1. Чадах бүхнээ хий. Харин үлдсэнийг нь хувь заяандаа даатга.
2. Шалтгаан, цавуу хоёр хаана ч наалдаж чадна
3. Бусдаар хүндлүүлье гэвэл өөрийгөө зовоо
4. Илүү зүйл илүү анхааралтай болгодог
5. Зүрхэнд амархан байх үед явдал хөнгөн байдаг
6. Жирийн хүмүүсгүйгээр гайхалтай хүмүүс бий болохгүй
7. Талархал бол гомдлоос урт зүйл
8. Ямар ч зүйлгүй хоосон хүн юу ч алдахгүй
9. Хүч чадал хаана зөв байна, тэнд хүч гаргахгүйгээр зөв зүйл тогтдог
10. Зорилгогүй хүн ирээдүйд хол явдаггүй
11. Эхнэр, нөхөр нүд, гар шиг байх ёстой. Гар гэмтэхэд нүд уйлж, нүд уйлахад гар нулимсыг нь арчиж өгөх ёстой
12. Хэдэн минут л ичдэг болохоос амьдрал ичдэггүй юм
13. Шударга хүн яг шулуун хулс шиг ховор байдаг
14. Танихгүй хүнээс найз, амрагийн харилцаа хүссэнээс эхнэр/нөхөртэйгээ ийм харилцаа үүсгэ
15. Зовлон ирэхэд өөртөө л найд
16. Цаас живж, чулуу хөвдөг юм
17. Нэг генералаас 10 мянган цэргийг олох илүү хялбар
18. Ямар ч эмэгтэй нууцлаг байхдаа үзэсгэлэнтэй харагддаг юм
19. Мянган алхмын зам нэг алхмаар эхэлдэг
20. Бодож байхдаа шийд, шийдчихээд битгий бод
21. Өрсөлдөгчөөсөө 30 минут л илүү тэвчээр гаргасан хүнд ялалт ирдэг
22. Амьдралын замд хэрэг болох хүнийг найз гэдэг юм
23. Тэнэг байдлаас илүү аюултай дайсан байхгүй
24. Явж байгаа хүнийг битгий хорь, ирж байгаа хүнийг битгий түлх
25. Жижиг голуудыг үл тоовол далай шиг том болж чадахгүй
26. Хүндэтгэлтэй ариун сүм гэдгийг хаалган дээрээс нь таньдаг
27. Уйтгарыг уранхай хувцас шиг гэртээ үлдээх ёстой
28. Амжилтын төлөө бөхийх үе байдаг юм
29. Долоо дордож, найм сэхдэг
30. Нар зөв, бурууг мэддэггүй, нар хэн нэгнийг дулаацуулах зорилгогүйгээр гэрэлтдэг. Өөрийгөө олсон хүн яг нар шиг гэрэлтдэг
31. Хэвтэж байхдаа хэн ч бүдэрч унадаггүй
32. Асуухаасаа өмнө долоо удаа шалга
33. Хүмүүс инээсэн байшинд аз жаргал ирдэг
34. Инээмсэглэсэн царай руу хэн ч чичилдэггүй
35. Хэн сайхан аашилна, тэр төмрийг хайлуулна
36. Нум сайн эсэх нь түүнийг татах гараас хамаарна
37. Хайр салхин цэцэгний сорвийг хацрын хонхорхой шиг сайхан харагдуулна
38. Төгс ваар муу ваарчны гараас хэзээ ч гардаггүй
39. Хүйтэн цай, хүйтэн будаатай эвлэрч болох ч хүйтэн царай, хүйтэн үгтэй битгий эвлэр
40. Асуудлыг шийдэж чадах бол битгий санаа зов. Асуудлыг шийдэж чадахгүй бол санаа зовоод ч үр ашиггүй
41. Хурд бол удаан ч зогсолтгүйгээр урагшлалт юм
42. Муу хүн алдаагаа зөвтгөхийг хичээдэг бол сайн хүн засахыг хичээдэг
43. Зүрхнийхээ багш больё гэвэл зүрхээ өөрийнхөө багш битгий болго
44. Чих онгойж, ухаан тэлэхэд хүн баяжиж, толгойгоо бөхийлгөдөг болдог
45. Заримдаа ганц хором эрдэнэсээс илүү үнэтэй байдаг
46. Зуун маргаашаас тавин өнөөдөр дээр
47. Эмэгтэй хүн хүсвэл хадыг ч нураадаг юм
48. Сайн худалдаачин нэг дор бүх бараагаа дэлгэдэггүй
49. Хэн чимээгүй байна, түүн рүү харцаа чиглүүл
50. Нэг нохой хоосон хуцахад бусад нь дагаад хуцна