1
Уруулаа долоох: Толгойд нь эротик бодлууд эргэлдэж байгаа
Эрэгтэй хүн уруулаа долоох нь түүний толгойнд эротик бодлууд эргэлдэж, сандарч байгааг илтгэдэг. Мөн тэр арай гэнэн хонгор зантай нэгэн бол чамд гайхуулж, өөрийгөө мундаг гэдгийг харуулахыг хүсч байгааг илэрхийлж болох юм.
Бид сандарсан үед шүлсний булчин ажиллахаа больж, ам хуурайшдаг. Уруулаа долоох нь чийг өгөх бөгөөд хүсэл хүлээлтийн нотолгоо юм. Уруулаа долоосон болгон чамайг ашиглах гээгүй бөгөөд түүний цаг зав, хүчин чармайлтыг хүртэх нэгэн зөвхөн "чи" гэдгийг мэдрүүлэх гэж уг үйлдлийг хийх тохиолдол бий.
2
Гараа оролцуулан ярих: Тааламжтай, тухтай байна
Та ямар нэг дуртай зүйлийнхээ тухай ярихдаа гараа ашиглан илүү сайн тайлбарлаж өгөх гэж оролддогоо мэдэх үү? Эрчүүд ч мөн адил. Гараа оролцуулан ярьдаг залуучууд юу ярьж байгаагаа тайлбарлаад зогсохгүй, харилцааны тал дээр ч хүмүүстэй маш сайн ойлголцдог. Энэ нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцаанд тун чухал.
Биеэ ашиглан ярих нь сонсогчид сэдвийг илүү сонирхолтой болгодог. Хэрэв тэр таныг өөрийн яриандаа анхаарал хандуулаасай гэж хүсэж байгаа бол магадгүй та түүнд таалагддаг байж болох юм.
3
Нүүр хүү харах: Таныг хүндэлдэг
Нүд рүү ширтэх эр хүн таныг хэчнээн их хүндэлдэг мөн хайрлан бишэрдэг болохын илрэл юм. Зүгээр ч нэг харц тулгараад өнгөрөх биш, харин ч хайрын харцаар таныг ажин суух нь тухай залуу танд зүрх сэтгэлээ хэдийн өгчихсөн гэдгийн хамгийн том илэрхийлэл гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.
4
Сандал дээр тогтохгүй, байрлалаа өөрчлөх: Тэр зүгээр л явахыг хүсэж байна
Байж суух газраа олохгүй байгаа залуу догь харагдах гэж тийм үйлдэл хийж байх магадлалтай ч ихэнхидээ тэр зүгээр л тэндээс гарахыг хүссэн байдаг.
Тэр сандарсан, зугтаах гэж байгаа эсэхийг нь мэдэхийн тулд нүдийг нь ажиглаарай. Хэрвээ тэр тань руу ширтэнгээ бага зэрэг хөдөлж, тухтай сууж чадахгүй байгаа бол тэр таныг өвөртөө оруулахыг хүсч байгаа хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ. Харин түүний харц хаа хамаагүй хэссэн байдалтай байвал тэр хэрхэн яаж таниас хурдхан салах талаараа тунгааж байгаа хэрэг.
5
Хөлөө тань руу харуулах
Мэргэжилтнүүд бусдын хөл, ташааны үйлдэл хэр нийцтэй байгаагаас тухайн хүний тухай ихийг хэлж болно гэж үзжээ. Хэрвээ та нэг залуутай ярилцаад сууж байгаа бол түүний өвдөг рүү анхаараарай. Тэр өвдгөө тань руу харуулсан байна уу? эсвэл ядаж чиглүүлсэн байна уу? Хэрэв зогсож байвал нүүр, ялангуяа таазаараа тань рүү харсан уу? Тийм бол тэр өөрийн мэдэлгүй таньтай холбоо тогтоох гэж хичээж байгаа явдал юм. Харин өвдөг нь гадагшаа чиглэлтэй, нүд нь өөр тийшээ хараад байвал тэр таниас хурдхан холдохыг хүсч байгаа аж.
6
Нүүрэндээ хүрэх: Тэр анхааралтай сонсож байна
Эрчүүд ярианд тань автаад, бас ярьж байгаа бүсгүйдээ татагдсан үедээ нүүрэндээ хүрдэг. Тэр магадгүй “өөрийгөө илэлт” буюу урдаа байгаа хэн нэгэнд хүрэхийг хүсэвч чадахгүй үедээ өөрийнхөө эрүү, хацраа илж байж болох юм.
Өөрийнхөө нүүрэнд хүрэх нь тэр танд талтайн илрэл бөгөөд одоохондоо та 2-ын харилцаа тийм түвшинд хүрээгүй гэж бодож байгаа. Тэр хүндлэлтэй, анхааралтай байж, танд хийхийг хүссэн зүйлээ өөр дээрээ хийж байгаа хэрэг.
7
Нүүрээ маажих: Худлаа ярьж байх магадлалтай
Нүүрээ оролдох нь сайны дохио бол нүүрээ маажих нь тэс ондоо утгатай. Хүн худлаа ярих үед цус хязгаарлагдаж, энд тэнд загатнасан, ирвэгнэсэн мэдрэмж төрүүлдэг болохыг шинжлэх ухаанаар баталсан байдаг.
Бас нэг худлаа ярьж буйг мэдэх амархан арга нь түүнийг амандаа хүрч байгаа эсэхийг анхаарах юм. Гараараа амаа таглах нь ямар нэг зүйлийг нууж байгаа хэрэг билээ.
8
Сандал дээрээ тухлах: Тэр тайван харагдах гэж хичээж байна
Нуруугаа тэгшлээд, цэх суугаагүй эрчүүдийг бид сонирхолгүй байгаа учраас тэгж байна гэж ойлгодог нь харин ч эсрэгээрээ бололтой. Таньтай ярьж байгаад суудал дээрээ тухлан суух нь тэр танд өөрийгөө амар амгалан, тайван байгааг харуулж буй хэрэг юм. Харин дандаа л унжийж, нэг ч удаа цэх суухгүй байгаа бол тэр нурууны өвчтэй эсвэл хөгийн амьтан.
Суух байрлалаа өөрчлөх нь та түүнд таалагдсан учраас айлгахыг хүсэхгүй байгаа, тайван, аажуу уужуу гэдгээ харуулах гэсний шинж юм. Хэрвээ тэр болзооныхоо туршид хөдлөхгүй цэх суугаад байвал илүү санаа зовох хэрэгтэй шүү.
9
Хөмсгөө өргөх: Та түүнд таалагддаг
Хөмсгөө өргөх нь ярьж байгаа сэдэвтэй холбоотой. Та ямар нэг гайхалтай зүйл хийсэн эсвэл бүр ичмээр, дөнгөж суугаад өөр дээрээ уух юмаа асгачихсан уу? Та өөрийнхөө профайл зурагтай огтхон ч адилгүй байгааг хараад тэр гайхав уу? Хөмсгөө өргөх нь олон утга илэрхийлж болно.
Хөмсгөө гялс өргөөд инээх нь эрэгтэй хүний сонирхлыг илэрхийлж байгаа хамгийн шилдэг нотлох баримт юм. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн аль аль нь хөмсгөө өргөх нь нөгөө хүнийхээ талаар сонирхож байгааг илтгэдэг байна. Хэрэв тэр уг үйлдлийг хийсэн бол та аль хэдийн анхаарлыг нь татаад амжжээ.
10
Таныг дуурайх: Тэр таныг хүсч байна
Телевизийн нэвтрүүлэг, кинон дээр охин найрах хамгийн түгээмэл “Чи надад таалагдаж байна” гэсэн утгатай классик арга бол яалт ч үгүй мөн. Эмэгтэй хүний хөдөлгөөнийг дуурайх нь эрэгтэйчүүд танд татагдсаны илрэл бөгөөд тэр уулзаад хэдхэн минутын дотор л нэг нэгнээ дуурайж элэглэж болохоор таатай байна гэсэн үг юм.
11
Гараа ширээн дээр тавих: Тэр зөвшөөрөл хүсч байна
"Dawn of the Planet of the Apes" кинон дээр нэг сармагчин Жэймс Франкогын зөвшөөрлийг авах гэж гараа өргөөд алгаа тосдог хэсгийг санаж байна уу? Эрчүүд өөрсдийн боддог шигээ тийм ч их хувирч өөрчлөгдөөгүй бололтой. Учир нь тэд яг үүнийг хийдэг.
Хэрвээ эрэгтэй хүн, жишээ нь ширээн дээр, сандалны гарын түшлэг давуулаад ч юм уу танд гараа сунгавал тэр таньтай ойртож дотносохыг хүсч байгаа ч түүнээс өмнө таны зөвшөөрлийг асууж байгаа хэрэг билээ.
12
Үсээрээ оролдох: Тэр танд сайхан харагдахыг хүсч байна
Зэрлэг байгаль дахь шувуу эмэгчинээ татах гэж өдөө сэгсэрч янзалдаг шиг эрчүүд ч бас ялгаагүй. Хэрэв болзоот залуу тань үсээ хойшлуулж, нүүрнээсээ холдуулж, үсээрээ оролдож байвал танд сайхан харагдах гэсэн зорилготой. Энэ үйлдэлд нь хариу барихдаа хэрвээ тэр танд таалагдсан бол түүнийг магтаарай. Магтаж байгаа нь түүний хөлс хүчийг үнэлсэн, халуухан гэдгийг нь хүлээж зөвшөөрч байгаа гэсэн үг юм.
13
Таны үсэнд хүрэх: Дотносох чин хүсэлтэй
Гараа алдалж байгаа юм шиг жүжиглэж, мөрөөр тань тэвэрдэг, нүүр, нүд рүү тань унжсан үсийг чихний араар хийж байгаа залуу таньтай бүр илүү дотносохыг хичээж байна. Магадгүй тэр та 2-ын харилцаа биенд тань шалтгаангүйгээр хүрэхэд арай эрт байгааг тэр мэдэж байгаа болохоор энэ нь гайхалтай шалтаг болж өгнө.
Гэхдээ болгоомжлох нэг зүйл бий. Хэрвээ тэр нүд рүү тань ширтэж, инээмсэглэнгээ ингэж байвал асуудалгүй. Харин ярвайж, муухай царай гаргаад байвал тэр бүх зүйл төгс төгөлдөр байхад дуртай нэгэн байж мэдэх юм.
14
Хөлөө дэлгэх: Тэр бүхнийг гартаа авсан гэж бодож байна
Энэ нь олон нийтийн тээвэр, метронд зайгүй багтахгүй байхад ядаргаатай мэт санагдах ч тийм ч муу зүйл биш гэдгийг биднийг сонсоод мэдэх болно.
Эрэгтэй хүн хөлөө ачилгүйгээр, дэлгэж суух нь өөрт байгаагаа харуулахыг хичээж буйн шинж. Тэр үүгээрээ хэн нь энд удирдагч болохыг харуулж байна. Харин олон нийтийн тээвэрт хүн болгоны замд тээг болж байгаа бол сайны дохио лав биш шүү.
15
Духан дээр үнсэх: Тэр таныг үнэхээр анхаардаг
Энэ үйлдэл нь эмэгтэйчүүдийн толгойг эргүүлдэг. Учир нь духан дээр үнсэх нь аав, ээждээ орой унтахдаа үнсүүлж байгаа юм шиг тийм ч романтик биш үнсэлт. Залуу тань таныг ашиглаад хаях гээгүй, таныг гомдоохыг хүсэхгүй байгаа бөгөөд танд үнэхээр анхаарал тавьж байгаа хэрэг.