1
Илүү өргөн сонголттой
"Apple" компаний албан ёсны хаягаар ороод үзэхэд хоорондоо төстэй загвартай 10 гаруй төрлийн утас л байдаг. Харин андройд утас үйлдвэрлэгч компаниуд хэрэглэгчиддээ илүү олон төрлийн загварыг үнийн сонголттойгоор санал болгодог гэдгээрээ давуу талтай. Авсаархан хэмжээтэй, хямд үнэтэй утаснаас авахуулаад аварга том загвартай утсыг ч сонгон хэрэглэх боломжтой.
2
Андройд утасны үнэ боломжийн байдаг
"Apple" компаний утаснууд үнийн хувьд харьцангуй өндөр байдаг нь нууц биш юм. "iPhone SE" загвар нь албан ёсны сайт дээрээ 331 доллараар зарагдаж байгаа нь ихэнх хэрэглэгдчийн хувьд үнэтэй тусч байгаа аж. Харин Андройд утаснуудын тухайд боломжийн үнэтэй байх төдийгүй үнийн өргөн сонголттой.
3
2 сим карт хийх боломжтой
Андройд утас нэгэн зэрэг 2 сим карт ашиглах боломжийг олгодог бол "Apple" компаний утаснуудад ийм давуу тал байхгүй. Хоёр сим карт уншигч гар утаснууд нь хоёр өөр үүрэн телефоны дугаар хэрэглэдэг хүмүүст тун ч хэрэгтэй төдийгүй амьдралыг нь илүү хөнгөвчилж, амар хялбар болгодог.
4
Микро "SD" карттай
"Apple" компани өөрийн утаснууддаа шинэлэг өвөрмөц шинжүүдийг нэмсээр байгаа ч гэсэн андройд утас шиг SD картгүй хэвээр л байгаа билээ. "iPhone" гар утаснууд нь санах ойн хэмжээгээ нэмэгдүүлсэн хэдий ч 128 болон 256 гегабайтын дотоод санах ойтой загварууд нь нэлээдгүй өндөр үнээр зах зээлд борлуулагдаж байгаа юм.
5
"3,5" мм-ийн аудио холбогчтой
"iPhone 7" утаснаас эхлээд Apple-ийн бүх загварууд чихэвч хийж сонсох боломж олгодог аудиог холбогчгүйгээр үйлдвэрлэгдэх болжээ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд адаптор хэрэг болох бөгөөд хэн ч нэмэлт хэрэгсэл халаасалж явахыг хүсэхгүй нь тодорхой юм.
6
Файлыг ашиглаж бас татаж авах боломжтой
Андройд утас хэрэглэдэг хүмүүс бүх төрлийн форматтай файлыг татаж авах боломжтой байдаг. Өөрөөр бас USB оролтоор ч файлыг утас руугаа хийж ашиглах боломжтой. Харин iPhone-ий хэрэглэгчид дуу болон киног татаж авахын тулд заавал iTunes програмаар хувиргах шаардлагатай болдог.
7
Тохиргоог өөртөө тааруулж өөрчлөх боломжтой
iPhone утсанд зөвхөн өнгөцхөн тохиргоог л хийх боломжтой байдаг бол андройд утас огт өөр байдаг. Өөрөөр хэлвэл андройд утас барьдаг хүн өөртөө тааруулж утасныхаа тохиргоог өөрчлөх бүрэн боломжтой гэсэн үг юм.
8
Системийн нээлттэй байдал
Андройд утас үйлдлийн системээ үнэ төлбөргүй тараадаг хэвээр л байгаа юм. Андройд утас үйлдвэрлэгч компаниуд энэхүү платформыг утасныхаа програм хангамж болгон тогтмол ашигладаг ажээ. Энэ байдлаас болоод Google компани хэрэглэгчдэд хэрэгтэй сонголтыг санал болгохоос өөр аргагүйд хүрчээ. Apple компани утаснуудынхаа системийн нээлттэй байдлыг сайжруулах шаардлагатай байна.
9
Нэмэлт хэрэгсэлийн олдоцтой байдал
Apple компаний үйлдвэрлэдэг утаснуудад таарах нэмэлт хэрэгслүүдийн үнэ туйлын өндөр байдаг. Жишээлбэл шинээр худалдаанд гарсан iPhone X загварын силиконон гэр л гэхэд 56 доллар, USB-C/Lightning cable 33 доллар, харин утасгүй цэнэглэгч нь 156 долларын үнэтэйгээр тус тус худалдаалагдаж байгаа ажээ. Харин андройд утасны тухайд гэвэл нэмэлт хэрэгсэлүүдийг нь боломжийн үнээр худалдан авч болдог.