Шоронгийн тухай аймшигтай баримтууд

2017-12-12, 18:39
23,383

Хууль зөрчиж, бусдын эрхэнд халдсан хүмүүс шүүхийн шийдвэрээр шоронд хоригддог. Та шоронгийн тухай хэр ихийг мэдэх вэ? Энд зөв, буруу биш харин буруу болоод аймшигтай буруу хоёр л байдаг. Хоригдолууд, шоронгийн хамгаалагч нар шорон доторх аж амьдралыг ярьдаггүй нь цаанаа нэг учиртай. Гэмт хэрэгтэн, хулгайчаар дүүрсэн газрын тухай олон нийтэд дэлгэх нь эрсдэл өндөртэй бөгөөд мэдээлэл өгсөн хүмүүсийн нэрийг нууцалж, цөөн хэдийн нэр, царайг нь ил гаргасан байдаг. Бид шоронгийн бодит амьдралын тухай судалсан нэгэн гадаад мэдээллийг нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.  

Шоронгийн тухай аймшигтай баримтууд

1 Жак Фоверс (Jack Powers)

Жак Фоверсын түүх аймшигтай хийгээд эмгэнэлтэй. Тэрээр 1990 онд Атлантагийн чанга дэглэмтэй хорих ангид банк дээрэмдсэн хэргээр хоригдсон байна. Шоронд ортлоо ямар нэг сэтгэцийн өвчин, сэтгэл гутралын шинж тэмдэг илэрч байгаагүй гэдэг. Тэрээр шоронд болж үйлдэгдсэн Аряан ахан дүүсийн (Aryan Brotherhood) аллагыг гэрчилж, хохирогчид туслах гэж оролдон алуурчдын эсрэг шүүхэд мэдүүлэг өгчээ. Түүнийг төрийн хамгаалалтанд авч, өөр шорон руу шилжүүлсэн ч, Аряан ахан дүүсийн холбооноос түүнийг алах сүрдүүлэг ирсээр байв. Үүнээс болж Жак сэтгэл санааны хямралд орж, нойргүйдэх өвчин тусч, гэмтлийн дараах стресс гэж оношлогджээ. Гэвч түүнд эмчилгээ хийхийн оронд өөр шорон руу шилжүүлж, оффицерууд түүнийг хамгаалах болно хэмээсэн байна. Сандарч айсан Жак оргохыг оролдсон ч амжилтгүй болж, Колорадо дахь ADX-Florence хатуу дэглэмтэй хорих ангид хоригдох болсон аж. Харамсалтай нь энэ шорон нь Аряан ахан дүүсээр дүүрэн байсан нь түүний амьдралыг дахин там шиг болгосон юм. Ингээд тэр дахин өөрийгөө өвтгөж, амиа хорлохыг оролдож эхэлсэн тул сэтгэцийн эрүүл мэндийн тасагт хэсэг хугацаанд хорьж байгаад, буцаан чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүлэн, эмчилгээг зогсоожээ. 2012 он гэхэд Жак өөрийнхөө хуруунууд, бэлэг эрхтэн, чихний омог, борвио хүртэл тасдсан байв. 

Жак Фоверс (Jack Powers)

2 Хүний ялгадас

Хатуу дэглэмтэй хорих ангиуд нь хоригдлуудыг хоногийн 23 цаг ганцааранг нь байлгадаг журамтай. Колорадо дахь "ADX-Florence"-д хоригдож байсан болон хоригдож байгаа хоригдлууд Шоронгийн холбооны эсрэг шүүхэд ханджээ. Тэдний өргөдөлд “Хэнтэй ч жирийн, шууд харилцаанд орохгүй хэдэн жил ганцаараа байх” нь хоригдлуудыг “харилцааны үндсэн нийгмийн чадвар, дасан зохицох чадамжаа алдахад” хүргэдэг гэж мэдүүлсэн байна. Нэг л ижил зүйлийг өгүүлэх яриа, түүхүүдийг сонссоныхоо дараа үүнтэй маргах хэцүү. Сахлын татуурга залгих, хорих өрөөгөө хүний ялгадасаар чимэглэх зэрэг нь энгийн үзэгдэл болсон ийм газар ямар харанхуй, хэцүү байдгыг төсөөлхөд ч бэрх. Машин тавих зайны хэмжээтэй өрөөнд насан туршдаа түгжигдчихээр юуны ч тухай бодоод ч утгагүй, амьд үхсэний ялгаагүй болдог аж. 

Хүний ялгадас

3 Эмэгтэйчүүдийн шоронгийн нууц

АНУ дахь эмэгтэйчүүдийн шоронгийн хоригдлууд цаг нөхцөөж, бие биенээ зугаацуулах зүйл сэдэхдээ гайхалтай уран сэтгэмжтэй бололтой. Хуванцар татуурга, бүр халаагаад хэлбэрт оруулсан хатуу чихрийг хүртэл ашиглаж, бэлгийн дур хүслээ хангадаг гэнэ. Шоронгийн харгалзагчдын нэг нь хоригдол эмэгтэйчүүдийг анх зүгээр ирдэг ч, шоронгоос гарахдаа маш зэрлэг балмад болж хувирсан байдгийг онцолжээ. Мөн тэрээр эмэгтэйчүүдийн хорих ангид гарсан хоригдол хоорондын бэлгийн дарамт, хүчирхийлэл нь эрэгтэйчүүдийн хориход 26 жил ажиллаж байсан үеийнхээс нь хамаагүй их байсан гэдгийг дурдсан байдаг.

Эмэгтэйчүүдийн шоронгийн нууц

4 Унтаад өнгөрөөсөн нь

Шорон дахь эхний өдөр аймшигтай өнгөрдөг. Нэгэн эмэгтэй дөрөвхөн хоног энгийн дэглэмтэй шоронд хоригдсон ч суллагдахдаа хямралд орсон байна. Анхны шөнөө тэрээр жирэмсэн эмэгтэй, хөгшин эмэгтэй хоёрын хажууд унтаж өнгөрүүлжээ. Маш их ядарч туйлдсан байсан тул шууд л унтаад өгсөн гэнэ. Гэтэл хэсэг хугацааны дараа хажууд унтаж байсан хоёрынхоо зодолдох, бие биенрүүгээ хашгирах чимээгээр сэрсэн бөгөөд маргааны үеэр нэг нь нөгөө дээрээ аягатай буцалсан ус асгасан тул харуулууд ирж бүгдэнг нь асуулганд оруулжээ. Шинэ эмэгтэй их айсан байсан ч, харгалзагч нар энэ бүхний хажуугаар түүнийг зүгээр нэг унтаж байсан гэдэгт нь итгэсэнгүй. Харин хөгшин эмэгтэй бүсгүйг унтаж байсныг нотолж, азаар бүсгүйг зүгээр өнгөрүүлсэн аж. Хэдийгээр энэ хэрэг ингээд өнгөрсөн ч, хөшгин эмэгтэйн тусламжгүйгээр бүсгүйг хэрэгт гүтгэж, шийтгэл хүлээлгэх дэндүү амархан байсан юм.

Унтаад өнгөрөөсөн нь

5 Гар аргаар хийсэн хүйтэн зэвсэг

Луисбург дэх засан хүмүүжүүлэх төв нь Пенсилвани мужийн эрэгтэйчүүдийн чанга дэглэмт хорих юм. Үймээн гаргасан хоригдлуудыг 1 хүний багтаамжтай өрөөнд 2-оор нь чихэж оруулдаг байжээ. Өмнө нь хоригдож байсан Льюс Ферранте (Louis Ferrante) нь хорих ангид болж байсан явдлуудаас сэтгүүлчид дэлгэсэн байна. Шоронд металл эдлэлийн дэлгүүр байдаг бөгөөд ямар нэгэн зөрчил гаргаагүй хоригдлуудыг тэнд ажиллахыг зөвшөөрдөг байсан гэнэ. Гэвч дэлгүүрт хийгддэг байсан зүйлс нь зөвхөн хутга, мэс гэхчлэн хүйтэн зэвсгүүд байх аж. 1998 онд гарсан 2 хүний амь нас эрсэдсэн аллагууд нь металл дэлгүүрт хийгдсэн хутгануудаар үйлдэгдсэн гэдгийг  ч Феррате баталсан байна.

Гар аргаар хийсэн хүйтэн зэвсэг

6 Жое-оос хол бай

Шоронгийн сэдэвтэй кинон дээр гардаг шиг гэнэт л хэн нэгэн нь нэгнийгээ хананд шахаж байгаад алчихдаг аймшигт явдлууд үнэхээр шоронд гардаг аж. Хойд Англи дахь шоронд өмнө нь хоригдож байсан нэгнийг Жое нэртэй хоригдолтой нэг өрөөнд хувиарласан байна. Тэрнийг хоригдоод хоёрхон хонож байхад нь өөр нэг хоригдол түүнд Жое-оос хол байгаарай, Жоед ямар нэг муу зүйл тохиолдох учраас холхон байсан нь дээр гэж анхааруулсан аж. Хоригдол өөрт нь муу зүйл тохиолдохыг мэдсэн ч Жое-д энэ талаар сануулсан байна. Харин Жое дараа нь гарах үр дагаварынх нь улмаас харуулуудад хэлэхийг хүссэнгүй. Оронд нь оймсонд хийсэн лаазтай тунагаар зэвсэглэжээ. Хэдийгээр тэр хутгалуулсан ч амь насаа алдаагүй аж.

Жое-оос хол бай

7 Мэдрэмтгий байдлаа алдах

Хэвийн нийгэмд амиа хорлоно гэдэг асар эмгэнэлтэй явдал. Харин шоронд энэ бол аймшигт, этгээд амьдралын хэвийн үзэгдэл аж. Америк дахь шоронгийн хоригдлууд энэ сэдэвтэй холбоотой олон янзын түүх ярьдаг. Хоригдлуудыг өдрийн хоолоо идэж байхад нь нэгэн хоригдол 3 давхрын шатнаас унаж амиа хорлосон байна. Тэрээр унасныхаа дараа хэд хэдэн удаа таталт өгсөн ч бүгд зүгээр хараад сууж байгаад буцаад хоолоо идэцгээжээ. Бас өөр нэг шоронд дээд давхрын орноос нь амиа хорлох гээд бүтэлгүйтсэн хоригдлын цус дуслаж байсан гэдэг. Мужийн шоронгийн харуул 1 давхрын өрөөнүүдийг шалгаж байхад нь хоолойгоо боож амиа хорлох гэж байсан хоригдлын уяа нь дэндүү урт байснаас болж хоригдол шалан дээр унасан аж. Харин үүнийг хараад бусад хоригдлууд нь зүгээр л инээж байсан гэнэ.

Мэдрэмтгий байдлаа алдах

8 Ганцаараа суух

Магадгүй та торгуулиа төлөөгүй тул хэдэн хоног шоронд суужээ гэж бодъё. Харин таны хажууд сууж байгаа хүн чанга дэглэмтэй хорих руу шилжих гээд хүлээгдэж байгаа цуврал алуурчин байвал та яах вэ?. Нэгэн хоригдол шүүх хурлаа хүлээгээд хүлээлгийн танхимд зурагт үзээд сууж байв. Мэдээгээр 2 хүүхэд хутгалсан хэрэгтний талаар ярьж байсан аж. Хэсэг хугацааны дараа тэрээр мэдээгээр гарч байсан аймшигт алуурчин хажууд нь сууж байсныг анзаарсан гэдэг. Өөр нэгэн явдлыг сөхвөл хоригдлууд хамтдаа кино үзэж байв. Тухайн кино нь аймшгийн кино байсан бөгөөд гол дүрийн охиныг алуурчин араас нь гэтэж очоод хоолойг нь хэрчдэг хэсэг гарсан байна. Гэтэл тэдэнтэй хамт кино үзэж байсан нэгэн хоригдол “Ингэж харагддаггүй шүү дээ” гэж хээв нэг хэлсэн байдаг.

Ганцаараа суух

9 Үгүй гэж хэл

Харамсалтай нь маш олон хүмүүс мансууруулах бодисны хэргээр шоронд ордог. Мансууруулах бодисноос гарч байгаа хоригдлуудад эхний хэдэн өдөр маш хэцүү өнгөрдөг. Метилийн спиртинд донтогчид шинээр ирсэн донтогч дээр олноороо бөөгнөрдөг аж. Шалтгаан нь метилийн спиртний химийн бодис нь хүний шарх сорвиноос ялгарч байдаг аж. Шоронгийн эмнэлэгт ажилладаг "Reddit" сайтын нэгэн хэрэглэгч эмнэлгийн хяналтанд байдаг хоригдол шаарнаас хэроин сорох гэж оролдсон тухай ч дурдсан байдаг.

Үгүй гэж хэл

10 Бид хэзээ ч шоронгийн харуул болж чадахгүй

Өдөр болгон ажилдаа явах гэж шоронд очих ямар байдгыг бид төсөөлж ч чадахгүй. Интернэтээр аймшигтай яриа, түүхүүд дүүрэн. Үүний нэг нь ДОХ-ын халдвартай хоригдол сонингийн цаасаар нум сум хийгээд, нойлын усанд норгож хатаан, хатуу болгосон сумныхаа үзүүрт өөрийхөө цуснаас түрхээд хамгаалагч нар руу харвадаг байжээ. Мөн нэг хоригдол шоронгийн харгалзагчийн хөлийг хазаж, бүр арьснаас нь жижиг хэсгийг авсан байна. Хоригдлын амны хөндийн ариун цэвэр муу байсан тул харгалзагчын хазуулсан шарх нь халдварлаж, хөлөө тайруулхаас өөр аргагүйд хүрсэн аж. 

Бид хэзээ ч шоронгийн харуул болж чадахгүй

11 Гэдэс өвдөх

Шоронгийн хоригдлууд хүчирхийлэгч нарт дургүй. "The John B. Connally Unit" бол Техасын Карнес дахь 2500 орчим хоригдогчтой чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих анги юм. Энэхүү шорон нь ажилчин, усны хомсдолоос болж хэсэгчлэн хаагдаж байсан түүхтэй. Шоронгийн нэг харуул гэдэс нь өвдсөн хоригдлыг эмнэлэг рүү авч явжээ. Хоригдол гэдсээр нь маш их өвдөж байгаа нь ойлгомжтой байсан учраас түргэн тусламж руу очсон байна. Тухайн хоригдол нь хүүхэд хүчирхийлсэн хэрэгтэй байсан бөгөөд гэдэс нь өвдсөн шалтгаан нь бусад хоригдлууд түүнийг ад үзэж, хорлосон аж. Энэ мэтчилэн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүд хоригдлууд маш хатуу ханддаг гэнэ. 

Гэдэс өвдөх

12 Тосон будаг

Эрх чөлөө нь боомилогдсон, цоожтой хаалга, дүрэм журмыг үл харгалзан шорон бол хууль бус бараа бодис наймаалахад тохиромжтой газар бололтой. Тенниси мужийн шоронд ажиллаж байсан нэгэн сувилагч хоригдлуудад шинжилгээ хийхэд хэсэн бүлэг хүмүүсийн хар тамхины найрлагатай бодиснууд эерэг байна гэсэн хариу гарчээ. Энэ явдал сар гаруй хугацаанд үргэлжилж, хэн ч хаанаас мансууруулах бодис илрээд байгааг олж чадахгүй байв. Нэг өдөр сувилагч хоригдолыг хүүхдийнхээ явуулсан зургийг долоож байхыг анзаарчээ. Ингээд тосон будгийг шинжилж үзэхэд зурагнаас мансууруулах бодис илэрсэн байна. Хоригдлын эхнэр мансууруулах эмийг нухаж, хоолны өнгө оруулагчтай холиод цаасан дээр тосон будаг шиг харагддаг болгожээ. Хуурамч зурагнуудыг нарийн шинжилж үзээгүй тул илгээмжний шаардлагыг хангасан, аюулгүй гэж үзээд эзэнд нь өгдөг байсан тул ийм хэрэг гарахад хүрсэн байна.

Тосон будаг

13 Биеийн хэсэг

Жихүүдэс хүрэм түүхүүдээс хамгийн онцгүй нь энэ байх. Өөрийнхөө тойгыг зүсэж аваад үнсний сав болгон ашиглаж байсан нэгэн хоригдлыг хэзээ ч мартдаггүй талаараа шоронгийн харгалзагч сэтгүүлчид дурджээ. Мөн тэрхүү хоригдол тааз хэсгийнхээ мах, арьснаас жижиг хэсгийг зүсч аваад улсын комиссорт илгээмж болгон илгээсэн байна. Тухайн илгээмж нь яагаад ч юм дохиололд илрээгүй тул эзэндээ очжээ. Цуг явуулсан захиандаа өөрийгөө ширхэг ширхэгээр нь явуулсан ч хамаагүй заавал шоронгоос гарна гэж хоригдол бичсэн байв. Харин хоригдогчын хуруу, хамрын үзүүр, юу ч бай шоронгийн хилээс гарах л юм бол оргох гэж оролдсон гэж үздэг аж. Иймд түүний шоронд суух жил дээр дахин хэдэн жил нэмж оноожээ. 

Биеийн хэсэг

14 Хоёр хүнд зориулсан нэг хүний хорих өрөө

Сахилгын тусгаарлалт нь нэг хүний өрөөнд 2 хүн хорихын хүнд хэлбэр юм. Иллиной мужын Рандольф дахь "Menard Correctional Center" нь чанга, хатуу дэглэмтэй, 3000 орчим хоригдлуудтай. 1878 онд байгуулагдсан энэ газарт хүчирхийллийн хэрэг, аллага, зэвсэгт мөргөлдөөн зэрэг олон үйл явдал гарч байсан түүхтэй. 2014 оны 11 сард шоронгийн багтаамж хэтэрч 2 хоригдлыг 5 харьцах нь 11 инчийн харьцаатай өрөөнд хамт хорих болжээ. Энэ өрөө нь дотроо давхар ор, угаалтуур, тавиур, нойлтой бөгөөд нэг нь босвол нэг нь заавал суухгүй бол багтдаггүй байв. Сахилгын өрөөнд хүчирхийллийн хэв шинжтэй хэрэг хийсэн хүмүүсийг оруулдаг аж. Энэ өрөөнд гарч байсан аллага, маргааныг тоолж ч үл барна.

Хоёр хүнд зориулсан нэг хүний хорих өрөө

15 Усан гахай

Эдгээр түүхүүдийн ихэнх нь сэжиг төрүүлэм, аймшигтай байсан бол энэ зүгээр л хачирхалтай сонин явдал. Насанд хүрээгүй хүүхдүүдийн хорих ангид ажилладаг харгалзагч ийнхүү өгүүлжээ. Хүүхдүүдэд унших материал өрөөндөө байлгахыг зөвшөөрдөг бөгөөд нэг хоригдол сонин цуглуулдаг байсан аж. Тэрээр сонингоо жижиглэж ор засаад, хорих өрөөгөө хүн багтах хэмжээтэй усан гахайны тор болгон хувиргажээ. Харгалзагч өрөөг онгойлгоход усан гахайн үнэр нэрхийж, хоригдол хүү орон доороо яг л усан гахай шиг хэвтэж байсан гэнэ. 

Усан гахай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()