ. Инстаграмдаа тавьсан мэдээллийг нь олон нийт хэрхэн хүлээж авах бол, өөрсдийнх нь талаар юу гэж бодож байгаа бол гэдгийг мэдэх гэж тэд амьдралынхаа ихэнх хугацааг нийгмийн сүлжээнд өнгөрүүлдэг байна. Лана Сколора өөрийгөө Инстаграмд донтсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. 

Тэд нийгмийн сүлжээнд донтсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг

13 Тэдний өмссөн хувцас таны байшингаас ч үнэтэй

Энэ хүүхдүүд өөрсдийнхөө бэл бэнчинг хувцасаараа илэрхийлдэг бололтой. Тэд үргэлж л брендийн бараа бүтээгдэхүүн, хувцас, нэмэлт хэрэгсэлийн зургийг Инстаграмдаа нийтэлж байдаг. Зөвхөн Жэк Вэткинсээс жишээ авч үзье. Түүний өмсдөг хувцас нь хамгийн багадаа л 10000-15000 фунт стерлингийн үнэтэй байдаг. Харин цаг, үнэт эдлэлд бол гар татдаггүй гэнэ. Түүнд байдаг хамгийн үнэтэй цаг нь 500000 фунт стерлинг юм. Энэ чинь 700000$ гэсэн үг шүү дээ. Энэ мөнгөөр бид өөртөө сайхан тохилог байшин авч хангалттай хүрэх билээ. 

Тэдний өмссөн хувцас таны байшингаас ч үнэтэй

14 Эцэг эх нь тэдний энэ занг тэвчдэггүй

Ганц нэгхэн л эцэг эх хүүхдийнхээ Инстаграм дээрээ бүх зүйлээ нийтлэдэг занг нь дэмждэг байх. Гэхдээ ихэнх эцэг эхчүүдэд хүүхдийнх нь энэ зан огт таалагддаггүй байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ эд хөрөнгөөрөө гайхуулж байгааг мэдээд ичиж зовдог бөгөөд Ланагийн ээж нэг удаа түүний Инстаграмын аккаунтыг устгаж байсан гэнэ. 

Эцэг эх нь тэдний энэ занг тэвчдэггүй

15 Тэд хувийн онгоцгүй

Баян хүүхдүүд бараг л бүгдээрээ шахуу өөрсдийгөө хувийн тийрэлтэт онгоцтой хэмээдэг боловч бодит байдал дээр тэдэнд байдаггүй ажээ. Жэк Вэткин яалаа? Өөрийгөө тансаг загварын 7 машинтай гээд онгироод л байсан. Гэвч бодит байдал дээр эцэг эх нь түүнд унахыг зөвшөөрдөггүй болох нь ил болсон шүү дээ. Дараа нь Жэк нэгэн ярилцлаганд орж байхдаа өөрийнхөө гэр бүлийг хувийн онгоцтой, бараг л Британы Кардашианууд гэсэн. Тэдний ар гэрийн амьдралыг судалж аав нь үнэхээр үл хөдлөх хөрөнгийн салбарт ажилладаг, 800000$-ийн үнэтэй харшид амьдардаг, ээж нь 400000$-ийн үнэлгээ бүхий байшинтай, тэд хоёулаа хувьдаа тийрэлтэт онгоц эзэмшдэггүй болохыг нотолсон юм. Энэ бүхнээс үзэхэд баян хүүхдүүд ирээдүйд бидэнд юу гэж худлаа ярихыг таахын арга үнэхээр алга даа. 

Тэд хувийн онгоцгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()