Ядуу сэтгэлгээнээс хэрхэн салах вэ?

Бид бүхэн эгэл жирийнээс баян чинээлэг болсон хүмүүсийн түүхийг хангалттай олон сонссон. Гэвч ихэнх хүмүүс бүхэл амьдралынхаа турш баян болж чадахгүй, хөдөлмөрлөсөөр насыг бардаг. Тэгвэл хүмүүсийн чинээлэг болж чадахгүй байгаагийн шалтгаан тэдний оюун бодолд нуугдсан ядуу сэтгэхүйнээс болдог ажээ. Тиймээс та бүхэндээ  ядуу сэтгэхүйтэй байгаагийн 8 шалтгааныг танилцуулья. Эндээс та бүхэн өөрсдийгөө өөрчилвөл, амжилтанд хүрч баян чинээлэг амьдарч чадах юм шүү. 

Ядуу сэтгэлгээнээс хэрхэн салах вэ?

1 Хэт их хэмнэдэг

Ядуу хүмүүс мөнгөө хэмнэхэд хэтэрхий их цаг зарцуулдаг. Ингэж алдаж буй цаг хугацаагаа өөртөө зориулж, өөрийгөө хөгжүүлж, ажиллаж чадвал амжилтанд хүрч чадна. Хүнсний ногоогоор жишээ татвал, та дэлгүүрт ороод чанар сайтай, үнэ хямд өргөст хэмх хайж хугацаа алдахын оронд өөрт таалагдсан өргөст хэмхээ л сонго. Магадгүй та арай үнэтэйг авсан байж болно. Гэхдээ өөрт гаргаж буй цаг хугацаа чинь энэ алдсан үнээс чинь илүү юм шүү.

Хэт их хэмнэдэг

2 Өөрчлөлтөөс айдаг

Ядуу сэтгэхүйтэй хүмүүсийн хамгийн түгээмэл шинж чанар бол өөрчлөлтөөс айх явдал юм. Хэрэв та амьдралдаа өөрчлөлт хийхээр шийдсэн бол эрсдэлтэй нүүр тулж, тогтвортой байдлаас татгалзах хэрэгтэй болно. Амжилтанд хүрч, өөрийн гэсэн бизнестэй болсон хүмүүс бүгд ямар нэгэн байдлаар эрсдэл хүлээж, алдаж явсан байдаг билээ. Тэд таних хүнгүй өөр хот руу явахыг хүссэндээ, мөн хэтэрхий хүнд ажил хийх гэсэндээ тайван байсан амьдралаа өөрчлөөгүй. Тэд зүгээр л амьдралаа дээшлүүлэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргасан юм.  

Өөрчлөлтөөс айдаг

3 Бага цалингаар ажилладаг

Ядуу сэтгэхүйтэй хүмүүс бүхэл амьдралынхаа туршид захирлынхаа тухай гомдоллосон үг унагаж, "аймшигтай" хамт олон дунд бага цалингаар ажилладаг. Даваа гараг бүр баасан гарагийг тоолж, маш их ядарсан хүн гэртээ харьдаг. Гэвч тэд ажлаасаа гарахыг хүсдэггүй. Учир нь тэд тогтвортой байхыг хүсдэг бөгөөд өөртөө тохирох илүү дээр ажил олох хэрэгтэй тухай боддог ч үгүй. 

Бага цалингаар ажилладаг

4 Атаархал

Ядуу сэтгэхүйтэй хүмүүс үргэлж атаархаж явдаг. Тэд хамт ажиллагсадынхаа цалин болон хөршийнхөө шинэ байшинд атаархаж, амаа хөдөлгөхөөс хэтэрдэггүй. 

Атаархал

5 Идэвхгүй байх

Ядуу сэтгэхүйд автсан хүмүүс идэвхгүй амьдарч, дэлхий ертөнцөд юу болж байгааг үл тоодог. Тэд идэвхтэй амьдрах ямар ч хүсэлгүй байдгаас гадна өөрийнх нь зорилго биелэхгүй гэж боддог. Ийм хүмүүс нойроо хугаслан шаргуу ажиллах тухай боддоггүй бөгөөд урсгалаараа явдаг.

Идэвхгүй байх

6 Хариуцлагаас бултах

Ийм хүмүүс үргэлж бусдыг өөрт нь өртэй юм шиг санаж явдаг бөгөөд урагш ахихыг тэмүүлдэггүй учраас хариуцлагаас бултаж байдаг. Тэд мөн "Засгийн газар намайг дэмжих ёстой!", "Захирал надад өндөр цалин өгөх ёстой. Яагаад гэвэл би хүнд ажил хийж байна", "Засгийн газар юмны үнийг барих ёстой" гэх үгсийг амны уншлага болгож, үргэлж гомдоллодог.

Хариуцлагаас бултах

7 Бүгдийг нэг дор авахыг хүсдэг

Ядуу сэтгэхүйтэй хүмүүс ямар ч хүчин чармайлт гаргахгүйгээр бүгдийг нэг дор авахыг хүсдэг. Тэд сайн цалинтай, амар хялбар ажил мөрөөддөг бөгөөд бага цалинтай, жирийн туслахаас эхлэхийг хүсдэггүй. 

Бүгдийг нэг дор авахыг хүсдэг

8 Өөрийгөө үнэлэхгүй байх

Эдгээр хүмүүс нь үргэлж өөрсдийгөө дутуу үнэлж, өөрсдийнхөө ур чадварыг үгүйсгэдэг. Тэд өөрсдийнхөө хувь заяанд гомдоллодог ч илүү дээр амьдралыг эрж хайдаггүй. Уйтгартай ажилд амьдралаа үрэн таран хийвэл яаж өөрийгөө өндрөөр үнэлэх ч билээ. Ийм хүмүүсийн сэтгэл хүчтэй хөдөлдөггүй бөгөөд өөрсдийгөө хөгжүүлэхээс залхуурч, эцэс төгсгөлгүй гомдоллож, уйтгар гунигт автдаг. 

Өөрийгөө үнэлэхгүй байх

Ядуу сэтгэхүйнээс хэрхэн салах вэ?

  • Уйтгартай ажилтай битгий зууралд
  • Гомдоллохоо зогсоо
  • Идэвхтэй бай, бүх зүйл сайхан болно
  • Атаархал болон шуналд бүү авт
  • Хэн ч танд өргүй гэдгийг сана
  • Бусадтай өөрийгөө харьцуулахаа боль
  • Өөрийгөө дотроосоо өөрчил

Хамгийн гол нь та ядуу сэтгэхүйнээсээ аль болох түргэн салахыг хичээж, өөрийгөө хөгжүүлээрэй. Тэгвэл таны харах өнцөг өөрчлөгдөж, юмыг илүү томоор хардаг болно. Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()