1
Гоё дуу хоолойтой залуус
Эмэгтэй хүн чихээрээ дурладаг гэдэг. Тиймдээ ч царай төрх нь сайхан биш байлаа ч, цээл сайхан хоолойтой залууст эрхгүй татагдаж, тэдний төлөө юу ч хийхээс буцахгүйд хүрдэг. Нэг ёсондоо сайхан хоолойтой залуус илүүтэй охидыг өөртөө татаж чаддаг аж.
2
Амттай кофе
Ердөө ганцхан зүйлээр охидын нүдийг гэрэлтүүлэхийн хүсвэл амттай кофе авч өгөөрэй. Халуун, сайхан амттай кофе авч өгөн, таалагддаг бүсгүйтэйгээ дотно яриа өрнүүлж болох юм. Кофе харсан бүсгүйн нүд нь сэргэж, юунд ч үгүй гэж хэлж чадахгүй болно гэдэгт итгээрэй. Харин залуу та энэ мөчийг ашиглаж, хамт болзоонд явах, ахин хамтдаа кофе уух тухай асуугаад үзэх хэрэгтэй.
3
Нүүрний шинэ будаг
Охид, бүсгүйчүүд 7 хоногоос нэг сар болоод л шинэ нүүрний будаг авахыг хүсдэг. Тэд нүүрний будаг, комноос уйдна гэж байдаггүй. Дэлгүүрт зарагдах нүүрний будаг харсан л бол юу ч бодолгүй авахыг хүсч, тун ч хэцүү нөхцөл байдал бүрддэг аж.
4
Попкорнтой романтик инээдмийн кино
Та таалагдсан бүсгүйгээ кинонд уриарай. Тэгэхдээ зүгээр ч нэг кино биш, романтик инээдмийн кино үзэж, хамтдаа попкорн идэе гэж хэлэх хэрэгтэй. Охид попкорн идээд сайхан кино үзэхээс хэзээ ч татгалздаггүй бөгөөд үгүй гэж хэлж чадахгүй.
5
Хөвгүүдийн хамтлаг
Охидыг галзууруулах дөхдөг бас нэгэн зүйл бол алдартай хөвгүүдийг хамтлаг. Царай төрх сайтай, чадварлаг, сайхан хоолойтой залуусыг харж, тэднийг хайрлах нь охидод аз жаргал бэлэглэж, амьдралын амтыг мэдрүүлдэг аж. Иймд залуу та тэднийг дуртай хамтлагийнх нь тоглолтыг хамт санал болгоод үзээрэй. Тэд эргэлзэх зүйлгүй танд "за" гэж хариулах болно.
6
Хамгийн сайн найз шиг нь хандах
Эрчүүд бие биетэйгээ нөхөрлөдөг ч охид шиг нэг нэгнийхээ асуудалд оролцож, халамж анхаарал тавьж найзалж чаддаггүй. Охид өвдсөн, ядарсан эсвэл зүгээр л таагүй өдөр байвал найз руугаа залгаад л асуудлыг шийддэг. Тиймээс охидыг татья гэвэл түүний хамгийн сайн найз шиг нь хандаж, халамж анхаарал тавих хэрэгтэй. Мөн хамгийн сайн найзтайгаа хэрхэн байдгийг нь ажиглаж, түүний дагуу хандаарай.
7
Реалити шоу
"Авьяаслаг британичууд", "Яг түүн шиг", "Voice" зэрэг реалити шоунууд эмэгтэйчүүдийн анхаарлыг гарсан цагаасаа эхэлж татсаар ирсэн. Тэд ийм шоу, хөтөлбөрөөс хэзээ ч татгалздаггүй бөгөөд цагийг зугаатай өнгөрүүлэх нэгээхэн боломж гэж үздэг. Залуу та таалагдсан бүсгүйгээ хамтдаа реалити шоу үзэхийг санал болгох эсвэл тухайн шоуны талаар яриа өдөж болох юм.
8
"Жентелмэн"
Жентелмэн буюу эелдэг зөөлөн эрэгтэйг эмэгтэйчүүд хүсэмжилж байдаг. Охид, хүүхнүүд муу залуусыг зүгээр л сонирхдог бол эелдэг зөөлөн эртэй урт удаан харилцаа тогтоохыг хүсдэг. Ийм эрчүүд эмэгтэйчүүддээ яаж харилцахаа мэддэг бөгөөд охид, хүүхнүүдийг халамжилж, сайхан хандаж чадна. Залуу та хайртай бүсгүйдээ таалагдахыг хүсвэл тун ч соёлтой нэгэн болж хувирах хэрэг гарна.
9
Алжаал тайлах төвд орох
Алжаал тайлах төв, spa-нд орох саналаас ямар ч эмэгтэй татгалзаж чадахгүй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтдаа үйлчлүүлж болох гоо сайхны салоноор хамтдаа үйлчлүүлэх санал тавих эсвэл үйлчлүүлэх эрхийн бичгийг хайртай бүсгүйдээ бэлэглээрэй. Түүний хувьд энэ нь хамгийн сайхан бэлэг болох нь гарцаагүй.
10
Хямдрал
Охид, бүсгүйчүүдийн нүд яагаад ч юм дандаа хямдрал гэсэн бичгийг анзаарчихсан байдаг. Тиймээс охид, бүсгүйчүүдийг татья гэвэл "хямдрал", "үнэгүй" гэсэн үгнүүдийг ашиглаж, хямдралтай эсвэл үнэгүй үйлчлэх хэрэгтэй.