Хийсвэр хагалгаанд орсны дараа бүсгүйчүүдийн биед юу болдог вэ?

2017-12-06, 17:04
35,955

Хийсвэрээр төрөх талаар та юу гэж боддог вэ? Хамгийн амархан эсвэл хамгийн өвдөлттэй арга гэж боддог бол бид таныг буруутгахгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээгээр төрж байгаа эхчүүдийн ихэнх хувь нь хийсвэр хагалгаагаар хүүхдээ гаргаж байгаа аж. Нэн түрүүнд энэ нь Европийн өндөр хөгжилтэй орнуудын асуудал болоод байгаа юм. АНУ гэхэд нийт төрөлтийн 32 хувь нь хийсвэр хагалгаа бол дэлхий нийтийн хэмжээнд дунджаар нийт төрөлтийн 18.7 хувь нь хийсвэр төрөлт байна.

Хийсвэр хагалгаанд орсны дараа бүсгүйчүүдийн биед юу болдог вэ?

Хэдийгээр энэхүү хагалгаа нь эрсдэл өндөртэй, ярвигтай боловч зарим төрж байгаа эмэгтэйчүүдийн хувьд хийсвэр хийлгэх зайлшгүй шаардлагатай байдаг. Харамсалтай нь өөрөөрөө төрөхөөс татгалзаж, хийсвэр хийлгэх болсон эмэгтэйчүүдийн тоо дэлхий даяар өсөж байгаа бөгөөд тэдний ихэнх нь хийсвэр хийлгэснээр гарч болох хор уршгийг мэдэхгүйгээсээ болоод энэ аргыг сонгодог. 
Мэдээж энэ хагалгааны талаарх шаардлагатай мэдээлэлгүй байж гарч болох үр дүн, эдгэрэх хугацааг зөв үнэлэх гэдэг хэцүү тул бид та бүхэнд үүний гаж нөлөө, гарч болох эрсдлүүдийн талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

1 Хийсвэр хагалгааны тухай 10 баримт

1. Энэ бол ноцтой хагалгаа
Зарим эмэгтэйчүүд хийсвэр хийлгэх нь уламжлалт төрөх аргын нэг гэж боддог ч энэ нь буруу. Бодит байдал дээр энэ нь мэдээ алдуулагчгүй хэвлий хэсэгт хийвэл маш их өвчин мэдрэгдэх ноцтой хагалгаа юм. 
Хэвлий хэсгээс доош 10-20 см урттай зүсэлт хийдэг. Хагалгаа хийлгэснээс хойш 12 цагийн турш зөвхөн гуурсаар бие засах боломжтойн дээр зүссэн зүсэлт нь 24 цаг болон түүнээс дээш хугацаанд анина. 

2. Эхийн эндэгдэл
Хийсвэр хийлгэж байх үеийн эндэгдэл уламжлалт төрөлтийн үеэс 5 дахин илүү байдаг. Энэ нь цус алдалт, цусаар халдвар авах зэрэгтэй холбоотой. 

3. Дараагийн жирэмслэлтийн үеэрх эрсдэлүүд 
Хийсвэрээр төрөхөд үтрээ урагдах, эхэс нэмэгдэх зэрэг нь дараа дараагийн жирэмслэлтийг асар аюултай байдалд оруулах аж. 

4. Эдгэрэх хугацаа нь урт 
Хийсвэр хагалгаагаар төрөх нь эмнэлэгт хэвтэх хугацааг уртасгадаг. Хүүхэд төрүүлсний дараах 3-4 хоногт төрсөн эх эмч нарын хараа хяналтан дор байх хэрэгтэй. Мөн та шархаа халдвар авахуулахгүй байх нь маш чухал бөгөөд идээлэх, хавдах, ихээр цус алдах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг сайтар ажиглаарай. 

5. Төрөх эмэгтэй хийсвэр хийлгэхийг хэчнээн хүссэн ч, эмч эцсийн шийдвэрийг гаргана
Эмч жирэмсэн эхэд ямар төрөх арга сонгохыг нь тулгах эрхгүй. Төрөх гэж буй эмэгтэй хийсвэр хагалгаа хийлгэхийг эмчээс хүссэн ч үүнээс үүдэн эх хүүхдийн эрүүл мэндэд хор уршиг гарч болзошгүй бол эмч татгалзаж болно. Мөн эмчийн зүгээс хагалгаа хийлгэж төрөх тухай мэдээллийг нарийн тайлбарлаж өгөх үүрэгтэй.

Хийсвэр хагалгааны тухай 10 баримт

6. Ихэр хүүхэд төрүүлэх бол хийсвэр хийлгэх магадлал өндөр
Хэрвээ та ихэр хүүхэд хэвлийдээ тээж байгаа бол хийсвэр хийлгэхийг санал болгох болов уу. Хүүхэд дутуу төрөх, жирэмсэн эх нарийн ташаатай байх, хүүхдийг хурдан гаргаж эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг өөр өөр шалтгааны улмаас хийсвэр хийдэг.
7. Зарим тохиолдолд хийсвэр хийх нь хамгийн аюулгүй төрөх арга байдаг
Дээр дурдсан эрсдлүүдээс хамаарахгүй эх хүүхдэд хамгийн аюулгүй арга нь хийсвэр хийлгэх байдаг. Доорх тохиолдлуудад хийсвэр хийхийг шаарддаг. Үүнд

  • Ураг том байх
  • Ургийн буруу байрлал
  • Ургийн зүрхний хэм алдагдах
  • Хүй орооцолдох
  • Ураг аюулд орсон бусад тохиолдлууд
  • Эхэстэй холбоотой асуудлууд
  • Бэлгийн замын халдварт өвчин буюу үлд, ДОХ зэрэг урагт халдаж болзошгүй өвчний үед
  • Эхийн эрүүл мэндтэй холбоотой асуудлууд буюу цусны даралт ихсэх, чихрийн шижин зэрэг эх ургийн аминд хүрэх магадлалтай өвчний үед
  • Өвдөлт бага өгөх үед
  • Олон ихэр хүүхэд тээж төрүүлэх явцад үүссэн дутуу төрөх магадлалын үед
  • Хүүхэд төрж байх үед ноцтой хүчил төрөгчийн дутагдалд орох, эхэс гарах зэрэг гэнэт үүссэн нөхцөл байдал үүсвэл хийсвэр хийдэг.

8. Хийсвэр хийлгэсний дараа та өөрөөрөө төрж болно
Хийсвэр хийлгэсэн бол дараагын төрөлтөө заавал хийсвэр хийж төрнө гэсэн цуу яриа байдаг ч эхний хийсвэр хийх шалтгаан юу байснаас хамааран та өөрөөрөө төрж болно.
Дахин хийсвэр хийлгэх эсэх эцсийн шийдвэрийг доорх хүчин зүйлсээс хамааран гаргана.

  • Хэдэн удаа хийсвэр хийлгэсэн
  • Өмнөх хийсвэрийн зүсэлтийн хэлбэр
  • Таны эрүүл мэндийн байдал

Хэрэв хийсвэр хийлгэсэн шалтгаан тань өвчний улмаас байсан бол дахин хийлгэх магадлал өндөр хэдий ч өөрөөрөө төрсөн тохиолдол олон байдаг.

9. Хийсвэр хийлгэж төрсөн хүүхдэд эхний хэдэн минут хэцүү байдаг
Хийсвэр хийж эх барих нь эх, ураг 2-т уламжлалт аргаар төрөхөөс огт өөр байдаг. Хүүхэд хэтэрхий хурдан төрдөг болохоор амьсгалахдаа хүндрэлтэй байх тохиолдол бий.
Хийсвэрээр төрсөн хүүхдэд өөрөөрөө төрсөн хүүхдээс илүү их тусламж хэрэг болдог. Тийм учраас хийсвэрээр төрөх тохиолдолд хүүхдийн эмч ихэнх үед хажууд байх хэрэгтэй болдог.

10. Мэдээ алдуулагчын улмаас хүүхэд нойрмог байх магадлалтай
Мэдээ алдуулах нь энэ хагалгааны нэг хэсэг биш бөгөөд нөхцөл байдлаас хамааран хэсэгчлэн болон бүтэн биеийн мэдээ алдуулах тариа хийдэг. Гэнэт хийсвэр хийх болвол шийдвэрийг эмч гаргадаг. Учир нь цусаар дамжин урагт нөлөөлөх учраас хүүхэд мартамхай, унтамхай болох тал бий. Хүүхэд төрснөөс 6-12 цагийн хугацаанд ажиглагдана. Эхийн сүүг хүүхэд төрсний дараа шууд амлуулах нь сэргээхэд тусалдаг тул эмч нар шууд уургаа хөхүүлхийг зөвлөдөг.

2 Хагалгааны дараа

Хийсвэр хийлгэсний дараах 5 төрлийн зовиур
1.    Зүсэлт өвдөх
Хийсвэр хийлгэхэд тун хурдан учраас эх бараг өвдөлт мэдэрдэггүй. Зарим эмэгтэйчүүд хагалгааны үеэр таталдах мэдрэмж төрөхөд айдаг ч энэ хамгийн аймар нь биш юм.
Хагалгааны дараах эдгэрэх явц нь соривгүй үлдэнэ гэж үгүй. Өвчин намдаагч эмгүйгээр өдөр хоногуудыг өнгөрүүлэхэд тун ч хэцүү байх болов уу. Нэмж хэлэхэд, хүүхдээ хөхүүлж байхдаа шархаа хөндөхгүйн тулд хүүхэддээ болон өөртөө тухтай байрлалыг сонгоно гэдэг нь хэцүүхэн асуудал болдог.
2.    Шарх загатнах
Төрсний дараа та дан ганц хүүхдээ хөхүүлэх, сүү гойжих гэх мэт асуудлаас гадна шарх загатнах гэх хэцүүхэн асуудалтай нүүр тулах болно. Харамсалтай нь үүнийг яах ч аргагүй. Дээрээс нь ханиах, найтаах, инээхэд хүртэл таталдаж өвдөх учраас хором ч мартаж чадахгүй.
3.    Хийгээ гаргах
Энэ огтхон ч инээдтэй зүйл биш бөгөөд хагалгааны үеэр гэдсэнд хуралдсан агаар гадагшлаж байгаа нь тэр. Мэдээ алдуулах эм нь хий гадагшлуулалтыг бүр ч удаашруулна.

Хагалгааны дараа

4.    Удаан хугацаанд цус алдах
Төрсний дараа үтрээнээс цус алдалтыг зогсооно гэдэг боломжгүй учраас удаан хугацаанд цус алдах болно. Өвдөлттэй, загатнасан оёдлын хажуугаар үтрээ ч гэсэн таныг тайван байлгахгүй.
5.    Төрсний дараах сэтгэл гутрал
Өөрөөрөө төрснөөрөө бахархдаг эхчүүдтэй хийсвэр хийлгэсэн талаараа ярилцахад гуниг төрж болзошгүй. Гэхдээ үүнд санаагаа битгий зовоо. Та ч гэсэн төрхийн өвчнийг мэдэрсэн ээж хүн шүү дээ.

3 Хагалгааны дараах зөвлөмж

  • Хэтэрхий санаа зовох хэрэггүй. Боломжтой бол амарч, өөрт болон хүүхэддээ хэрэгтэй зүйлийг урьдчилан бэлдээрэй. Хагалгааны дараах эхний хэдэн 7 хоногт хүнд зүйл өргөх хэрэггүй.
  • Гэдсээ буцаад хэвэнд нь оруулах гэж хичээ. Хүүхдээ хөхүүлж байх үедээ дэр тавьж байгаарай.
  • Шингэн их уу. Төрөлтийн үед болон хөхөөр хооллох үед алдсан шингэнээ нөхөж, түгжрэл үүсэхээс сэргийлээрэй.
  • Бясалгал хий. Орчин үеийн өвчин намдаах бясалгалууд нь төрсөн эмэгтэйчүүдэд хор хөнөөлгүй.
  • Бэлгийн харилцаанд орохоос зайлсхий. Эмэгтэйчүүдийн эмч зөвшөөрөл өгөхөөс өмнө (4-6 долоо хоног) дотно харилцаанаас татгалз. Гэхдээ та өөрөөр хайраа илэрхийлэхээ битгий мартаарай. Өглөөгүүр хэдхэн минут эсвэл хүүхдээ унтсан хойгуур хамтрагчдаа цаг гаргаарай.

Хагалгааны дараах зөвлөмж

4 Эмчид хэзээ үзүүлэх вэ?

Бүсгүй та тулгарсан бие болон сэтгэл зүйн асуудлаа эмчдээ ярьж байгаарай. Доорх тохиолдлуудад нэн даруй мэдэгдэнэ үү.

  • Халуурах. 38-аас дээш халуурах, хэвлийгээр улайж өвдөх, оёдол хавдах
  • Цээжээр өвдөх. Халуурах, улайх
  • Үтрээний үнэр өөрчлөгдөх
  • Хөнгөнөөр бие засахад өвдөлт мэдрэгдэх
  • Их хэмжээгээр цус алдах эсвэл цус алдалт 8 долоо хоногоос удаан хугацаанд үргэлжлэх

Мөн танд сэтгэл зүйчийн зөвөлгөө хэрэг болж магадгүй. Төрөлтийн дараах сэтгэл гутрал нь сэтгэл санаа тавгүйтэх, хоолны дуршил буурах, уурлаж уцаарлах, амьдрал утгагүй санагдах гэх мэт шинж тэмдгээр илэрч болзошгүй.
Эдгээр шинж тэмдгүүд удаан хугацаанд үргэлжилж, өдөр тутмын амьдралд нөлөө үзүүлж, өөрт болон хүүхэддээ хор хүргэх талаар сэдэл төрсөн бол нэн даруй мэргэжилтэнд хандаарай.
Хийсвэр хагалгаагаар төрнө гэдэг нь амархан амаржих арга бус өөрөө төрөх боломжгүй болсон үед зайлшгүй авах эмчилгээний төрөл гэдгийг бүү мартаарай!

Эмчид хэзээ үзүүлэх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()