Түүхэн дэх хамгийн аймшигтай гоо сайхны трэндүүд

Гоо сайхан ертөнцийг аварна гэж бид ярьдаг. Дэлхийн улс орнуудын гоо сайхныг үнэлэх үнэлэмж өнөөг хүртэл ялгаатай байсаар ирсэн бөгөөд энэ удаагийнхаа нийтлэлээрээ бид дэлхийн хамгийн ер бусын, хачин жигтэй бас айшигтай гоо сайхны трендүүдийг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ. 

Түүхэн дэх хамгийн аймшигтай гоо сайхны трэндүүд

1 Хачин хэлбэртэй хөмсөг, Эртний Хятад

Эртний Хятадуудын дунд хөмсөгөө хусаад дараа нь будгаар будах үзэгдэл тун түгээмэл байсан гэдэг. Хөмсгөө хуссаны дараа өөрийнхөө хөмсгийг дув дугуй юмуу эсвэл шув шулуун болгож зурдаг байв. Хөмсөгний эдгээр загваруудыг "Алсын толгод", "Бургас модны навчис", "Цагаан эрвээхийн тэмтрүүл" хэмээн нэрийддэг байжээ. 

Хачин хэлбэртэй хөмсөг, Эртний Хятад

2 Инээмсэглэж буй мэт шивээс, Айнучууд

Айну үндэстэн эрт цагт Японы арлууд болон Оросын зарим хэсэгт нутагладаг байжээ. Эмэгтэйчүүдийг нүүрний баясгалантай харагдуулахын тулд энэхүү шивээсийг амных нь дээд хэсэгт хийж өгдөг байв. Айнучууд энэхүү шивээсийг хийлгэснээр бүсгүй хүн сайн хүнтэй сууж, нас барсаныхаа дараа амгалангийн оронд очдог гэдэгт итгэдэг байсан ажээ. Шивэх үйл явц хэд хэдэн шатаас бүрдэх бөгөөд эхний шат нь охидыг 7 настай байхаас нь эхлэдэг байсан гэнэ. 

Инээмсэглэж буй мэт шивээс, Айнучууд

3 Хүний гавлын ясыг уртасгадаг байжээ

Хүнчүүд, Италичууд, Сарматианчууд, Маяачууд болон Африкийн зарим үндэстнүүд өөр өөр цаг үед амьдарч байсан хэдий ч зохиомол аргаар хүний гавлын ясыг уртасгадаг байсан нь үнэхээр хачин жигтэй санагдана. Тэднээс гадна 20-р зууны Францчууд ч энэ трэндийг дагадаг байсан ажээ. Шинэ төрсөн хүүхдийнхээ толгойг тусгай туузаар ороох юмуу зориулалтын оронд хэвтүүлж гавлын ясыг нь уртасгадаг байсан гэнэ. 

Хүний гавлын ясыг уртасгадаг байжээ

4 Хар шүд, Эртний Япон

"Охагүро" буюу шүдээ хар өнгөөр будах заншил Япон улсад 19-р зууны сүүлч үе хүртэл түгээмэл байв. Харин одоо шүдээ хараар будсан хүмүүсийг зөвхөн театрын тоглолтоос л харж болохоор болжээ. Хар өнгийн будгаар шүдээ будах нь гоё сайхан харагдуулахаас гадна хүний бие махбодийг төмрөөр хангаж, шүдийг хамгаалах давхар үүрэгтэй байсан аж. Энэ будаг нь химийн найрлагын хувьд цууны хүчил, ургамлын ур болон төмрөөс бүрддэг байв.  

Хар шүд, Эртний Япон

5 Сормуусаа хусдаг байв (Дундад зууны Европчууд)

Дундад зууны үеийн Европчууд үсэнд дургүй байсан учраас хөмсөг болон сормуусаа хайчилдаг байжээ. Тухайн цаг үед рахит өвчин түгээмэл байсан учраас ийм заншил тогтсон ч байж мэдэх юм. Ордны язгууртнуудын нэг нь ийм загварыг дэлгэрүүлж харин бусад нь дууриасан болов уу гэх таамаглал байдаг.  

Сормуусаа хусдаг байв (Дундад зууны Европчууд)

6 Урт хумс, Эртний Хятад

Эрт цагт Хятадууд маш урт хумсыг загварлаг гэж үздэг байжээ. Урт хумс нь хөрөнгө мөнгө, нэр алдрыг бэлэгддэг байснаас гадна урт хумстай бол бурхадтай ярилцахад хялбар байна гэж үздэг байсан аж. Тэд гараа сайхан харагдуулахын тулд үнэт чулуугаар чимэглэсэн алтан гэрийг хуруундаа зүүдэг байв. 

Урт хумс, Эртний Хятад

7 Нүүрэн дээрх шивээс, Маоричууд

Номхон далайн орнуудын төлөөлөл болсон Маоричууд хэзээнээс л шивээсэнд дуртайгаараа алдартай ард түмэн билээ. Эрчүүд нь биеийн хэсгүүдээ мөн түүнчлэн нүүрээ олон янзаар шивдэг байсан бол бүсгүйчүүд нь эрүү, уруул болон хүзүүгээ шивж "гоёдог" байжээ. Тэд шивэхдээ зүүг бус харин тусгай зориулалтын цүүцийг ашигладаг байсан гээд бодохоор аймшигтай байгаа биз? 

Нүүрэн дээрх шивээс, Маоричууд

8 Том шилбэ, Европ

Дундад зуун болон 18-р зууны үеийн Европын бүсгүйчүүд урт даашинзаар хөлөө нуудаг байсан бол харин эрчүүд нь түрийтэй оймс өмсч өөрийнхөө бүдүүн шилбээр "гайхуулдаг" байжээ. Бүдүүн шилбэгүй буюу "азгүй" эрчүүд түрийтэй оймсныхоо дотор талд зөөлөвч хийж том шилбэтэй харагддаг байсан гэнэ. 

Том шилбэ, Европ

9 Онго шүтлэгтэний шивээс, Балканчууд

Танай эмээд ийм шивээс байдаг бол бүү гайхаж цочирдоорой. Босни, Хорват, Албаны эмэгтэйчүүд нарыг бэлэгдсэн шивээс хийлгэх заншилтай байдаг бөгөөд уг шивээс нь тэднийг муу муухай бүхнээс хамгаална гэдэгт итгэдэг гэнэ. Энэхүү шивээсийг зөвхөн хаврын өдөр шөнийн тэнцэлийн өдөр л хийлгэх ёстой байв. 

Онго шүтлэгтэний шивээс, Балканчууд

10 Хамрын персинг, Энэтхэг

Энэтхэгт хамрын персинг хийлгэх үзэгдэл өнөөг хүртэл түгээмэл байгаа ба эмэгтэйчүүд ганцхан газраа персинг хийлгээд зогсдоггүй байна. Ихэнх тохиолдолд хамрын персинг нь чихний персингтэйгээ холбоотой байдаг учраас тэр ажээ. Энэтхэг бүсгүй гэр бүл болохоосоо өмнө үүнийг хийлгэх ёстой байдаг. Аюурведийн анагаах ухааны сургааль ёсоор эмэгтэй хүн хамрынхаа зүүн нүхэнд персинг хийлгэвэл хүүхдээ хялбархан төрүүлж чадахаас гадна нөхөн үржихүйн эрүүл мэнд нь сайжирдаг гэнэ. 

Хамрын персинг, Энэтхэг

11 Эрчүүдийн Миссийн тэмцээн, Нигер улсын Водаабе овог

Водаабе овог биднээс огт өөр. Энэ овгийн эрчүүд гоо сайхныг түгээн дэлгэрүүлэх ёстой ба үргэлж сэтгэл татам харагдаж байх учиртай. Геревол буюу Эрчүүдийн Миссийн тэмцээний үеэр бүсгүйчүүд нь ирээдүйн нөхрөө сонгодог уламжлалтай юм. Тэмцээний үеэр эрчүүд нүд, шүдээ тод харагдуулах үүднээс нүүрээ нэлэнхүйд нь буддаг ба өвөрмөц малгай өмсдөг. 

Эрчүүдийн Миссийн тэмцээн, Нигер улсын Водаабе овог

12 Урт үс, Хятадын Яаочууд

Хятадын Хуанлуо тосгонд ёстой жинхэнэ тахимаа шүргэсэн үстэй бүсгүйчүүд амьдардаг байна. Тэднийг 16 нас хүрмэгц нь насанд хүрсэнд тооцож үсийг нь ганц удаа л тайрна. Эрт дээр үед Хятадууд эр хүн тухайн эмэгтэйг үсээ задгай тавьсан байхыг харсан л бол заавал тэр бүсгүйтэйгээ гэрлэх ёстой гэж үздэг байжээ. 

Урт үс, Хятадын Яаочууд

13 Хамрын цоолбор, Апатаны хүмүүс

Бидний сая та бүхэнд хүргэсэн зүйлс цөм гоо сайхан харагдахын төлөө байсан бол одоо танилцуулах гэж буй хамрын цоолбор нь өөрсдийнхөө охид, эмэгтэйчүүдийг омогтоо авч үлдэх гэсэн оролдлого байсан ажээ. Эрт дээр үед бусад омгийн эрчүүд үзэсгэлэн төгс Апатаны охидыг хулгайлах болсоноос үүдэж Апатаны удмыг залгуулах эмэгтэйчүүд үгүй болох эрсдэлтэй тулгарсан учраас тэд төрөлх гоо үзэсгэлэнгээ "золиослож" хамрын цоолборыг хийлгүүлэх болсон түүхтэй юм. Хамрын цоолборын ачаар бусад омгийн эрчүүд Апатаны охид бүсгүйчүүдийг тайван байлгах болжээ. 

Хамрын цоолбор, Апатаны хүмүүс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()