1
Зөвхөн анхны цэнэглэгчийг ашигла
"iPhone" гар утсыг зөвхөн анхны буюу утастай хамт дагалдаж ирсэн цэнэглэгчээр цэнэглэх ёстой. Бид бүхэн энд тэнд явж байхдаа утасны цэнэг дуусмагц найз нөхдийнхөө цэнэглэгчийг зээлж, хэрэглэх нь бий. Мөн хямд үнэтэй хулхи цэнэглэгчийг өдөр тутамдаа ашигладаг билээ. Харин эдгээр нь таны утасны ашиглагдах хугацааг багасгаж, гацах, эвдрэх зэрэг сөрөг үр дүнд хүргэж болзошгүй. Тиймээс ямар ч тохиолдолд зөвхөн утсаа анх авахад дагалдаж ирсэн ориг цэнэглэгчийг ашиглаж байгаарай.
2
Утасны дугаараар баталгаажуул
Та ухаалаг биш гар утас барьж байхад утасгүйгээр амьдрах тийм ч хэцүү биш байсан байх. Хэрвээ танд "iPhone" шиг ухаалаг утастай харьцаж байсан хангалттай туршлага байхгүй бол “Apple store” зэрэг Apple-ийн баталгаатай эх сурвалжаас аппликейшн, програм зэргийг татах хэрэгтэй. Мөн аливаа зүйл татаж гар утсандаа суулгахдаа утасны тань дугаараар нууц код илгээж буй програм, аппликейшнийг татаж суулгах хэрэгтэй аж. Хэрвээ утасны дугаараа оруулсан аккоунтгүй бол дахин ачааллаж, шинээр аккоунт үүсгээрэй.
3
Утсан дээрх бүх аппликейшнээ хааж болохгүй
"iPhone" хэрэглэгчдийн дунд гар утасныхаа аппликейшнүүд рүү орж, бүгдийг нь нэг нэгээр нь гаргадаг хүмүүс цөөнгүй. Ингэснээр тэд утсаныхаа цэнэгийг хэмнэж байна гэж бооддог ч энэ нь тийм биш юм. Ашиглагдаагүй байгаа аппликейшн нь таны бодож байгаа шиг цэнэг барахгүй аж. Харин ч тэдгээрийг унтрааж хааснаар, дараагийн удаа нээхэд илүү их цэнэг зарцуулагддаг байна.
4
Утсандаа тохирсон хамгаалалтын гэр сонгох
Гар утсанд хамгаалалтын гэр зайлшгүй хэрэгтэй байдаг. Гэтэл "iPhone" хэрэглэдэг хүмүүс утасныхаа чамин тансаг байдлыг хүмүүст илүүтэй харуулж, гайхуулах гэсэндээ гэр хийхгүй байх эсвэл гадаад үзэмж сайтай буюу хамгаалалт тааруу гэр авч хийх нь бий. Энэ нь тун ч буруу бөгөөд гар утасны чухал хэсгүүд болох оролт, камер, дууны суваг зэргийг найдвартай хамгаалж чадаагүйн улмаас утас эвдэрч, гэмтэж мэднэ.
5
Халуунд утсаа унтрааж, хүйтэнд халааснаасаа бүү гарга
"iPhone" хэдийгээр бусад ухаалаг утсыг бодвол бат бөх ч эзэн шигээ хүчтэй эд биш билээ. Тиймээс та утастайгаа болгоомжтой харьцаж, хуруу гарынхаа бярыг үзүүлж, өөр шигээ халуун, хүйтний тэсвэрийг нь шалгах хэрэггүй. Судалгаагаар "iPhone"-ийг цельсийн 0 хэмээс +35 хэмийн хооронд л зөвхөн ашиглаж болно гэдгийг тогтоожээ. Тиймээс Эверест юм уу элсэн цөл рүү аялах гэж байгаа бол энгийн "iPhone" утас авч явж болохгүй аж. Харин халуун, хүйтэнд илүү тэсвэртэй, худалдаанд гараад удаагүй "iPhone 19S"-ийг авч явж болох гэнэ шүү.
6
Утсаа бүхэл шөнийн турш бүү цэнэглэ
Утсаа шөнөжин цэнэглэж хонодог ч яадаг ч үгүй гэж зарим хүмүүс боддог. Мэдээж бид бүхэн ажлын ачааллын улмаас утсаа шөнө нь цэнэглэж хоноод өглөө нь дүүрэн цэнэгтэй аваад гарахдаа дуртай байдаг. Гэвч утасны цэнэг өдрийн хагас болохгүй дуусчихдаг шүү дээ. Ингээд утсаа дахин цэнэглэж, сүүлдээ шөнө болгон цэнэглээд батарей бүр "нурж" орхидог. iPhone-ийн тухайд дүүртэл буюу 100 хувь болтол нь цэнэглэхгүй 20-80 хувийн хооронд цэнэгтэй байлгаад ашиглавал тустай гэдгийг "Apple"-ийн ажилтан дурдсан байна.
7
Батарейг удаан хугацаагаар цэнэггүй байлгах хэрэггүй
Заримдаа бид утсаа хэрэглэхгүй, эсвэл энд тэнд тавичихаад олохгүй нэлээд хэд хонодог шүү дээ. Тэгвэл энэ нь утасны батарейд тун ч муугаар нөлөөлдөг аж. Утасныхаа батарейг удаан хугацаагаар цэнэггүй байлгавал муудаж, цаашлаад шинэ батарей авах, өөр утас авахаас өөр аргагүй байдалд хүргэдэг байна. Тиймээс утсаа гурав хоногт дор хаяж нэг удаа цэнэглэж, аль болох цэнэгтэй, асаалттай байлгах хэрэгтэй аж.
8
Олон аппликейшнээс мэдэгдэл авахгүй бай
Бид бүхэн гар утсаараа тоо томшгүй олон аппликейшнээс өөрт хэрэгтэйг сонгож татсаар нэг л мэдэхэд гар утсан дээрээ 20-30 аппликейшнтэй болсон байдаг. Аппликейшн бүр өөр дээрээ "notifications" буюу мэдэгдэл хэмээх зүйлтэй байдаг бөгөөд мэдэгдэл нь аппликейшнд нэмэгдсэн шинэ зүйлийг орж үзэхийг сануулдаг. Олон мэдэгдэл авах нь таны утасны цэнэгийг амархан дуусгадаг тул өөрт хэрэгтэй мэдэгдлүүдийг авч, бусад шаардлагагүй аппликейшний мэдэгдлийг хаах хэрэгтэй.
9
Байршил тогтоогчийг тогтмол бүү ашигла
"iPhone"-ийн батарейг хурдан дуусгадаг зүйлүүдийн нэг нь байршлын үйлчилгээ (Location Services) юм. Байршил үйлчилгээ нь "Find my iPhone" болон "Maps" зэрэг чухал аппликейшнүүдэд ашиглагддаг бөгөөд шаардлагатай үед эдгээрийг ашиглачихаад бусад үед нь унтрааж байх ёстой аж. Эс бөгөөс батарей хурдан дуусдаг байна. Та байршил тогтоогчоо унтраахын тулд Settings — Privacy — Location Services гэж ороод "disable" болгох хэрэгтэй.
10
"iPhone"-ийг цаг тухайд нь шинэчил
"iPhone"-ийг дахин "update" хийхгүй удсаны улмаас утасны товчлуурууд гацаж, удаан ажиллаж, цаашлаад өөрөө унтарч мэднэ. Хэрвээ таныг унтуулж амраахгүй ажиллуулаад байвал та удаан ажиллаж, нэг л өдөр унаад өгнө шүү дээ. Ухаалаг утас ч гэсэн хүнтэй адил амрах ёстой бөгөөд дахин ачаалласнаар унтаад амарсан хүн шиг сэргэг болдог аж. Хэдийгээр утас тань хүн шиг "амьгүй" ч түүнийгээ цаг тухайд нь дахин шинэчилж, амрааж байгаарай.
11
Wi-Fi, Bluethooth-ийг тогтмол асаалттай байлгаж болохгүй
"Wi-Fi", "Bluetooth"-ийг ашиглаагүй үедээ асаалттай байлгавал цэнэг буурдаг. Танд итгэмээргүй сонсогдож магадгүй ч энэ хоёрыг хэрэглээгүй үедээ асаалттай байлгах нь аяга таваг угаагаагүй үедээ крантаа нээсэн, хоол унд хийгээгүй үедээ газан плиткаа асааснаас ялгаагүй аж. Бид бүхэн угаах болохоор усаа нээж, хоол унд хийх болохоор газан плиткаа асаадаг шүү дээ. Үүнтэй адилаар "Wi-Fi", "Bluethooth"-ийг хэрэглэх үедээ асааж байвал аль аль талдаа тустай.