Алдартай хүүхэлдэйн киноноос бидний мэдэхийг хүсдэг асуултууд

Хүүхэд, багачууд гэлтгүй томчууд ч бас хүүхэлдэйн кино үзэж, эерэг энергиэр цэнэглэгдэхийн зэрэгцээ стресс бухимдлаа тайлдаг. Хүүхэлдэйн кино үзэж байх үед бидний толгойд олон асуулт буудаг бөгөөд энэ юу болчихов, тэр яагаад тэгчихэв, ямар учиртай юм бол? гэхчлэн толгойгоо гашилгаж, бодох шаардлагатай болдог. Тэгвэл тэдгээр төвөгтэй асуултуудын хариултыг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. 

Алдартай хүүхэлдэйн киноноос бидний мэдэхийг хүсдэг асуултууд

1 Хавчны махтай бургерын нууц жор юу вэ?

Спонжбоб (SpongeBob) хүүхэлдэйн кинон дээр далайн хөвөн Боб хавчны махтай бургер хийдэг. Үүнийг яаж хийсэн талаар хүмүүс их асуудаг болохоор танилцуулья. 

Орц: 

  • Гүнжидийн үртэй хоёр ширхэг булчик 

  • Даршилсан ногоо

  • Шанцайны навч

  • Өргөст хэмх

  • Өтгөн улаан лоолийн сүмс

  • Хавчны татсан мах, түүхий өндөгтэй холино  (Үхрийн махыг гахайн махтай хольж хийвэл илүү тохиромжтой) 

  • Бяслаг

  • Кетчуп

  • Гич

  • Давс, газрын хар перец

Бэлтгэх арга: Булчикээ хөндлөн зүсч хоёр хэсэг болгоод жигнэж болгосон өндөгтэй татсан махаа тавина. Дээр нь гич, кетчупээ түрхэж, даршилсан ногоо, шанцайн навчаа тавиад бяслаг, улаан лоолийн сүмсээ өөрийн хүссэн хэмжээгээр асгах бөгөөд эцэст нь булчикээ тавихад хангалттай. 

Хавчны махтай бургерын нууц жор юу вэ?

2 "Скуби-Ду" ямар үүлдрийн нохой вэ?

Бидний сайн танил болсон "Скуби-Ду" нь герман мастиф үүлдрийн нохой юм. Хүүхэлдэйн киноны төгсгөлд "Скуби-Ду"-гийн өнгө солигдож, толботой болж, биеийнх нь зарим хэсэг өөрчлөгддөг бөгөөд энэ нь түүнийг герман мастифтай илүү адилхан болгох гэж хийсэн өөрчлөлт ажээ.

"Скуби-Ду" ямар үүлдрийн нохой вэ?

3 Доналд Дак ижлээ идэгч үү?

"Доналд Дак" цуврал хүүхэлдэйн кинонд Доналд нугас, нугасны мах идсэн гэж хүмүүс ойлгодог. Үүнээс болж Доналдыг каннибал буюу ижлээ идэгч хэмээн шүүмжлэх нь газар авч байсан билээ. Тэгвэл энэ нь нугасны мах биш цацагт хяруулын мах ажээ. Хүүхэлдэйн кинон дээр Талархлын баяр тохиож, уг баярын гол хүнс болох цацагт хяруулын мах гардаг байна. Уламжлалаар бол цацагт хяруулын махыг бүгд идэх ёстой байдаг бөгөөд хүүхэлдэйн кинон дээр ч бас идүүлэх хэрэгтэй болсон гэнэ.  

Доналд Дак ижлээ идэгч үү?

4 "Том, Жерри" хүүхэлдэйн киноны хулгана эрэгтэй юу?, эмэгтэй юу?

Жерри бол ямар ч эргэлзээгүй эрэгтэй хулгана. Олон зуун ангитай уг хүүхэлдэйн киноны ихэнх хэсэгт Жерригийн хүйсийг тодорхойлсон хэсэг байдаггүйгээс эмэгтэй хулгана гэж эндүүрэх явдал гардаг аж. 

"Том, Жерри" хүүхэлдэйн киноны хулгана эрэгтэй юу?, эмэгтэй юу?

5 Туулайнаас ийм үг гарлаа гэж үү?

"Ну погоди" хүүхэлдэйн кинон дээр туулай чоноос зугтаж "Хөвгүүдийн найрал дуу"-нд нуугддаг. Эндээс туулайг эмэгтэй гэж бодож байсан хүмүүс эргэлзэж, зарим нь эрэгтэй юм байна гэж бодож эхэлсэн. Хамгийн ноцтой нь баригдсан туулай "За, хүлээгээрэй" гэж хэлээд үргэлжлүүлэн дуулсан нь эм туулайнаас гарахгүй зориг гэж үзэх болсон юм. 

Туулайнаас ийм үг гарлаа гэж үү?

6 Телепузикийн нар одоо ямар харагддаг бол?

Хүүхдүүдийн үзэх дуртай Британийн цуврал хүүхэлдэйн кино болох Телепузики (Teletubbies) дээр хүн төрхтэй нар гардаг. Уг нард тоглосон хүүхэд одоо ямар харагддаг бол гэж хүмүүс их сонирхдог. Арга ч үгүй юм, 19 жил хүлээсний эцэст анх удаа түүний царай ил боллоо шүү дээ. "Телепузикийн нар" одоо 22 настай оюутан бөгөөд түүнийг Жес Смит (Jes Smith) гэдэг. Тэрээр 20-иод жилийн өмнө эмнэлэгт очиход хүүхдийн эмч түүнийг их сайхан инээмсэглэдэг хэмээн кино багийнханд сонгож өгснөөр тэрээр нарны дүрд тогложээ. 

Телепузикийн нар одоо ямар харагддаг бол?

7 "Том, Жерри" дээр яагаад зөвхөн хүмүүсийн гар, хөлийг харуулдаг юм бол?

Үнэндээ энэ хүүхэлдэйн кино хүмүүсийг биш амьтдыг харуулах зорилготой. Бодит байдал дээр хулгана, муур хоёр хэзээ ч ингэж хөгжилдөж чадахгүй бөгөөд бидний гэрт хүүхэлдэйн дээр гардаг шиг эзэн сууж, эвдэж сүйдэлвэл бид шууд л буудаж эсвэл хавх тавина. Энэ ч үүднээс хүмүүсийг аль болох гаргадаггүй аж. Гаргасан тохиолдолд зөвхөн хөл, гарыг нь л харуулдаг. Харин цөөн хэдэн удаа хүнийг бүхлээр нь харуулахдаа хулгана, муур хоёргүйгээр харуулж маш томоор дүрсэлдэг. Учир нь дэлгэц дүүрэн харагдаж буй муур эзнийхээ хажууд бол хөлөөр нь л татна. Тиймээс хүн, муур хоёрыг хамтад нь дэлгэц дүүрэн харуулах боломжгүй бөгөөд муур хүний хажууд тийм жаахан харагдаж байхад хулгана бүр юу ч харагдахгүй нь ойлгомжтой.

"Том, Жерри" дээр яагаад зөвхөн хүмүүсийн гар, хөлийг харуулдаг юм бол?

8 Яагаад "Симпсоныхон" шар өнгөтэй байдаг вэ?

"Симпсоныхон" хүүхэлдэйн киног бүтээж эхлэхэд Мэтт Гренинг хүүхэлдэйн киногоо хүмүүст таниулахад тодорхой нэгэн өнгө сонгох шаардлагатай болсон. Тэр улиг болсон хүний царайны гахай-ягаан өнгөнөөс татгалзаж, хурц тод шар өнгө сонгосон байна. Энэ нь амжилтанд хүрч, шар өнгөтэй хүүхэлдэйн кино гэхээр "Симпсоныхон" л бодогддог болсон билээ. 

Яагаад "Симпсоныхон" шар өнгөтэй байдаг вэ?

9 Бараг бүх хүүхэлдэйн киноны баатрууд яагаад дөрвөн хуруутай байдаг вэ?

Хүүхэлдэйн киноны зураг зурахад асар их хөлс, хүч шаардагддаг. "Уолт Дисней"-д нэг хүүхэлдэйн кино бүтээхэд дор хаяж жилийн хугацаа шаардагдаж, зуу зуун ажилчдын хөлс хүч шингэдэг. Ганцхан хуруу хасахад л тэдгээр ажилчдын хөдөлмөрийг сар гаруй хугацаагаар багасгаж чадна гээд боддоо. Анхандаа хөдөлмөр хөнгөвчлөхөөр нэг хуруу хасч байсан бол цаг хугацааны явцад энэ нь уламжлал болон тогтжээ. Тиймээс л бараг бүх хүүхэлдэйн киноны баатрууд дөрвөн хуруутай байх болсон аж.      

Бараг бүх хүүхэлдэйн киноны баатрууд яагаад дөрвөн хуруутай байдаг вэ?

10 Яагаад мэлхий нинжа нарыг алдартай уран бүтээлчдийн нэрээр нэрлэсэн бэ?

Америкийн комик номны зохиолчид болох Кевин Ийстмэн, Петер Лайрд нар анхандаа мэлхий нинжа нараа эртний япон баатрын нэрээр нэрлэхээр төлөвлөж байжээ. Гэвч тэдэнд зохиолынхоо баатруудаа Сэргэн мандалтын үеийн алдартай уран бүтээлчид болох Леонардо, Микеланжело, Рафаэль, Бернини нарын нэрээр нэрлэх хөгжилтэй санаа төрсөн аж. Гэхдээ Бернини гэж тийм ч их сонсогддоггүй болохоор энэ нэрийг Донателло болгон өөрчилсөн байна. Хүмүүст илүү танигдсан ийм нэрнүүдээр нэрлэх нь дээр гэдэгт хоёр зохиолч санал нэгдэж, ийн нэрлэсэн бөгөөд тиймээс ч мэлхий нинжа нар хүмүүст амархан цээжлэгдсэн юм.

Яагаад мэлхий нинжа нарыг алдартай уран бүтээлчдийн нэрээр нэрлэсэн бэ?

11 Диснейн гүнж нарт яагаад ээж байдаггүй вэ?

Бүгдийн хайрыг татсан Диснейн гүнж нар яагаад бүгдээрээ ээжгүй байдаг юм бол? Энэ бүхэн хүүхэлдэйн киноны хаан "Уолт Дисней" кино компанийг үүсгэн байгуулагч Уолт Диснейн нэгэн сэтгэл эмзэглүүлэм түүхээс үүдэлтэй аж. Уолт Дисней анхны томоохон орлогоосоо аав, ээждээ байшин авч өгчээ. Гэвч ээж нь шинэ байшингийн хийн хоолойноос болж нас барсан аж. Үүнд Уолт Дисней өөрийгөө буруутган шаналж, бүтээж буй хүүхэлдэйн киноны дүрүүдээ ээжгүйгээр дүрсэлдэг болжээ. Амьдрал дээр ээжгүй хүүхдүүд амьдралын хатуу бэрхийг илүү туулж, түүнтэйгээ тэмцэж ялж чадсанаар амжилтанд хүрдэг нь бараг хууль болсон зүйл гэлтэй. Энэ онолтой Уолт Диснейн өөрийнх хийж байсан бүтээлүүд давхцаж, басхүү амжилт дагуулж байснаас үүдэж кино компанийхан "ээжгүй ч амьдралын хатуу бэрхэд бууж өгдөггүй гүнж нар"-аар дагнажээ.     

Диснейн гүнж нарт яагаад ээж байдаггүй вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()