Алдартай технологийн компаниудын 20 бүтэлгүйтэл

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд шинэ технологи олон гайхалтай бүтээгдэхүүнүүдийг бий болгосон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Инновацийн осолтой алхам нь технологийн компаниудыг асар их эрсдэл үүрэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүргэсэн байдаг. Технологийн шинэ санаанууд нь зарим тохиолдолд тухайн цаг үеэсээ хэт түрүүлсэн байдаг учраас хэрэглэгчид уг бүтээгдэхүүнийг хүлээж авахад бэлэн биш байсан ч байж мэдэх юм. Ингээд бидний сайн мэдэх алдартай технологийн компаниудын бүтэлгүй болсон 20 бүтээлийг түүвэрлэн хүргэж байна.

Алдартай технологийн компаниудын 20 бүтэлгүйтэл

1 "QR Codes" баркод

QR Codes-ийг хэрэглэгчиддээ бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг аргад хувьсал хийх технологийн гайхамшиг байх болно гэж итгэж байсан боловч харамсалтай нь хэрэглэхэд тав тухгүйгээс гадна интернэтэд  холбогдох гэж нэлээдгүй уддаг байсан учраас хүмүүст төдийлөн түгэж чадаагүй юм. QR Codes нь хаа сайгүй байдаг байж болох ч тун цөөхөн хүн үүнийг ашигладаг. 

"QR Codes" баркод

2 "Playstation EyeToy" дижитал камер

2003 онд Playstation EyeToy-ийг зах зээлд гарч ирж байхад веб камерууд дөнгөж эрчээ авч эхэлж байлаа. Уг төхөөрөмжөөр юу хийдэг, яах зориулалттай зэргийг нь хэн ч ойлгоогүй бөгөөд доторх цөөн тооны тоглоом нь ч уг төхөөрөмжийг “аварч” чадаагүй юм. 

"Playstation EyeToy" дижитал камер

3 "TiVo" дижитал видео бичлэг хийгч

Тухайн үед TiVo нь маркетингийн тал дээр яриангүй сайн байсан боловч уг бүтээгдэхүүнийг ашиглах хэрэглэгч болон зах зээлээ огт судлаагүй байсан юм. Кабелийн  компаниудтайгаа хамтран ажиллахын оронд тэдний эсрэг ажиллаж байсан ба удалгүй худалдан авагчид дэлгүүр явж TiVo-г авахынхаа оронд DVR-тай кабелийн компаниуд руу очдог болсон юм. 

"TiVo" дижитал видео бичлэг хийгч

4 "Blackberry" гар утас

Нэг хэсэг Blackberry ухаалаг утасны зах зээлийг үнэхээр ноёрхож чадсан. Хэрэглэгчдийнх нь дийлэнх нь бизнес эрхлэгчид байсан юм. Нэг л өдөр iPhone гарч ирж дундаж давхаргын хэрэглэгчдийг өөртөө татаж чадсан бөгөөд  Blackberry яг л балар эртний үеийн технологи шиг сэтгэгдэл төрүүлэх болсон юм. 

"Blackberry" гар утас

5 "Pebble" цаг

Хэдийгээр Pebble ухаалаг технологийн зах зээлийг бусад компаниудаас түргэн хугацаанд эзлэж чадсан ч гэлээ гэсэн зах зээл дээрх FitBit, Apple компаниудын байр суурийг бут цохиж чадаагүй юм.  

"Pebble" цаг

6 "Oakley THUMP" нарны шил

Тэртээ 2004 онд Oakley компани нарны шилийг Мр3-тай нэгтгэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэжээ. Зарим тохиолдолд шал өөр хоёр төхөөрөмжийг нэгтгэх нь амжилт авчирдаг бол энэ бүтээгдэхүүний дуугаралт, загвар хийц муу байсан учраас зах зээлд тийм ч удаан хугацаагаар оршин тогтнож чадаагүй юм. 

"Oakley THUMP" нарны шил

7 "MapQuest" газрын зураг

MapQuest нь хамгийн шилдэг интернэт браузер газрын зургуудын нэг байсан хэдий ч Google Maps-ийг зах зээлд гарч ирсэн тэр цагаас хойш бүх талаараа “сураггүй болсон” билээ. 
 

"MapQuest" газрын зураг

8 "Sega Dreamcast" тоглоом

Sega Saturn нь амжилтанд хүрээгүй учраас дараагийн бүтээгдэхүүн болох Sega-гаа зах зээлд “сүртэй” оруулахаар шийджээ. Уг бүтээгдэхүүний зар сурталчилгаа эцэс төгсгөлгүй цацагдаж анхандаа амжилттай байсан боловч загварын алдаа, санхүүгийн зардал болон дараа нь зах зээлд гарч ирсэн Playstation 2-ийн нэр хүнд зэрэгт бүдгэрэн үгүй болсон юм. 

"Sega Dreamcast" тоглоом

9 "AOL" интернэтийн үйлчилгээ үзүүлэгч

America-On-Line буюу AOL нь АНУ-ын хамгийн том интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын нэг байсан юм. Компани амжилттай ажиллаж корпораци болсон боловч Time Warner –тай нэгдсэнээс хойш өргөн зурваст технологитой хөл нийлүүлэн алхах боломжгүй болсоны улмаас сүйрэлд хүрсэн түүхтэй юм. 
 

"AOL" интернэтийн үйлчилгээ үзүүлэгч

10 "AltaVista" хайлтын систем

Бид муухайгаар хэлэхийг хүсэхгүй байгаа ч гэсэн Alta Vista нь бидний жагсаалтын хамгийн эхэнд бичигдэж байна. Угтаа AltaVista  нь яг л Google-тэй адилхан юм. Гэвч Google-ээс хоёр жилийн өмнө гарсан байдаг. AltaVista нь тухайн вебийг бүхэлд нь индексжүүлж, кеш агуулахад хийхээс гадна нэрийг таньдаг байжээ. Хэн ч таныг хайлтын системийг мөнгөн эргэлтэнд оруулдаг гэж бодохгүй. Компани нь бүтээгдэхүүнээ өөр компанид зарсанаас хойш AltaVista  нь Yahoo-гийн сүрэнд дарагдаж үгүй болсон билээ. 

"AltaVista" хайлтын систем

11 "Google Wave" сайт

И-мэйл, нийгмийн сүлжээ, шуурхай и-мэйл бичиж болдог зэрэг олон үйлдэлтэй учраас уг технологийг интернэт хэрэглэдэг хэн бүхэн дуртайяа хэрэглэж тэр дорхноо “хүчээ авна” гэж тооцоолж байсан юм. Тухайн үедээ энэхүү технологи нь асар хүчтэй байсан хэдий боловч нэг бүтээгдэхүүнд хэт олон тооны онцлогийг багтаасан, худалдан авагчдыг татах чадвар багатай мөн түүнчлэн компьютер хэрэглэгчдийн зүгээс ирж буй дэмжлэг дутмаг байсан зэргээс болж амжилтанд хүрч чадаагүй ажээ. 
 

"Google Wave" сайт

12 "Lumosity Brain Games" тоглоом

Уг бүтээгдэхүүнийг дөнгөж зах зээлд гарч ирж байхад тархины эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө, ажилчид болон суралцагчдын бүтээмж, ойлгоцыг нэмэгдүүлнэ, Альцгеймер өвчин болон анхаарал дутмагшилын эмгэг тусах эрсдэлийг бууруулна гэж байсан юм. Гэсэн хэдий ч томоохон судалгаа явуулж уг бүтээгдэхүүн нь эрүүл мэндэд ямар ч эерэг нөлөө үзүүлдэггүй болохыг тогтоосны дараагаар тэд Холбооны Худалдааны Комиссын дүрмийг зөрчсөнийхөө төлөө 2 сая доллар төлөхөөс өөр аргагүй болжээ. 
 

"Lumosity Brain Games" тоглоом

13 "Qualcomm’s Flo TV" онлайн телевиз

Qualcomm компани энэхүү телевизээ “телевизгүйгээр өөрийгөө төсөөлж чаддаггүй хүмүүс”-т зориулан бүтээжээ. Энэхүү технологи нь ямар ч Wifi, гар утасны датаг ашиглалгүйгээр мобайл төрөөрөмжийг шууд нэвтрүүлдэг телевизтэй байнга холбоотой байлгах боломжийг олгодог байлаа. Та зөвхөн захиалах л хэрэгтэй. Уг нь зарчмын хувьд бол сайхан санаа хэдий ч уг төхөөрөмж, захиалгын үнэ өндөр мөн бодит байдал дээр хэн ч мобайл төхөөрөмжөөр зурагт үздэггүй зэргээс болж уг технологи хол явж чадаагүй юм. 

"Qualcomm’s Flo TV" онлайн телевиз

14 "Palm Treo" гар утас

1996 онд Palm Pilot нь хувийн зохион байгуулалтын зах зээл дээр чамгүй амжилт үзүүлсэн билээ. Гэсэн хэдий ч хэдхэн жилийн дараа ухаалаг утаснууд хүч түрэн орж ирж Palm Treo зэрэг утас зах зээлээс шахагдсан байдаг юм. 

"Palm Treo" гар утас

15 "Napster" хөгжмийн үйлчилгээ


 Napster гарч ирсэнээр хөгжим сонсох арга замд хувьсал хийгдэж дуртай дуугаа Mp3-аар сонсдог болсон гэдэгтээ маргах хүн гарахгүй биз ээ. Энэ утгаараа амжилттай байсан гэж дүгнэж болох хэдий ч 1999 оноос зах зээлд эзлэх байр суурь нь буурсаар 2001 онд бүрмөсөн шахагдан гарсан юм. Тэдний үйл ажиллагааг дуу хөгжим  санал болгодог үйлчилгээ гэхээсээ илүүтэйгээр дээрэм хийж байгаа хэрэг гэж үзсэн ч болохоор байжээ.  

"Napster" хөгжмийн үйлчилгээ

16 "Samsung Galaxy Note 7" утас

Орчин үед таблет, ухаалаг утас ашиглаж байгаа хүн бүхэн гал гарах вий, дэлбэрэх вий гэж айдаг болсон нь нууц биш ээ. Харамсалтай юм болж Самсунгийн нэгэн хэрэглэгчийн утас нь дэлбэрсэн юм. Мэдээллийн хэрэгслүүдээр Samsung Galaxy Note 7 утас дэлбэрсэн гэж мэдээлэхэд Самсунг компани баттерейгаа буруутгаж байв. Удалгүй баттерейнуудыг нь сольж зохих арга хэмжээг авсан ч Samsung Galaxy Note 7 утас дэлбэрсээр л байсан бөгөөл эцэстээ уг утасны загварын эрс шийдэл нь гол буруутан болж хувирсан. Эцсийн эцэст Самсунг компани бүх утаснуудаа эргүүлэн татахаас өөр аргагүй болсон бөгөөд 6 тэрбум долларын алдагдал хүлээжээ. 

"Samsung Galaxy Note 7" утас

17 "The Daily" онлайн сонин


IPad гарч ирээд ид мандаж байх үед The Daily хэмээх дижитал сонин зах зээлд орох гэж хичээж байсан юм. Гэсэн хэдий ч хэн ч энэ сонин дээр материалаа нийтлүүлэхийг хүсээгүйн улмаас бүтэлгүйтсэн. 
 

"The Daily" онлайн сонин

18 "Microsoft SPOT" бугуйн цаг


Apple Watch-оос өмнө Microsoft компани  Microsoft SPOT нэртэй “Smart Personal Objects Technology”-гоороо эрс ялгарах цагийг 2004 онд зах зээлд гаргажээ.  5 жилийн дараа Microsoft компаний уг цаг бүтэлгүйтэлд хүрсэн юм. Болхи хийцтэй, 800 долларын үнэтэй, MSN Direct-ийг захиалахын тулд 9,99$ төлөх ёстой зэрэг нөхцөл байдлаас үүдэн зах зээлээс шахагдсан юм. 
 

"Microsoft SPOT" бугуйн цаг

19 "Nintendo VirtualBoy" тоглоом

1990-ээд онд үйлдвэрлэгдэж байсан Nintendo-гийн хувилбар бол яахын аргагүй домог. Харин энэхүү хувилбар нь жинхэнэ бүтэлгүйтэл болсон билээ. Nintendo VirtualBoy-ийн тоглоомууд нь хүний нүд болон толгойг өвтгөдөг, тоглоход хэцүү, муу тоглоом болсон юм. Ердөө 350000 ширхэгийг үйлдвэрлэсэн бөгөөд дөнгөж зах зээл дээр гаргаад л тэр дорхноо борлогдохоо больсон байна. 
 

"Nintendo VirtualBoy" тоглоом

20 "Google Glass" нүдний шил

Уг шилийг зах зээлд гарч байх үед олон ч хүн үүнийг “хэрэгтэй эд байна даа” гэцгээж байсан юм. Гэвч хэдхэн жилийн дотор маркетингийн бодлого муу, үйлчлүүлэгчидтэйгээ харилцаж чаддаггүй, өндөр үнэтэй, үндсэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж ирээгүйгээс болж зах зээлээс шахагдан гарчээ. 

"Google Glass" нүдний шил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()