1
Ханиад хүрч эхэлмэгц С амин дэм + урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
С амин дэмийг бүтэн жилийн турш ямар ч хориглох заалтгүйгээр хэрэглэж болно. Хэдийгээр бидний бие организм С амин дэм ялгаруулдаггүй ч бидний биед хэрхэн нөлөөлдөг талаар дурьдвал:
- Дархлаа сэргээх үйл ажиллагааг дэмжинэ. Вирусээс хамгаалах үйлчилгээг үзүүлнэ.
- Чухал антиоксидант \ сул радикалуудтай тэмцэнэ\
- Холбогч болон ясны эдийн хэвийн үйл ажиллагааг хариуцдаг.
- Зарим дааврууд болон коллагеныг нэгтгэхэд туслана.
- Холестириныг цөсний хүчил болгон хувиргадаг.
- Төмөр болон витамин Е-г биед боловсроход нөлөөлнө.
- Элэг цэвэрлэх үйл ажиллагааг дэмжинэ.
- Ионжуулагч цацрагийн эсрэг хамгаалдаг.
- Хөгшрөлтөөс хамгаалж, хорт хавдраас сэргийлэх дархлааг нэмэгдүүлнэ.
Эрдэмтдийн судалгаагаар С амин дэм хэрэглэх нь вирусын халдвараас урьдчилан сэргийлдэг бөгөөд харин тунгийн нэмэгдүүлж хэрэглэснээр өвчний явцыг хөнгөвчилж, хурдан эдгэх боломжтой болгодог. С амин дэм нь усанд уусах чанар сайтай учир тун хэтрэнэ гэж бараг л үгүй.
Бид С амин дэмийг хоолоороо дамжуулан авах хэрэгтэй боловч орчин үеийн хүнсний хэрэглээнд микро амин дэмүүд маш бага болсон бөгөөд зарим нь буруу хадгалалтын горимоос болж алдагдсан байдаг. Тиймээс өвлийн улиралд нэмэлтээр дархлаа сэргээх зорилгоор 500–1000 мг витамин С хэрэглэх хэрэгтэй. Харин ханиад хүрсэн анхны шинж тэмдгийн үед 2000–4000 мг витамин С-г 3-4 хоногийн турш уух нь ханиадын явцыг хөнгөвчилж өгнө. Энэ тун нь насанд хүрэгчдийн хувьд аюулгүй.
Харин хүүхдийн тунг тэдний насанд тохируулан сонгох нь чухал. Хоногийн хэрэглээ болон дархлаа сэргээх зорилготой хэрэглэх тун нь өөр өөр байдаг бөгөөд дархлаа сэргээх зорилготойгоор хэрэглэх үед тунгийн хэмжээг мэдээж нэмэгдүүлж өгөх хэрэгтэй.
Жирэмсэн эмэгтэйчүүд болон хагалгаанд орох гэж байгаа хүмүүс С амин дэмийг их тунгаар хэрэглэх шаардлагагүй. Үүнээс гадна С нь мэдрэлийн эмчилгээний үйл явцыг саармагжуулдаг бөгөөд төмрийн бэлдмэлтэй хамт хэрэглэх хориотой байдаг аж. Аливаа эм бэлдмэлийг хэрэглэхдээ зааврыг нь сайн уншиж үзэх хэрэгтэй. Зарим нэг эм бэлдмэлтэй хавсарч хэрэглэхийг хориглох заалт ч байдаг гэдгийг мартаж болохгүй.
С амин дэм дутагдсан тохиолдолд дараах шинж тэмдэг илэрнэ
- Оюун ухааны болон биеийн хөдөлмөр хийх чадвар муудна
- Ядаргаа
- Хүйтэнд хэт мэдрэг болох
- Нойргүйдэл эсвэл нойр их хүрэх
- Хоолны дуршил буурах
- Стресстэх
- Амьсгалын замын цочмог халдварууд тусах
- Буйлнаас цус гарах, буйл хавдах
- Арьс хуурайших, цайрах
- Үрчлээ ихсэх
- Биен дээр хөхрөлт үүсэх
С амин дэмийг өөртөө тус амин дэмийг агуулсан бүтээгдэхүүнүүдтэй хэрэглэх нь илүү тохиромжтой бөгөөд үүнд: нохойн хошуу, цитрусын гаралтай жимс, үхрийн нүд гэх зэрэг багтана. Харин ходоодны шарх, ходоодны хүчил ихтэй үед Ester-C хэлбэрийн амин дэмийг сонгох хэрэгтэй. Үүнд: кали, кальци, магни гэх зэрэг багтана. Энэ төрлийн витамин С нь хүчил багатай байдаг учир ходоод цочроохгүй, их хэмжээний тунгаараа ч хялбар шингэх болно.
Хэрвээ та 1000 мг-аас дээш С амин дэм хэрэглэдэг бол тухайн тунгаа 2-4 хэсэгт хувааж бүтэн өдрийн турш уух хэрэгтэй. Энэ тохиолдолд 2-3 цаг тутам таны биед С амин орж ирэх бөгөөд биед хуримтлагдахгүйгээр шээстэй хамт гарах аж.
Хоолны эх үүсвэрээс мөн авах хэрэгтэй:
- Нохойн хошуу
- Үхрийн нүд
- Амтат улаан чинжүү болон халуун чинжүү
- Вандуй
- Байцаа
- Мандарин, апельсин, грейпфрут
- Улаан лооль
- Яншуй
- Амин дэм агуулдаг ургамал
- Бусад шинэ ногоо, жимс жимсгэнэ зэрэг нь С амин дэмийг их хэмжээгээр агуулдаг.
Эдгээрийг өдөр тутамдаа хэрэглэж, С амин дэмээ нөхөж байгаарай.
2
А амин дэм
А амин дэм нь мөн хүчтэй антиоксидант бөгөөд С амин дэмийн хамтаар ханиадны эсрэг сайн үйлчилгээтэй. Ретинол хэлбэрийн А амин дэм нь биед антиоксидант хамгаалалтыг үүсгэдэг.
А амин дэмийн үндсэн хоёр төрөл байдаг:
Каротиноид буюу ургамалын гаралтай хоол хүнсэнд агуулагддаг, ретиноид буюу амьтны гаралтай бүтээгдэхүүнээс бидний биед ордог.
Ретинол хэлбэрээр бидний биед орж буй А амин дэм нь илүү хурдаг шингэдэг байна. Харин каротиноидын хувьд бидний биед ороод хэд хэдэн дамжлагыг давсны үндсэн дээр шингэдэг. Гэхдээ каротиноид нь өндөр тунгаар ч хүний биед хоргүй байдаг ажээ. Өдөрт 700-2000 мкг А амин дэм-г хэрэглэх хэрэгтэй.
А амин дэм илүүдэх нь эрүүл мэндэд хортой учир заавал эмчтэй зөвлөлдсөний үндсэн дээр их тунгаар хэрэглэх нь зүйтэй. Хэрвээ та үл ялиг А амин дэмийн дутагдалтай бол тод өнгийн хүнсний ногоо болон жимс жимсгэнээс аваарай.
3
D амин дэм
D амин дэм нь хоол боловсруулах эрхтэн болон бөөрнөөс кальцийг шүүж авах, цуснаас яс руу кальцийг зөөх үүрэгтэй. Мөн хэд хэдэн төрлийн хорт хавдар, 1-р зэргийн чихрийн шижин өвчнөөс хамгаалдаг. D амин дэм болон кальцийн дутагдал хорт хавдар үүсгэх, архаг үрэвсэлтэй болгох, даралт ихсэх, таргалалт, зүрх судасны өвчин үүсгэх магадлалтай. D амин дэмийн тогтмол хэрэглээ нь амьсгалын замын өвчнийг бууруулдаг.
Хэт ягаан туяаны тусламжтайгаар бидний арьсанд D амин дэм-3 ялгардаг бол D амин дэм-2 нь зөвхөн хоолоор дамжина. Хэдийгээр D амин дэмийг амархан нөхөх боломжтой мэт санагдаж байвч халуун оронд хүртэл D амин дэм-ийн дутагдал байдаг аж. D амин дэмийн дутагдал нь хүүхдэд рахит үүсгэх бол насанд хүрэгчдэд ясны сийрэгжилт үүсгэдэг байна.
D амин дэм ихээр агуулагддаг хүнсний бүтээгдэхүүн:
- загас болон малын элэг \100гр 1,25 мкг \
- загас \май загас, яргай загас, сарин загас\
- цөцгийн тос \100 гр бүтээгдэхүүнд 35 МЕ хүртэл эсвэл – 0,88 мкг\
- сүү
- өндөгний шар
Хүн өдөрт: 2,5 мкг, 1-ээс дээш насны хүүхдэд 15 мкг хэрэглэх хэрэгтэй байдаг.
Зарим судалгаанаас харахад D болон А амин дэмийн дутагдалтай хүмүүс амьсгалын цочмог халдвар тусах магадлал их байдаг гэнэ. 2017 онд хийсэн судалгаагаар эмнэлэгт хэвтэж буй амьсгалын замын халдвартай хүүхдүүдийн 50 хувь нь D амин дэмийн дутагдалтай байсан аж.
D амин дэм хангалттай хүн ханиад хүрэх нь бага байсан бөгөөд ханиад хүрсэн ч хоногийн тунг \ 50 000 МЕ\ болгох үед 48-72 цагийн дотор эдгэж байсан гэнэ. Гэхдээ энэ эмчилгээг эмчийн хяналтан дор хийх хэрэгтэй бөгөөд ялангуяа хүйтэн өвлийн улиралтай орнуудад D амин дэмийн хэрэглээний тунг нэлээд өндөр тавьж өгдөг.
Өөр нэгэн судалгаагаар D амин дэмийн дутагдалтай хүн ханиад, сүрьеэ өвчин тусах магадлал өндөртэй байдаг хэмээн гарсан байна.
Намар-өвлийн улиралд 1000 МЕ (25 мкг)-ыг дархлаа сэргээх зорилгоор уух бөгөөд харин ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тунг 6000-8000 МЕ болгож 2-5 хоногийн турш уудаг. Хэрвээ их хэмжээний D амин дэм таны сэтгэлд нэг л нийцэхгүй байвал хоолондоо кальци хэрэглэж, хангалттай хэмжээний ус уух хэрэгтэй.
4
Ашигтай бактериуд
Бидний дархлаа гэдэг бол бүхэлдээ бактери байдаг. Харин бидний бие организмд байдаг бактериудын 90% нь бүдүүн гэдсэнд бий. Бид ядрах, буруу хооллолт, стресс зэргээс болж өвддөг бөгөөд энэ нь бидний биед шаардлагатай ашигтай бактериудын хүч суларсантай холбоотой. Тиймээс дархлаа сэргээхийн тулд ашигтай бактерийн эмчилгээ хийх бөгөөд заримдаа жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдэд энэ төрлийн эмчилгээг хийдэг байна.
Бүдүүн гэдсэнд буй шимэгч ашиггүй бактериудыг устгахын тулд их хэмжээний пробиотик хэрэглэх шаардлагатай. Хэрвээ ямар нэгэн өвчнийг эмчлэх зорилготойгоор пробиотик хэрэглэж байгаа бол тунг 10-25 тэрбум CFU болгох хэрэгтэй. Илүү хүчтэй пробиотикийг эмчийн хяналтан дор хэрэглэх нь зүйтэй.
- Пробиотикийг өглөө өлөн дээрээ эсвэл хоолны дундуур хэрэглэж болно. Мөн орой унтахынхаа өмнө хоол идсэний 2 цагийн дараа ууж болно.
Цэвэр байгалийн пробиотикт: давсалсан байцаа, хүрэн манжин, лууван, кимчи, йогурт, тараг, ээдэм, алимны цуу зэрэг исгэлэн чанарын бүтээгдэхүүнүүд багтана. Өдөрт 2-3 удаа төрөл төрлөөс нь хэрэглэж болно.
Гэхдээ бидний бактериуд пребиотикийн тусламжтайгаар тэжээгддэг учир түүнийг бас мартаж болохгүй. Пребиотик нь шошын гаралтай ногоо болон жимсэнд ихээр агуулагдсан байдаг. Өдөрт 8-10 аяга ногоо идэх нь бүдүүн гэдэсний орчинг сайжруулж, ашигтай бактери үүсэх нөхцлийг бүрдүүлнэ.
Зарим амтлагч дархлаа дэмжих үйлчилгээтэй байдаг. Үүнд: сонгино, сармис, цагаан гаа зэрэг багтана. Эдгээр амтлагчийг байнга хоолондоо хэрэглэх нь таны дархлааг дэмжиж өгнө.
5
Дархлаа дэмжих бусад аргууд
Өрөөндөө байнга цэвэр агаар оруулах, ялангуяа унтлагын өрөөнд хамааралтай. Хаалттай орчинд вирус гэрлийн хурдаар тархдаг байна. Хэрвээ ханиад хүрчихсэн бол өрөөнийхөө дулааныг +18 градус болгож, даарахгүйн тулд дулаан хувцаслаж унтаарай.
Өрөөг чийгшүүлэх төхөөрөмж худалдан авч болох юм. Өвлийн улиралд өрөөний агаарын чийгшил 40-60% байх ёстой. Мөн хоолой болон хамраа хатаахгүй байх хэрэгтэй бөгөөд унтлагын өрөөнд 50-60%-ийн чийгшилтэй байх хэрэгтэй юм байна.
Биеийн хөдөлгөөн хийх нь бас нэгэн дархлаа дэмжих арга учир биеийн хөдөлгөөнөөс битгий татгалзаарай.