20. Хэтэрхий хөгжилтэй хүмүүс
Хэн нэгнийг хөгжөөж, баясгах сайхан хэрэг ч гэлээ хэтрэхээрээ залхмаар болдог. Судалгаагаар ийм төрлийн хүмүүс аливаа зүйлийг мэддэг юм шиг түрүүлж оролцдог ч үнэндээ олигтой мэдлэггүй, дүр эсгэгчид ажээ.
19. Маягтай яригчид
Маяглаж ярихад дурлагчид нь энгийнээр бол зөв бичих дүрмийн дагуу ярих дургүй, маяглаж ярих шинэ үг хэллэг байнга эрэлхийлдэг хүмүүс юм. Тэд хүнд, ноцтой үг хэллэг ашиглах дуртай бөгөөд гол төлөв бусдад эрхэлсэн, нялганасан байдлаар ярьдаг.
18. Дүрмийн алдаа хайгчид
Тэд бусдын яриа болон бичгээс зөв бичих дүрмийн алдаа хайдаг. Нөгөө талаас тэд өөрсдийнхөө зөв бичдэг чадвараараа өөрсдийгөө хэт өндрөөр үнэлдэг хүмүүс юм.
17. Хоосон хийрхэгчид
Өөрсдийгөө бусдаар дээгүүр гэж боддог. Зарим тохиолдолд бусдаас дээгүүр байж болох ч өөрөөсөө доод түвшний хүмүүст хүндэтгэлгүй хандаж, бүдүүлэг загнадаг. Тэд өөрсдийнхөө бяцхан давуу талыг гайхуулахыг оролдож, түүнийг нь тоогоогүй хүнийг дорд үзнэ.
16. Их мэдэгчид
Энэ ангилалд ихэвчлэн эмэгтэйчүүд багтдаг. Амьдралыг бүгдийг нь мэддэг юм шиг аашилж, хэн ч намайг өөрчилж чадахгүй гэж боддог. Яагаад гэвэл өөрийгөө бүгдийг мэддэг гэдэг бөгөөд үүнийгээ ч бусдад ил тодоор хэлдэг.
15. Олон нийтийн сүлжээний мэргэжилтнүүд
Олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдаг эдгээр хүмүүс бусдын сэтгэгдэлд бухимдаж, доор нь ихэвчлэн үгүйсгэсэн сөрөг зүйл бичдэг.
14. Театрлаг хүмүүс
Ийм хүмүүс дүрдээ орсон жүжигчин шиг зогсолтгүй "театрчилсан тоглолт" үзүүлж чадах бөгөөд хэтэрхий чанга ярьж, хэтэрхий их сэтгэл хөдлөл гаргадаг. Харин дараа нь гэв гэнэт дүрээсээ гарсан хүн шиг өөр зүйл ярьдаг байна.
13. Байнга гомдоллодог хүмүүс
Байнга гомдоллодог ч ямар нэгэн зүйл хийдэггүй. Ойр тойрны хүмүүсээ "шимэгчилж" амьдардаг ч тэднийг өсч дэвжихэд том түлхэц үзүүлдэг. Байнга гомдоллож явдаг хүмүүс өөрийнхөө дур зоргоор амьдрахыг хүсдэг.
12. Кино шиг амьдрахыг хүсэгчид
Энэ төрөлд ихэвчлэн охид, эмэгтэйчүүдэд хамаардаг. Ийм төрлийн эмэгтэйчүүд амьдралын бүх үйл явдлыг хэтэрхий кино шиг байлгахыг хүсдэг бөгөөд ямар нэгэн зүйлийг үхлийн аюултай байлгах дуртай. Жишээ нь, түүнд таалагдахыг хүссэн эрэгтэй байлаа гэхэд тэр баатарлаг гавьяа байгуулж, цус нөжтэйгээ хутгалдах ёстой.
11. Бусдад заагчид
Гэрлэж үзээгүй лектор бусдад хэрхэн амжилттай гэрлэлтийн тухай ярих билээ. Үүнтэй адилаар амьдралын зарим нэг чухал зүйлсийн талаар туршлагагүй байж бусдад заагчид байдаг.
10. Инстаграмын философичид
Ийм хүмүүс нь инстаграм, фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнд гүн ухаантнуудын алдартай ишлэлийг оруулж өөрсдийнхөө байр байдлыг илэн далангүй илэрхийлдэг. Зурагт үзүүлсэн ишлэлээр энэ эмэгтэй өөрийгөө хэн нэгнийг хүлээж байгаа гэдгээ илэрхийлсэн ба заримдаа хэтэрхий их иймэрхүү зүйлс оруулах нь залхмаар санагддаг байна.
9. Цэргийн фанатууд
Шашин, цэргийн эсвэл ямар нэгэн эсэргүүцлийн хөдөлгөөний талаар бодож, түүнд элсэх тухай бодож явдаг. Онцлог шинж чанар нь, цаг хэд болж байгаа болон цаг агаарын талаар асуухад юу ч болж байсан даваад гарна гэж ярьдаг. Ярианаас нь бардамнасан, хүч чадал гэсэн өнгө аяс мэдрэгддэг.
8. Хэт зарчимч хүмүүс
Тэд өөрийн хүсэл эрмэлзлээ дагадаггүй хүмүүс бөгөөд тогтсон зарчмын дагуу амьдрахыг хүсдэг. Жишээ нь, 23-тай гэрлэж, 25 насандаа хүүхэд төрүүлнэ гэж төлөвлөдөг.
7. Бие даан ажиллаж чаддаггүй хүмүүс
Бие даан ажиллаж чаддаггүй хүмүүс үргэлж бусдаас дэмжлэг туслалцаатайгаар аливаа зүйлийг хийдэг бөгөөд найз нөхөд нь тэдэнд зав гаргаж чадаагүй нөхцөлд бие даан ажиллаж чаддаггүй хүмүүс бөгөөд хийх ёстой ажлаа хойш нь тавьдаг.
6. Бусдаас өө хайгчид
Бусад хүмүүс алдаа дутагдал гаргаагүй ч тэднээс ямар нэгэн өө хайж, доош нь хийх гэсэн хүмүүс байдаг. Өө олж, ярианы сэдэв болгох нь тэдэнд кайфтай санагддаг.
5. Хэтэрхий нөхөрсөг хүмүүс
Хэтэрхий нөхөрсөг хүмүүс бусдыг залхаах нь бий. Тэд хоёр дахь уулзалтаас эхлээд хэт нөхөрсөг харилцаад эхэлдэг бөгөөд дотночилсон нэрээр дуудах зэрэг үйлдэл гаргадаг.
4. Цэцэрхэгчид
Цэцэрхэгчид сонирхолгүй сэдэв байсан ч үүнийг мэддэг гэдгээ гайхуулахыг хичээдэг. Тэд эхлээд бусдын яриаг тайван сонсоод дараа нь өөрийнхөө мэдлэгээ бусадтай харьцуулдаг бөгөөд шаардлагагүй, сонирхолгүй баримтуудыг сөхөж ярьдаг. Хэрвээ шаардлагатай гэвэл тэд 50 ширхэг уйтгартай баталгаа гаргаж ирж ярьсан ч чадна.
3. Хүчирхийллийг дэмжигчид
Хүч хэрэглэсэн ямар нэгэн гэмт үйлдлийг дэмждэг хүмүүс юм. Тэд хохирогчийг түрүүлж бодохоосоо өмнө гэмт этгээдийг яагаад ийм үйлдэл гаргах болов гэсэн өнцгөөс ямар нэгэн шалтгаан олохыг эрмэлздэг.
2. Сөрөг бодолтонгууд
Үргэлж сөрөг зүйл бодож явдаг хүмүүс романтик харилцааны талаар бодохдоо хүртэл хямардаг. Гал халуун дурлал, сайн ажил, мөнгөнөөс болж стрессдэг тэдэнд үнэндээ боломж бололцоо олддог ч хэтэрхий сөрөг бодлоосоо болж үүнийг алддаг. Тэд амьдрал төгс биш гэдгийг ойлгодоггүй.
1. Өөрийнхөө зөв гэж үзэгчид
"Алдсан ч өөрийнхөөрөө алд" гэдэг. Гэхдээ аливаа асуудлыг олон ургалч үзлээр бодохгүй зөвхөн өөрийнхөө толгойгоор шийдэх гэдэг хүмүүс байдаг бөгөөд тэднийг өөрөөр бас зөрүүдэлгчид гэж хэлж болох юм.