2018 онд моодонд орох загварууд

Өвлийн улиралд ихэнхидээ хар, саарал, бараан өнгийн хувцас ноёрхдог. Харин зузаан хувцасны дотуур ямар ч хувцас өмссөн яахав гэсэн үзэл өнгөрсөнд үлджээ. Хувцасны маш олон загварын хэв маяг үүссэн бөгөөд тухайн цор ганц хүнд зориулсан байхаар загварууд зохион бүтээгддэг болсон байна. Орчин үед өвлийн улиралд хүртэл загварлаг хувцаслах боломжтой болсон бөгөөд 2018 оны өвлийн загварын чиг хандлагыг хүргэе.

2018 онд моодонд орох загварууд

1 Хиймэл шуба

Энэ өвлийн загварын чиг хандлагын тэргүүнд хиймэл үстэй шуба багтсан байна. Өнгөрсөн жилийн хувьд загвар зохион бүтээгчид хиймэл үстэй шубыг сурталчилах зорилгоор гаргаж байсан бол энэ жилийн хувьд хамгийн шилдэг загварлаг хувцаслалт байх болно. 
Саяхныг хүртэл хиймэл арьстай шуба өмссөн хүмүүсийг нийгмийн доод давхарга гэж үзэж байсан билээ. Гэхдээ цаг хугацаа урсан өнгөрснөөр томоохон брэндүүд хиймэл арьстай урт, богино шубыг дэлхий дахинд санал болгох болсон байна. 
Хиймэл арьстай шуба нь зөвхөн хямд үнэтэй төдийгүй, хөнгөхөн, илүү загварлаг байдаг. Мөн та жил бүр эсвэл 2-3 жил тутамдаа шинэхэн загварын хиймэл арьстай шубыг худалдаж авч болно шүү дээ.

Байгалийн гаралтай, будаг оруулсан шубын үнэ жил ирэх бүр буурч байдаг. Харин хиймэл арьстай шуба нь сайхан харагддаг бөгөөд та загвар,  хэв маягтаа тохируулан өөрөө ч оёж болно.  

Хиймэл шуба

Хамба хилэн материал

Зөөлөн, өнгөний уусгалт бүхий хамба хилэн хувцас нь ямар ч бие галбирт, бүх төрлийн насныханд төгс тохирно. Гэхдээ залуу охидуудын хувьд хамба хилэн материалтай, эрэгтэйлэг загварын костюм илүү сайхан харагдана. 
Миланд болсон загварын шоуны үеэр хамба хилэн материалаар костюм, даашинз, гутал, цүнх, гоёл чимэглэл зэрэг бүхий л зүйл хийж болохыг харуулжээ.
Хамгийн чамин хамба хилэн өнгө бол мөнгөлөг, хар хөх болон ногоон өнгө байдаг. Гэхдээ хамба хилэн хувцасны нэг сул тал нь эдэлгээний хувьд богино байдаг аж.
Мөн синтетик материалтай хувцас ч гэсэн сайхан харагдах бөгөөд арчилгаа багатай учир илүү удаан хэрэглээтэй. Үүнээс гадна биеийн тамирын хувцас хийхэд даавуун суурьтай хамба хилэн материал тохиромжтой.

Хамба хилэн материал

2 Улаан, биеийн өнгөтэй даашинз

Даашинзны талаар ярьж эхэлсэн бол улаан өнгийн даашинзыг мартаж болохгүй. Valentino  брэнд бүхий л улирлын турш улаан өнгийн даашинзыг онцлож ирсэн.  Улаан өнгийн урт даашинз нь энэ өвлийн загварын чиг хандлагыг тодорхойлж байна.
Биений өнгөтэй (nude) даашинз нь галбирлаг эмэгтэйчүүдэд илүү төгс харагдах болов уу. ХХ-р зуунаас эхлэн биений өнгөтэй даашинз охид, эмэгтэйчүүдийн сонголт болж ирсэн бөгөөд бүх тал нь битүү, урт ханцуйтай байсан ч халуухан харагддаг билээ. 

Улаан, биеийн өнгөтэй даашинз

3 Шинэлэг бас тансаг

Цэвэр, оригинал шубыг бид жил болгон худалдаж авдаггүй бөгөөд зарим тохиолдолд 5-аас илүү жил өмсөх нь ч бий. Гэтэл жил бүр загварын чиг хандлага, өнгө өөрчлөгдөж байдаг шүү дээ. Зарим тохиолдолд хуучин шубаныхаа загвар, хэлбэр хэв маягыг нь өөрчлөөд охиндоо шилжүүлэхийг эрмэлздэг. 

Харин таны охин энэ бэлгийг тань хүлээн авснаас хөнгөн курткыг илүүд үзэх болов уу. Тиймээс заавал оригинал бус харин шинэлэг, тансаг, хиймэл шубыг сонгож болно.

Шинэлэг бас тансаг

4 Мөр гарсан даашинз

Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан та өөрийн гараар, эсвэл хайртай ээж, эмээгийнхээ тусламжтайгаар хуучин даашинзаа шинэлэг болгон өөрчилж болох юм. Мөн өөрийн даашинзныхаа өнгөний дагуу гоёл чимэглэл хийх нь таныг тансаг, чамин даашинзтай болоход тусална.

Мөр гарсан даашинз

5 Хөвөн даавуу

Сүүлийн үед уранхай, элэгдсэн мэт материалтай хувцас загварлаг байхаа больсон билээ. Тиймээс чадварлаг, алтан гартай оёдолчин танд бараан өнгийн хөвөн даавуугаар гайхалтай урт жийнсэн мэт даашинзыг оёж өгч чадна. Энэ төрлийн даашинзан дээр хатгамал оёбол илүү сайхан харагдана.
Магадгүй эдгээр төрлийн хувцсыг өмсөөд гадуур явж байвал хүмүүс таныг гайхсан, шоолсон байдалтай харах боловч та өөрийгөө өөрчилж чадах зоригтой байгаа нь хамгийн чухал. 
Өөрийн нүүр царай, биеийн галбирт тохирох бүхий л загварын хувцсыг туршаад үзээрэй. Өөрийн хэв маягийг өөрчилж ер нь өөрийнхөөрөө байж чадсан хүн л ялалт байгуулдаг. Араар нь муулж буй хэн нэгний үзэл бодлыг сонсохгүй байж чаддаг нэгэн л илүү амжилттай байж чаддаг.

Хөвөн даавуу

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()