Биднийг донтуулдаг 10 зуршил

Бид донтолт гэдэг үгийг зөвхөн мөрийтэй тоглоом, архи болон хар тамхитай л холбож ойлгодог билээ. Тэгвэл орчин цагт амьдарч байгаа бид өөрсдөө огтхон ч анзааралгүй байж байгаад л хачирхалтай зүйлсд донтдог болсон байна. Тэгвэл биднийг донтуулагч зүйлсэд яг юу юу багтсан болохыг мэдэж авцгаая. 

Биднийг донтуулдаг 10 зуршил

1 Уруулын бальзам

Таны найз охин цаг үргэлж уруулаа зөөллөж, уруулын бальзам түрхэж байдаг бол бидэнд энэ тал дээр өгөх шинжлэх ухааны тайлбар байгаа шүү. Чикаго хотод байдаг "Northwestern Memorial Healthcare" эмнэлгийн арьсны эмч, анагаах ухааны доктор Саманта Конрадын хэлж байгаагаар "Уруулын зарим бальзам уруулын арьсыг хуурайшуулдаг учраас хэрэглэж буй хүнд өөрийнх нь уруул хуурайшиж, хагарах гэж байгаа мэдрэмж төрдөг. Ингэснээр уруулын бальзамаа л түрхэхгүй бол болохгүй гэсэн бодол төрж өөрийн мэдэлгүй ахин дахин уруулаа өнгөлдөг зуршилтай болдог" гэнэ. Тэр ч бүү хэл уруулын бальзамаа л түрхэхгүй бол ямар нэгэн зүйл дутагдаад байгаа мэт мэдрэмж төрж, тайван сууж чадахгүйд хүрдэг байна. 

Уруулын бальзам

2 Шүд цайруулагч

Кофе, вино байнга хэрэглэснээс болж шүдээ муухай болгосон бол шүд цайруулагчийг хэрэглэхээс өөр аргагүйд хүрдэг. Харин донтоно гэдэг бол огт өөр ойлголт юм шүү. Даллас мужийн Жефферсоны Шүдний эмнэлгийн эмч Леслий Риний Таунсендийн хэлж байгаагаар "Шүд цайруулагчинд донтох" буюу "Bleachorexia" гэсэн нэр томьёо  хүртэл англи хэлэнд гарсан гэнэ. Тэрбээр "Шүд цайруулах үүрэгтэй төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэх нь шүдний пааланг хэт эмзэг болгож, эрдэс бодисыг нь үгүй хийхээс гадна буйлны үрэвсэлийг ч мөн бий болгох сөрөг талтай" гэсэн байна. Хүн хөөрхөн болох тусам үүндээ донтож байдаг шиг, шүдээ цагаарч, гоё болох тусам улам бүр төгс болгохыг зорьдог хүмүүс байдаг аж.  

Шүд цайруулагч

3 Чийгшүүлэгч тос

Хэрэв та өдөрт хоёроос дээш удаа чийгшүүлэгч тос түрхдэг бол танд болихыг зөвлөх байна. Тосыг олон дахин түрхэх тусам арьс тухайн тосондоо дасалтай болдог ажээ. Нью-Йоркийн "The Mound Senai" эмнэлгийн арьс заслын эмч, клиникийн судалгаа эрхэлсэн захирал Жошуа Зейчнерийн үзэж байгаагаар "Өдөр бүр их хэмжээний тосыг нүүрэндээ түрхэх нь таны арьсыг залхуу болгоно. Хүн бүр чийгшүүлэгч тос түрхэх ёстой гэдэг нь маш буруу ойлголт. Нүүрний арьс таталдаж хуурайшсан, улайсан юмуу эсвэл экземтэй байгаа тохиолдолд чийгшүүлэгч тос түрхвэл сайн нөлөөтэй байдаг. Харин бусад үед нь байнга тос түрхээд байх хэрэггүй" хэмээжээ. Хэрэв та чийгшүүлэгч тос худалдаж авах гэж байгаа бол түрхэхэд хялбархан тардаг усан суурьтай тосыг аваарай. 

Чийгшүүлэгч тос

4 Нүдний дусаалга

Хэрэв таны нүд ямар нэгэн зүйлээс харшилж улайгаад байдаг учир нүдний дусаалгыг байнга хэрэглэдэг бол та удахгүй донтох болно. Дусаалганы найрлаганд "Tetrahydrozoline" хэмээх нүдний салст бүрхэвчийн цусны судсыг нарийсгадаг бодис байдгийн ачаар, нүд улайх үед дусааснаар цусны судас нарийсч нүд хэвийн болсон мэт харагддаг байна. Нүдний эмч нарын үзэж байгаагаар "Нүдний улайлтыг арилгадаг байсан дусаалга аажимдаа өөрөө нүдийг улаан болгодог сөрөг хүчин зүйл болон хувирдаг" хэмээжээ. 

Нүдний дусаалга

5 Гоо сайхны мэс засал

Зарим хүн гоо сайхны мэс засалд донтдог байна. "Үйлчлүүлэгчид эхлээд залуухан харагдмаар байна гээд ботокс тариулдаг. Тун удалгүй миний царай нэг л биш байна. Ахиад л өнөөх хялгасан үрчлээнүүд чинь гараад ирлээ. Ботоксоо ахиад хийлгүүлье" гэдэг хэмээн Калифорний гоо сайхны мэс засалч Жонн Лейк хэлсэн байна. Ийм төрлийн өвчтөнүүд олон мэс заслын эмнэлгийн хаалгыг татаж өөрийн хүссэн царай, бие махбодийг бий болгохгүй л бол санаа амардаггүй ажээ. Харин тэдний хүсэл хэзээ ч ханахгүй бөгөөд ингэж явсаар өөрийгөө хүн биш, барби эсвэл бүр шулам мэт харагдахуйц болгож ч мэднэ.

Гоо сайхны мэс засал

6 Шивээс

Америкийн 45 сая иргэн биен дээрээ хамгийн багадаа нэг ширхэг шивээстэй байдаг бөгөөд тэдний 32% нь шивээсэнд донтсон байж болзошгүй гэнэ. Массачусеттсийн Их сургуулийн профессор Кирби Фаррелийн хэлсэнээр "Хүн өөрийнхөө тухай юу гэж боддог нь биен дээр нь илэрдэг. Тиймээс ч хүн биен дээрээ төрөл бүрийн шивээс хийлгэж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлдэг" хэмээсэн байна. 

Шивээс

7 Дэлгүүр хэсэх

Алдартай номын зохиолч Эприл Лейн Бенсоны хэлж буйгаар "Хүн олон хүчин зүйлийн улмаас дэлгүүр хэсэх дуртай болж болдог" гэнэ. "Зарим хүмүүс өөрийгөө илүү дээр болгож мэдрэхийн тулд дэлгүүрээр хэсдэг бол зарим нь өөрийгөө илүү аюулгүй болгохын тулд хэсдэг. Мөн хүмүүс өөрийнхөө доторх хоосон зайг нөхөхийн тулд дэлгүүрээр хэсдэг" хэмээжээ. Тэгвэл дэлгүүр хэсэх донтой гэдгээ хэрхэн мэдэх вэ? Хэрэв та дэлгүүр хэсэхээрээ л сайхан зан ааштай болчихдог, дэлгүүрээс авсан зүйлийнхээ тасалбарыг бусдаас нуудаг болсон бол яахын аргагүй дэлгүүр хэсэх донтой болжээ гэж дүгнэж болно. 

Дэлгүүр хэсэх

8 Фитнес

Сүүлийн үед бий болоод байгаа донтолтуудын нэгэнд яахын аргагүй фитнес донтолт багтана. Ерөнхийдөө тухайн өдрийг фитнес, спиннинг, элдэв янзын дасгал хөдөлгөөнгүйгээр өнгөрүүлэх юм бол ямар нэг зүйл дутагдаж байх шиг санагдахыг хэлж байна гэж ойлгоорой. Тухайн хүний хувьд дасгал хөдөлгөөн, фитнес амьдралынх нь хамгийн чухал зүйл болдог байна. Дасгал хөдөлгөөний сэтгэл зүйч Рачел Страубын хэлж байгаагаар "Фитнес, дасгал хөдөлгөөнд донтсон хүмүүс үүнийгээ сэтгэл зүйгээ удирдах арга хэрэгсэл болгодог" гэнэ. Хийж буй дасгал хөдөлгөөнөө нэмэгдүүлэхийн хэрээр танд сэтгэл хангалуун мэдрэмж төрж байгаа бол энэ нь фитнесд донтсоны шинж байдаг ажээ. 

Фитнес

9 Биеэ шарах

Биеэ шарах нь маш түгээмэл үзэгдэл бөгөөд нэн ялангуяа 18-30 настай хүмүүс байнга биеэ шардаг байна. Жеоржтауны Их сургуулийн Анагаах ухааны төвөөс явуулсан судалгаагаар "Өнгөрсөн жил биеэ шарсан 5 эмэгтэй тутмын нэг нь биеэ шарах аппаратанд донтжээ". Америкт жил бүр 419 мянган хүн арьсны хорт хавдар тусдаг бөгөөд тэд цөм биеэ шарсанаас болж уг өвчнөөр өвчилдөг болох нь тогтоогджээ. Тэгвэл хүмүүс яагаад биеэ шарах аппаратанд донтдог юм болоо? Учир нь биеэ шарах үед хүний биеэс таатай зүйлийг мэдрүүлдэг эндорфин хэмээх бодис ялгардаг байна. Эндорфин буюу аз жаргалын гормоныг нэг мэдэрсэн хүн аппаратанд ахин дахин орох гээд байдаг гэнэ. 

Биеэ шарах

10 Интернэтээр хүмүүстэй танилцах

Ганц хоёрхон товч дараад л хүнтэй танилцах боломжтой байна гэдэг сайхан ч гэсэн хүнийг донтуулдаг талтай гэнэ шүү. "Elite dating Managers" компанийг үндэслэн байгуулагч, харилцааны дасгалжуулагч, танилцах сайтын админ Изабел Жеймсийн хэлж байгаагаар "Хүн бүр л өөрийнхөө мөрөөдлийн хэн нэгэнтэй учирч, түүнтэйгээ хамт байснаар өөрийнхөө амьдралыг илүү сайхан болгож чадна гэсэн далдхан хүсэл, итгэлтэй байдаг учраас интернэтээр хүнтэй танилцах сайтанд донтдог" аж. Ийм төрлийн донтолттой хүн өдөрт тухайн сайт руугаа 20 удаа орж өөртөө тохирох төгс хайрыг олохоор хичээдэг байна. 

Интернэтээр хүмүүстэй танилцах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()