1
Бусдаас өөрийгөө ялгаатай гэдгийг мэдэх
Америк хүмүүс цагаач иргэдийг харсан даруйдаа, энэ одоо англи хэл мэддэг юм болов уу? энд яах гэж ирсэн юм бол? гэхчлэн харцаараа тэднийг басамжилж, ялгаатай харьцдаг. Цагаачдын англи хэлний мэдлэг, санхүүгийн байдал, мэргэжил, хууль ёсны дагуу амьдрах нөхцөл нь бүрдээгүй бол тэд өөрсдийгөө бусдаас доогуур үнэлж, цаашлаад сэтгэл зүйн дарамтанд ордог аж.
2
Доошоо хурдан уруудах нийгэм
АНУ нь таны хоёр үеэрээ хадгалсан мөнгийг хоёрхон долоо хоногийн дотор дуусгаж чадахуйц эдийн засагтай улс. Их хэмжээний мөнгө эсвэл бэлэн ажлын байр танд байхгүй бол тус улс нь таниас зөвхөн уйгагүй хөдөлмөрийг л шаардах болно. Ажлын хажуугаар англи хэлийг сурах ойлголт нь хэлний мэдлэг тааруу хүмүүст бараг л боломжгүй зүйл билээ. Англи хэлээр ярьж чаддаг хүн хүртэл тэнд ажлын байр олох гэж нэлээдгүй асуудалтай тулгардаг байхад цагаачид бүх зүйлийг давхар амжуулах нь бараг л боломжгүй зүйл юм.
3
Стрессийн түвшин
Бид ямарваа нэгэн асуудалтай тулгарвал, стресстэж, бухимдаж эхэлдэг. Харин харь оронд цагаачилж байгаа хүмүүсийн мэдэрдэг стресс нь жирийн нэгэн ажилчид болон сурагчдын мэдэрдэгтэй адил биш.
Амьдрах байр олохоос эхлээд нийгмийн даатгал хөтлөх, ажлын байраа олох, шинэ орчиндоо дасан зохицох гээд тоо томшгүй асуудал тэднийг тойрон хүрээлдэг. Энэ бүхэн цааш үргэлжилсээр, тухайн хүн тоолж баршгүй олон асуудал дундаа төөрч, эцэстээ сэтгэл гутралд орох нь бий.
4
Аз жаргалын түвшин
Хойд Америк хэдий бусад орнуудаас хөрөнгө чинээгээрээ илүү ч гэсэн энэ нь мэдээж аз жаргалын үзүүлэлт нь болж чадахгүй. Тус улс нь стрессийн түвшингээрээ дэлхийд дээгүүр ордог бол, аз жаргалын түвшингээрээ доогуурт жагсдаг болохыг дурдах нь зүйтэй. Бидний нэрлэж заншсанаар "Эрх Чөлөөний Орон" гэгддэг тус хотод аз жаргалтай амьдрах нь бүү хэл, амьд үлдэх эсэх нь эргэлзээтэй байдаг.
5
Нийгэмд уусах байдал
Хэлний бэрхшээлээс болж хувь хүн бусдаас өөрийгөө доогуур үнэлэх нь маш түгээмэл. Хэчнээн бусадтай ярих хүсэл нь их байвч, хэлний бэрхшээлээс болж, өөрийнхөө тухай буруу ойлголт төрүүлэх нь бий. Цаашлаад энэхүү асуудал нь тухайн хүнийг ганцаардал руу хөтөлж, мөн адил сэтгэл зүйн дарамтанд оруулна.
6
Хууль ёсны цагаачлал
Бид мэдээж юу ч болоогүй юм шиг тус улсад очоод, амьдрах эрхээ шууд авахгүй нь лавтай. Олон зуун мянган хүмүүс хууль ёсоор амьдрах хүсэлтээ гаргасан ч тэр дундаас шалгарч үлдэх нь цөөхөн. Бидний ойр дотны хүмүүс АНУ-н иргэн биш л бол, та хууль цагаачлалын журамд захирагдаж, тус улсад амьдрах эрхээ авахаар өргөдөл гарган, зөвхөн хариуг хүлээж, нэлээдгүй хугацааг зарцуулж мэднэ. Алтан цагийг тань хумслах тус хүсэлт нь сөрөг хариуг авчирах аваас, та эх нутаг руугаа буцахаас өөр сонголтгүйд хүрнэ.
7
Дахин сурах
Та шинэ улсад шинэ ажлын гараагаа эхлүүлье гэж шийдсэн бол мэдээж тус улсын стандартанд тохирох түвшний мэдлэгтэй байх шаардлагатай. Тэгэхийн тулд сургалтанд сууж бүгдийг эхнээс нь үзэх хэрэг гардаг. Энэ талаар олон зуун мянган хүмүүс тунгаан бодоод эцэст нь үзэхээр шийддэг ч төлбөр дээр гацдаг нь нууц биш. Мэс засалч, график дизайнер, хуульч эсвэл бүр аяга угаагч хүртэл өөрийн гэсэн ажлын тусгай журамтай байдаг учраас шинээр орж буй тэр тусмаа цагаачдад үнэгүй сургалт явуулах нь юу л бол.
8
Мэдээллийн сан
Ажлын зар харахаас эхлээд хотын гудамж бүртэй танилцахын тулд утсаараа бид интернет ордог. Мэдээж тэнд байхгүй зүйл гэж үгүй. Гэсэн хэдий ч та хэлний мэдлэг тааруугаас болж, буруу мэдээлэл авч, олон асуудалтай тулгарахыг үгүйсгэхгүй. Мөн өвдсөн тохиолдолд аль эмнэлэгт хандах вэ гээд л, тэр олон зуун барилга дундаас өөрт тохирсон үйлчилгээгээ олно гэдэг асар төвөгтэй байх аж. Бүх зүйл хэвийн болчихно гэж амар сэтгэх хүмүүсийн эерэг бодол АНУ-д ирээд нурах хандлагатай байдаг.
9
Аюулгүй байдал
АНУ-д нийт 325 сая гаруй хүн аж төрдөг ч, тэд бүгд өөрийн гэсэн онцлогтой. Хүндлэл болон тэвчээр дээр тогтдог тус улсын зарчим нь хааяа хүмүүсийн муу муухай үйлдлээс болж булингартдаг. Арьсны өнгө, шүтдэг шашин, бэлгийн чиг хандлага гээд тэд нарт өөрсдийгөө тодорхойлох зүйлс олон ч тэр болгоноос гарч буй сөрөг үр дагаврыг тэд тогтоон барьж чаддаггүй. Өөрийн ажлаа тайван хийж байх явцад гэнэт буутай хүн орж ирэн таныг айлган сүрдүүлэх, хулгайлах эсвэл бүр ноцтойгоор гэмтээх зэрэг үйлдлүүдийг хийхгүй гэсэн баталгааг харамсалтай нь хэн ч өгч чадахгүй.
10
Гэрээ санах
Эх орон гэдэг зүйл таны гэрчилгээн дээр зөвхөн үлддэг тодорхойлолт мэдээж биш. Энэ зэрэгт аваачихад тань тусалсан хамгийн чухал орчин бол яахын аргагүй таны төрөлх орон билээ. Гэвч хүмүүсийн нийтлэг алдаа нь энэ талаар огтхон ч боддоггүйд оршдог. Тийм ч учраас тэд харийн орон руу явсны дараа энэ асуудал өөрсдөд нь илүү хурцаар мэдрэгддэг байх. Харин та бусдын алдааг бүү давтаарай.