1
Цэх суух
"TED" ярилцлагад 33 сая гаруй үзэгчдийг цуглуулж чадсан Харвардын Нийгмийн сэтгэлзүйн профессор Эми Кадди (Amy Cuddy) өөртөө итгэх итгэлийг зөв суултаас ч хүртэл олох боломжтойг тайлбарлажээ. Тухайлбал хүн илүү цэх суух аваас төвлөрөх чадвар хийгээд өөртөө итгэх итгэлээ ч хүртэл олж болдгийг хэлсэн байна. Ингэж сууснаар таны тестостерон даавар ихсэж, кортизол дааврын түвшин эрс багасдаг учир итгэлээр дүүрэн болоход тань туслах аж.
2
"Wall Street" мөн "Wonder Woman" байрлал
Гараа ташаандаа барихыг өөрөөр "Wonder Woman" байрлал гэж хочилдог билээ. Мөн хөлөө ширээн дээр тавьж арагшаа налж суухдаа хоёр гараа толгойнынхаа ард тавихыг "Wall Street" суулт гэдэг байна. Профессорын хэлж байгаагаар бол та дээрх хоёр байрлалын аль нэгээр нь бүтэн хоёр минут сууснаар өөртөө итгэх итгэлийг амархан олох боломжтой байна шүү.
3
Өөртөө зөөлөн ханд
Зарим сэтгэл судлаачдын хувьд өглөө босоод тольны өмнө зогсон, өөрийгөө магтсанаар, өөртөө итгэх итгэлийг олох боломжтой гэж үздэг ч, энэ нь худал юм.
Харин та хүний зан авирын талаар судалдаг их сургуулийн сурагч болон блоггер Эрик Баркерийн хэлсэн зөвлөгөөг нэг дагаад үзээрэй. "Мундаг биш мөртлөө өөрийгөө мундаг гэж хэлээд хэрэггүй. Оронд нь тийм биш гэдгээ хүлээн зөвшөөрч өөрийгөө уучил" Энэхүү санааг Эрик хамгийн анх сэтгэлзүйн боловсролын профессор Кристин Неффийн хийсэн ажлаас иш татаж бичжээ. Тус профессор "Self-Compassion" гэх номондоо бичихдээ, "Өөрийгөө үнэлэх үнэлэмж бидний хийсвэр хүсэмжээс бус хувь хүний өөрийгөө уучлах зуршлаас хамгийн сайн ялгардаг." хэмээсэн бөгөөд тэрээр хэсэг хүмүүсээс авсан туршилтаа ч мөн хуваалцсан юм. Тус судалгаа нь томоохон спортын багт тоглож байхдаа ичмээр алдаа гаргах эсвэл жүжиглэж байгаад үгээ мартахыг өөр дээрээ төсөөлнө үү гэсэн даалгавар байсан аж. "Тиймэрхүү зүйлд амархан санаа зовж ичихгүй гэж хэлсэн хүмүүс өөрсдийгөө хамгийн ихээр хайрладаг хүмүүс байв" гэж тэрээр номондоо бичсэн байна. Тийм ч учраас дараа та өөрийгөө алдаа гаргаж байх үедээ Баркерийн зөвлөгөөг дагахаа мартуузай. "Зарим хүмүүст гаргадаг сэтгэлээ өөртөө нэг гаргаад үзээрэй. Та бол хүн, харин хүн алдаа хийдэг. Энэ бол энгийн зүйл."
4
Өөрийгөө хэт буруутгаж, алдаа бүрээ хүндээр хүлээж авах хэрэггүй
Мэдээж бидний амьдрал ямарваа нэгэн зүйл болохгүйгээр эргэхэд бид өөртөө гутрах үе гардаг. Энэ нь таныг өөрөөсөө хоёр зүйлийг алдахад хүргэнэ. Нэгдүгээрт та үнэн зүйлд мөн өөртөө та итгэхээ больно. "New York Mets"-н сэтгэл зүйч Жонаттан Фейдер спорт тус бүрээс алдартай мэргэжлийн тамирчдыг эмчилсээр ирсэн билээ. Түүний өвчтөнүүд амжилттай явахын тулд өөртөө итгэх итгэл нь цаг тутамд өндөр байх ёстой. Ямар ч үед тэд өөрөө өөртөө итгэлтэй байхыг мэргэжил нь шаарддаг бөгөөд дотроо хэчнээн айж байсан ч өөрийгөө зоригжуулан, асуудлаас ангижирч чаддаг аж. Тийм ч учраас магадгүй та дараа онгоцны билетээ мартах юм уу эсвэл буруу хүн рүүгээ мөнгө шилжүүлэх үедээ хүн болгонд л хааяа ийм зүйл тохиолддог шүү дээ гэсэн хандлагаар өөрийгөө байнга асуудлаас чөлөөлж байгаарай.
5
Сандралд орсон үедээ айж байгаадаа анхаарлаа бүү хандуул
Нэгэн удаа "О Magazine"-н нийтлэлч мөн зөв амьдрах ухааны багш Марта Бек хэлэхдээ түүний охин айх эсвэл сандрах тохиолдолдоо хүйснийхээ нүхийг тэмтрээд "баярлах" гэсэн товчийг дарчихдаг гэж хэлж байжээ. Энэ нь мөн тархиа өөрийн үйл хөдөлгөөн болон төсөөллөөрөө удирдах аргуудын нэг юм. Та бусдын өмнө илтгэл тавих эсвэл зоригтой алхам хийх шаардлага тулгарахад таны бие сандарч байвал энэхүү энгийн аргыг ашиглаад өөрийгөө хэцүү байдлаас аварч байгаарай.
6
Үе үе хөлсөө гаргаж бай
Дасгал хийхийн тулд шалтгаан хайж байна уу? Тэгвэл хөлсөө үе үе гаргах нь хүнийг эрүүл байлгаж улмаар өөртөө итгэх итгэлийг тань дээшлүүлдэг гэж судлаачид үздэг аж.
7
Бяцхан зүйлсээр өөрийгөө удирд
Удирдлагын зөвлөх мөн сэтгэл зүйч Каролайн Вебб өөрийн номондоо өгүүлэхдээ ямар ч төрлийн бяцхан зүйл бидний шийдвэр гаргах үйл явцыг тархинд эерэгээр өөрчилж чаддаг гэж ээ. "Зарим зүйлс таны зүрхийг зүгээр л зогсоож чаддаг, жишээлбэл хоёр цаг хуралтай гэдгийг сонсох үед" гэж тэрээр хошигнох үедээ бас өөр нэгэн судалгааг хуваалцсан юм. "Энгийн хувцастай хүмүүстэй харьцуулахад эмчийн дүрэмт хувцастай хүмүүс харьцангуй бага алдаа гаргадаг, өөртөө итгэлтэй байгааг судалгаагаар тогтоожээ. Харин тэрхүү цагаан хүрмийг зураачдын хүрэм гэж хэлэхэд тус хувцсыг өмссөн хүмүүс илүү их алдаа гаргах болсон байна." Энэхүү жишээний гол утга санаа нь таныг байнга эмч нарын хүрмийг өмсөөд бай гэсэн үг биш. Харин та өөрийн итгэх итгэлийг ердөө энгийн зүйлсээс буюу өмсөж буй хувцаснаасаа хүртэл авах боломжтойг харуулсан аж. Өөр нэг хүний хуваалцсанаар бол хэрэв ажлын ачаалалд орсон тохиолдолд Бродвейн Хөгжим болох Хамильтоны дууг сонсдог гэжээ. Учир нь найруулагч Лин-Мануель Миранда өөрийн мөрөөдөл болсон хөгжмийг хэдэн жил бичсэнээрээ алдартай. "Тэр дууг сонсоод хэзээ ч хөдлөхгүй байгаа юм шиг санагдах цагийн зүү буцаад хэвэндээ орохтой адил санагддаг" гэж тэрээр бичжээ.
8
Долоо хоног бүр суугаад өөрийн амжилтаа бич
Сэтгэл зүйч Каролайн Вебб нь долоо хоног болгоны баасан гаригт долоо хоногтоо хийсэн хамгийн том амжилтуудаа бичдэг байжээ. Тэгж бичсэний үр дүнд тэрээр юу хийсэн болоод юу хийхээ мартсанаа хөтөлж чадсан юм. Дараа долоо хоногтоо хийж амжаагүй зүйлээ тэрээр хийснээр юуг ч хамаагүй итгэлтэйгээр амжуулж чаддаг болсон гэдэг.
9
Тааламжтай үнэрийг биеэсээ ялгаруулж бай
"Liverpool"-н Их Сургууль залуусын дунд нэгэн туршилтыг явуулжээ. Тэд хэсэг залуусд үнэртэй ус түрхээд харин өөр бүлэг залуусд ямар нэгэн үнэр агуулаагүй сүрчигийг түрхэж үзсэн байна. Тус судалгаанд хамрагдсан хүмүүсээс үнэртэй ус түрхсэн залуус нь илүү өөртөө итгэх итгэлтэй болсон гэдгийг баталсан аж. Уг дүгнэлтэд хүрэхийн тулд тэдгээр залуучуудыг мэргэжлийн зураг авалтад оруулж үзжээ. Тэдний зургуудыг гудамжинд тааралдсан эмэгтэйчүүдэд үзүүлж хэн нь илүү өөртөө итгэлтэй байна вэ? гэхэд зөвхөн үнэртэй ус түрхсэн эрчүүдийг голцуу зааж хэлсэн байна.