Хиймэл оюун ухааны тухай аймшигтай баримтууд

Бид робот, жолоочгүй машин, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл бүхий дөрөв дэх аж үйлдвэрийн хувьсгалын эрин үед амьдарч байгаа билээ. Энгийн үгээр тайлбарлах юм бол хиймэл оюун ухаан гэдэг нь хүний чадвар, оюун ухаанаас хэтэрсэн автомат компьютерийн системийн үсрэнгүй хөгжил юм. Ирээдүйд та бидний хэрэглэх бүх технологи хиймэл оюун ухаан дээр үндэслэгдсэн байх болно. Ер нь хиймэл оюун ухаан бидэнд сайн зүйлийг авчрах болов уу? 

Хиймэл оюун ухааны тухай аймшигтай баримтууд

10 Өөрийгөө жолооддог машин таныг хөнөөхөөр програмчлагджээ

Таныг машинаа бариад явж байхад яг зам дээр чинь хүүхдүүд гэнэтхэн гараад ирвэл та яах вэ? Таньд хүүхдүүдийг дайраад өөрийнхөө амийг аврах эсвэл ойролцоох ханыг мөргөж  хүүхдүүдийн амийг авраад өөрөө амиа алдах гэсэн 2 л сонголт байгаа гээд төсөөл дөө. Ихэнх хүмүүс хүүхдүүдийн амийг л аврах нь чухал гэж хариулах байх гэж бодож байна. 

За одоо тэгвэл арай өөрөөр бодоод үзэцгээе. Таны машин өөрийгөө жолооддог харин та зорчигч нь болчихсон явж байна гэж төсөөлье. Тэгвэл та хүүхдүүдийн амийг авраад өөрийнхөө амийг гаргуунд нь гаргаж чадах уу? Өмнөх тохиолдолд хүүхдүүдийг аварна гэж хариулсан хүмүүсийн ихэнх нь энэ тохиолдолд өөрийнхөө амийг аварна гэж хариулсан байсан. Ийм их эрсдэлтэй машиныг ер нь хүн худалдан авч унах уу гэдэг нь туйлын эргэлзээтэй асуудал байгаа юм. 

Эндээс бидэнд "Өөрийгөө жолооддог машинд яагаад ийм хоёр сонголт л байдаг вэ?" гэсэн асуулт гарч ирж байна. Daimler AG компаний гүйцэтгэх захирал нэг удаа "Бид ямар ч үнээр хамаагүй зорчигчийнхоо аюулгүй байдлыг хамгаална" гэж мэдэгдэж байсан боловч яг цагаа тулахаар бүх машин үйлдвэрлэгчид энэ асуултанд хариулахаас бултдаг юм. Google компани "өөрийгөө жолооддог машин нь зам дээр байгаа хүн болон эд юмсыг мөргөхгүйн үүднээс ойролцоох ханыг очиж мөргөнө" гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ бол дотор нь сууж яваа зорчигч амь насаа алдана гэсэн үг билээ. 

Өөрийгөө жолооддог машин таныг хөнөөхөөр програмчлагджээ

9 Роботууд яг хүн шиг "эрхээ" эдлэнэ гэж зүтгэж мэднэ

Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр роботууд өөрийгөө ойлгож, мэдэрдэг болох боломжтой гэнэ. Үнэхээр ийм зүйл тохиолдвол роботууд хүн шиг "эрхээ эдлэнэ" гэж дайрч мэдэх ажээ. Гэр орон шаардаж, эрүүл мэндийн даатгалд хамрагдахыг хүсч, сонгууль өгч, цэрэгт явж, иргэншил хүсч магадгүй юм. Английн Шинжлэх ухаан, инновацийн төвийн явуулсан судалгааны хариуг үндэслэн ийнхүү мэдэгдэж байгаа аж. 

Роботууд яг хүн шиг "эрхээ" эдлэнэ гэж зүтгэж мэднэ

8 Автоматаар устгагч роботууд хэрэглээнд нэвтэрнэ

Энэ нь хүний оролцоогүйгээр автоматаар устгадаг роботыг хэлж байгаа хэрэг юм. Жишээ болгон SGR-I1 автоматаар онилдог бууг авч үзэж болно. Уг бууг Самсунг Течвин болон Солонгосын Их сургууль хамтран бүтээжээ. Энэ буу нь яг л судалгааны камер шиг харагддаг бөгөөд өөрийн хүссэн байгаа автоматаар устгах чадвартай. Өдгөө энэ бууг Израйл, Өмнөд Солонгос болон Хойт Солонгосын Цэрэггүй бүсэд ашиглаж байна. 

Автоматаар устгагч роботууд хэрэглээнд нэвтэрнэ

7 Дайны роботууд

2011 онд Иран улс АНУ-ын Цэргийн хүчнээс RQ-170 Sentinel хэмээх нууц дроныг худалдан авчээ. Энэ нь жирийн дроныг хэрэглэхээ больсон гэсэн үг биш юм. Дрон, GPS, роботууд нь цөмөөрөө л компьютер дээр суурилан бүтээгдсэн байдаг учраас хакердуулах магадлалтай гэсэн үг. Дайсны талын арми таны төхөөрөмжийг хакердаж хамаг мэдээллийг чинь хулгайлах магадлал өндөр. Роботууд гэнэт эзнийхээ эсрэг босох юмуу аль эсвэл Хойд Солонгосын цэргийн хүчнийхэн SGR-A1 бууг хакердаад Өмнөд Солонгосын цэргүүдийн эсрэг ашиглавал юу болох бол? Төсөөлөөд нэг үзээрэй. 

Дайны роботууд

6 Орос улс ботуудыг ашиглан Твиттерээр суртал ухуулгаа тараадаг

Ботууд буюу веб роботууд Твиттерийг эзэгнэдэг болжээ. Өмнөд Калифорни болон Индианагийн Их сургуулийн явуулсан судалгаагаар нийт Твиттер хэрэглэгчдийн 15% буюу 48 сая хэрэглэгчийн хаягийг ботууд удирдаж байгаа гэнэ. Зарим ботууд нь байгалийн гамшиг тохиолдсон үед хэрэг болдог бол заримыг нь Оросууд өөрсдийн суртал ухуулгаа түгээхдээ ашигладаг ажээ. 

Орос улс ботуудыг ашиглан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсоноор зогсохгүй Орос улсыг суртал ухуулгаа тараахдаа ботуудыг ашигладаг гэдгийг олон нийтэд мэдээлсэн сэтгүүлчдийн мэргэжлийн үүргээ биелүүлэх эрхэнд ноцтойгоор халдаж байсан удаатай. 

Орос улс ботуудыг ашиглан Твиттерээр суртал ухуулгаа тараадаг

5 Роботууд бидний ажлын байрыг булаана

Роботууд нэг л өдөр бидний ажлын байрыг булаах нь тодорхой. Гэхдээ яг хэзээнээс, ямар хэмжээгээр юм бол? Нэр хүндтэй PwC аудитын фирмийн үзэж буйгаар 2030 он гэхэд Японы нийт ажлын байрны 21%, Английн 30%, Германы 35%, АНУ-ын 38%-ийг роботууд эзлэх бол 2100 он гэхэд дэлхийн нийт ажлын байрны талаас илүү хувийг роботууд хийж гүйцэтгэдэг болох төлөвтэй байгаа гэнэ. Роботууд голчлон тээвэр, хадгалалтын салбарт ажиллана. 2027 он гэхэд том тэрэгнүүдийг робот жолоодох ба 2031 онд жижиглэнгийн дэлгүүрийг мөн л робот ажиллуулах гэнэ. Улмаар 2049 он гэхэд роботууд ном бичиж, 2053 оноос мэс засал хийдэг болно гэсэн таамаглал байна. 

Роботууд бидний ажлын байрыг булаана

4 Роботууд зальтай болжээ

Атлантад байдаг Жеоржиагийн Технологийн Хүрээлэнгээс явуулсан нэгэн туршилтаар роботууд зальтай болсон нь ажиглагдсан байна. Тус судалгаа нь роботуудад мэдэгдэлгүйгээр хүмүүсийг хуурах боломжийг олгожээ. Тухайн роботыг хуурах шийдвэр гаргасан тохиолдолд эрдэмтэд хэрхэн яаж хуурахыг нь анхааралтайгаар ажиглаж байв. Энэхүү судалгааг АНУ-ын Тэнгисийн цэргийн судалгааны төв ивээн тэтгэжээ. Өөрийг нь ажиглаж байгааг мэдэрсэн роботууд тухайн газраа хамгаалах аргаа тухай бүрд нь өөрчилж байсан аж. 

Роботууд зальтай болжээ

3 Хиймэл оюун ухааны салбарт хэдхэн компани л монополчилж байна

Хиймэл оюун ухааны жижиг компаниудыг том "акулууд" гэрлийн хурдаар худалдаж аваад дуусчээ. 2016 оны 10-р сарын байдлаар Apple, Facebook, Intel, Twitter, Samsung, Google компаниуд ердөө тавхан жилийн дотор жижиг хэмжээний 140 компанийг худалдан авч өөртөө нэгтгэсэн байна. Энэ оны эхний улирлын байдлаар томоохон компаниуд 34 старт-ап компанийг худалдан авчээ. Үүнээс гадна эдгээр доминант компаниуд дэлхийн хамгийн мундаг эрдэмтдийг хөлслөн авч хиймэл оюун ухааныг бүтээлгэхээр хичээж байна. 

Хиймэл оюун ухааны салбарт хэдхэн компани л монополчилж байна

2 Хиймэл оюун ухаан нь хүний оюун дүгнэлт болон ухаанаас ч илүү

Хиймэл оюун ухааныг хүчтэй болон сул гэж хоёр ангилж болох ба орчин үеийн хиймэл оюун ухааныг сул гэсэн ангилалд багтаан үздэг. 1987 оноос эхлэн дэлхийн шилдэг шатарчдыг хиймэл оюун ухаан ялсаар байгаа билээ. Харин оюун дүгнэлт хийж болдог хиймэл оюун ухааныг хүчтэй хэмээн тооцно. Өнөөдрийг хүртэл хүчтэй хиймэл оюун ухаан бий болоогүй л байгаа бөгөөд эрдэмтдийн тооцоолж байгаагаар 10-аад жилийн дараа гэхэд бий болчихсон байх гэнэ. 

Хиймэл оюун ухаан нь хүний оюун дүгнэлт болон ухаанаас ч илүү

1 Хиймэл оюун ухаан биднийг сөнөөж мэднэ

"Терминатор" кинон дээр гардагтай адил хиймэл оюун ухаанаас болж дэлхий сүйрвэл яана аа гэсэн айдас хаа сайгүй бий болжээ. Билл Гейтсийн үзэж буйгаар хиймэл оюун ухаан ирээдүйд хүн төрөлхтөнөөс ч илүү хэмжээнд хүрнэ гэнэ. Мэдээж хэрэг ганцхан шөнийн дотор бүх зүйл орвонгоороо эргэхгүй. Харин роботуудын өрсөлдөх чадвар гайхалтай түвшинд хүрсэнээр бид хэн ч биш болох ажээ. "Хиймэл оюун ухааныг дэлгэрүүлнэ гэдэг бол чөтгөрүүдийг дуудаж ирүүлэхтэй агаар нэгэн зүйл.  Хиймэл оюун ухааны компаниудыг ямар нэгэн тэнэг зүйл хийхээс нь өмнө дэлхийн улс орнуудын ЗГ-ууд хатуу бодлого гаргаж ирэх ёстой" хэмээн бодож явдагаа Элон Маск илэрхийлсэн байдаг билээ. 

Хиймэл оюун ухаан биднийг сөнөөж мэднэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()