1
Дөрвөлжин хэлбэртэй
Ташааны ясны зураас болон аарцагны яс нь тэгшхэн, бэлхүүс рүү огцом ороогүй байдаг галбирыг дөрвөлжин гэнэ. Хэрвээ таны өгзөг том биш, бэлхүүс-ташаа-өгзөг гэсэн оролт байхгүй бол та дөрвөлжин галбиртай гэсэн үг.
Ямар даашинз сонгох вэ?
Олон давхар хормойтой даашинзыг сонгох хэрэгтэй бөгөөд хилэн даашинз сонгох нь оновчтой. Мөн тухайн даашинз хойно нь уяж болох бүстэй бол илүүтэй таны өө сэвийг дарж, дэгжин харагдуулна.
2
Бөөрөнхий хэлбэртэй
Ташаа нь биенээсээ илүү том харагдана. Хэрвээ хажуу талаасаа толинд харвал дээрээс доош хүртэл өгзөгний хэмжээ товойж, жигд харагдах болно.
Ямар даашинз сонгох вэ?
Хэрвээ та өгзгөө бага зэрэг жижгэрүүлэхийг хүсэж байвал доошоогоо сул хормойтой даашинз сонгоорой. Энэ нь таны өгзгийг зөв хэлбэртэй атлаа халуухан харагдуулна. Харин та өгзгөндөө олны анхаарлыг татахыг хүсэхгүй байвал гүн хөхний ухлаадастай даашинзыг сонгож өмсөөрэй.
3
Буруу харсан зүрх
Энэ төрлийн галбиртай хүмүүсийн өгзөгний тонтгор байдал нь доод хэсэгт чиглэсэн байдаг.
Ямар даашинз сонгох вэ?
Өндөр бэлхүүстэй даашинз сонгоорой. Үүнээс гадна өвдөг хүртэл барьсан даашинз сонговол хүмүүсийн анхаарал таны бэлхүүс болон хөхөн дээр хандах болно.
4
"V" хэлбэртэй буюу буруу харсан гурвалжин
Ташааны зураас болон аарцагны яс нь доошоогоо нарийссан байдаг учир гурвалжин хэлбэртэй мэт харагдана. Хэрвээ таны мөр ташаанаасаа өргөн байвал та V хэлбэрийн өгзөгтэй бололтой.
Ямар даашинз сонгох вэ?
Энэ төрлийн өгзөгтэй хүмүүс сул богино даашинз сонгох хэрэгтэй. Мөн цээжнээс доош холбогдсон даашинзыг сонгож болно.