Эрчүүд эхнэрээ хаядгийн түгээмэл 7 шалтгаан

Гадны эрдэмтэд эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдийг ямар шалтгааны улмаас орхиж явдгийг тодорхой болгохоор судалсан байна. Тэд 22-55 насны эрчүүдийг нэлээд хэдэн сарын турш ажиглаж, янз бүрийн байдлаар судалгаа хийн, санал асуусан бөгөөд ердөө хэдхэн шалтгааны улмаас эрчүүд эмэгтэйчүүдийг хаяж явдаг болохыг тогтоожээ. Эмэгтэйчүүд үргэлж үнэнийг мэдэхийг хүсдэг учир эдгээр шалтгаануудыг та бүхэндээ танилцуулья. 

Эрчүүд эхнэрээ хаядгийн түгээмэл 7 шалтгаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Залуу тань анхнаасаа энэ харилцаанд бэлэн биш байсан

Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд эр нөхрөө хажуудаа "уях"-ыг хүсдэг. Энэ байдал нь эрчүүдийг цааш түлхэх хамгийн том сэдэл болдог төдийгүй цаашлаад эрчүүд энэ байдлаас залхаж, эхнэрээ орхиж явахад хүрдэг байна. 

Залуу тань анхнаасаа энэ харилцаанд бэлэн биш байсан

2 Эхнэртээ хэрэггүй, үнэ цэнэгүй мэт санагдах

Эрчүүдийн дийлэнх нь анхаарлын төвд байхыг хүсдэггүй. Тэд зүгээр л өөрсдийгөө хэрэгтэй, үнэ цэнэтэй гэдгийг мэдрэх дуртай байдаг. Гэтэл энэ мэдрэмжийг эхнэр нь нөхөртөө мэдрүүлээгүй, тэднийг ойлгож дэмжээгүй бол эрчүүд шууд л яваад өгдөг аж. Загварлаг хувцас эрчүүдийг татдаг шиг харилцаандаа тэднийг дэмжсэн олон янзын ааль гаргах нь нөхрөө дэргэдээ байлгаж, харилцаагаа аврах нэгээхэн арга гэдгийг санаарай бүсгүйчүүдээ.

Эхнэртээ хэрэггүй, үнэ цэнэгүй мэт санагдах

3 Эхнэр нь сэтгэл татам байхаа больсон

Эрэгтэй хүнийг сайхан хувцасласан эмэгтэйчүүд үргэлж татдаг. Эхнэр нь өөрийгөө гаргуунд нь гаргаж, өмнөх шигээ сайхан байхаа больсон үед эрчүүдийн хайр сэтгэл хөрж, цаашлаад салах тухай бодож эхэлдэг байна. Тиймээс бүсгүй та эр нөхрөө авч үлдэхийг хүсч байвал, хааяа ч гэсэн өөртөө анхаарал хандуулж, хамтдаа романтик үдшийг өнгөрүүлээрэй. 

Эхнэр нь сэтгэл татам байхаа больсон

4 Эхнэр нь сексийг ховорхон хүсч, үргэлж татгалздаг

Эрчүүдийн толгойд үргэлж л секс бодогдож байдаг гэхэд буруудахгүй. Энэ хүслээ гүйцэлдүүлж чадахгүй байх нь тэднийг ихээр бухимдуулж, хүслийг нь гүйцээж чадах өөр эмэгтэйн эрэлд гардаг. Эрчүүдийн хувьд эмэгтэй нь түүнийг бие сэтгэлээрээ бүрэн дэмжсэн, оргилсон хүсэлтэй халуухан байх нь юу юунаас илүү чухал санагддаг аж.

Эхнэр нь сексийг ховорхон хүсч, үргэлж татгалздаг

5 Эхнэртэйгээ хамт өнгөрүүлэх хугацаа нь багассан

Эрэгтэй, эмэгтэй хүний хэн нь ч байгалиасаа бусдад дасах хандлагатай байдаг бөгөөд хайртай эмэгтэйгээсээ өөр бүсгүйтэй илүү хугацааг өнгөрүүлдэг бол түүнд татагдчихсан байдаг. Ингээд эхнэртэйгээ таарамжгүй харилцаатай болох юм уу урьдын адил гал халуун байж чадахгүй бол өөр бүсгүй рүү явдаг байна. 

Эхнэртэйгээ хамт өнгөрүүлэх хугацаа нь багассан

6 Мөнхийн хэрүүл

Хосуудын харилцааны эхэн үе тэр чигтээ бал бурам байдаг бол үүнээс хойшхи үед янз бүрийн асуудлын улмаас үл ойлголцож маргалддаг. Нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, хүлээцтэй байхгүй хоорондоо их маргалддаг бол эрчүүд эцэстээ явахаас өөр аргагүйд хүрдэг байна. Та хоёр маргалдаад буцаад эвлэрдэг байлаа ч эрчүүд маргааны үеэр эмэгтэйнхээ амнаас гарсан сөрөг үгсийг дотроо санаж, гомдох нь бий.

Мөнхийн хэрүүл

7 Хэтэрхий өөр хүмүүс

Хүн бүр өөр байдгийн адилаар хосууд ч бас өөр өөрийн өсч төрсөн орчинтой хүмүүс. Баян, ядуу, боловсролтой, боловсролгүй гээд хосуудын дунд ялгаатай зүйлс дэндүү олон. Гэхдээ эдгээрээс ижилхэн зан ааш, сонирхол, амьдралын зорилгогүй бол яаж ч хичээсэн хоёр тийш болдог билээ.   

Хэтэрхий өөр хүмүүс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()