1
Олны хүч оломгүй далай
Гэр оронгүй болсны улмаас хоёр настай, дөрөвхөн сартай хоёр хүүхэдтэйгээ машинд хоног төөрүүлж явсан бүсгүйн нэрийг Райжене Маллори гэдэг бөгөөд тэрбээр Виржиниа мужийн иргэн ажээ.
22 настай тэрээр хоёр хүүхдийнхээ хамт гэрээсээ хөөгдсөн ба тухайн газрын хамгаалах байрнууд хүнээ багтааж чадахгүй байсан учраас аргагүйн эрхэнд цагдаагийн хамгаалалттай машины зогсоол дотор нялх хүүхдүүдээ дагуулан хоног төөрүүлж байгаа тухай орон нутгийн хэвлэлд бичсэн байна. Харин үүнийг олж уншсан олон хүмүүс нэгдэж, тэдэнд тусламжийн гараа сунгахаар болсон аж. Нэгэн баян хүн тэднийг бүрэн супер засвартай, 2 унтлагын өрөө бүхий байрандаа үнэ төлбөргүй суулгах болсон бол, өөр сайхан сэтгэлтэй олон хүн бүсгүйг ажилд авч, хүүхдүүдийг нь өдөр өнжүүлэхэд өгч, дулаан хувцасаар туслажээ.
2
Ахмад дайчинд туслав
Агаарын хүчний Ахмад дайчны амьдардаг байшинг удахгүй хураах гэж буйг дуулсан "Барилгын загварыг шинээр гаргагч байгууллага"-ын гишүүд настанд туслахаар шийджээ. Сайхан сэтгэлтэй сайн дурынхан уушигны архаг өвчтэй ахмад дайчны гэрт цоо шинэ дээвэр барьж, сүүлийн үеийн агааржуулалт, хөргөлт болон халаалтын системийг тавьж өгсөн байна.
3
Хот даяараа түүний төлөө
Нью-Йоркд байдаг, 14 настай, хоргодох газар амьдардаг охин түгжээгүй машинд байсан хамаг хувцасаа хулгайд алдчихжээ. Аргаа барсан охин зөвлөгч багшдаа болсон явдлаа хэлж өмсөх юу ч үгүй болсноо дуулгасан байна. Ньютауны Ахлах сургууль сошиал медиаг ашиглан зар тараасан бөгөөд сайхан сэтгэлт Нью-Йорк хотын иргэд тус сургуулийн тусламж шаардлагатай байгаа сурагчдад зориулан "хувцас хандивлах хөдөлгөөн"-ийг санаачилсан ажээ.
4
Үйлчлүүлэх дуртай газартаа тусалжээ
Хүмүүс уушийн газарт найз нөхдөөрөө цуглан халуун дулаан яриа өрнүүлж пиво ууж суух дуртай байдаг билээ. Хайрын баярын өдөр галд автаж, ажиллах боломжгүй болсон Брүклиний нэгэн уушийн газрын байнгын үйлчлүүлэгч ажилгүй болсон хүмүүст туслах зорилгоор олон нийтээс хандив цуглуулжээ. Уг уушийн газраар байнга үйлчлүүлдэг тус хотын иргэн Пауле МакАлисий "GoFundMe" компанит ажлыг санаачлан тус газрыг ахин нээгдтэл ажилчдынх нь амь зуулгын мөнгийг босгохоор хичээсэн нь энэ ажээ.
5
Нохдыг аврагч
Пуэрто Рико хот нь болж өнгөрсөн хар салхины улмаас асар хүнд нөхцөл байдалтай үлдсэн бөгөөд олон хүн өөрийн нохдоо хотын зүүн өмнөд эргийн дагуу аваачиж хаясан байсан нь үнэхээр нүд хальтрам харагдаж байжээ. Нью-Йоркийн иргэн Кристина Беклес энэхүү эмгэнэлтэй дүр зургийг хараад зүгээр өнгөрч чадсангүй шим тэжээлийн дутагдалд орж өлсөж үхэхээ дөхсөн нохдыг аврахаар хичээсэн байна. Тэрээр нохдыг эмчилж, хоол өгч байсан төдийгүй чадах хэрээрээ тэдний төлөө тэмцсэн гэнэ.
6
"Harvey" хар салхинд өртөгсдийг аварсан залуу
Америкийн түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн аймшигтай хар салхинуудын нэг болох "Harvey" хар салхинаас амьд үлдсэн хүмүүс дээвэр дээрээ гараад аврагчдыг хүлээж байх хооронд Адам Брекмэн хэмээх залуу олон хүн мөн гэрийн тэжээмэл амьтдыг аварч чаджээ. "Good Morning America" сонинд бичсэнээр сайхан сэтгэлт залуу маань дээврийн хөндийдөө байсан Альцгеймерийн өвчтэй 90 настай эмээ, түүний охин, мөн 3 муур, 3 нохойг аварсан аж.
7
58 сайн үйлсийг бүтээжээ
Лас Вегасын аллагад амь насаа алдсан 58 хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж 58 сайн үйлсийг хийх санаачлагыг Лос Анжелес хотод ашгийн бус байгууллага ажиллуулдаг Счачтел Кодимер гаргажээ. Тэрбээр цайны мөнгө болгож илүү мөнгө төлөх, ресторанаар үйлчлүүлсэн танихгүй хүний төлбөрийг төлөх зэргээр нийт 58 сайн үйлсийг хийсэн байна.
8
Зориг нь гал түймрийг ялжээ
Таны гэр бүлийн бүх гишүүн галын аюулд өртсөн байхыг харах шиг аймшигтай зүйл үгүй болов уу. Яг ийм зүйл Филаделфиагийн иргэн 17 настай хүүд тохиолджээ. Эдвард хүү гал түймэр улалзан асч буй байшингаас гэрийнхээ бүх гишүүдийг гарч амжсан гэж бодож байлаа. Гэтэл үеэл дүү нь болох 1 настай бяцхан жаал гэрийнхнийх нь дунд байхгүй байхыг анзаарсан зоригт хүү дүрэлзэн асч буй байшин руугаа орж бяцхан дүүгээ аварч баатарлаг үйл бүтээжээ.
9
Учрыг тайлсан нь
Пеннсилвани муж дахь нэгэн хоолны газарт ер бусын эхнэр нөхөр олон жилийн турш ирж байгаа бөгөөд авсан үйлчилгээнийхээ төлбөрийг төлөх боломжгүй хүмүүст нэрээ нууцалсан байдлаар тусалдаг гэнэ. Яагаад юм бол? Учир нь тэд өмнө нь ядуу зүдүү амьдралтай байсан бөгөөд ядуу байх ямар байдгийг яс махандаа тултал ойлгосон тул хүмүүст бага ч атугай туслахыг хүсдэг аж.
10
Сүйт залуу аврагч болжээ
Хуримын костюм пиджактай залуу өмссөн хувцастайгаа усанд орно гэвэл санаанд багтахгүй ээ. Тэгвэл энэ сүйт залуу гоёлын хувцастайгаа ус руу үсрэхээс өөр аргагүй болсон байна. Хуримаа хийж байсан Клейтон Күүк усанд живж байсан хүүхдийг аварчээ. Хуримын тангаргаа дөнгөж өргөчихөөд зургаа авахуулж байсан Клейтон гүүрнээс нуур луу нэг хүүг унахыг хараад өчүүхэн ч эргэлзэлгүйгээр түүний араас орж амийг нь аварсан байна.
11
Амьтад ч бие биендээ тусалдаг ажээ
Макс Прили өөрийн нохой Стормтойгоо Лонг Айландын хоолойгоор салхилан явж байтал Сторм усанд бяцхан буга живж байхыг харжээ. Эрэлхэг нохой ус руу үсрэн орж бяцхан бугыг аварсан байна. Удалгүй аврагчид ирж өхөөрдөм хөөрхөн бугыг орон нутгийн хамгаалах газар луу авч явсан бол нохойг сайн амрааж "шагнасан" гэнэ.
12
Хил хязгааргүй амьдрал
Маделин Делф 10 настай байхдаа авто машины осолд орж тэргэнцэртэй хүн болжээ. Коллежоо төгссөний дараа тэрбээр өөрийн төрсөн нутаг болох Хойд Каролинагийн бичлэг хийдэг багийнханаас "Хил хязгааргүй амьдрал" нэртэй 25 ангит цуврал нэвтрүүлгийг хийж өгч туслаач хэмээн гуйсан байна. Сайхан сэтгэлт сайн дурын багийнхан түүний хүсэлтийг хүлээн авч түүнд тусласан бөгөөд Делф 2017 оны Америкийн Тэргэнцэртэй сайхан бүсгүй тэмцээний Тэргүүн мисс болсон юм.
13
Эрхтэнээ хандивлажээ
"Хобрайн шашны Тэргүүн лам 63 настай Аврохом Хоффмэнээс "Та яагаад өөрийнхөө бөөрийг танихгүй хүнд хандивласан юм бэ?" хэмээн асуухад тэрбээр Одоо л биш бол хэзээ ч хийхгүй шүү дээ" хэмээн хариулсан гэнэ. Олон бундуут бөөрний өвчнөөр шаналж байгаа 62 настай Берта Елваровад түүний бөөр хүнд олдох хамгийн үнэ цэнэтэй зүйл болох "эрүүл мэнд"-ийг нь бэлэглэсэн ажээ.
14
Сэтгэлээс гарсан захидал
Хөрш айлаас нь захидал ирсэн байхыг хараад 37 настай Марлийн Брүүкс маш ихээр гайхжээ. Учир нь Марлийн тэр хаалганаас хэн ч гарч явж харагддаггүй болохоор нь огт хүнгүй байдаг л юм байх даа гэж бодож явдаг байсан аж. Тэгээд захиаг задлаад уншвал дугтуйн дээр нь тодорхой хаяг ч байсангүй гэнэ. Хэнд хаягласан нь тодорхойгүй уг захидалд 90 настай Ванда Миллс өөрийн ганцаардал, айдсын тухай бичсэн байсан бөгөөд хэн нэгэнтэй найз болохыг маш ихээр хүсч байгаагаа дурдсан байлаа. Түүний захиаг уншсан Брүүкс Ванда эмээтэй найз болсон төдийгүй Ахмад настнуудын захидлын найз хэмээх байгууллагыг бий болгожээ.