Инстаграмд шуугиан тарьж буй Орос охин

Оросын Рапунзел хэмээн алдаршаад буй энэ бүсгүйг Анастасия Сидорова гэдэг бөгөөд тэрээр трихологич буюу үс болон хуйхны эрүүл мэнд, гоо сайхны судлаач мэргэжилтэй юм. Тэрээр өөрийн гайхалтай түүх болоод урт намирсан улаан үсээрээ алдаршиж, цахим сүлжээнд шуугиан тариад байгаа билээ. Ингээд хамтдаа түүний тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцъя. 

Инстаграмд шуугиан тарьж буй Орос охин

Түүнийг 18 настай байхад үс нь туг тугаар халцарч унадаг болсон төдийгүй эмч андрогенийн халцрал /androgenetic alopecia/ гэж онош тавьсан байна. Охин тухайн үед сэтгэлээр унаж, гэрээсээ ч гардаггүй байсан гэнэ. Харин ингэж өөрийгөө нууж, нийгмээс тусгаарлагдаж амьдрах нь түүнд ямар ч ашиггүй гэдгийг мэдсэн бүсгүй өвчинтэйгээ тэмцэхээр шийдэж, судалж эхэлсэн байна. 5 жилийн турш тууштай тэмцэж чадсан бүсгүй үс халцрах өвчнөө ялан дийлж чадсан төдийгүй үсийг хэрхэн намирсан, төгс болгож ургуулахыг ч мэдэж авсан юм.  

Ингээд хүн бүрийн мөрөөдөл болсон урт намирсан үстэй бүсгүй нь инстаграм хуудаснаа алдаршиж, 350 мянга гаруй дагагчтай болжээ. Үүгээр зогсохгүй тэрээр дэлхийн алдарт шампуний брэнд болох "Pantene"-тэй гэрээ байгуулж, нүүр царай нь болсон байна. 

Тэрээр үс халцрах өвчин болоод үсний эрүүл мэндийг хэрхэн сахих тухай хэнээс ч илүү сайн мэдэх тул, гоо сайхны трихологич (cosmetic trichologist)-оор ажиллаж, хүмүүсийг сайхан үстэй болоход тусалж, тэдний өвчнийг эдгээж байгаа юм. 

Урт сайхан үстэй болохыг хүсч буй бүсгүйчүүдэд Анастасия Сидорова ингэж зөвлөж байна. 

  • "Тэнцвэртэй хоолны дэглэм"-ийг барьж, өмнө нь барьж байсан энгийн хоолны дэглэмээ орхиорой.
  • Стрессээс ангижир 
  • Долоо хоногт доод тал нь хоёр удаа үсэндээ тэжээлийн маск түрх
  • Үсэндээ өөр өөр тос түрх. Авокадоны орцтой бүтээгдэхүүнүүд үсэнд хамгийн сайн тэжээл болдог.
  • Үснийхээ салаалсан үзүүрүүдээ тайруул
  • Үсээ угааж, хатаадаг тогтсон зөв хэвшилтэй бол (Эхлээд үсээ өөрөөр нь хатааж, 60 хувийг нь хатсан хойно л сэнс юм уу самаар самнаж хатааж болно)
  • Хэрэв үс чинь энэ хэмжээ (өдөрт 50-100 ширхэг үс)-нээс илүү унавал мэргэжлийн хүнд хандаж, эмчилгээ хийлгээрэй.

Анастасиягийн зөвлөгөө энгийн байна уу. Хамгийн аугаа юм хамгийн энгийн байдаг. Энэ зөвлөгөөгөөр Анастасия трихологийн салбарт амжилтанд хүрсэн юм шүү дээ. Түүний зөвлөгөө үр дүнтэй байдлаараа мэргэжилтнүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд та найдаж болно. 

Хэдийгээр Анастасия урт үстэй болохыг хүссэн охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн дунд тийм ч их нэр алдарт хүрээгүй ч түүний зөвлөгөөг дагасан хүмүүст хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн үсний мэргэжилтэн юм. Та түүнийг "инстаграм"-д дагахыг хүсвэл ЭНД дараарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()