1
Айдастайгаа тэмцэх арга
Техасын Их Сургуулийн судалгаагаар тухайн хүн аймшгийн кино үзсэнээр гол дүрийн жүжигчний бүхий л айдсыг мэдрэх боловч, ямар ч аюулгүй бодит ертөнцөд өөрийгөө байгааг мэдэрч тайвшрах болно гэжээ. Энэ мэдрэлийн системд томоохон дасгал сургуулилт болох болно. Тус аргыг сэтгэл судлалд “гадны нөлөөлөлд автуулах арга” гэж үздэг бөгөөд тухайн арга нь үйлчүүлэгчийг айдас дунд нь аюулгүй орчинд ганцааранг нь үлдээх явдал юм.
2
Буруу замд орохоос сэргийлсэн сэтгэл судлалын эмчилгээ
Аймшгийн кино үзэж байх үед тухайн хүн айдас мэдрэхээс гадна аллага, буудлага, цус гэх мэт зүйлсийг хараад таашаалыг мэдэрч болно. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар энэхүү мэдрэмж нь анх хүн үүссэн цагаас эхлэн хүний оюун санаанд тогтсон байна. Аймшгийн кино гэдэг нь нэг талаас үнэгүй сэтгэл судлалын эмчилгээ бөгөөд сэтгэл санааны дарамтанд орох, ямар нэг буруу зүйлд уруу татагдахаас сэргийлсэн нэгэн эмчилгээ аж.
3
Стресс тайлдаг
Аймшгийн кино нь стрессээс гарах, уур бухимдлыг арилгах, тайвшрахад тусалдаг. Жишээлбэл:
- Эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ муудалцсан үед аймшгийн кино үзвэл тухайн асуудал тийм ч хүнд биш мэт санагдана.
- Сэтгэл санааны хямралтай үед мөн л сайнаар нөлөөлж тайвшруулна.
- Хэрвээ та ямар нэг зүйлээс байнга айдаг бол хэд хэдэн аймшгийн кино үзээрэй. Таны айдас бага боловч арилах болно.
4
Адреналин мэдрүүлдэг
Сүүлийн үед аймшгийн кино яагаад их газар авах болсон юм бол? Орчин үеийн нийгэм нь илүү тайван, хүмүүс нь тэвчээртэй, соёлжиж байгаа учир хүмүүст адреналин дутагдаж байгаа юм. Тиймээс ямар нэгэн айдсын мэдрэмжийг мэдрэхийн тулд хүмүүс кино театрыг зорих болсон. Адреналин мэдэрснээр тухайн хүн ажил, амьдралдаа илүү эрч хүчтэй хандана.