Та ямар байрлалаар унтдаг вэ? /Сонжоо/

Хүнийг бид олон янзаар шинжиж болдог. Харин таны тайван нойрсож буй биеийн байрлал дотоод ертөнцийг тань тодоор илтгэдэг гэдгийг мэдэх үү? Хэрэв мэдэхгүй бол дараах байрлалуудыг уншаад таны зан араншинтай таарч байгаа эсэхийг мэдээрэй. 

Та ямар байрлалаар унтдаг вэ? /Сонжоо/

1 Нялх хүүхдийн байрлал

"Уг байрлал нь унтаж байх явцад нь өөрийг нь аюулгүй гэх баталгааг өгдөг" хэмээн "Сомниум Бедс"-ийн гудасны дизайнер Сьюзейн Флотер хэлсэн байдаг. Судлаачдын дүгнэлтээр тус байрлал нь Америкчуудын хувьд хамгийн түгээмэл бөгөөд ямар нэгэн зүйлээс айсан, сэтгэл санаа тавгүй байгааг илэрхийлдэг аж. 

Энэхүү байрлалаар унтдаг хүмүүс бусдад эхэндээ ичимхий мэт санагдах ч, ярилцаад үзвэл дотоод төрхөө ил болгож, тун ч нээлттэй болдог байна. Тэднийг бусад нээлттэй байхад нимгэн хана саад болох бөгөөд тэрхүү ханаа байхгүй болгож чадвал, тэд урагш зоригтой алхаж, амжилтанд хүрч чадна. Сонирхуулахад тус байрлалаар эмэгтэйчүүд эрчүүдээсээ хоёр дахин илүү унтах хандлагатай байдаг гэнэ. 

Нялх хүүхдийн байрлал

2 Хөшсөн мод байрлал

Хөшсөн мод байрлалаар унтдаг хүмүүс бусадтай учраа амархан олж чаддаг төдийгүй маш гэнэн, итгэмтгий. Хөгжилтэй болоод бусадтай амархан нөхөрлөж чаддаг тэд яг л цэвэрхэн цагаан цаастай адил. Хүмүүсийн сайн мууг танихдаа тааруу тул, болж бүтэхгүй хүмүүст итгэж, хууртах нь бий. Тэдний цагаахан сэтгэлийг ашиглаж, муу муухай зүйлс хийх хүмүүс цөөнгүй байдаг аж. 

Хөшсөн мод байрлал

3 Гараа сунгасан байрлал

Энэ хөшсөн модны байрлалтай төстэй боловч гол ялгаа нь гараа сунгасанд байгаа юм. Хэн нэгнийг тэврэхийг хүсэж буй мэт харагддаг тус байрлал нь өөртөө итгэлтэй хүмүүсийг илэрхийлдэг. Тэд өөрийн үзэл бодолдоо үнэнч бөгөөд бусдын үгэнд амархан ордоггүй. Шулуун шударга зантай тул хүн бүхэнтэй сайхан харилцаад байж чаддаггүй боловч, өөрийг нь үнэхээр үнэлдэг, сайн мэддэг хүмүүст юугаа ч зориулахад бэлэнэ байх аж. Хамгийн гол нь нэгэнт шийдсэн бол юу ч болсон хамаагүй эцсийг нь үзэх тууштай хүмүүс билээ. 

Гараа сунгасан байрлал

4 Хажуу талаараа унтах

Хажуу тийшээ харж, шөнөжингөө хөрвөөж унтдаг хүмүүс байдаг. Энэ нь тэднийг тухтай тайван амрахад саад болдог төдийгүй бухимдлыг нь төрүүлдэг. Ийнхүү тайван амарч чаддаггүй хүмүүс ихэвчлэн эргэж хувирсан зантай байх төдийгүй амархан бодлоо өөрчилдөг. Маш түргэн ааштай бөгөөд өнөөдөр уйлсан ч, маргааш инээгээд ирдэг зантай хүмүүс юм. Харин судлаачид тухтай амарч чаддаггүй хүмүүст багахан зөвлөгөө өгсөн байна. Та дор дурдах аргуудыг туршиж, шөнийг тайван амгалан өнгөрүүлээрэй. 

  • Өвдөг үл ялим дээшээ өргөгдсөн байна 
  • Хоёр өвдөгний дундуур жижиг дэр хийж өгөх. Ингэснээр та нурууны ясаа зөв байрлалд оруулж илүү тухтай амрах юм.
  •  Дэр тэвэрч унтвал таны амьсгалын замыг нээж өгөх бөгөөд хурдан нойрсоход тустай. 

Хажуу талаараа унтах

5 Хоёр тийшээ харж унтах

Англи улсын "Sealy" гэх гудасны үйлдвэрийн явуулсан сонирхолтой судалгаагаар, орны зүүн талд унтах хандлагатай хүмүүс ихэнхдээ маркетинг болон сурталчилгааны ажил эрхэлдэг бөгөөд насны хувьд 45-54 байх төдийгүй боловсролын өндөр зэрэгтэй байсан гэнэ. Харин баруун талд тогтмол унтдаг үйлчлүүлэгчид нь 35-44 насны тээвэр зуучлал болон үйлдвэрлэлийн ажил эрхэлдэг тамхи мөн каффейнд дуртай хүмүүс байсан гэнэ. 

Тус байрлалуудын давуу талууд:

Зүүн тал:  Хүн зүүн талаараа харж унтахад, цээж хорсох мэдрэмж эрс багасдаг аж. 

Баруун тал: Энэ талааараа харж унтах нь таны зүрхэнд ачаалал өгдөггүй тул зүрх судасны өвчтэй хүмүүст тустай. 

Хоёр тийшээ харж унтах

6 Доош харж унтах

Нүүрээ доошоо харуулж унтах нь хэдий түгээмэл биш ч мэргэжлийн хүмүүс жирэмсэн эхчүүд болон том цээжтэй эмэгтэйчүүдийг энэхүү байрлалаар унтахгүй байхыг зөвлөдөг байна. Тус байрлалаар унтсан тохиолдолд хүзүү мөр чилж, өглөөг тааруухан угтахад хүргэдэг аж. 

"Sealy"-н судалгаагаар бол хөдөө аж ахуйн ажил эрхэлдэг 45-54 насны мөн өдөрт авах алкогольний хэмжээгээс хэтэрсэн хэрэглээтэй хүмүүс энэхүү байрлалаар унтах хандлагатай байдгыг онцолжээ. Харин доошоогоо харж унтахдаа дэрээ тэвэрч толгойгоо хажуу тал руу харуулдаг хүмүүс харилцах чадвар сайтай байх бөгөөд ямарваа нэгэн эрсдэлээс өөрийгөө татаж авахдаа гарамгай байдаг. 

Доош харж унтах

7 Дээшээ харж унтах

Дээшээ харж унтдаг хүмүүс нь тээврийн ажил эрхлэх магадлалтай байдаг бөгөөд өглөө сэрэхдээ хангалттай нойроо авсан байдаг аж. Учир нь тус байрлалаар унтдаг хүмүүс нь 25-34 насны залуучууд байдаг гэнэ. Мөн дээшээ харж унтдаг хүмүүс хурхирах нь элбэг тул эмч нар тэднийг хажуу талаараа харж унтахыг зөвлөдөг. 

Дээшээ харж унтах

8 Төрөл бүрийн байрлал

Бид шөнө унтаж байхдаа 50-80 удаа хөдөлдөг гэнэ. Энэ нь бидний биеийн хөдөлгөөнийг дэмжиж, цусны хангамжийг эрхтэн бүрт хүргэхэд ач тустай аж. Шөнөжингөө унтах байрлалаа сольдог хүмүүс аливааг олон талаас нь хардаг, хайрцагт үл баригдах хүмүүс байх аж. Тэд чөлөөт сэтгэхүйтэй тул амжилтанд хүрэх магадлал харьцангуй өндөр байдаг. 

Төрөл бүрийн байрлал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()