Алдартай шинэ жилийн кинонуудын аймшигтай баримтууд

2017-12-16, 13:25
10,627

Шинэ жилийн кинонууд бидэнд үргэлж өнгөрсөн үеийн дурсамжуудыг сануулж байдаг. Зарим алдартай шинэ жилийн киног үзэхгүйгээр, баярын оройг төсөөлөхийн аргагүй. Бидний танилцуулж байгаа 10 кино нь олон сая хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшиж, баярын уур амьсгалыг мэдрүүлдэг. Хөгжилтэй, баяр баясалтай эдгээр киног хийх явцад болсон зарим явдлууд нь гайхмаар хийгээд аймшигтай ажээ.

Алдартай шинэ жилийн кинонуудын аймшигтай баримтууд

1 "A Miracle On 34th Street" - Католик легионий ёс журам

1930, 40-өөд оны үед Америкийн кино урлагт Католик легионы ёс журам гүнзгий нэвтэрсэн байлаа. Энэ нь Холливуудын ихэнх хэсэг нь Католик үзэл сурталд дарамтлагдан захирагдаж байсан гэсэн үг. Иймд сүмийн зүгээс хуримаас өмнөх бэлгийн ажил, үр хөндүүлэх, салалт, ижил хүйстнүүдийн харилцаа зэрэг зохисгүй гэж үзсэн бүхий л зүйлүүдэд “Хэрэгцээгүй” буюу “С” үнэлгээ өгдөг байв. Эл явдал нь Легионуудын өршөөл нигүүлслийг шалгаж үзэх гэсэн кинонуудад эсрэг нөлөөтэй байжээ.

1947 оны  "A Miracle On 34th Street" нь Америк дахь эмэгтэйчүүдийн эрхийг хөндсөн, тэдний дуу хоолойг өргөсөн уран бүтээл билээ. Энэхүү киноны үйл явдалд нэгэн ганц бие ээж ертөнцийг ичгүүргүй, хүйтэн хахир гэж боддог өөрийн үзлээ охиндоо зааж сургаж буй тухай гардаг. Киноны мөн чанар асуудал дагуулж байсан ч Легионоос кинонд “Ёс суртахууны хувьд боломжтой” гэж үзээд “В” үнэлгээ өгсөн байна. 

"A Miracle On 34th Street" - Католик легионий ёс журам

2 "The Santa Clause" - Сахилгагүй Санта

Америк эцэг эхчүүд утасны төлбөр нь өндөр гарсан хэмээн жүжигчин Тим Аллены бүтээсэн Санта Клаусын дүрийг нь буруутгажээ. Кинон дээр Аллен "1-800 SPANKME" дугаар руу залгадаг хэсэг гардаг. Олон зуун хүүхдүүд Сантатай ярихаар тухайн дугаар руу залгахад дуудлага 900 дугаар буюу эротик үйлчилгээ авах сүлжээ шилждэг байжээ. 
Нэгэн аавын утасны төлбөр 500$-оос илүү гарсан бол, Лонг Айланд дахь өөр нэгэн ууртай аав киног гаргуулахгүй байхыг шаарджээ. Түүний охин нь уурлаж уцаарласан байдалтай байсан тул эмчилгээнд илүү их мөнгө зарсан гэж дурдсан байна. Гэвч Дисней кино компани нь Алленд "Home Improvement" киноны анги бүрт 1.25$ саяыг төлөх ч “эротик” дугаартай киног засаж залруулах гэж нэг төгрөг ч "үрэхгүй” гэжээ. Диснейн зүгээс гаргасан эцэг эхчүүдийг хүүхдэдээ хангалттай анхаарал тавиагүй хэмээн зоримог шийдвэр гаргаж, Санта Клаус кино 145$ саяын ашигтай байсан аж. 

3 Гринч

Кино зураглаач Дон Петермэний кареер 1997 онд "Mighty Joe Young" киноны зураг авалтын үеэр дууссан юм. Тавцанг өргөж байсан краны утас тасарч 5.4 метрийн өндрөөс Петермэн дээр унаж, золтой л түүний амь насанд аюул учруулагүй аж. Хөлөө хугалж, толгойдоо жижиг гэмтэл авсан тэрээр 2 жилийн дараа Гринч зул сарыг хулгайлсан нь киногоороо эргэн ирсэн юм. Гэсэн ч эдгээр гэмтлүүд нь түүнийг насан туршид нь зовоон тарчлааж байв. Кино зураг авалтын үеэр сэтгэл санаа, бие физилогийн хувьд хэцүү байсан ч киногоо дуусгаж чаджээ. Энэ нь түүний сүүлийн бүтээл байж, Петермэн хэдэн жилийн дараа нас барсан билээ.

Энэхүү киноны бас нэгэн гүниг төрүүлэм явдал нь бяцхан Гринчид тоглосон Жошуа Ряан Эвансийн үхэл байсан юм. Тэрээр ховор тохиолддог өсөлтийн өвчтэй байсан тул 97 см өндөртэй байв. Кинонд амжилттай тоглоод 2 жилийн дараа  20 насандаа нас баржээ.

Гринч

4 "Home Alone" - Зураг авалтын талбай дээрх үймээн

Шинэ жилийн хамгийн их ашиг орлоготой кино болох "Гэртээ ганцаараа" нь жүжигчин Чеви Чэйс догшин хэрцгий, хүйтэн зан ааштай байгаагүй бол шал өөр болох байсан гэдэг. Найруулагч Крис Колумбус "Christmas Vacation" киног найруулахаар болоод байсан ч жүжигчин Чэйстэй уулзаж, муудалцсанаар тухайн кинон дээр ажиллахаас татгалзсан байна. Харин тус киноны зохиолч Жон Хьюгс найруулагч Крис Колумбуст өөр нэгэн кинон дээр ажиллах санал тавьсан нь "Гэртээ Ганцаараа" юм. Харин Колумбус алдарт кинонд илүү олон сэтгэл хоногшсон үзэгдлүүдийг нэмж, харанхуй, уйтгартай киног хөгжилтэй, дулаахан болгож дэлхий нийтэд тольлуулсан байна. 
Ийм учраас Колумбусыг гайхалтай кино хийхэд нь хүргэсэн Чеви Чэйсид бид талархах хэрэгтэй болов уу. Тэрээр хүмүүсийн дургүйг хүргэдэг гэдгээрээ алдартай. Мөн Билл Муррэйд “Чиний нүүр яг л Нэйл Армстронг газардсан юм шиг харагдаж байна” гэж хэлээд зодолдох дөхсөн удаатай билээ. 

"Home Alone" - Зураг авалтын талбай дээрх үймээн

5 "Planes, Trains and Automobiles" - Цус сорогчтой кино

Бид бүгдийн сайн мэдэх "Planes, Trains and Automobiles" кино нь анх цус сорогч, аллагын тухай өгүүлэх аймшигт төрлийн уран бүтээл байсан гэдгийг та мэдэх үү? Найруулагч Жон Хьюгс нь анх тус киног 18-аас дээш насныханд зориулсан цус сорогчтой триллер төрлийн кино болгохоор ажиллаж байжээ. Харин удаан хугацаанд бодсоны эцэст кино зохиолд бага зэрэг өөрчлөлт оруулж, баярын уур амьсгалтай, хөнгөн инээдмийн уран бүтээл болгохоор шийдсэн байна. Ингэж л бидний дуртай тус кино мэндэлсэн гэдэг. 

"Planes, Trains and Automobiles" - Цус сорогчтой кино

6 "Home Alone" - Хаан амьд

"Rock and roll"ын хаан гэгддэг Элвис Пресли нь 1977 онд 42 насандаа өөд болсноос хойш түүнийг үхээгүй, амьд байгаа гэсэн тоолж барамгүй олон таамаглал, цуу яриа гарсан билээ. Энэ хөгжилтэй онолуудын нэг нь 1990 онд дэлгэцнээ гарсан Жон Хьюзийн "Гэртээ ганцаараа" кинонд ч багтсан байдаг. Жүжигчин Катерин Охара буюу бяцхан Кевины ээж онгоцны буудал дээр байхад, ард нь Элвис зогсож байдаг гэсэн цуурхал хэдэн жилийн турш хүн бүрийг гайхшруулж байв.

Үүнийг үгүйсгэж тус киноны найруулагч Крис Колумбус “Хүмүүс Элвис Пресли гэдэгт нь бүр итгэчихэж. Түүнийг худлаа үхсэн, урлагт хайртай болохоор Гэртээ ганцаараа-д тоглосон гэж бодоод байна” гэжээ.

Харамсалтай нь энэхүү цуурхалууд нь нас барсан Элвисийн гэр бүлд их шаналал авчирдаг аж. 

"Home Alone" - Хаан амьд

7 "A Christmas Story" - Хамгийн хачирхалтай Крисмасын түүх

Найруулагч Боб Кларкын хямдхан өртгөөр бүтсэн "A Christmas Story" инээдмийн кино нь 1983 онд Талархлын баяраас 7 хоногийн өмнө нээлтээ хийжээ. Хүмүүсийн цуу яриагаар кино олон үзэгчтэй болж, баярын үеийн бас нэгэн классик бүтээл болсон юм. 

Сонирхолтой нь хуучныг санагдуулам Крисмасын түүх маань "Playboy" дээр анх гарсан богино түүхүүдийг нэгтгэн бичсэн зохиол байжээ. 
Кино хийхээр нэгэнт зорьсон байсан Кларк нүцгэн зурагтай сэтгүүлээс сэдэвлэсэн тус киног санхүүжүүлэх студи хэдэн жилийн туршид хайсан байна. "The Wonder Years" гэх нэвтрүүлэг нь "А Christmas Story" киноноос сэдэвлэсэн бөгөөд хамгийн алдартай баярын нэвтрүүлгүүдийн нэг болж чадсан юм. 

"A Christmas Story" -  Хамгийн хачирхалтай Крисмасын түүх

8 "It’s a Wonderful Life" - Согтуу жүжиглэлт

Франк Капрагын "It’s a Wonderful Life" бүтээл нь 1946 онд дэлгэцнээ гарчээ. Найруулагчийн энэхүү шилдэг бүтээлд Жеорж Бэйли гэх амиа хорлох гэж байсан залуугийн тухай өгүүлдэг. Кафрагын найруулах арга барил, хичээнгүй жүжигчидтэй гайхалтай зохицдог ч, насанд хүрээгүй жүжигчдийн хувьд адармаатай байдаг. Нэг үзэгдлийг авахын тулд Кафра жүжигчин Варнерыг шил архи уухыг зөвлөсөн байна. Гэвч зураг авалтын үеэр Варнерын дуу чангарч, бяцхан Жеорж-д тоглосон жүжигчний нүүрийг цохьжээ. “Тэр чихнээс цус гартал цохисон шүү” хэмээн Андерсон сүүлд дурссан байдаг. 
Билл Муррэйн дүр бүтээсэн "Scrooged" киноны үеэр Крисмасын бэлэгний сүнсний дүрд тоглосон Карол Кэйн хэт дүрдээ орсны улмаас Муррэйгын уруулыг сэтэлсэн байдаг бөгөөд үүнээс болж кино баг зураг авалтаа хэдэн өдөр завсарлажээ. 

"It’s a Wonderful Life" - Согтуу жүжиглэлт

9 "Holiday Inn" - Арьс өнгөөр ялгаварладаг дэн буудал

1942 онд бүтээгдсэн Ирвин Берлиний "Holiday Inn" гэх кино нь Бинг Кросби, Фрэд Астера зэрэг томоохон хүмүүсийн анхаарлыг татсан тул "box office hit" гэж нэрлэгдэх болсон билээ. Гэсэн хэдий ч тус кинонд "Улаан өндөгний баярын жагсаал", "Цагаан зул сар" зэрэг хуучны үеийн баяр хөөртэй мөн өнөөгийн нийгмийн ичгүүргүй явдлыг тусгасан байдаг. 

Нэг үзэгдэлд Кросби, Астера нар Абрахам Линкольны төрсөн өдөрт зориулж мюзикал үзүүлбэр үзүүлэхдээ хар царайтай гарч ирдэг. Үнэндээ хамтлаг, зөөгчид тэр чигтээ цагаан арьстан үзэгчдийн өмнө хараар нүүрээ будсан байдаг бөгөөд энэ арьс өнгөний үзлийг хэт томоор харуулсан хэрэг болсон юм.

"Holiday Inn" - Арьс өнгөөр ялгаварладаг дэн буудал

10 "Ghost of Christmas Past" - Панк рок үзэн ядалт

1970-аад оны АНУ-ын "New York Dolls" хамтлаг нь уран бүтээлээ туурвиж байсан ч, удалгүй салан тарахад хүрсэн юм. Тэдний анхны бөмбөрчин нас барсны дараа тэд гитарчин элсүүлсэн хэдий ч, Dolls хамтлаг нь 1977 онд тарсан байна. Гоцлол дуучин Дэвид Йохенсон кинонд тоглож алдартай болсон бөгөөд үүнд нь гитарчин, басс гитарчин Артур Кейн атаархаж, түүнийг үзэн ядаж эхэлсэн аж.
Нэгэн үдэш Артур "Ghost of Christmas Past" киног үзэж байгаад хуучин хамтлагын гишүүн нь тоглосон байхыг хараад, атаархал, уур хилэн нь хяналтаас гарчээ. Үүнээс болж Артур 3 давхрын цонхноос үсэрсэн бөгөөд азаар тэрээр сүүдрэвчин дээр унаж амьд гарсан байна. 

"Ghost of Christmas Past" - Панк рок үзэн ядалт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()