1
Иванка Трампын ээж хэн бэ?
1977 оны 4-р сарын 7-ны өдөр Доналд Трамп, Ивана Зелникова нар тансаг сайхан хурим хийсэн байдаг. Ивана нь Чех улсын харьяат нэгэн байсан ба өмнө нь хэд хэдэн удаа хуримаа хийж байсан аж. Тэд 1980-аад оны Нью-Йоркийн хамгийн их хөрөнгө мөнгөтэй, нөлөө бүхий сайхан хосуудын нэг байжээ. Сүүлд Ивана нь Трампийн компаний Интерер дизайн хариуцсан дэд захирал болж, Трамп цамхагийн зургийг гаргахад тусалжээ.
2
Үргэлж олны анхаарлын төвд
Иванка Марие Трамп нь 1981 онд Нью-Йорк хотноо мэндэлсэн. Дэлхийн хамгийн баян, хамгийн нөлөө бүхий гэр бүлээс гаралтай түүнд дутагдах гачигдах зүйл огт байгаагүй гэдэг. Зун болохоор Иванка эмээ дээрээ очихоор Чех улсыг зорьдог байжээ. Хүүхэд ахуй цагтаа Иванка нь Манхаттан мужийн Чепиний сургуульд суралцаж байсан боловч 10 настайд нь аав ээж нь гэрлэлтээ цуцлуулсан учраас түүний амьдралд өөрчлөлт гарсан байдаг билээ.
3
Доромжлол
Аав Трамп нь жүжигчин бүсгүй Марла Меплестэй "учир ургуулсан"-аас болж тэдний хувийн амьдралын талаар шар сонингуудаар элдвээр бичиж байв. Иванкаг папарациуд байнга дагаж зовоож эхэлсэн бөгөөд охиныг ердөө аравхан настай байхад нь нэгэн сурвалжлагч түүнээс "Марла үнэхээр танай аав шиг орондоо сайн хүн байхгүй гэж хэлсэн юм уу?" гэж асуун доромжилж байсан гэдэг.
4
Өсвөр нас
Аав Трамп нь гүйцэтгэх продюссероор нь ажиллаж байсан учраас 15 настай Иванка "Америкийн Өсвөр настангуудын Миссийн тэмцээн"-ийг хөтлөжээ. Мөн тэрбээр тухайн жилдээ "Choate Rosemary Hall" хэмээх дотуур байртай сургуульд орж суралцаж эхлэв. Бүсгүй энэ талаараа хожим нь дурсан ярихдаа "Манай сургууль яг л шорон шиг байсан учраас би чөлөөтэй амьдралтай бусад найз нартаа үнэхээр их атаархдаг байсан" гэж ярьж байсан удаатай.
5
"Seventeen" сэтгүүл
Иванка 15 настай байхдаа алдарт "Seventeen" сэтгүүлийн нүүрийг чимсэн байдаг. "Tommy Hilfiger", "Sasoon jeans" брендийн хувцаснуудыг толилуулах болсон тэрбээр тун удалгүй өөрийн үзэсгэлэнт царай, төгс бие галбираа гайхуулан "Versace", "Thierry Mugler" брендийн хувцасыг загварын тайзнаа амилуулах болжээ. Ингээд зогссонгүй түүний ялдамхан төрх алдарт "Forbes", "Golf Magazine", "Avenue", "Elle", болон "Harper’s Bazaar" сэтгүүлүүдийн хавтсанд үзэгдэх болов.
6
Зөвшөөрөл
Иванкагийн аав, ээж түүний загвар өмсөгч болох мөрөөдлийг төдийлөн дэмждэггүй байжээ. 1997 онд Доналд Трамп "New York Times" сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагандаа "Миний охин зөвхөн сургуулиасаа зөвшөөрөл авч бас сурлага нь сайжирч байгаа тохиолдолд л загвар өмсөгч болж болно" гэж хэлж байжээ.
7
Урагшилсаар л...
Тэрбээр ахлах сургуулиа төгсөх үедээ загвар өмсөхөө больсон юм. Иванкагийн хэлсэнээр "Энэ дэлхий дээрх хамгийн ёжтой, бүдүүлэг, өөдгүй хүмүүс бол загвар өмсөгчид" гэнэ. Ахлах сургуулиа төгссөний дараа тэрээр Вартоны бизнесийн дээд сургуульд элсэн орж улаан дипломтой төгсчээ. Ажлын анхны гараагаа үл хөдлөх хөрөнгийн компаниас эхэлсэн бөгөөд өөрийнхөө нэрийг аавынхаа нэрнээс салгахыг хүссэн байдаг.
8
Бизнес эмэгтэй
Удалгүй Иванка гэр бүлийн бизнесдээ нэгдэн орж, аавынхаа удирддаг Үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн компаний дэд ерөнхийлөгчийн албыг хаших болов. Түүний биелүүлэх ёстой үндсэн үүрэг нь "Trump Hotel" зочид буудлынхаа нэрийг дэлхийн хэмжээнд алдаршуулж, буудлын интерьер дизайныг анхаарч, олон улсын үл хөдлөх хөрөнгийн зуучлалыг удирдах байсан гэдэг.
9
Хувцас загвар
Иванкад өөрийн гэсэн хэд хэдэн бизнес бий. Тэрбээр хувцас, гутал, цүнх, хүүхдийн гутал, шил болон үнэт эдлэлийн брендтэй юм. Загварын чиг хандлагаас авахуулаад хэрхэн сайн ээж байх болон кареераа хэрхэн өсгөх гэх мэтчилэн асар өргөн цар хүрээг хамардаг өөрийн веб хуудастай Иванкагийн "туйлын" мөрөөдөл нь Лондонд өөрийн гэсэн буудалтай болох гэнэ.
10
"Born rich" баримтат кино
Иванкагийн гэр бүл болон аавынх нь өмч хөрөнгө цаг үргэлж түүнийг дэмжсээр ирсэн байдаг. 2003 онд бүтээгдсэн "Born rich" баримтат кинонд түүний амьдралын нарийн ширийн зүйлсийг дэлгэн харуулдаг ба Иванка "Манай гэр бүлийн талаар хэн юу гэж бичиж, ярьсан ч бай би цаг үргэлж Трампын охин болж төрсөнөөрөө бахархах болно" хэмээн ярилцлага өгсөн байдаг. Энэхүү ярилцлаагаасаа хойш ердөө хэдхэн жилийн дараа Иванка мөрөөдлийнхөө залуутай учирсан юм.
11
Жерид Кушнер
Иванка өөрийн нөхөр Жерид Кушнертээ ааваасаа дутахгүй хайртай гэдэг. Харвардын боловсролтой, зохион бүтээгч мэргэжилтэй тэрбээр Нью Жерси мужийн үл хөдлөх хөрөнгийн томоохон магнат Чарльз Кушнерийн хүү юм. Жеридийн аав хүүдээ бизнесийн ухааныг хар багаас нь заасан бөгөөд коллежид суралцаж байхад нь өөрийнхөө компаний бичиг баримтыг түүнд даалгадаг байсан гэдэг. Өдгөө Жерид үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч болсон бөгөөд "New York Observer"-ийг эзэмшиж байна.
12
Анхны болзоо
2007 онд тэд хамтран ажиллах талаар ярилцах гэж өдрийн хоол иджээ. Уулзаад хэдхэн хором ч болоогүй байхад тэд бие биендээ дурласан ба удалгүй болзож эхэлсэн аж.
13
Хайр бүхнийг ялна
Жаредын эцэг эх хүүгээ Еврей биш эмэгтэйтэй суух гэж байгаад ихээхэн дургүй байсан ч "хайрын шувуухайнууд" маань хамт байх аргаа олсон байдаг. Иванка 2009 онд хуримаа хийхээсээ өмнө Еврей шашинтан болсон юм.
14
Халуун дулаан гэр бүл
Өдгөө аз жаргалтай хос маань хэдийн 3 хүүхдийн эцэг эх болжээ. Том охин Арабелла 5 настай, дунд хүү Жосеф 2 настай бол бага хүү Теодр нь 4 сартай юм. Асар их ажил, олон хүүхдийн хажуугаар тэд бие биендээ заавал ч үгүй "хамтын цаг"-ийг гаргадаг гэнэ. Тэд 7 хоног бүр болзоонд явдаг ба энэ үеэрээ ирэх 7 хоногийнхоо төлөвлөгөөг гаргадаг ажээ.
15
Тэд туйлын хөдөлмөрч
Тэднийг сайн мэддэг хүмүүсийн хэлсэнээр тэд хоёулаа асар их хөдөлмөрч хүмүүс гэнэ. Иванка нөхрөө шөнө дөл болтол оффистоо сууж ажлаа хийхийг нь талархан дэмждэг ба хоёулаа гэртээ ажлаа хийх үедээ өөд өөдөөсөө харж суун компьютерээ асаагаад тус тусынхаа ажлыг хийдэг гэнэ.
16
Аавыгаа хамгаалдаг
Аавыгаа сонгуулийн компанит ажлаа эхлэснээс хойш тэрбээр цаг мөч бүхэнд аавыгаа дэмжиж байсан билээ. Бизнес, татвар, цагаачдын асуудал болон эрүүл мэндийн системийн өөрчлөлтийн тухай аавынхаа үзэл бодлыг баттай хамгаалсаар өнөөг хүрсэн юм.
17
Охинтойгоо болзох уу?
2007 онд Доналд "View"-гийн хөтлөгчид "Хэрвээ Иванка миний охин биш байсан бол би түүнтэй болзох байсан" гэж хэлсэн байдаг. Харин Иванка үүнийг зүгээр л тоглоом шоглоом болгон өнгөрүүлсэн юм. Тэрбээр өөрийнхөө аавыг "Миний аав эмэгтэйчүүдийг ямагт дэмждэг" хэмээн өмөөрсөн билээ.
18
Үл ойшоолт
2016 оны зун Доналд Трампийн "Би алдар нэртэй хүн учраас ямар ч эмэгтэйн эрхтэнийг дураараа барьчихаад зүгээр өнгөрч чадна" хэмээн сайрхан ярьж байгаа аудио бичлэг ил болсон бөгөөд Иванка энэ удаа аавыгаа өмөөрдөгөөрөө өмөөрсөн. Үүнээс болж Иванкагийн байнгын хамтран ажиллагсад түүний бизнесийг үл ойшоож эхэлжээ. Иймд Иванка өөрийнхөө сайн сайхны төлөө аавынхаа компанит ажлаас холдсон аж.
19
Багын найз
Нэр хүндтэй, баян тансаг хүрээлэлд багтдаг тэд хар багаасаа л нэгнээ мэдэх болсон ба Хелари Клинтоны охин Челси Клинтон, Иванка Трамп нар үргэлж ойр дотно нөхөрлөсөөр ирсэн билээ. Тэдний нөхрүүд ч мөн бие биенээ сайн таньдаг байсан төдийгүй эхнэрүүдээ туйлын төстэй зан ааштай болохыг мэдээд хооронд нь танилцуулж байсан гэнэ шүү.
20
Дайснууд
Тэдний нөхөрлөл улс төрөөс бат бөх байж чадаагүй юм. Ерөнхийлөгчийн компани ажил эхэлсэнээс хойш тэд өөрсдийн эцэг эхийг дэмжихийн тулд нэг нэгэнтэйгээ хамт явж олон нийтэд харагдахаа больсон. Одоо сонгууль дууссан учраас тэднийг улс төрч эцэг эхээ дэмжихээ больж эргэн эвлэрнэ гэдэгт итгэлтэй байна.