1
Хонины орд
Сэтгэл санаа. Бодит байдал таны хүссэн шиг болохгүй байвал цухалдах хэрэггүй. Гараг эрхсийн таньд зориулсан үйл явдал илүү сайхан эерэг байх болно.
Хайр дурлал. Ганц бие хүмүүс олон хүнтэй газар хүсэн хүлээж байсан учралтайгаа таарч магадгүй.
Гэр бүл. Гэр бүлийнхэнтэйгээ илүү их цагийг өнгөрөөхийг хичээ. Тэдэнд таны зөвлөгөө тусламж хэрэг болно.
2
Үхрийн орд
Сэтгэл санаа. Бүх зүйлийг оноос өмнө амжуулах гэсэн санаа тань танийг ядрааж магадгүй. Хэт их зүйл төлөвлөхөөс зайлсхийж, цагаа зөв хуваарилах хэрэгтэй.
Хайр дурлал. Сарын эхэнд үхрийн ордныхон романтик учралтай учрах болно. Гэхдээ анхны болзоон дээрээ зүрх сэтгэлээ нээхээс татгалз. Учир нь сэтгэл санаагаар унаж болзошгүй.
Гэр бүл. Гэр бүл дэхь асуудлаа хойш нь тавих хэрэггүй. Үгүй бол, цасан бөмбөлөг болж овоороод таны толгой дээр унах вий.
3
Ихрийн орд
Сэтгэл санаа. Товлосон зүйлээ хийхэд хүрэх эрч хүч байхгүй байх магадлалтай. Эрч хүчээ нөхөхийн тулд орчин тойрноо өөрчлөөд үзээрэй. Аялалд явах, шинэ сонирхолоо олж нээх нь тун сайхан санаа.
Хайр дурлал. Хувийн амьдралд тань мартагдашгүй уулзалтууд, толгой эргэм үйл явдлууд хүлээж байна. Ганц бие статусаа өөрчлөх боломжоо бүү алдаарай.
Гэр бүл. Сарын эхээр гэр бүлийн асуудлууд хурдан шийдэгдэнэ. Ингэснээр гэр бүлийн уур амьсгал эргээд сайжрах болно.
4
Мэлхийн орд
Сэтгэл санаа. Хууч өвчин сэдрэх магадлалтай. Өвчний шинж тэмдэг илэрмэгц эмчид үзүүлэхгүй аваас илүү их зардал гарах болно.
Хайр дурлал. Ганц бие мэлхийнүүдэд шинэ сонирхолтой хамтрагчид олноор гарч ирнэ.
Гэр бүл. Гэр бүлд тань жижиг асуудлууд бий болж магадгүй. Хэрүүл маргаанаас зайлсхийхийн тулд асуудлыг бодитоор хараарай.
5
Арслангийн орд
Сэтгэл санаа. Нэгэн хэвийн амьдралаа өөрчлөхийг хүсэх боловч гэрээ нүүлгэх, шинэ ажилд орох зэрэг чухал шийдвэрүүдээ түр азнаарай. Жижиг зүйлээс эхэл. Дүр төрхөө өөрчилж, үснийхээ засалтыг өөрчлөх нь ч дажгүй санаа.
Хайр дурлал. Ганц бие арслангуудын хувийн амьдралд ноцтой өөрчлөлт гарахгүй. Тэглээ гээд сэтгэлээр унаж, сандрах хэрэггүй. Харин оронд нь өөрийгөө ойлгож, дотоод ертөнцтэйгөө холбогдохыг хичээгээрэй.
Гэр бүл. Гэр бүлийнхнийхээ зөвлөгөөг сонсоорой. Зөн совин тань тийм ч оновчтой байхгүй.
6
Охины орд
Сэтгэл санаа. Энэ сард охины ордныхон шинэ зүйлстэй нүүр тулна. Айж эргэлзэлгүйгээр оролдоод үзвэл гараг эрхэс амжилтын үндэс рүү дагуулах болно.
Хайр дурлал. Тун удахгүй хайр чамайг олоод ирнэ. Шинэ хүнтэй танилцахаас татгалзах хэрэггүй.
Гэр бүл. Гэр бүлийнхэнтэйгээ харьцаа муудаж магадгүй. Гарч болох асуудлаас зайлсхийж өөрийгөө амраан спад орж, дуртай зүйлээ хийгээрэй.
7
Жинлүүрийн орд
Сэтгэл санаа. Олон зүйлд үсчиж, бүх зүйлийг зэрэг амжуулах гэсний хэрэггүй. Дуртай зүйлээ хийх, аялах, хайртай хүмүүстэйгээ харьцахад цаг гарга.
Хайр дурлал. Өөрийгөө хайрлах нь хайрын үндэс. Хувцас худалдаж авах, шинэ үсний засалт туршиж үзэх нь гайхалтай эхлэл болно.
Гэр бүл. Хүнд байдалд байгаа гэр бүлийн гишүүнээ дэмжээрэй. Гэр орныхоо ажилд тусла.
8
Хилэнцийн орд
Сэтгэл санаа. Сайн найз л биш бол өөрийн төлөвлөгөөний талаар бусдад битгий хэлээрэй. Таны өрсөлдөгч, атаархагчид идэвхитэй болж, таныг гэмтээж мэднэ.
Хайр дурлал. Зөн совин тань таныг хувийн амьдралдаа гаргаж болох алдаа, сэтгэл гутарлаас сэргийлнэ.
Гэр бүл. Байр байшингаа засаж янзлахад тохиромжтой. Та ганцаараа хийж дөнгөх ч хамаатан садныхаа туслалцааг авахдаа санаа зовох хэрэггүй.
9
Нумын орд
Сэтгэл санаа. Нумын ордныхон өөртөө анхаарал хандуулж, эрүүл мэндээ бодоход нэн тохиромжтой сар. Жингээ хаях, муу зуршлаа хаях үйл хэрэг амжилттай болно.
Хайр дурлал. Нумын ордныхон энэ сард эсрэг хүйстнийхээ анхаарлын төвд байна. Тийм учраас шинэ танилцсан хамтрагчид тань таныг хүлээхгүй.
Гэр бүл. Энэ сард гэр бүлийн дотоод харилцаа таатай байх бөгөөд гэр бүлийн хүрээлэлд байхад тохиромжтой.
10
Матрын орд
Сэтгэл санаа. Энэ сар бага зэргийн хүндрэлтэй, асуудалтай байх болно. Өмнө нь гаргасан алдаа тань дахин саад учруулж, засах гэж их хүч хөдөлмөр зарцуулах бололтой.
Хайр дурлал. Гарч зугаалж, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэхээс битгий татгалз. Одод таньд заяаны тань ханьтай уулзуулах боломж олгож байна.
Гэр бүл. Гэр бүл, хамаатан садан дунд ноцтой асуудал гарах бололтой. Хэрүүл маргаан, санал зөрөлдөөнөөс хол байхын тулд ойр дотны хүнтэйгээ аядуу зөөлөн харьцаж, анхаарлаа тэдэнд хандуул.
11
Хумхын орд
Сэтгэл санаа. Од эрхэс таныг архаг хууч өвчин сэдэрхээс сэргийлж, эрүүл мэнддээ анхаарч, тэжээллэг хоол хүнс хэрэглэж, нойр бүтэн явахыг зөвлөж байна.
Хайр дурлал. Хувийн амьдралдаа чухал өөрчлөлт хийхээр зүтгэх нь буруу шийдвэр гаргахад нөлөөлж магадгүй. Яаралгүй байж, зөн совиндоо итгэ.
Гэр бүл. Хайртай хүмүүстэйгээ дотно яриа өрнүүлэхэд тохиромжтой сар бөгөөд өмнө нь үүссэн маргаанаа цэгцэлж, удаан хугацаанд бодож явсан гомдлоо мартах хэрэгтэй.
12
Загасны орд
Сэтгэл санаа. Энэ сард шинэ зүйл сурч мэдэхэд тохиромжтой. Бүжгийн хичээл, хоол хийж сурах юу ч байсан хамаагүй өөрийгөө хөгжүүлээрэй.
Хайр дурлал. Хайр дурлал, романтик үйл явдлаар дүүрэн сар болно. Од эрхэс загасны ордныхонд таамаглаагүй нэгнийг илгээжээ.
Гэр бүл. Гэр орны ажлаар дүүрэн сар байх нь. Дэлгүүр хэсэх, тавилга авах, гэр ахуйн эд хогшилоо солиход нэн тохиромжтой үе.