2017 оны хамгийн шуугиан тарьсан даашинзууд

Олны танил алдартай эрхмүүд өмсөж зүүхдээ үргэлж анхаарлаа хандуулж, бусдаас өвөрмөц содон байхыг хичээдэг. Тэгвэл улиран өнгөрч буй 2017 онд ямар одууд өөрийн өмссөн хувцсаараа олныг гайхшруулж, шуугиан тарьсан бол? Бид энэхүү асуултын хариулт болгож, доорх мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Ингээд хамтдаа 2017 оны хамгийн их шуугиан тарьж чадсан даашинзтай танилцъя.

2017 оны хамгийн шуугиан тарьсан даашинзууд

1 Николь Кидман (Nicole Kidman)

50 настай жүжигчин бүсгүй маань Эммигийн Шагнал гардуулах ажиллагааны Улаан хивсний ёслол дээр ирээд ёстой л "ялгарч" чадсан билээ. Николь шагайгаа шүргэсэн час улаан өнгийн дэгжин даашинзыг сонгон өмссөн бөгөөд энэ нь хүн бүхний харцыг булааж, нүдийг баясгаж байв. Түүний гутлыг сайн ажиглавал хоёр өөр юм шиг харагдаж байгаа биз? Энэ бол "Calvin Klein"-ий зохион бүтээгчдийн өвөрмөц санаа байсан гэнэ шүү. 

Николь Кидман (Nicole Kidman)

2 Эль Фэннинг (Elle Fanning)

2017 оны Канны кино наадамд уригдан ирсэн хүндэт зочдын дундаас хамгийн гоёмсог даашинзаар гоёсон хүн бол яахын аргагүй залуу жүжигчин Эль Феннинг байв. Тэрбээр "Vivienne Westwood"-ийн цагаан пүүсүү даашинзаар гангаран ирсэн бөгөөд даашинзны хормойн хээ нь хүүхдийн зурсан зургийг санагдуулж байсан аж. Тус даашинз нь бүсгүйн гоо төрхийг улам бүр тодотгож, эрхэмсэг байдлыг илтгэж байжээ.

Эль Фэннинг (Elle Fanning)

3 Женнифер Лопез (Jennifer Lopez)

Авьяаслаг дуучин бүсгүй маань "People's Choice Awards" дээр цээжин хэсгийг нь хатгамлаар чимэглэсэн "Reem Acra"-гийн бариу урт хар даашинзтай ирсэн билээ. Тэрбээр "Shades of Blueхэмээх гэмт хэргийн тухай кинонд бүтээсэн дүрээрээ шагнал гардан авсан аж. Тус тансаг даашинзыг бүсгүйн гоолиг бүр улам бүр амилуулж, аргагүй шуугиан тарьж чадсан юм. 

Женнифер Лопез (Jennifer Lopez)

4 Жулианна Мур (Julianne Moore)

Венецийн кино наадамд хүрэлцэн ирсэн жүжигчдээс олны анхаарлыг хамгийн их татсан зүйл бол "Valentino"-гийн урласан намирсан улаан даашинз байсан юм. Алдарт жүжигчин бүсгүй нь үсээ энгийн байдалтайгаар задгай тавьсан нь даашинзыг улам сайхан харагдуулсан билээ. 

Жулианна Мур (Julianne Moore)

5 Оливия Калпо (Olivia Culpo)

Америкийн алдарт жүжигчин Оливия нь "Golden Globe Awards" наадмын үеэр дэндүү төгс гэмээр даашинзыг өмсөж, хүн бүрийн харцыг булааж байв. Түүний бүрдүүлсэн ихэмсэг төрх нь тухайн үедээ багагүй шуугиан тарьж, бүсгүйчүүдийн хорхойг хүргээд авсан юм.

Оливия Калпо (Olivia Culpo)

6 Жанель Монэ (Janelle Monae)

2016 онд Оскарын шилдэг кино шагналыг хүртэж байсан жүжигчин бүсгүй нь энэ жилийн "Алтан бөмбөрцөг"-ийн шагнал гардуулах ёслолд хар өнгийн дугуй хээтэй даашинз өмсч шүтэн бишрэгчдийнхээ нүдийг хужирласан билээ. 

Жанель Монэ (Janelle Monae)

7 Эмма Стоун (Emma Stone)

"La La Landкинонд тоглож Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртэхдээ Эмма энэхүү алтлаг тансаг даашинзыг өмсжээ. Түүний өмссөн гоёл нь хуучны хэв маягийг санагдуулж байсан учраас энэ жилийн хамгийн "мартагдашгүй" гоёлуудын нэгт тооцогдож байна. 

Эмма Стоун (Emma Stone)

8 Зои Кравиц (Zoe Kravitz)

Ленни Кравицын охин, жүжигчин, дуучин, загвар өмсөгч Зои бол Холливуудын ертөнцийн хамгийн загварлаг бүсгүйчүүдийн нэг юм. Тэрбээр яаж хувцаславал сайхан харагдахыг сайн мэддэг бөгөөд боломж л гарвал элдэв янзын зүйл өмсч туршилт хийх дуртай гэнэ. Түүний энэ гоёлыг хар л даа. Хаанаас нь ч харсан солонго байгаа биз? 

Зои Кравиц (Zoe Kravitz)

9 Адель (Adele)

Гайхалтай дуучин Аделийг Греммийн шагнал гардуулах ёслолын ажиллагаан дээр ногоон өнгийн даашинзаар гангарч ирэхэд бид түүнийг ямар өнгөнд дуртайг нь мэдэж авсан билээ. Түүний сонгож өмссөн хувцас нь элдэв чимэг зүүлтгүй, энгийн байснаас гадна маш дэгжин харагдаж байсан юм. Аделийн хувьд энэ өдөр шагналын хур буусан учраас түүний юу өмссөн байсныг өдгөө хүн бүхэн тод санаж байгаа нь гарцаагүй.

Адель (Adele)

10 Рианна (Rihanna)

2017 оны Греммийн шагнал гардуулах ёслолд ирэхдээ Рианна өөрийнхөө шивээсийг тод харагдуулахуйц цээживчийг "Armani Prive"-ийн нарийн чимхлүүр оёдол бүхий урт хар юбкатай хослуулан өмссөн байсан нь тун ч өвөрмөц хослол болж чадсан юм. 

Рианна (Rihanna)

11 Зендая (Zendaya)

"The Greatest Showmanкиноны дэлхийн нээлтэн дээр жүжигчин Зендая гайхалтай сайхан харагдаж байсан юм. Түүний өмссөн тансаг гоёлыг "Viktor & Rolf" урлажээ. 

Зендая (Zendaya)

12 Блейк Лайвли (Blake Lively)

"Met Gala" ёслолын ажиллагаан дээр Холливудын оддод "төгс төгөлдөр" хувцаслаж ирэн, олны өмнө өөртөө итгэлтэйгээр алхдаг билээ. Жүжигчин Блейк 80-аад оны загвараар хувцасласан бөгөөд түүний хувцас цэнхэр өдөн оруулгатай, алтан шаргал өнгийн тансаг зэрэглэлийн гоёл байсан юм. 

Блейк Лайвли (Blake Lively)

13 Кирстен Данст (Kirsten Dunst)

Жүжигчин Кирстен Оскарын шагнал гардуулах ёслолд ирэхдээ "Dior"-ийн урласан сонгодог загварын хар даашинзаар гоёж ирсэн нь олны таашаалд ихээхэн нийцжээ. 

Кирстен Данст (Kirsten Dunst)

14 Кэти Перри (Katy Perry)

"2017 MTV Video Music Awards"-ийн хөтлөгчөөр ажилласан Кэти Перри тус шагнал гардуулах ажиллагааны "хамгийн тод од" нь болж чадсан юм. Дуучин Кэти тэр үдэш шагналтнуудын нэрийг зарлаж, өөрийнхөө уран бүтээлийг үзэгчиддээ хүргээд зогссонгүй том хар ээмэгтэй хослуулсан урт цагаан даашинзаараа ирээдүйн хувцасны чиг хандлагыг ч бас тодорхойлохоо  мартаагүй юм. 

Кэти Перри (Katy Perry)

15 Рианна

Харин одоо хүн цочоом зураг үзэх цаг боллоо. Рианна "Coachella festival" дээр ийм ер бусын саатай материалан дээр шорт, майк өмсч ирэн, хүн бүхнийг гайхшруулаад амжсан билээ. Дашрамд дурьдахад энэ хувцас нь алдарт "Gucchi"-гийн загвар бөгөөд 10000 долларын үнэтэй гэнэ. 

Рианна

16 Лейди Гага (Lady Gaga)

Алдарт дуучин Лейди Гага 2017 оны Греммигийн шагнал гардуулах ажиллагааны Улаан хивсний ёслол дээр ийнхүү этгээд болоод хачирхалтай хувцаслан ирсэн билээ. Сонирхуулж хэлэхэд түүний зүүсэн байсан зах тэр дорхноо л зоригтнуудын зүүдэг тренд болж түгэн дэлгэрсэн юм. 

Лейди Гага (Lady Gaga)

17 Кэти Перри

2017 оны "Met Gala"-гийн үндсэн загвар зохион бүтээгчээр "Ray Kawabuko" ажилласан бөгөөд түүний ер бусын, хачин жигтэй загварууд оддыг жинхэнэ галзууруулсан билээ. Кети Перри ч түүний хачирхалтай хувцаснуудыг ихэд сонирхож, өмссөн байна.

Кэти Перри

18 Кара Делевинь (Cara Delevingne)

Загвар өмсөгч, жүжигчин Кара нь "Life in One Yearкинонд тоглох болж үсээ хуссан учраас өөрийнхөө үсийг мөнгөлөг өнгөөр будаж "the Costume Institute ball"-д оролцжээ. Түүний амилуулсан эмэгтэй хослол нэмэлт хэрэгслүүдийнхээ сүрэнд дарагдсан юм шиг санагдсаныг хэлэх хэрэгтэй болов уу. 

Кара Делевинь (Cara Delevingne)

19 Бейонсе

Хүн бүрийн ой ухаанд тодоос тод хадгалагдан үлдсэн Бейонсегийн энэхүү зургийг бид жагсаалтандаа заавал оруулах ёстой гэж бодож байна. 2017 оны Греммигийн шагналын үеэр тэрээр алтан бурханы дүрээр тайзан дээр гарсан билээ. Үзэгчид энэ тухай "Одоо болно оо. Бейонсе ямар бурхан уу?" гэх зэргээр өөрсдийн санал бодлоо интернэтээр илэрхийлж байлаа. Гэхдээ хүмүүс түүний энэ хувцаслалтыг юу ч гэж дүгнэсэн бай энэ хувцаслалт Бейонсегийн хөгжмийн кареерт нэгэн шинэ хуудсыг нээж өгсөн үйл явдал болсон билээ. 

Бейонсе

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()