Тэрбум төгрөгийн шагналын сантай “SHAKE&WIN” шинэ жилийн урамшуулал эхэллээ

СКАЙтел компани шинэ оны баярыг угтан энэ жилийн хамгийн том шагналын сантай Shake & Win урамшууллаа зарлаж байна. Shake & Win урамшуулалд дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт бүх хэрэглэгч хамрагдах боломжтой бөгөөд iPhone X гар утас, iPad 2017 таблет, Samsung Full HD Smart зурагт болон Nikon D5300 мэргэжлийн зургийн аппаратаас эхлээд 2018 онд ОХУ-д зохиогдох Хөлбөмбөгийн ДАШТ-ийг хосоороо үзэх эрх зэрэг бусад супер шагналуудыг багтаасан 1’000’000’000₮-ийн шагналын сангаас утсаа сэгсрээд л хүссэнээ аваарай.

Тэрбум төгрөгийн шагналын сантай “SHAKE&WIN” шинэ жилийн урамшуулал эхэллээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Shake & Win шагналын сан

* - СКАЙтелийн сүлжээнд ашиглах
** - Бүх сүлжээнд ашиглах

Shake & Win-д яаж оролцох вэ?

1-р алхам. Shake & Win эрхээ цуглуулах

Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч:
Таны төлбөр төлөлтийн 5’000₮ тутамд 1 удаа Shake & Win-д оролцох эрх цугларах ба оролцох код таны дугаарт мессежээр ирнэ. Жишээлбэл, та үйлчилгээний төлбөртөө 20’000₮ төлсөн бол та өөрт ирсэн кодоор 4 удаа Shake & Win хийх эрхтэй болох юм. 

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч:
2’000₮ ба түүнээс дээш дүнтэй цэнэглэлт бүрт 1 код таны дугаарт мессежээр ирэх ба цэнэглэлтийн дүнгээс хамаарч, тухайн кодоор 1-8 удаа Shake & Win-д оролцох боломжтой.

Shake & Win-д оролцох код болон эрхээ 777 дугаарт Kod гэж бичиж мессеж илгээн шалгаарай.

2-р алхам. Кодоо ашиглан Shake & Win-д оролцох

Та гар утсандаа суулгасан SKYtel аппликэйшний Shake & Win цэс рүү ороод гарч ирэх цонхонд утасны дугаар болон кодоо оруулаад утсаа сэгсрээрэй. 3 ижил дүрс таарвал тухайн шагнал таных.

SKYtel аппликэйшн утсандаа суулгах бол дараах холбоосоор хандана уу.
Андройд: http://bit.do/dnqaE
iOS: http://bit.do/dHyvQ

Эсвэл та www.shakewin.mn цахим хуудсанд нэвтэрч, утасны дугаар болон кодоо оруулаад “Эргүүлэх” товчийг дараад 3 ижил дүрс тааруулж супер шагналын эзэн болоорой.

Санамж:    

  • Дараа төлбөрт хэрэглэгч төлбөр төлснөөс хойш, урьдчилсан төлбөрт хэрэглэгч цэнэглэснээс хойш 3 хоногт кодоо ашиглан Shake & Win-д оролцоно уу.
  • Яриа, дата, фэйсбүүк, нэгжийн хэрэглээний эрхүүд шууд идэвхжих ба ашиглах хүчинтэй хугацаа нь 1-30 хоног байна.
  • 20’000₮-ийн “Төлбөрийн хөнгөлөлт” шагнал таарсан тохиолдолд хэрэглээний төлбөрөөс шууд хасагдах ба төлбөрийн үлдэгдэлгүй бол илүү төлөлт болж тооцогдоно.
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий хос тасалбар, гар утас, таблет зэрэг бусад супер шагналуудыг 99% хөнгөлөлттэй үнээр цахим үнэмлэхийн хамт СКАЙтелийн төв салбарт ирж авна.

Танд энэ үйлчилгээ таалагдаж байна уу?

(354 хүн санал ѳгсѳн)

Үгүй
71.75%
Тийм
28.25%

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.