1
Синь Се (Xin Xie), 22 нас
Синь Се нь Хятадын алдартай загвар өмсөгч бөгөөд "Elle", "Cosmopolitan", "Vogue", "OK! Magazine", "Harper’s Bazaar", "Numéro" болон " L’Officiel" зэрэг алдарт сэтгүүлүүдийг чимж явсан чадварлаг нэгэн юм.
- Биеийн харьцаа: 81-58-89
- Биеийн өндөр: 178 см
2
Эйден Кертис (Aiden Curtis), 19 нас
Загвар зохион бүтээгч Найжел Кертис болон алдарт загвар өмсөгч Катуша Найан нарын охин болох Эйден нь загвар өмсөгч гэх нэрийг өндөрт өргөж, аав ээжийнхээ нэрийг улам бүр өндөрт мандуулан яваа билээ. Тэрээр "Dolce & Gabbana", "Miu Miu", "Moschino", "Fendi" болон "Marc Jacobs"-ын загварын шоунд оролцож байсан туршлагатай.
- Биеийн харьцаа: 81-58-89
- Биеийн өндөр: 181 см
3
Алесиа Морайш (Alesia Morais), 21 нас
Африкийн Кабо-Вердад болсон "Elite Model Look-2012" шоуны ялагч тэрээр загварын ертөнцөд өөрийн байр сууриа хэдийн олчихсон билээ. "Алесиа Wang", "Chanel", "Tommy Hilfiger", "Trussardi" болон "Kenzo"-ын загварын шоунд оролцож байжээ.
- Биеийн харьцаа: 79-58-86
- Биеийн өндөр: 180 см
4
Самиле Берманнелли (Samile Bermannelli), 19 нас
19 настай Бразил модель бүсгүйн олон улсын загварын шоу нь 2016 оноос эхэлсэн байна. Тэрээр "Harper’s Bazaar" сэтгүүлийн нүүрийг чимж байсан бол "Victoria’s Secret"-ийн шоунд оролцох нь түүний хувьд хамгийн гайхалтай зүйл байсан гэнэ.
- Биеийн харьцаа: 82-60-87
- Биеийн өндөр: 177 см
5
Виктория Ли (Victoria Lee), 27 нас
Виктория Ли нь төрөлх нутаг болох Австралидаа алдартай модель бөгөөд "Ralph Lauren" болон "Armani Exchange"-ийн сурталчилгаанд тоглож байжээ.
- Биеийн харьцаа: 81-61-87
- Биеийн өндөр: 177 см
6
Грейс Бол (Grace Bol), 27 нас
27 настай модель бүсгүй нь АНУ-д амьдардаг бөгөөд бага байхдаа гэр бүлийнхээ хамтаар Суданаас нүүж ирсэн байна. Грейс нь "Roberto Cavalli", "Kenzo", "L’Oreal" болон "Burberry"-ийн загварын шоунд оролцож байсан туршлагатай нэгэн юм.
- Биеийн харьцаа: 86-61-86
- Биеийн өндөр: 181 см
7
Амильна Эcтевао (Amilna Estevao), 18 нас
Амильна 14 настай байхдаа Анголд болсон "Elite Model Look — 2013" шоуны ялагч болсон байжээ. Энэ цагаас түүний загварын карьер эхэлсэн бөгөөд "Philipp Plein", "Tom Ford", "Balmain" ,"MAC" зэрэг томоохон брэндүүдтэй хамтран ажиллажээ.
- Биеийн харьцаа: 79-58-86
- Биеийн өндөр: 178 см
8
Ванесса Муди (Vanessa Moody), 21 нас
АНУ-ын загвар өмсөгч тэрээр өөрийн ажил хөдөлмөрийн гарааг 2013 онд эхэлсэн байна. Тэрээр "Dior", "Chanel", "Michael Kors" болон "Fendi"-ийн сурталчилгаанд тоглосон бөгөөд Герман, Турк, Итали, Хятад, Японы -Vogue сэтгүүлийн нүүрийг чимэглэж байсан удаатай.
- Биеийн харьцаа: 79-61-89
- Биеийн өндөр: 180 см
9
Эстель Чэнь (Estelle Chen), 20 нас
Эстель нь Францанд төрж өссөн бөгөөд 2013 онд Францад зохион байгуулагдсан "Elite Model Look" тэмцээнд оролцож ялагч болжээ. Түүний загвар өмсөгчийн карьер энэ үеэс эхэлсэн ба тэрээр "Dolce & Gabbana", "Dior, Alberta Ferretti", "Jean Paul Gaultier", "Louis Vuitton", "Boss", "Chloé" болон "Paco Rabanne"-ын зураг авалт, загварын шоунд оролцсон байна.
- Биеийн харьцаа: 79-58-88
- Биеийн өндөр: 178 см
10
Алексина Грэм (Alexina Graham), 26 нас
Британийн модель Алексина нь 10 жилийн турш загварын ертөнцөд ажиллаж байгаа гэнэ. "Victoria’s Secret"-ын шоунд оролцохоос өмнө түүнийг олон алдартай брэндүүд дотуур хувцас болон усны хувцасны шоунд оролцохыг урьж байжээ.
- Биеийн харьцаа: 81-61-86
- Биеийн өндөр: 180 см
11
Розмарин де Кок ( Rosemary de Cock), 22 нас
Розмарин нь Голландын нэгэн бяцхан тосгонд төржээ. Харин одоо тэрээр Нью-Йоркт амьдарч байгаа ч, Лондон болон Парист ажилладаг аж. Үүнээс гадна түүний халуухан зургуудыг "L’Officiel", Оросын "Vogue" сэтгүүл, Мексикийн "Grazia" сэтгүүл дээрээс харж болно.
- Биеийн харьцаа: 81-61-86
- Биеийн өндөр: 178 см
12
Фрида Осен (Frida Osen), 23 нас
Норвегийн загвар өмсөгч бүсгүйн зургийг Норвеги, Орос, Турк, АНУ-ын "Elle" сэтгүүл дээрээс харах боломжтой. Түүнийг загварын гараагаа эхэлж байхад Клаудиа Шиффертэй адилхан хэмээн үздэг байсан ч, бүсгүй өөрийн 6 жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд өөрийгөө цор ганц гэдгийг батлаж чадсан юм.
- Биеийн харьцаа: 81-56-86
- Биеийн өндөр: 177 см
13
Надин Леопольд (Nadine Leopold), 23 нас
Австриас гаралтай модель бүсгүй Надин нь "Max Mara", "Philipp Plein", "Alberta Ferretti" зэрэг брэндүүдтэй хамтран ажилладаг аж. Өмнө нь тэрээр "Victoria’s Secret"-ын дотуур хувцасны сурталчилгааны зураг авалтанд оролцож байсан бол энэ жил анх удаа загварын шоунд нь оролцжээ.
- Биеийн харьцаа: 76-58-89
- Биеийн өндөр: 177 см
14
Жизель Оливейра (Giselle Oliveira), 24 нас
Жизель нь Австралиас гаралтай бөгөөд "Just Cavalli", "Carolina Herrera", "Dolce & Gabbana" зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж байжээ. Үүнээс гадна тэрээр алдартай блогер, инстаграммын од юм.
- Биеийн харьцаа: 84-61-89
- Биеийн өндөр: 175 см
15
Уон Ванг (Won Wang)
Уон Ванг төдийлөн алдартай байгаагүй ч "Victoria’s Secret"-ын шоунд оролцсоны дараа олонд танигдсан байна. Одоо түүнийг хүн бүхэн таних болж, олон компаниуд нүүр царайгаа болгохыг хүсч байгаа аж.
- Биеийн харьцаа: 75-58-87
- Биеийн өндөр: 174 см