Нэг шөнийн болзоот залуугаа өөрийн болгох 15 заль

Хэрвээ та одоо ганц бие байгаа бол үүндээ сэтгэл хангалуун байж, шинэ хүмүүстэй уулзаж цагийг зугаатай өнгөрөөж байна уу, эсвэл удаан хугацаанд хамт байж, үлдсэн амьдралынхаа турш дэргэдээ байх нэгнийг хайж байна уу? Тийм бол удаан хугацаанд холбоо харилцаатай байх хүн олно гэдэг тийм ч амар биш гэдгийг санаарай. Нэг л удаа уулзаж болзох нь мэдээж зугаатай сайхан байдаг. Харин та чухал харилцааг үүсгэх хүсэлтэй байгаа гэдгээ нөгөө хүндээ яаж ойлгуулах вэ? Энэ талаар заавал тайлбарлаж ярихгүйгээр "дохио" өгч мэдэгдэж болдог аж. Эдгээр аргуудаас суралцаж, харилцаагаа улам дотно, бат бэх болгоорой. 

Нэг шөнийн болзоот залуугаа өөрийн болгох 15 заль

1 Дотно болохоос өмнө болгоомжтой бай

Болзож байх үедээ хосууд хайрын романс үүсгэж, бие биенийхээ талаар илүү ихийг мэдэж авах хэрэгтэй. Мэдээж гайхалтай санаа сэдэж, сонирхолтой болзоонд явах сайхан ч аль болох даруухан байхыг хичээгээрэй. Жишээ нь, хамт хоол хийх, тэшүүрээр гулгах зэрэг энгийн болзоонд явж болно. Нэг үгээр хэлэхэд, түүнд өөрийгөө амархан, явдалтай бүсгүй гэж ойлгуулах зүйлийг битгий хийгээрэй. 

Дотно болохоос өмнө болгоомжтой бай

2 Дотно харилцааны талаар ярих гээд хэрэггүй

Сээтэгнэл бол болзооны хамгийн амттай хэсэг бөгөөд хосуудад дотносох боломж олгодог. Гэхдээ та харилцаагаа зөвхөн унталгын өрөөнийх байлгахыг хүсэхгүй бол, бэлгийн харилцааны талаар аль болох бага дурдаарай. Мэдээж та энэ талаар яриад л байвал, хамтрагч тань таныг бэлгийн хамтрагч хайж байгаа гэж эндүүрч болзошгүй юм. Үүний оронд өөр сэдвээр эсвэл бие биенийхээ талаар илүү ихийг мэдэж авах хэрэгтэй. Ингэснээр зөвхөн сексийн хамтрагчид биш, аз жаргалтай хос байх боломжийг олгоно.

Дотно харилцааны талаар ярих гээд хэрэггүй

3 Тэдэнд татагдсан бол яг юу хүсэж байгааг нь асуу

Зарим тохиолдолд таалагдсан хүн чинь үнэхээр таньтай харилцаа үүсгэж, удаан хугацаанд хамт байхаар төлөвлөж байгаа эсэхийг нь шулуухан асуучихсан нь дээр. Болзоод удаагүй байж энэ талаар ярилцах нь эвгүй санагдаж магадгүй ч гэсэн та 2 яг юу хүсэж зорьж байгаагаа эртнээс мэдэж, бие биендээ дасахаасаа өмнө 2 тийшээ болсон нь хэн хэндээ тустай болов уу. Тэр таныг энэ талаар дурдсанд баяртай байх ч юм бил үү.

Тэдэнд татагдсан бол яг юу хүсэж байгааг нь асуу

4 Хамт байхдаа утсандаа илүү анхаарч байна уу?

Болзоот залуутайгаа цагийг өнгөрөөнө гэдэг үргэлж зугаатай байдаг. Магадгүй зарим үед найздаа зарцуулдаг хугацаанаасаа бүр ихийг тэдэнд гаргаж байж болох юм. Танд тэрнээс өөр хэн ч бодогдохгүй байна уу? Харин тэр арай өөр бодолтой байгаа үгүйг нь мэдэхийг хүсвэл сайтар ажиглаарай. Тэрэнд та таалагдаж байгааг мэдэх нэг арга бол утсаа хэр зэрэг оролдож байна гэдгийг нь анхаарах юм. Утсаа оролдоод таныг анхаарах сөхөөгүй байвал сонирхохгүй байгаагийн шинж гэж ойлгоорой.

Хамт байхдаа утсандаа илүү анхаарч байна уу?

5 Түүний талаар илүү мэдэх гэж оролд

Та мэдээж найз залуу, бүсгүйнхээ талаар хангалттай сайн мэддэг болсон байх. Ганц шөнө учраад салах эсвэл бие физиологийн хэрэгцээгээ хангах гэж хэн нэгэнтэй уулздаг бол та тэдний талаар гүн гүнзгий мэдэхийг тэгж их хүсэхгүй. Иймд нөгөө хүндээ нааштай байгаагаа мэдүүлэхийн тулд тэдний талаар илүү их асуух хэрэгтэй. 

Түүний талаар илүү мэдэх гэж оролд

6 Нууцлаг хэвээр үлд

Тааварлашгүй нууцлаг байх нь хэн нэгний сонирхлыг ганц шөнөөс илүү хугацаанд татаж болох хүчин зүйл болох ч юм билүү. Тэр танд таалагдаж байгаа гээд далан булчирхайгаа тоочоод байх шаардлагагүй. Хэтэрхий нээлттэй, ил тод байх нь тэднийг харин ч бүр айлгаад хаячихна. Тэр танд үнэхээр таалагдаад байвал шууд хэлэхээсээ илүүтэй байдлыг ажаарай. Түүнд хэсэг хугацаа олгож, өөрөө танд татагдах эсэхийг нь харж болно. 

Нууцлаг хэвээр үлд

7 Болзоонд хэрхэн хандаж байгааг нь анхаар

Та дөнгөж болзооноосоо ирэв үү? Гайхалтай ярилцаж, инээд хөөртэй, бие биенээ ойлголцож бүх зүйл сайхан байсан уу? Болзоондоо хэрхэн хандаж байгаагаас нь тэдний юу хүсэж байгааг мэдэх боломжтой. Танай гэр рүү эсвэл таныг өөрийнхөө гэр рүү дагуулж явахыг хүсэж байгаа бол тэр өнөө шөнийг халуухан өнгөрүүлээд, дахиж таньтай холбогдохгүй байж ч мэднэ. Харин болзоо тань гайхамшигтай болж, таны талаар илүү их мэдэхийн тулд ярилцаж, гэрт тань хүргэж өгөхийг хүссэн бол энэ ч өөр хэрэг шүү.

Болзоонд хэрхэн хандаж байгааг нь анхаар

8 Дандаа оройн цагаар уулзах хэрэггүй

Тэр бүхэл өдрийг чамд зориулж, ажил амьдралаа хаяхгүй гэдэг нь ойлгомжтой. Ажлаа тараад оройхон зав гарч, уулзахыг хүссэн ч орой болчихсон болохоор орой уулзахаас өөр аргагүй. Гэхдээ үргэлж оройн цагаар уулзаад байвал тэдэнд өөр сэдэл төрж болзошгүй. Харанхуй шөнө уулзаад, дарс шимэнгээ ярилцаж суудаг бол та 2-ын хэн хэн нь дотно харилцаанд орохыг хүсэж байна гэж ойлгогдоно. Өдрөөр уулзах нь бие биенийхээ талаар мэдэж, яриа өрнүүлэхэд илүү таатай байна.

Дандаа оройн цагаар уулзах хэрэггүй

9 Тэр танд таалагдсан бол хөгжилтэй байх гэж хичээ

Болзоот залуутайгаа удаан хугацааны турш холбоотой байхыг хүссэн бол танд түүнийг татах зүйл олон бий. Бие физиологиороо холбоотой байх нь чухал ч сэтгэл санаагаараа холбогдоно гэдэг түүнээс ч илүү чухал. Хэрвээ та хөгжилтэй, наргианч нэгэн бол түүний хошин шогийн мэдрэмжийг нэг сориод үзэхэд гэмгүй. Та 2 хамтдаа байж, инээн хөгжиж чадаж байвал, энэ зүгээр нэг биеийн харилцаанаас хамаагүй хүчтэй байх болно.

Тэр танд таалагдсан бол хөгжилтэй байх гэж хичээ

10 Үнсэлдэхээсээ өмнө хөтлөлц

"Үйлдэл үгнээс хүчтэй" гэж та сонсож байсан байх. Болзооны явцад энэ хамгийн үнэн байдаг. Та түүнийг үнсэхийг туйлын их хүссэн байлаа ч түүнтэй удаан хамт байж, харилцаагаа авч үлдэхийг чин сэтгэлээсээ хүсч байвал эхний ээлжинд үнсэх биш харин түүний гарыг зөөлөн атгаарай. Ингэснээр биеийн харилцаа үүсгэхээс илүүтэй романтик байдлыг бий болгодог. 

Үнсэлдэхээсээ өмнө хөтлөлц

11 Чамайг юу гэж магтаж байгаад анхаарал хандуул

Таны үйлдэл таныг илэрхийлж байгаа бол түүнийх ч гэсэн ялгаагүй. Тэр таниар зугаагаа гаргаж байна уу үгүй юу гэдгийг ярих байдлаас нь харж болно. Жишээ нь, тэр таныг магтахдаа яг юу гэж магтаж байна вэ? Гадаад байдлын талаар сайшаасан болгон тантай унтахыг хүсч байна гэж ойлгож болохгүй. Гэхдээ зөвхөн биеийн тань талаар магтаал урсгаж, зан ааш, хүсэл сонирхолыг тань сайшааж үзэхгүй байвал энэ шөнийг хамт өнгөрөөх хүнээр нь та сонгогдсон байх магадлалтай. 

Чамайг юу гэж магтаж байгаад анхаарал хандуул

12 Уух зүйлээ багасга

Хэн нэгэнтэй шинэ харилцаа эхлүүлэх гэж байгаа бол согтууруулах ундаанаас татгалзах хэд хэдэн шалтгаан бий. Үүнд, өөрийнхөө аюулгүй байдалд анхаарч, аюултай, ичгүүртэй байдалд орох эрсдэл багтана. Хамгийн чухал нь ухаан санаагаа алдаж, хийхийг хүсээгүй зүйлээ хийгээд дараа нь харамсахвий. Эрүүл байхдаа та өөрийгөө хянаж байдаг тул нөгөө хүндээ буруу сигнал өгөх үйлдэл хийхгүй байх болно.

Уух зүйлээ багасга

13 Харилцаа холбооны хэрэгслээ нээлттэй байлга

Хоромхон зуурын хугацаанд нэг захаас нөгөө зах руу ч ярьж, холбогдох боломжтой болсон өнөө үед ихэнхи хүмүүс тоглоом тоглох, өөр зүйл хийхэд эдгээр бүх тоног төхөөрөмжөө ашигладаг болжээ. Хэрвээ та найз залуутай болохыг хүсч байвал тоглоом тохуугаа хойш тавьж, харилцаандаа илүү анхаарах хэрэгтэй. Шинэ танил тань таныг болзоонд урихыг хүсвэл утсаар залгаж эсвэл мессеж илгээх нь элбэг байдаг. Та ч гэсэн тэдэн рүү мессеж явуулж, хариу илгээхдээ хэр хурдан байгаагаар нь таныг сонирхож байгаа эсэхийг мэдэж болно.

Харилцаа холбооны хэрэгслээ нээлттэй байлга

14 Жоохон л тэвч

Та 2-ын харилцаа гайхалтай байхад түүнээс хол байж, өөрийгөө захирна гэдэг хэцүү байх нь ойлгомжтой. Бүх зүйлийг шинээр эхэлж буй учраас түүнийг тэвэрч, үнсэж, энхрийлэхийг хүсэх нь аргагүй. Гэхдээ үлдсэн амьдарлаа хамт өнгөрөөхийг хүссэн нэгнээ ганц шөнийн жаргалаар солих гээгүй л бол тэвчих хэрэгтэй. Хэтэрхий эрт дотно харилцаанд орох нь та 2-ын харилцаанд сэв суулгаж магадгүй. 

Жоохон л тэвч

15 Шуудхан хэл

Богино хугацааны холбоо тогтоож, зам зуурын адал явдал эрэлхийлэх хүсэлгүй байгаа гэдгээ ойлгуулах хамгийн найдвартай арга бол тэдэнд шуудхан хэлэх юм. Ярихад эвгүй байсан ч энэ нь хожим гарах үл ойлголцлоос сэргийлэх болно. Зугаацах гэсэн нэгэнд өөрийнхөө зорилгыг ойлгуулах нь таниас зайгаа барих боломжийг олгож байдаг. Гэрлэлт шиг ноцтой чухал зүйл биш ч гэсэн таны хүсэл юу болохыг мэдэж авах нь хэн хэндээ амар байх болно.

Шуудхан хэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()