1
Авокадо болон цөцгийн тос
Авокадо нь хүнсний ногоо дундаа хамгийн их тослогтой бөгөөд олеик хүчлийг агуулдаг. Харин тус хүчил нь таны холесторины хэмжээг эрс бууруулж, дархлааг тань дэмжих тустай аж.
Цөцгийн тос нь бидний түгээмэл хэрэглэдэг попкорн, сүү болон тосонд агуулагддаг байна.
Дүгнэлт: Авокадог салатанд хийхэд илүү тохиромжтой байдаг бөгөөд хүний биед ямар ч сөрөг нөлөөг үзүүлдэггүй аж. Цөцгийн тос нь их хэмжээгээр хэрэглэвэл тохиромжгүй ч, тохирсон хэмжээгээр идэж хэрэглэвэл амархан шингэдэг аж.
2
Яргай загас болон хиам
Яргай загас: Омега хүчил болон Витамин А-г их хэмжээгээр агуулдаг тул таны арьс болон үсэнд эерэг нөлөөтэй.
Салями хиам: сайхан амтаараа танигдсан салями хиам нь шимт бодис ихээр агуулдаг тул таныг үргэлж цатгалан явуулахад тусална.
Дүгнэлт: Та салями хиамыг зохистой хэмжээгээр идсэнээр биендээ ямарваа нэгэн сөрөг үр дагаврыг авчрахгүй болохыг санаарай. Мөн яргай загасыг та оливийн тосонд шарж идвэл илүү шим тэжээлтэй.
3
Өндөг болон гахайн мах
Өндөг: уураг, витамин, антиоксидант гэхчлэн хүний биед тустай бодисуудыг агуулдаг. Нэг өндөг нь 85 калортай байдаг аж.
Гахайн мах: тухайн махаа та ямар тосонд шарах гэж байгаагаас тань шалтгаалж тослогийн хэмжээ хэлбэлзэнэ. Гахайн мах нь өөрөө их тослог учир, аль болох бага тосонд шарж байгаарай.
Дүгнэлт: Та өндгийг өглөөний цайндаа хэрэглэх нь хамгийн тохиромжтой. Фитнессээр хичээллэдэг бол өндөг нь танд өндөр уурагны төгс эх үүсвэр болж өгөх юм. Гахайн махыг та хааяа хорхойгоо дарах үүднээс идэж болно.
4
Самар болон попкорн
Самар: Бодисын солилцоог түргэсэхэд тусалж таны дархлааг дэмждэг. Самар нь омега -3 болон уургаар баялаг. Мөн линоленик хүчил агуулдаг учир таны өлсгөлөнг амархан дардаг аж.
Попкорн: хүмүүсийн хамгийн их авч иддэг попкорн нь калорыг өөртөө ихээр агуулдаг. Гэсэн хэдий ч зохистой хэрэглэх аваас таныг цатгалан байлгаж илүүдэл жинг нэмэхгүй юм.
Дүгнэлт: Самар нь салад болон бусад хачируудтай маш сайн нэгдэж чаддаг учир та попкорноос илүү самрыг сонгож байхыг зөвлөе.
5
Йогурт болон цөцгий
Йогурт: Таны гүрвэлзэх хөдөлгөөнд чухал үүргийг гүйцэтгэдэг пробиотикийг йогурт ихээр хадгалдаг учир та үргэлж ууж байхыг хичээж байгаарай. Мөн кальци ихтэй учир таны шүд болон ясанд сайн.
Цөцгий: Амт чанар сайтай цөцгийг идэхгүй гэж өөрийгөө зовоох хэрэггүй. Харин үүний оронд тохируулж идэхийг хичээгээрэй.
Дүгнэлт: Жимс болон самартай хослуулсан йогуртыг та өглөө идсэнээр эрч хүчээ дорхноо сэргээх чадах юм.
6
Оливийн тос болон наран цэцгийн тос
Оливийн тос: Омега-9 агуулдаг учир таны холестрины хэмжээг багасгана. Мөн таныг өег байлгаж бодисын солилцоог тань дэмжиж өгнө. Тогтмол хэрэглэх нь үс болон арьсанд сайн.
Наран цэцгийн тос: тослог их агуулдаг учир та өдөрт 1 халбагаас хэтрэхгүйг хэрэглэж байгаарай.
Дүгнэлт: Энэхүү хоёр тос хоёулаа хүний биед хэрэгтэй бөгөөд ижилхэн хэмжээний тослогийг агуулдгаараа нэгийг нь сонгоход хэцүү ч оливийн тос өөрийн омега 9-р давуу болдог аж.
7
Бяслаг болон крем
Бяслаг: хүчтэй амт шигээ хүчтэй өөх тостой хүнсний бүтээгдэхүүн. Хэдийгээр бяслаг өөх тосны агууламж өндөртэй ч гайхалтай үнэрээрээ хүмүүсийг татаж, үүнээс нь болоод хүмүүс бага хэмжээгээр ч болов иддэг. Бяслаг идэх нь хүнийг турахад тусалдаг бөгөөд удсан бяслаг шинээсээ илүү хүний биед тустай байдаг. Учир нь, удсан бяслагт пробиотик хэмээх чухал бодис бий болдог байна.
Крем: Илчлэг өндөртэй, илчлэгийн бөмбөг гэж хэлж болохоор бүтээгдэхүүн. Тиймээс хорхойгоо дарах үүднээс бага хэмжээгээр хэрэглэж болох юм.
Дүгнэлт: Таргалуулна гэж бодон, аливаа хүнснээс татгалзах хэцүү. Энэ нь эсрэгээрээ таныг стресст оруулан, улам бүр таргалах үндэс болдог. Тиймээс хорхойгоо дарах үүднээс хүссэн зүйлсээ тааруулан идэж байгаарай.
8
Хонины мах болон гахайн мах
Хонины мах: өөхөн давхарга ихтэй. Үүнээс нь болоод хүмүүс таргалуулна гэж бодож гахайн махыг сонгох нь бий. Тэгвэл хонины махны өөхөнд агуулагддаг тосны хүчлүүд нь хүний биеийн өөхөн эдэд нэвтрэхдээ, хуримтлагдаж буй ханасан тосны хүчлүүдтэй тэмцдэг байна. Ялангуяа хонины маханд агуулагддаг лецитин хэмээх бодис нь хүний биеийн бодисыг солилцоог эрчимжүүлж, хлорестины түвшинг бууруулдаг байна.
Гахайн мах: хонины махнаас өөх багатай. Ингэж ч харагддаг. Гэхдээ гахайн мах хүний биед удаан шингэдэг. Үүнээс улбаалаад таргалж эхэлдэг.
Дүгнэлт: Гахайн махыг бодвол амин дэмээр илүү баялаг хонины махыг хоол хүнсэндээ хэрэглэх нь хамаагүй үр дүнтэй бөгөөд таргалуулахгүй.